Эрчүүдийн талаар таны мэдэж байх

1. Бүсгүйчүүд юу хүсэж байгааг эрчүүд мэддэг.
Гэвч хэрвээ үргэлж энэ бүгдийг нь биелүүлээд байвал эмэгтэйчүүд өөр ямар нэгэн зүйл эрж хайж эхэлдэг байна. Үүнийг маш сайн мэддэг хашир эрчүүд “Хүүхнүүд биднийг мэдрэмтгий, романтик бас хөөрхөн байхыг хүсдэгийг мэднэ л дээ. Бид энийг хийж чадна. Гэвч бид эмэгтэйчүүдийн хувьд оньсого мэт байхыг хүсдэг” хэмээжээ.

2. Эрчүүд үнэн хэрэг дээрээ романтик байх дуртай.
“Үүнд итгэнэ үү эс итгэнэ үү, юутай ч эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил тэврэлдэж үнсэлцэх дуртай. Романтик байхыг хүсдэг.” Гэхдээ тухайн нөхцөл байдал, өмнөх амьдралын туршлага үүнд багагүй нөлөөлдөг байна.

3. Утсаар залгаад харилцуураа тавьдгийг чинь мэднэ.
Ингэж шалгана гэдэг бол долгинож байгаагийн нэг хэлбэр юм.

4. “Надруу яриарай” гэж хэлэх чинь сайхан байдаг.
Дор хаяж хагас сард найз залуудаа, нөхөртөө нэг удаа ингэж хэлж байх хэрэгтэй гэнэ. Ер нь эрчүүд чөлөөт цагаа эмэгтэйчүүдтэй зугаацаж өнгөрөөх дуртай байдаг бөгөөд тэдэн рүү эмэгтэйчүүд залгаж ярихад маш их тааламжтай байдаг. Гэхдээ зөвхөн таалагддаг эсвэл хайртай бүсгүй ярьсан тохиолдолд л шүү.

5. Эрчүүд ч гэсэн гар хангалга хийдэг.
Бараг та нартай л адилхан даа.

6. Хувцас авч өгөхгүй л бол тэд хувцаслалтандаа санаа тавьдаггүй.
Хувцаслалтын тал дэр ихэнхи эрчүүд арчаа муутай байдаг. Үнэн хэрэг дээрээ тэднийг юу өмсөхийг хэлж өгсөн нь дээр байдаг. Харин бүтэн сайн өдөр гэр орондоо амарсан шиг хэвтэж байхад нь “… хөлсний үнэр ханхлуулаад…” гэж хэлэхийг тэд хүлээж авдаггүй гэдгийг бүсгүй минь та санаарай. Гэвч гадагшаа гарах, чухал ажил, уулзалтанд ороход юу өмсвөл зохимжтой байх талаар эхнэрийнхээ, найз хүүхнийхээ саналыг сонсохдоо тэд хичнээн их дуртай байдаг гээч. Өглөө болгон бие биенийхээ өмссөн хувцасыг сонжиж, анхаарал тавьдаг байх нь ер нь их зүгээр шүү.

7. Эрчүүд ямар харагдаж байгаадаа нэг их санаа тавьдаггүй.
“Хэрвээ чи түүнийг ямар харагдаж байгаад санаа тавихгүй бол шүү дээ”. Зарим нэг эрчүүд замбараагүй явцгаадаг. Хэрвээ хэн нэгэн хэлэхгүй бол ямар нэгэн хэлэхгүй бол ямар нэгэн хүч үйлчилэхгүй л бол тэд усанд орж, үсээ самнахгүй хэд хоногоор ч явж мэднэ гэнэ шүү, бүсгүйчүүдээ!

8. Эмэгтэйчүүдийг ээж шигээ байгаасай гэж хүсдэг.
Эрчүүд бараг бүхэл амьдралынхаа туршид ээжийн бяцхан жаал хэвээр үлддэг. Тэд тэврүүлж, хоолоо хийлгүүлэх зэрэг халуун, дулаан халамжинд ухаангүй дуртай. Шүдний эмнэлэгт очих өдрийг нь найрсгаар сануулахгүй бол намайг халамжилахгүй байна гэж бодоод гонсойдог байна. Гэхдээ нэг зүйлийг сануулахад, халамж яншилт хоёрын хооронд нэг хөгжилтэй холбоо байдаг. Ямар ч эр хүн эхнэрээ “Оймсоо янзларай” гэж яншдаг гэрийн үглээ авгай болгохыг хүсдэггүй аж.

9. Эмэгтэйчүүд тэдний зүрхийг шархлуулах вий гэхэс маш их айдаг.
Бүх эрчүүд харьцаа хөндийрөхөөс маш их айдаг байна. Тиймээс тэд “Хэрвээ бид ихэмсэг санагдвал энэ бол чамд дургүй байгаа гэсэн үг биш юм. Бид ч гэсэн зүрхээ шархлуулахыг хүсдэггүй” хэмээн ярьж байна. Өөрөөр хэлбэл эрчүүд ч гэсэн та бидэнтэй адил зүрх нь шархлахаас айдаг байна.

10. Хүүхнүүдэд сайхан мэдрэмж төрүүлэхийг хүсдэг.
“Бие болоод сэтгэлийн хувьд. Гэхдээ бүсгүй түүнд юу хүсэж яг юу хийлгэмээр байгаагаа хэлдэг байх хэрэгтэй шүү. Эрчүүд бол энэ дэлхийн мэдрэмтгий бүтээл биш, тиймээс чи яг хаанаа бариулмаар байна түүнийгээ хэлээрэй. Дуртайяа биелүүлэх болно”. 3. Сайхан байх нууц биш нууц Бүсгүй хүн гэдэг ертөнцийн бүхий л зүйлсийг өнгөлөг, гэгээлэг, гайхалтай хайр хүргэм болгож байдаг агуу хүмүүс. Гэвч ажил, ар гэр гэж гүйсээр байгаад өөрийн гоо сайхандаа анхаарах цаг зав хомсхон байдгаас бие сэтгэлийн дарамтыг хааяа мэдэрдэг. Гэтэл бид хань үр хүүхэд, найз нөхөд эргэн тойрныхондоо сайхан харагдаж, хайрлуулах хэрэгтэй шүү дээ. Бид үргэлж сайхан, эрч хүчээр дүүрэн, гэгээлэг харагдах өстой. Таныг сайхан харагдахад бага боловч тус нэмэр болох үүднээс Энэтхэгийн сайхан бүсгүйчүүдийн хэрэглэдэг энгийн аргуудыг сонирхуулья.

Өглөөний хоолоо сайн ид. Бүсгүй та өглөө юу ч иддэг байж болно. Хамгийн гол нь тайван сууж байгаад хангалттай идэх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд өглөөний цай уухад жин нэмэгдэх магадлалтай гэж ташаа боддог. Эрдэмтдийн судалснаар таргалалтын 75 хувь нь үдээс хойш хоол идсэнээс болдог байна. Иймд та өглөө санаа зоволтгүй тайван хооллоорой. Жимс жимсгэнэ, витамин өдөрт тогтмол хэрэглэж сур. Бүсгүй та цүнхэндээ өдөр тутам хэрэглэх зүйлсээ хийхдээ өөртөө зориулж амин дэм, үдийн цайнаар идэх ганц ширхэг алим хийхээ мартуузай. Нэг ширхэг алим, амин дэмийн бэлдмэл ч юм уу өдөрт заавал нэмэлт тэжээл өгөх зүйлийг хэрэглэхийг хичээгээрэй.

Үс сайхан бол зүс сайхан. Энэч үнэн үг шүү. Бүсгүйчүүдийн хамгийн их анхаарч байх зүйл бол үсний эрүүл байдал, засалт юм. Та үснийхээ эрүүл байдалд анхаарал хандуулж, өөртөө тохирсон засалтаар засуул. Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл сэргээх ганц алхам үсний засалт гэдэг. Үнэхээр үс тань эрүүл, өнгөлөг, тэгээд сайхан засалттай бол сэтгэл үргэлж өөдрөг байдаг. Бүсгүй та үсэндээ нэг анхаарал хандуулаад үзээрэй. Үнэхээр таны сэтгэл сэргээд ирнэ гэдэгт найдаж байна. Мөн долоо хоногт хоёр удаа хуйхандаа иллэг хийх хэрэгтэй.

Аэробикоор хичээллэ. Эмэгтэйчүүд биеийн жингээ барих, сэтгэл санаагаа өөдрөг байлгах нэг арга бол аэробикоор хичээллэх юм. Та үүнд 20 минут зарцуулахад л хангалттай. Аль нэг аэробикийн клубт хичээллэх, бүр боломжгүй бол гэрийн нөхцөлд хийж болох хөгжимт дасгал сонго. Энэтхэг бүсгүйчүүдийн уламжлалт дуу бүжиг нь бүсгүйн нууцлаг мэдрэмжийг хөглөн илүү төгөлдөр болгож байдаг юм.

Хэзээ ч сэтгэл санаагаар бүү уна. Ажил төрөл бүтэхгүй муу байх, биеийн галбир муухай харагдах, хүмүүстэй үл ойлголцох зэрэг сэтгэлээр унах зүйл олон гардаг. Та тэр болгонд сэтгэлээр унаж, хэцүү байна гээд байвал бүх зүйл болохгүй, бүтэхгүй мэт санагдана. Ер нь сэтгэлээр унана гэдэг сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг. Иймд бүсгүй та сэтгэлээр уналгүй, өөдрөг байхыг хичээгээрэй.

Өөрийн хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун бай. Аливаад үргэлж өөрийгөө урмаар тэтгэж, цаашид эрч хүчтэй байна гэж зоригжуулж бай. Сэтгэл гэдэг өөрөө агуу хүч учраас таны бие махбодь сэтгэлийг тань дагаад сайхан хөнгөрч, аз жаргалыг та мэдэрч, өөртөө итгэлтэй алхах болно. Өөрийгөө тайвшруулж тайван байхыг хичээ. Тайван байна гэдэг стресст өртөхгүй, таргалахгүй байна гэсэн үг. Таргалалтад бухимдал бас нөлөөлдгийг та мэдэх үү.

Хүн жин нэмэх тусам бухимдалтай болдог. Энэ утгаараа тайван байна гэдэг илүүдэл жин нэмэхгүй байх шилдэг арга. Мөн өөрийгөө стрессээс хамгаалснаар нүүрнийхээ сайхан арьс, гялалзсан үсээ хадгалж чадна. Та нэг газар суугаад хойшоо гэдийн нүдээ анин гүнзгий амьсгаа авч гаргах дасгалыг боломжтой үедээ хаана ч гэсэн 10 удаа хийж байгаарай. Энэтхэг зөвлөгөөнүүд ихэвчлэн тухайн хүнийхээ сэтгэл санаа руу чиглэсэн, бясалгалын хэлбэртэй байдаг болохоор үнэхээр үр дүнтэй байдаг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.