Уучлал чин сэтгэлээсээ байх ёстой

Хүмүүс бие биеэ яагаад жинхэнээсээ уучилж чаддаггүй вэ? Бид гомдоосон нэгэндээ “Уучлаарай” гэдэг. Тэгээд уучилж, уучлагдсан болдог.

Гэхдээ үнэн сэтгэлээс бус, тэгэх ёстой гэдэг үүднээс л хэлдэг хэлбэр төдий зүйл юм. “Уучлаарай” гэсэн хэрнээ сэтгэлийн гүндээ нөгөө хүнээ зүхээд байдаг. Яагаад ингэдэг вэ? Гомдох мөчид уур хилэн, өөрийгөө өрөвдөх, гомдоогчийг үзэн ядах зэрэг сэтгэлийн таагүй энергийн цохилт хүнд ирдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар гомддог. Харин толгой, ухаанаараа хүнийг уучилдаг. Тиймээс уучилж өршөөгөөгүй гомдол биднийг сэтгэл санаагаар үргэлжлүүлэн “тамладаг”. Яагаад уучлах ёстойг та ухамсраараа ойлгож, сэтгэлээрээ цайруулах шаардлагатай.

Гэхдээ яаж?

Ухаан бодол, бие сэтгэлээ уучлахад бэлтгэж, төвлөрүүл. Сэтгэл хөдлөл ч үүнд тустай. Жишээ нь, хамт өнгөрүүлсэн сайхан үеийг дурсан санах, сэтгэлээ онгойтол уйлах. Суух юм уу, хэвтээд нүдээ аньж биеэ сулла. Гомдох болсон шалтгааныг дууд. Та сэтгэл зүрхнээсээ өргөс сугалж авч байгаа мэт төсөөл. Дараа нь гомдлын оронд гэрэл (сэтгэлд) асч байгаагаар дүрслэн бод. Гомдол тайлах, цайруулах олон арга бий. Гол нь хүн өөрөө уучлахыг сэтгэлээсээ хүсэх нь чухал. Бие сэтгэлээс чинь гомдол ул мөргүй арилахад сайн энерги бүчин авдгийг сэтгэл судлаачид тогтоосон байна. Хэрэв та уучилж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид хандаарай. Учир нь удаан шаналж явбал та байнгын стресст орно гэсэн үг.

7 Comments

  1. darjaa says:

    Угаасаа мартагдахгүй байхаа…Харин уучилах бол хамгийн том ЯЛАЛТ /өшөө авалт/ шүү дээ

  2. amka says:

    ер нь уучилж чаддаг, мартаж чаддагүй байхаа.

  3. gift says:

    сэтгэл дотороо уучилсан мортлоо ил гаргаж хэлж чадахгуй бх хэтцүү шуу

  4. Life is game says:

    гомдлоо мартах ни цаг хугацааний асуудал шуу. тэр унэн оноодор гомдоод л орой ни уучлаад мартаад байх ни ч худлаа. Цаг хугацаа чухал.

  5. hhhhhh says:

    хуний мүүг уздэг хун хэзээ ч уудлэхгүй

  6. oogii says:

    Uneheer uuchilj bolomgui heden ued ni ch gomdmoor gomdol baidag ym bna.Ingej gomdson hund uhelees uue yu bodogdodgui ym bilee.Hudlaa ch gesen uuchlaarai gebel arai uur baih ym bolob uu.Neg l udur buh ym haraar budagddag ym bna.

  7. BD says:

    Гомдийг мартаж уучилдаг юм.цаг хугацааний асуудал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.