Эротик зүүд зүүдлээрэй

Хурьцал хийхгүй удахаар эротик зүүд зүүдлэгддэг, заримдаа дур тавьдаг. Бие организм өөрөө ингэж зохицуулалт хийдэг, хэрэв тэгэхгүй бол удаан хугацаагаар тэвчих нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй, эр хүн биеэ хянах чадвараа алдаж, аюултай болно.

Харин эмэгтэй хүний хувьд ингэж тод илрэхгүй, байгаль эм хүнийг илүү төгс бүтээсэн учраас бэлгийн тэвчилт онц нөлөөлөхгүй. Гэсэн хэдий ч огцом ууртай, уцаартай болох, тэвчээргүй аашлах зэрэг илрэл ажиглагддаг. Та амрагаасаа хол удаан хугацаагаар байх үедээ түүнд үнэнч байж, хурьцлыг тэвчихээр шийджээ гэж бодъё.

Хэрэв эротик зүүд зүүдлэхгүй бол эдгээр аргыг хэрэглээрэй

  • Хайртай хүнийхээ зураг дээр тод гэрэл тусгаж, унтахын өмнө 15 минут нүд салгалгүй ширт. Хэрэв гэрэл зураг байхгүй бол дотроо төсөөл, энэ үед бүх бодол санаагаа бэлгэ эрхтэн дээр төвлөрүүл. Хэсэг хугацааны дараа гүн нойрон дунд та амрагтайгаа учирч, бие сэтгэлийн цангаагаа тайлах болно.
  • Болор саванд хүйтэн ус хий.Yүний өмнө стакан дотроо хар хилэнгийн өөдөс хийж, намхан сандал дээр тавьсан байна. Сандал дээр сууж, стакан руу тонгойж хар, энэ үед толгой руу цус ирнэ. Стаканы ёроолыг хөдлөхгүй харж, дотроо хайртай хүнээ төсөөл.15-20 минутын дараа та түүнийг стаканы ёроолоос олж харна, дараа нь шууд унт.

Секс шохоорхлоос эхэлдэг

Секс бол эр эмийн харилцааны оргил туйл, таны эр хүнд өгч чадах хамгийн том бэлэг бол секс, чухам яаж өгснөөс л олон зүйл шалтгаалах болно.

Эрчүүд өөрийн бэлгийн чадавхийг асар өндрөөр үнэлдэг, хэрэв та түүнд татгалзсан хариу өгвөл тэр өөр эмэгтэйг хайх болно. Хайр сэтгэл, сонирхол шохоорхол байгаа цагт бэлгийн харьцаа эхэлдэг.

Та эр хүнд бэлгийн хувьд өөрийг чинь сонирхох боломж олго, ийм сонирхол 10 хурьцлын дараа ч байсаар байна. Харин та ирээдүйд энгийн сонирхол, шохоорхлоос илүү их юмыг хүсэж байвал тэр эрэгтэй танд сексээс гадна сэтгэл алдарч байгаа эсэхийг тодруул.

Уг нь бэлгийн харьцаа эхлэхээс өмнө та харьцаагаа төлөвлөж сур. Энэ нь тэр бэлгийн хүслээ хангасны дараа таныг хаяхгүй байх баталгаа болно.

Гэхдээ баяр цэнгэл ирдэг, бас явдаг гэдгийг бүү март. Хурьцлыг хэт хойш тавьбал та хоёрын харилцаа тасарч болзошгүй. Ер нь эр хүнтэй арваад удаа уулзсны дараа л бэлгийн харьцаанд орохыг зөвшөөр. Хэрэв та түүнтэй суухаар төлөвлөж байгаа бол эдгээр уулзалтын дор хаяж, 30 цагийг харилцан ярилцахад зориул.

Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохгүй, хойш тавих нь заримдаа түүнд өөрт нь ашигтай тусна. Хэрэв ирээдүйн нөхөр болох хүн хуучинсаг үзэлтэй бол иймэрхүү маягаар үргэлжлүүл, мэдээж хэрэв та өөрөө сексгүй удаан байж чаддаг бол. Тэр удаан хүлээх тусам анхны хавьтлаа улам илүү үнэлэх болно.

2 Comments

  1. Dalai says:

    би нэг танухгуй бусгуй зүүдлээд бхиймаа! их л хусээд бх шиг бгаам, Хүрч үнсэж эрөөсөө зүрхлэхгүй бгаамдаа салагнаад. Тэгсэн хэрнээ сэрхээрээ өөр юм бодоол явчихийн. Савангийн дуури шиг алиа шүү.

  2. sainaa_5588@yahoo.com says:

    gehdee hen hendee hir taalagdahaas l sex hiih shaltgaalna gej bodoj bn uneheer taalagdabal yagaad anh uulzaad sex hiij bolohgui gej tiim biz dee busguicuudee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.