Итгэхээс аргагүй андгай…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ нийтлэлийг бичиж байгаагийн учир гэвэл залуу хосууд нэг нэгэндээ үл итгэх, үүнээс болж гарах муу үр дагаваруудаас багахан ч болов сэргийлж болох нэгэн аргыг та бүхэндээ хэлж зөвлөх гэсэн юм. Би одоо 22 настай жирийн л нэг залуу. Найз охинтойгоо үерхээд бараг 4 жил болж байна. Хааяа хааяа ямар нэг зүйлээс болж бас 3 дахьч этгээдийн тухай хий хоосон бодол хардалтаас болж муудалцах маргалдах нэг нэгэндээ үл итгэх байдал гардаг. Зарим үед бидэнд найз охин найз залуудаа үнэхээр үнэн гэж хэлж ойлгуулахыг хүссэн зүйлээ хичнээн хэлээд ч итгүүлж чадахгүй үл ойлголцох үе байдаг шүү дээ. Яг тийм үед бид хоёр нэгэн аргыг хэрэглэдэг. Тэр бол итгэхээс аргагүй андгай… Яг юу гэж андгайлдаг гээч “Хэрэв би худлаа ярьсан бол ээж аав минь эсвэл гэр бүл минь үхлийн муухайгаар үхэг”. Уншихад жоохон таагүй ч гэсэн үнэхээр чиний хэлж ойлгуулах гээд байгаа үнэн зүйл чинь үнэн бол энэ арга хайртад чинь тэр зүйлийг гарцаагүй итгүүлж ойлгуулж чадах андгай юм. Хэн л хайртай дотныхоо хүнийг алдахыг хүсэх вэ дээ?

Үнэхээр арилсан дотортой, хүн гэхэд хэцүү амьтан л энэ аргыг буруу зүйлд ашиглах байх. Миний хувьд энэ аргын ачаар найз охинтойгоо илүү ойлголцож, муудалцах, хэрэлдэх нь тодорхой хэмжээгээр багассан. Хамгийн гол нь би ямар нэг буруу зүйл хийчихээд түүнийгээ нууж хаах зорилгоор эн э аргыг хэрэглэдэггүй. Худлаа ярьчихаад дотны хүнээ үх гэснээс ялгаа байхгүй шүү дээ. Тийм болохоор залуу хосууд хий хоосон хардалт, хэрүүл маргаанаас энэ аргын ачаар хол явах боломжтой юм. Хэрэглэж, хэрэгжүүлэх хүмүүс нь ашиглана биз дээ. Надтай л адилхан залуу хосууддаа жоохон ч гэсэн тус болох үүднээс энэ зөвлөгөөг бичлээ. Бүх хүнд таалагдах албагүй… Баярлалаа. Та бүхэнд аз жаргал хүсье.

секс.мн дээр ирсэн захидал

15 Comments

  1. Borte Chono says:

    Монголчууд бидэнд хайрлах дээдлэх үнэт зүйл үлдээгүй гэдгийн тод жишээ юм даа.
    Бидэнд цагтаа итгэл үнэмшил, зөрчиж болдоггүй үнэт зүйлс бас байсан юм шүү.
    Өнөөдөр бусад орны иргэд тангараг өргөхдөө бурхдынхаа нэрийг барьж, эсвэл шүтдэг шашныхаа ариун судар дээр гараа тавьж тангарагладаг.
    Тэгээд тэр тангаргаа огт зөрчдөггүй. Учир нь тэд бидэн шиг итгэдэг биширдэг дүр эсгэдэг биш, жинхэнээсээ итгэдэг, Тангаргаа зөрчвөл тамд очино гэдэгтээ ч итгэдэг.

    Харин бидэнд тэгээд бариад тангараглачих зүйл байгаа билүү.

  2. soft says:

    хоорхон л юм хэхэ

  3. unshigch says:

    тэгвэл
    хотонд чинь цэцэг навч дэлгэрч байг
    тооноор чинь нар сар тусаж байг гэвэл
    сайхан сонсогдож байна уу

  4. ooo says:

    амний билэг-ээс ашдийн бэлэг гэдэг. монгол xун билгээрээ ч гэдэг. ай дөнт ноу

  5. Undraa says:

    Zasss, ene hund bolj l baival oor zarim humuust bolj l taarna sh dee. Bodoh l arga baina sh dee.

  6. saraa says:

    ямар тэнэг хог вэ, чи гэр бүл үхэг гэж хэлж байгаа чинь л урд нь ямар ч үг өгүүлбэр хэргэлсэн байг энэ чинь ерөөсөө л хараал, чи тэднийг үхээсэй гэж дахин дахин маань уншиж байгаатай яааг адилхан шүү дээ, чи худлаа хэлээгүй гэж тангараг өргөж байсан ч хамаагүй, чи хайртай хүмүүсээ дурьдаад үхэл гэж дурьдаж байгаа болохоор энэ чинь ерөөсөө л хараал болоод хувирчихдаг юм, ийм юм сонсоогүй юу, амны билэгээс ашдын бэлэг, шаал тэнэг юм бичиж байх юм, гэр бүлийнхэнээ бүгдийг нь үхсэний дараа чи харин би худлаа хэлээгүй шдээ гээд гайхаад сууж байх тэнэг хог байна да

  7. hanzo says:

    ямар муухай амний билэггүй хун бэ чи. Монгол хун амний билгээрээ байдийн, тэрнээс биш нэг муу ганц охинд хэлснээ унэмшүүлэх гэж, гэрийхэнийгээ ухлийн муугаар ух гээд хараагаад явж бдг хун бдийнмуу?, мэдмээр юм бна. Тэгээд бас бусад хосууддаа зовлое нтр ч гэх шиг, чам шиг ингээд эцэг эхээ хараагаад сууж байдаг хун ЧАМААС ООР БАЙХГУЙ!!!!!

  8. Hongorhuu says:

    Хүн ирээдүйгээ өөрийхөө бодол санаа хэл яриаагараа бүтээдэг. М.Хонгорхүү. 1711 он.

  9. IQ says:

    Харин ч хөөрхөн юм байна. Хүмүүс ээ, энэ чинь үхэг гэдэгтээ биш худлаа яриагүй юм чинь үхэхгүй гэдэгтээ л байгаа юм биш үү. Хардалцаад, хэрэлдээд ,алалцаж салалцаж байснаас ингэж хэлээд эвлэрч байсан нь дээр ш дээ.ккк

  10. wahahah says:

    ооо ymaaaar muuhai amtai yum be. uhliin muugaar uheg uu. hedii unengee ingej helj ilchilj bgaich ene chne bolohgui shu dee. tgd deerees n heleh yum bn ta 2 hund itgej sur daa oor heleh ug ch alga. ymarrrrrr muuhai ug ve chutgur av gj bi ene ugiig heleh baitguai bodoj ch chadahgui yum bn nugeltei yum

  11. Bolor says:

    ÝËÝà ժØÈÕÍÝÝ ÀÐÃÀÃ¯É Ë ÆÈÆÈÃÕÝÍ Õ¯¯ÕÝä þÌ äÀÀ.

  12. Slash says:

    ßìàð òýíýã ñäà âý ÷è. Íîõîé ìèíü ÷è íàéç îõèíäîî èòãýäýãã¿é íîõîéí ãºëºã áàéíà. Òèéìýýñ ÷è èéì õîãèéí àðãà çîõèîñíóó ÷è. Àäãèéí øààð âý

  13. Ramirez Sanchez says:

    Од гэрэлтэй санал 1 бна ямар тэ1. Энэ нийтлийг бичсэн гар ямар ухаан муутай гар вэ!!!

  14. odgerel says:

    хүн амаараа муу муухайг тариад дараа нь түүнийгээ хурааж авдаг гэр бүл чинь тэгэхгүй ч гэсэн та хоёр тэгнэ энэ бол хараалийн алтан дүрэм тэгэхлээр энэ үгийг хэрэглээд хэрэггүй болов уу

  15. setgel says:

    пуахахахаха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.