Би ер нь юуг нь буруудуулаад байгаагаа ч мэдэхээ байлаа…

Сайн уу. Би 25 настай. Нөхөртэйгөө 1 гэрт ороод 2 жил болж байна. 1 хөөрхөн охинтой болсон. Уул нь манай нөхөр анх надтай тусдаа  гарч миний 1 дүүг надтай ханьдаа авч байлгана гэж хэлж байсан. Харин одоо байдал огт тийм биш эсрэгээрээ байгаа. Би нөхрөө ээждээ хайртай архи тамхи хэрэглэдэггүй болохоор л хамт амьдрахаар шийдсэн байхаа. анх бид 2 түүний ээжийн амьдардаг гэрт нь хамт байсан. Минмй хувьд гэрийн ажил хичээл сургуулиа зохицуулаад хүний аманд багтахааргүй л дажгүй байна гэж өөртөө их итгэлтэй байлаа. Би бүүр том гэдэстэй байхдаа ч хадмынхаа хоолыг хийж усыг зөөж байсан. Хадам хашаа байшингаа дүүдээ өгнө гэсэн болохоор нөхөр бид 2 хөлсний байранд орсон мэдээж хадам хамтдаа бас нэг хадмын дүүгийн өнчин охин хамт байдаг. Намайг жирэмсэн байхад нэг баяр болж бөөн хүмүүс ирсэн би том гэдэстэй дээр нь эмчийн заавраар хэвтрийн дэглэм барих ёстой байсан болохоор гадаа майханд өнжиж тайван байхыг хичээж байтал хадам ээж гэнэт уурлаж нөхрийг загнаж намайг алган дээрээ бөмбөрүүлж байхад даварсан хүүхэн энэ тэр гээд эртхэн сал гэж хүртэл орилж байсан би бас л тэвчиж чимээгүй байсан. Ер нь тэр үеэс хойш би тайван байж чадахаа болиж одоо яаадаг бол гэж түгшиж байна. амьдралд сайн муу ээлжилдэг энэ үеийг давж чадвал сайхан болно гэж найдаж байгаа.

Гэхдээ л одоо хирнээ намайг муулж гоочилж худлаа ярьж сүүлдээ миний ар гэрийг ч баян ядуугаар нь дуудаж хоорондоо шивнэлддэг нь чихэнд соносогдоод байхын би тэвчсэн хэвээрээ л байж байхуу. Уул нь удахгүй ажил төрөлд орчвол байдал арай дээрдэх л байх. Нөхөртөө энэ байдлыг ойлгуулах гэж оролдсон боловч хадам ээж бас л орилж хашгирч байгаад ухаан алдаж унаад манай нөхөр намайг шулам гэж ойлгосон муу шулам гээл орилоод байсан. Би тухайн үедээ хадмыг уначихсан болохоор эм тариа зөөж эргэлдэж гүйгээд л өнгөрсөн. Би аль эсвэл тийм болдоггүй муухай хүүхэн юм болов уу. Уул нь хадмынхаа арга эвийг олох гэж их л хичээх юм. Элдэв янзын мөнгө нэхнэ энэ минь тэр минь гэж юм зөөнө. Бид 2 тийм задарсан баян биш олсон хэдэн төгрөг нь юу ч болохгүй үрэгдээд тараад дуусчих юм. Хадам ээжийн эм тариа нөгөө өнчин дүүгийн хичээл сургуул унаа хөлс гээл таараад байхад намайг би нөхөртөө  мөнгө төгрөгийг чинь барьж хорьж цагдахгүй ээ харин чи охиноо юугаар ч дутаахгүй баталгаатай амьдруулах хэрэгтэй шүү л гэж хэлсэн. Би ер нь юуг нь буруудуулаад байгаагаа ч мэдэхээ байлаа. Надад тусламж хэрэгтэй байна. Хүмүүсээ. Чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч.

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. ХХ says:

    Ээжийн хайртай хүүг дээр нь ээждээ авсан ханиасаа илүү хайртай хүнтэй амьдрах ямар хицүү байдгийг мэднээ. Дээр нь бас хадамтайгаа цуг амьдрах яг л эрх чөлөөгөө хасуулцан хүн шиг хүссэн үедээ дуртай хоолоо ч хийгээд идэж чадахгүй, үргэлж хадам илүү үглэнэ. Тэглээ гээд нөхөртэй хэлвэл ээжийгээ л өмөөрнө шүү дээ. Хүүг нь ханиа болгоод хайрлаад суучаад ээжийг нь бас хайрлах ёстой гэж үргэлж өөртэй хэлдэг ч. Заримдаа үнэхээр хицүү өөрийнхөө гэрлүү аав ээждээ очмоор санагдахын. Нөхөртэйгээ тусдаа амьдръя гэхээр нөхөр дүргүйлхээд байх юм. Одоо тэгээд яалтай ч билээ ханьдаа хайртай юм чинь аль болох хадмийнхаа эвийг олоод байж байхаас. Гэхдээ дээрхи сэтгэгдэл бичсэн бүсгүй минь хурдан ажилд ороо. Би ажилд ороод өдөржин хадмын царай харахгүй амар л байна

  2. tsatsal says:

    тэвчээртэй байгаарай гэж хэлиэ удахгуй бух зуйл сайхан бол энэ бол та 2ийн амидрал дахи нэг бартаа юмуудаа гэж боджийн хадам ээж насаараа хамт бхгуй н тодорхой зугээр л тэвч чи чадна ухаантай бусгуй мин

  3. ss says:

    сонин юмаа хадам ээж н хуугийхээ амидралд оролтсоод айл гэр бусинуулаад бх юмаа.гэхдэ зүгээрээ хэзээ нэгэн өдөр бүх зуйл сайхан болноо нүхөр чин яасн сонин хун бэ?айлийн охинийг жаргаана гэж авж суучаад ээжтэйгээ нийлээд шулам нтрээр н дуудаад.хуний хани ижил зовох уэд тушиж тулж дэмжлэгэ болдог болхоос ээж ингэж бна чи ийм гээд нийлээд гуйгээд байвал тэнэг л залуу бн даа.хуухдий н хүртэл гаргаад огтсон адилхан эх хун байхад.

  4. subeedeee@yahoo says:

    ккк лайтай хадам бн даа манай хадам нээрээ унаж мунаж тэнэг жужэг хийсэн гэсэн би байгаагүй лдээ би хуцваа та нартай би амидраагүй байна гэсэн дараа ни уучлал гуйгаа ч үгүй миний зөв юм чин яахав дээ арай гэж байр оронтой болсон ямар хадмаас гуйж царай алдсан биш кккк би хэзээ ч гуйхгүй гэж зутгэсэн ни болсон байн лээ авгай гэж тэнэг аав ээж зусланд гарчина 2лаа манайд болно гээд байсан тэрний угэнд ород хадмийн байранд байсан бол ёстой хадмаас хараат болж тамлуулах байсан бн лээ эм хунд итгэхээр эрхий хуруундаа гэж унэн шуу амидрал дээр оороо л арчаатай байж хунээс гуйхгүй гуйсан ч бутсаад хариуг ни таг өгчдөг байхгүй бол өртэй явах дэмий одоо байрний зээл дуусахаар хар гэртээ хаан ни би бор гэртээ богд но би шуу кккк

  5. DONDOG says:

    ха ха манайхан аймар зөвөлгөө өгч байнаа. Нээрээ та тусдаа гарсан нь дээрээ. хараал идсэн хадам. хөгшин хонины насгүй амитан. ӨӨДРӨГ БАЙГААРАЙ ТА ЧАДНА …АМЖИЛТ…

  6. Baysaa says:

    Ñàéíóó ×àìä ýíý ºäðèéí ìýíäèéã õ¿ðãýå.×è ýýæ ààâäàà ýíý òóõàéãàà õýëñýí ¿¿ õàäàì ÷èíü ¿íýõýýð àéìàð õ¿í áàéíà.

  7. baldan says:

    хадмаасаа холхон бай. нөхөртэйгөө сайн ярилц. нөхөргүй авгай нар хүүгээ аймаар харамладаг гэсэн. наад мал авгай чинь бас л тэгж байгаан. хөгшрөх тусмаа л тэнэгтэх байх даа хөөрхий.

  8. dondogmanj says:

    хортой алим зарна

  9. cleopatra says:

    Тусдаа гар аа.Ээжтэйгээ хэтэрхий нялуурдаг залуучууд но-той байдаг.Гэхдээ ээжээс нь болж муудалцахгүй,тэгсэн мөртөө хөгшин шуламд бууж өгөөд байхгүй аргыг нь олж байгаад тусдаа гар.Дахин мөддөө хүүхэд гаргаад хэрэггүй.Харин ажил мэргэжлээрээ ахиж, нэр хүндээ өсгөхийн төлөө хичээж зүтгэ.Чамайг дээшлэх тусам хадам авгай долигонодог болно.Гурвуулхнаа амьдраад эхлэхэд л шал өөр болно доо.Тусдаа гарчвал нөхөр чинь аяндаа ээждээ нялуурахаа болино.Ээждээ хайргүй хүн хаа байсан юм?Гэхдээ дэгдээхэй ч үүрнээсээ нисдэг юм.Ээжээс гадна эхнэр, охин хоёр гэж 2 эрхэм эмэгтэй бий гэдгийг нөхөртөө ойлгуул даа.

  10. Ramirez Sanchez says:

    Тусдаа гар !!!

  11. tsee says:

    tevchij chadhgui zuiliig tevchih n tevcheer gdg yum gj unshij bsiin Unshaad tusdaa garah bolomjgui gj oilgoloo Chi uuriinhuu sanaa bodliig ilerhiilj bh heregtei boluu heterhii sul doroi bj bolohgui shdee Chi yamar honinii mori bish dee

  12. girl says:

    зугээр л тусдаа гар… яаж ийгээд болдог юмаа

  13. МаМа says:

    Ямар муухай хадам бэ. Би бас удахгүй хадамд гарах гэж байгаа ямар байх бол гэж бодохоор санаа зовчихлоо. Гэхдээ л яаж ийгээд тусдаа л гарсан дээр дээ. Сэтгэл байвал хоосон хонохгүй хоёр идэхгүй явж байтал амьдрал сайхан болно оо итгээрэй. За амжилт

  14. зочин says:

    диндоны хэлдэг зөв шүү би ч бас нэг хүүтэй залуухан гэр бүл. Залуу хүмүүст нэг их баян айлын хүүхэд л биш бол шууд тусдаа гарна гэдэг хэцүү л дээ. Бид 3 нэг хэсэг хадмынд дараа нь манай аавынд амьдардаг байлаа. Аль аль нь хэцүү байсан, хоорондоо муудалцана, чиний миний талынхан гээд л.Олсон мөнгө ч мөнгө болохгүй.Тэгээд л бид 2 яаж ийж байгаад тусдаа гарч одоо байр хөлсөлж байгаа.2 талынхаа гэрийнхэнтэй баяраар ч юмуу хааяа нэг амралтын өдрөөр уулзалддаг. Хэрүүл уруул ч гарахаа больсон. Хэдий хөлсний жижигхэн байр ч 3н биедээ жаргалтай л амьдарч байна одоо.Тэгэхлээр чи яаж ийж байгаад л хадмуудаасаа сал. Тэрнээс биш нөхөр чинь хэзээ ч миний ээжийн буруу гэж хэлэхгүй дээ.

  15. DinDon says:

    За даа. Та хоёр гэрлэлтээ батлуулсан эсэхэд би одоо эргэлзэж байна. Гэрлэх ёслолын ордонд залуу хосуудад зориулсан сургалт хичээл явдаг ш дээ. Тэнд хамгийн том 1 зүйлийг сургадаг. Тэр уул усны ойр, ураг төрлийн хол нь дээр гэдгийг. Хоёр талын гэр бүл орохоороо л залуу хосын гэр бүл будаа болдог шүү. Тиймээс та хоёр амьдралаа босгох гэж байгаа хүмүүс. Тэр илүү дутуу шавруудыг явуул. Хэн ч ээж аавыгаа асрах ёстой. Гэхдээ хамт амьдрахгүйгээр асарч болно шүү дээ. Энэ байдал удаан үргэлжилбэл та хоёрын тэр жаахан хүүхдэд чинь маш муу нөлөө болно шүү.

  16. Зөвлөх үйлчилгээ says:

    Тусдаа гар. уул усны ойр нь ураг садны хол нь дээрээ гэж. Бушуу хадмуудаасаа холд

  17. khongorkhon says:

    яасан ч хэцүү хадам бэ, хүүхдээ гэсээр байгаад хүүхэд нь эхнэртэй болонгуут өөрийг нь тоохгүй болчих байх гэсэн айдамтай байдаг хүн байна. гэхдээ чи тэсэж байна гээд гүрийгээд хэрэггүй, ямар нэгэн тэмцэх арга ол гэхдээ нөхөр чинь бас л онцгой л залуу байна даа. айлын охин авч суучихаад ээжтэйгээ нийлж дарамтлаад

  18. uran zurag says:

    тэсээд байж болохгүй ээ. өөрийнхөө амьдралын төлөө зөвөөр тэмц. залуу гэр бүлүүд овоохой шовоохой бариад ч хамаагүй хамдын хаяанаас холхон амьдарцгаагаачэээээ.
    хадам, архи хүүхэн, мөнгөгүйн зовлон, өвчин шаналал, хардах, хуурах гээд асуудлуудын заавал нэг нь айл бүрт байх юм. муухай юмаа.

  19. jsamin says:

    eooe yamar laitai hadam bas nuhur be. anhnaasaa tusdaa bh bsn umdaa. tesej uz dee odoo yaay geheb. tednii heruuliig uur deeree tusgaj heruul hiibel amidral chini demii sanagdah bolno. teseed toohgyi bai. neeh udahgyi hudshin nohoinii nasgyi bolood uguh bailgyi dee. uuruu ber bgaagyi um shig yagaad zarim eejuud iim boldog bnaa. huugiinhee amidrald lai bolj bgaagaa hezee ch medku shu dee. zaigaa baris geed l uzeltseed l bj dee. nuhurtoo sain yarij oilguul. neeh muulahgyigeer l yari za u. hetsuu sanagdchlaa.

  20. boogii says:

    хадамдаа бууж огч хүлээцтэй байх хэрэггүй ээ. Аясаар ни байгаад байвал улам давардаг юм бна лээ. Харин хадамтайгаа муудалцсан үедээ асуудлаа нохортоо сайн ойлгуул. Нохор чиний дэргэд бол хадам тэгсгээд гайгүй болчдог юм бна лээ. ер ни бол холхон амидарсан ни дээр дээ

  21. Olzii says:

    XADAM EEJEES HOLHON BAI UM MA HUM UM MA HUM YAASAN UNEN VG VEEE?!

  22. Baigal says:

    Зураг нь ямар cool юм бэ Тэнэг хадам авгайгаас холдооч, хувийнхаа амьдралаасаа зайлуулаачээээээээ

  23. Ehner nuhur says:

    Тэвчсэн хэвээрээ л бай.Хадам чинь тэртэй тэргүй хөгшин хонины насгүй амьтан мөд чадрах биз.

  24. ЕРО says:

    Чамд гэж хэлхэд танай хадмууд тийм баян цатгалан улсууд байдаг юмуу. Чамд л гэж хэлхэд чи насаараа хадамтайгаа амьдрах бишдээ. Өөдрөг байлдаа Чамд амьдралд чинь аз жаргал хүсэе. Бүү шантар

  25. bbb says:

    chinii aldaa bol eejdee heterhii hairtai bas eh ni amidrald orolzdog hunig songosond bn. ehiigee hairlad hun ehneree hairlan gesen tomio bas buruu l dee ganz eejiigee hairlaad bga hun bol eejinhee ugnees garahgui tegeed eh ni bas huudee amia tavidag bol bur duusaj bga yum. zugeer emegtei hunii jargal zovlong oilgodog hun l ehneree sain oilgoj hundeldeg. odoo tegeed neget suusan yum chin naad gertee bga ajilgui humuuseeree huuhdee haruulaad ajild ordoo gehdee zalingaa nohroo asuuval daraj heleerei tegeed nohor hadam medehgui ardaa hurimtlaltai baigaarai

  26. uugii says:

    энэ хадам ээжүүд гэж нэг амьдралын дайсан байнаа. өөрсдөө айлын бэр байгаагүй юм шиг. зүгээр дүү минь тэвчээл өнгөрөх хэрэгтэй. нэг чихээр оруулаад нөгөө чихээр гарга. эгч нь бас яг чам шиг байсан. харин одоо манай хадмуудад над шиг сайн хүн алгоо. гэхдээ би тэдний хүүгээс салсан л даа. тэгсэн ч ярьж л байдгийн хадмууд.

  27. jeki says:

    2 хүн хоорондоо ойлголцох хугацаа 5 жил байдаг гэж сонсож байсан юу м бна энэ хугацаанд хэн н гэр бүлийн ноeн байх талаар цусгуй дайн явагданаа гэж

  28. Life says:

    Хүний амьдралд хүнд хэцүү үе зөндөө байна. Хамгийн гол нь бие биеээ ойлгож туслах нь чухал. Хүнд хэцүү цаг үеийг даван туулвал сайхан цаг ирнээ заавал Танд амжилт хүсэе

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.