Нэлээд хэдэн жилийн өмнө надад АНУ-ын нэгэн мужийн төв эмнэлгийн гэр бүлийн хүчирхийллийн хөтөлбөр дээр дадлага хийх завшаан таарч билээ. Тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгч бүрээс авдаг судалгаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг асуусан асуултууд орсон байдаг нь хохирогсдыг олж тогтооход тустай байдаг. Жилийн туршид дадлага хийх явцад олон янзын хүн таарч байсны дотор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас сэтгэлийн гүн хямралд орж, амиа егүүтгэх бүтэлгүй оролдлого хийсэн хүмүүстэй ч тааралдаж байлаа. Цоожтой тасагт байнгын хараа хяналтад байдаг тэдэнтэй уулзахад зүрх шимшрэм харгислал, дарамтыг туулж өнгөрүүлсэн талаараа ярина.
АНУ-д гэр бүлийн хүчирхийлэл нэлээдгүй газар авчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний холбооны мэдээлснээр үзвэл, 4 эмэгтэй тутмын 1 нь амьдралын туршид гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэжээ. Харамсалтай нь гэр бүлийн хүчирхийлэлд хохирсон хүмүүс ихэнхдээ энэ талаар холбогдох газар мэдээлэлгүй нуун дарагдуулдаг гэсэн мэдээ байна. Хүчирхийлэлд өртөгсдийн 85% нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд 20-24 насны эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг гэжээ. АНУ-д жил бүр 1.3 сая эмэгтэй хамтран амьдрагчдаа зодуулж бие эрхтний гэмтэл авдаг ба тэдний 16,800 нь амь насаа алддаг байна. Түүгээр ч зогсохгүй, гэр бүлийн хүчирхийлэл нь үе дамжин удамшдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Хүчирхийлэлтэй гэр бүлд өсч торнисон хөвгүүд өрхийн толгойлогч болсон хойноо эхнэр үр хүүхдэдээ гар хүрч хүчирхийлэх нь хэвийн гэр бүлд өссөн хөвгүүдтэй харьцуулахад 2 дахин их байдаг ажээ. Харин охидууд нь айлын эхнэр болсон хойноо ч эр нөхрийнхөө балмад зэрлэг авирлахыг гэр бүлийн амьдралын салшгүй нэгэн хэсэг хэмээн эвлэрэнгүй хүлээн авч хүчирхийллийг улам гааруулдаг байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр заавал зодож цохихыг хэлнэ гэвэл ташаа болох юм. Хүнийг бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн гээд олон янзаар хүчирхийлж дарамталж болдог ажээ. Бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулахыг эхний бүлэгт хамааруулдаг бол хүсээгүй үед нь бэлгийн харьцаанд орохыг шаардах, хүчээр бэлгийн харьцаанд орохыг (та 2 гэрлэсэн байлаа ч гэсэн) бэлгийн хүчирхийлэл гэдэг. Харин хэл ам, үйлдлээрээ дарамтлахыг сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг байна. Үүнийг нэг жишээн дээр тайлбарлая. Би нэг томоохон байлгууллагад ажиллаад удаагуй байсан юм. Надтай хамт 60 хол гарсан бололтой, бас залуудаа царайлаг сайхан бүсгүй байсан шинжтэй ахимаг эмэгтэй ажилладаг байлаа. Түүний бие авч явж байгаа хийгээд цэвэр цэмцгэр байдлаас харахад уул нь нэлээд чинээлэг байрын санагддаг байсан ч хагас цагаар туслах ажилтнаар ажилладагт нь бага зэрэг гайхдаг байлаа. Нэг удаа тэр намайг гэрт минь машинаараа дөхүүлж өгөх болоод зам зуураа аар саар зүйл ярилцахдаа, би түүнд эмнэлэгт ажиллаж байснаа болон хотынхоо хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бус байгууллагад сайн дураараа ажиллаж, тэдний hotline буюу 24 цагийн итгэлтэй утсаар хариу өгдөг ажилтай болсоноо дэлгэсэн билээ. Харин тэр эмэгтэй хариуд нь өөрийн амьдралын түүхээ надад хуучилсан юм.
Тэрээр чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд залуудаа нөхөрт гарч 2 хүүтэй болсон гэнэ. Ингээд тэр үеийн эмэгтэйчүүдийн адилаар хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх ажилтай гэрийн эзэгтэй болжээ. Нөхөр нь дажгүй ажил албатай нэгэн байсан ч сэтгэл санаагаар маш ихээр дарамталдаг байжээ. Эмэгтэйд санхүүгийн ямар ч эрх мэдэл байхгүйн дээр хэлэх ярих үг, хийх ажил хэрэг, орох гарах, идэж өмсөх гээд бүгдийг нь нөхөр нь мэддэг. Түүгээр ч зогсохгүй бүр усанд орохдоо хүртэл хаалгаа түгжиж болохгүй, хаалгаа заавал нээлттэй байлгахыг тушаадаг байсан гэнэ. Хэрэв өмнөөс нь зөрвөл өөдөөс нь элдвээр заналхийлж сүрдүүлдэг байсан тул эмэгтэй айж зовсоор түүнтэй 40 жил хамт амьдарчээ. Ингээд бүр хэзээ хойно нас дээр гарсан хойно нөхрөөсөө арай гэж салах үед, анх нийлэхэд нь эмэгтэйн эцэг эхээс тасалж өгсөн газар, үл хөдлөх хөрөнгө нь үрэгдэж зарагдаад дууссан гээд хөрөнгө хуваарилахад мөнгө олдоогүй ажээ. Насаараа ажил эрхлээгүй болохоор тэтгэвэр тэтгэмж гээд байх зүйл ч нэг их байсангүй. Ингээд амьдрахын эрхээр 2 ч газар хагас цагаар ажил хийгээд амьдарч яваа гэж надад хуучилсан юм. Гэхдээ л амьдралын төлөө зүтгэж ядарч явах нь нөхрийн баян тансаг гэрт дарамтлагдаж амьдарснаас хавьгүй дээр гэж байж билээ.
Монголд бол гэр бүлийн хүчирхийллийг төдийлэн ойшоож авч үздэггүйн нэг илрэл нь хүчирхийлэлтэй тэмцдэг ганц төв нь хошин шогийнхны тоглолтын сэдэв болчихсон явж байдгаас харагддаг. Хүчирхийллийн эсрэг төв нь хорогдох байртай гэдэг ч тэнд нь хохирогчдын аюулгүй байдлыг төдийлэн сайн хангаж чаддаггүй. Хэдэн жилийн өмнө зэрлэг балмад нэг нөхөр хаалга үүдийг нь нь зад татан орж, аргагүйн эрхэнд бусдаас аврал эрсэн эхнэрээ алж тална хэмээн сүрдүүлж байсан талаар сонин сэтгүүлд бичиж байсан. Ер нь эхнэр хүүхдээ хүлсэн, хутгаар сийчсэн, хайчаар хайчилсан, галаар түлсэн, бие эрхтнийг нь огтолсон гээд олон янзын аймшигтай гэмт хэргийн талаар сонин хэвлэлээр шуугиж байдаг ч ихэвчлэн түүнийг тухайн үед гэмт хэрэг үйлдэгч согтуу байсны улмаас үйлдсэн мэтээр тайлбарладаг нь учир дутагдалтай юм. Үнэндээ бол гэр бүлийн хүчирхийлэл гэж огт байхгүй байснаа гэнэт ингэж хурцаар илэрдэг зүйл биш. Харин зугуухан өгссөөр ийм аймшигтай түвшинд очдог гэнэ. Үг хэлээр доромжлох, ганц нэг алгадахаас авахуулаад, аажим аажмаар ахисаар нэг л мэдэхэд амь насанд заналхийлсэн тийм байдал
д хүрдэг байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд хэдэн янзын онцлог бий:
Монгол улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг баталсан авч түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар өдийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй л байна. Өнгөрсөн жил Монголын сонин хэвлэлээр бас нэгэн гэр бүлийн хүчирхийллийн хэргийн талаар шуугиан гарсныг санаж байгаа байх. Компанийн эзэн нөхөр нь жил гаруйн өмнө салсан эхнэрээ өөр залуутай явж байхад нь, найз нөхөдтэйгээ хамтран хүчээр машиндаа суулгаж уулын аманд аваачаад онц зэрлэгээр тамлаж амь насыг нь егүүтгэсэн жигшүүртэй хэрэг гарч байсан билээ. Тэр хэргийг үйлдэгч з
эрлэг этгээд ямар шийтгэл авсныг би мэдэхгүй. Хэрвээ манай улсад гэр бүлийн хүчирхийллийн хууль цаасан дээр бус, жинхэнэ есоор хэрэгждэг байсан бол, хэрэв тэр этгээдийг хууль хяналтын газар анхнаас нь анхааралдаа авч зохих шийтгэлийг хүлээлгэсэн бол өдийд тэр эмэгтэйд амьд явах боломж байсан ч юм билүү гэж сэтгэлдээ харамсаад л өнгөрсөн.
Харин АНУ-д бол энэ хууль яг таг хэрэгжсээр ирсэн бөгөөд хэрэгжүүлэх тогтолцоо нь манайхаас хавьгүй сайн хөгжжээ. Хүний эрхийг эн тэргүүнд дээдэлдэг энэ улсад арьс өнгө, нас хүйс, ажил алба, хууль болон хууль бусаар оршин суугч гэж ялгаварлалгүйгээр хүчирхийлэлд өртсөн хэн боловч гэмт халдлагад хохирсон бусдын адилаар цагдаад хандаж, тусламж хамгаалал хүсэх эрхтэй байдаг. Гэвч хохирогсдын хувьд өөрсдийг нь хичнээн их дарамталж хүчирхийлсэн ч гэр бүлийнхээ гишүүн нэгнийг шууд цагдаад бариад өгчих амаргүй байдаг нь ойлгомжтой. Тиймээс дийлэнх хохирогсод орон нутгийнхаа хүчирхийлэлтэй тэмцэх ТББ-д хандаж сэтгэл санааны дэм авч, зөвлөгөө авч ярилцахыг илүүд үздэг байна. Эдгээр ТББ-д хохирогсдын эрх, хүсэл бодлыг дээдэлж үздэг тул хүний амь насанд заналхийлсэн буюу хүүхдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлэл учирсан гэж үзэхээс бусад нөхцөлд асуудлыг цагдаагийн газар мэдэгдэхгүй бөгөөд мэргэжлийн болон хуулийн зөвлөгөө өгч, сэтгэл заслын зэрэг бусад олон үйлчилгээ үзүүлдэг. Мөн түр хугацаагаар амьдрах хорогдох байр, цаашид байнга амьдран суух байр оромж олох тал дээр ч дэмжлэг үзүүлнэ.
Мөн түүнчлэн АНУ-ын засгийн газраас 2000 онд гэмт хэргийн хохирогч нарт дэмжлэг үзүүлэх зорилготой нэг хууль баталсан нь 2007 онд Цагаачлалын албанаас гаргасан журмын дагуу хэрэгжиж эхэлжээ. Энэ хууль журмын дагуу АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас бие махбодь, сэтгэл санааны хохирол амссан хүмүүст засгийн газраас тусалдаг бөгөөд хохирогчийн цагаачлалын байдлыг үл харгалзан АНУ-д 4 хүртэлх жилээр ажиллаж амьдрах эрх олгодог байна. Цаашид АНУ-д үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй хүмүүс 3 жилийн өнгөрсний дараа хуульчаар дамжуулан хүсэлтээ гаргаж байнгын оршин суугчийн эрх авах боломжтой байдаг ажээ.
Энэ хөтөлбөрт хамрагдахад ТББ-ууд тусалдаг байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү:
http://www.uscis.gov/files/pressrelease/U-visaFS2_05Sept07.pdf
Харамсалтай нь гэр бүлийн хүчирхийлэл гэх энэ зовлон харьд амьдарч байгаа манай монгол бүсгүйчүүдийг тойрч гардаггүй юм байна. Вашингтон ДС орчмын хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагууд монгол хэлтэй орчуулагч шаардлагатай байна гэсэн зар байнга гардаг гэж нэг танил маань хуучилж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл бол хамгийн нуугдмал гэмт хэрэг бөгөөд, хохирогсдын 20 хүрэхгүй хувь нь холбогдох газар ханддаг гэдэг баримт байдаг гэвэл байдал ямар байгааг уншигч та жаахан ч болов ойлгох буй заа.
Саяхан интернэт дээр монгол бүсгүйчүүдийг магтан дуулсан нэгэн нийтлэлийн дор, хүчирхийллийн талаар нэлээд сэтгэгдэл бичигдсэнийг олж үзлээ. Сэтгэгдэл бичсэн нэг хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хуулийн байгууллагад хандахыг буруушааж, ингэж харь оронд байхдаа “хажуу ханиа булшлах нь” монгол бүсгүйн ес зүйд нийцэхгүй мэтээр бичсэн байсныг үзээд нэлээдгүй гайхсанаа нуух юу байхав. Харь нутагт амьдрахдаа амьдралын хатуу хөтүүг үүрэлцэж яваа ханилсан ханьдаа ес бусаар авирлаж мууг нь үзэх нь бүсгүй хүний төдийгүй угаасаа хүний есонд харш байлтай. Харин дээр бичигчийн санаагаар бол Монгол эрчүүд, бүсгүйчүүдээ хүссэн цагтаа элдвээр дарамталж, зодож, хүчирхийлж зугаагаа гаргаж байх эрхтэй. Бүсгүйчүүд нь болохоор эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавин байж тэр зовлон шаналлыг шүд зуун тэсч гарах нь хэвийн нэг зүйл болж таарлаа. Энэ нь өмнө дурьдсан хохирогчийг буруутгаж, хүчирхийлэгчийг өөгшүүлдэг үзэгдэлтэй дуйцэж байгааг та бүхэн анзаарч буй биз дээ.
Охид бүсгүйчүүд маань ганц олдох амьдралаа хайрлаж яваарай. Монгол эрчүүдээ, эхнэр хүүхдээ зодож таашаал авдаг зэрлэг ес 21-р зуунд ч байсаар л байх уу?
15 Comments
төр засаг хуулиа шинчлээд хүчирхийлэгчийг номхруулдаг хатуухан хууль бий болговол хүчирхийлэл багасах болов уу жишээ нь хүчин хийвэл шууд цааз хүчирхийлэхийг оролдвол 15 жил гэр бүлээ зодвол насаар нь хорих гэх зэрэг ямар сонсогдож байна
монголын эмэгтэйчүүдэд энэ өдрийн мэнд хүргэе одоо би 35 настай намайг бага байхад намайг аав маань юу ч мэдэхгүйгээр далимдуулан хурцал үйлдэхийг шаарддаг байсан татгалзавал ээждээ хэлвэл ална гэж сүрдүүлнэ. янз янзаар хэлнэ ээжийгээ бодоод л өдий хүртэл нууж ирсэн 17 тойгоос эхлээд дарамтлахаа больсон лдоо тэгэхдээл гомдож эцэгээ үзэн ядаж өдий хүрсэн насаараа хохирсон одоо би хүүхэд гаргах чадваргүй миний амьдралыг эцэг маань хохириосон би хүнтэй суусан хань минь намайг ойлгож явдагт баярладаг бид 2 суугад 8жил болж байна хүүхэд өргөөд авчвал хань минь баярлах байх та бүхэн надад туслаарай над шиг амьдрал туулсан хүн олон байх зовж шаналж явдаг хүмүүсийг маш их ойлгож явдаг илэн далангүй сэтгэлээ хуваалцах эмэгтэйчүүд байвал надтай ярьж болно шүү харилцах утас 95131977
Buh mongol zaluuchuud tiim bish shuu dee. Heterhii tuilshirch bolohgui. Tiim humuus baigaag uguisgehgui ch eniig mongol zaluuchuud gej niitiig hamruulj heleh ni zohisgui sanagdaj baina. Bi saihan mongol zaluutai heden jil saihan l amidarch baina. Ergen toirond naiz nohod maani ch gesen. Uhamsargui zarim zaluuchuudiin bolchimgui uildluudees bolj buh zaluuchuuddaa buruug ogch, gerleegui baigaa emegteichuudee aidas, ul itgeltseld hurgeh ni demii gej bodoj baina.
охид бүсгүйчүүд минь нөхөр, найз залуу чинь нэг л гар хүрч, нэг л чанга дугарах юм бол хурдхан заайгаа авч, холдоорой. гайныхаа бага дээр гэж сайхан үг бна.
ахиад хэлхэд яагаад монгол сайxан охид эмэгтэйчүүд гаднийхантай суугаад бгаан ойлгомжтой байна шуу дээ Монгол залуучууд даа ухаантай байгаа ч ээ хайрал монгол цусаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ээдээ энэ манай монгол залуучууд угийн л тийм малууд эмэгтэйчүүнд гэсэн тэр тэнэгүүтэй суугаад бдаг тээ.монгол залуусаас бусад орон арай ч тийм биш шуу дээ.хэдэн жилийн өмнө манай хургэн бас тийм мал бас монгол залуучууд бугд адилхан зэрлэг нохойд шуу дээ.бас арxинд дуртүй мөнгөгүй байж балайр амтад
erchuudee ehner huuhdee hairlaj saihan amidartsgaa. yu bolson yasan gej hajuudah hania zovooj baidag yum. hairaa hairlaj haluun dotno itgeleer saihan amidartsgaaya.
Estoi sxan niitlel bna,ene xuchirxiileld ortoj bgaa xumuuste xelexed setgelin tenheetei,xatuu changa,chamaig orowdoxgvi bxad ter xuniig orowdox shaardlagagvi,chi l oorigo iim bdlaas gargana oor xen ch bish,bi law xuntei uerxeed ter xun maani nadad 1 l udaa gar xurwel shuud salna gj boddog,yagaad ch uuchlaxgvi,daxij ergej xaralgvi setgelee changa bariad xoldono,xund xairtai l yum bol yagad ingej daramtalj zodoj nuddeg bnaa oilgoxgvi bna,za xumuustee amjilt amidralin xania zow tanij songooroi,ene niitleliig bichsen xund talarxaj bna,unexeer yum bodogduulaxar niitlel bna,
эмэгтэйчүүддээ хэлэхэд мэдсээр байж засарна гэж горидоод суугаад гэрлээд бдаг хүмүүсийг би ойлгодоггуй шүү, тэгээл хуухэд шуухадтай болчоол уйлж хайлаал, хурдан хаях хэрэгтэй. хүн тийм хүнтэй таарч болно, тэхдээ сонгоод сууүвал харамсалтай шдэ, ингэж амидраад яахиймбээ гэж бодоцгооёо, өөрчлөгддөгүйм бн лээ, хичнээн уйлаал дахиж тэгэхгүй гэж бсн ч хатуу байцгаая сайхан тайван амидралийн төлөө
баагий тэнэг!!!!!!!
бааги юм мэддэггүй бааги байнаа
Ихэнх тохиолдолд эмэгтэй хүн өөрөө буруутай байдаг шдээ. Тиймээс цагдаа тоодоггүй юм.Хэрвээ зүв зүгээр байгаа эхнэрээ зодвол энэ бол өвчин. Харин хүмүүсийг эмчлүүлэх хэрэгтэй.Бусад тохиолдолд Эмэгтэйчүүд өөрсдөө буруутай байдаг юмдаа.
Одоогоос 3-4н жилийн омно эхнэртээ гар хурч байж билээ. Ахиж хурээгүй ээ. Дараа н ямар муухай зуйл хийсэн маани бодогдоод дотор муухайрж бие маани мууддаг байлаа. Санаандгуй шахуу эмлэгт узуултэл харин би овчтэй байдаг байгаа. Оорийн эрхгүй уурлаал уцаарлаал байдаг бсан.
Зарим хумууст хэлхэд эхнэр нохор алин ч бай жаахан юманд уурлаж уцаарлаад нэрвтээд байвал эмлэгт очоод узуулчихэд гэмгүй юм бна лээшүү.
тийм ээ. манай монголын эрчүүд ихэнхи хүчирхийлэгчид. манай гэр бүл хэн ч харсан сайхан гэр бүл байсан. манай нөхөр намайг зоддог байсан. би нүүрэндээ 3 сорвитой. гэмтэлд хүртэл хэвтэж л байлаа. амиа хорлох ч гэж оролдож байлаа. хүүхдүүдээ бодоод чадаагүй ээ. нөхрийхөө нэр төрийг бодоод цагдаад өгч чададгүй юм даа. бас өөрөө ийм арчаагүй дээ ичээд бас чададгүй юм. цагдаад очихлоор бас л дандаа эрчүүд. гэр бүлийн асуудал байна өөрсдөө шийд гэнэ. тэгэхээр эмэтэйчүүд бид хаана, хэн дээр очих вээ. эргээд л нөхөр дээрээ л ирнэ ш дээ. хажуугаар нь хүүхдүүд нялх. тэгээл нөхөр улам даварна. гэхдээ би 20 жил тэгж амьдарсан амьдралаасаа салж чадсан. Монголын бүх эрчүүд тийм биш гэж найдаж байна.
эхнэр нь нөхрийнхөө утасыг дураараа авч үзэх, бас гадуур ажилтай явахад нь утасаар залгаж загинах бас хүчирхийлэл мөн үү? хэхэ