Үнсэлтийн талаарх бидний мэдэхгүй зүйлс

Урууланд мэдрэлийн олон судлууд байдаг.  Уруул нь хурууны өндөгнөөс 100 дахин олон хүслийг өдөөх мэдрэлийн судалтай аж. Сексийн өмнө болон үеэр үнсэлцэхэд  сэрэл мэдрэмж   ихээр бий болдог нь үүнтэй холбоотой.

Эрчүүдийн 40 хувь нь маш удаан, тачаангуй үнсэлт сексийн дур хүслийг гэнэт бий болгодог гэжээ.

Хэрэв найз залуу чинь баяртай гэж хэлээд явахдаа хацар дээр чинь шов хийтэл үнсдэг бол тэр сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, хаалттай этгээд гэсэн үг.  Харин түүнтэй танилцаад удаагүй байгаа бол энэ анхааруулга.  Түүний санаа хоёрдож байгаагын шинж.

Үнсэлцэх үедээ А хэлбэртэй зогсох нь үнсэлтийн амтыг мэдрүүлж чадахгүй. Харин бие биедээ наалдаж үнсэлцэхэд дур хүсэл улам оргилдог гэнэ.

Эрчүүдийн чих хамгийн мэдрэмтгий.  Хүслийг хамгийн их өдөөх цэг бол чих.  Хайртынхаа чихийг үнсэж , хэлээ оруул. Түүний чихэнд ямар нэгэн зүйл шивэгнэ.

Сексийн өмнө үнсэлцэх нь бэлгийн сэрлийг өдөөдөг. Тиймээс эрэгтэй нь бага зэрэг түрэмгий болж ирвэл  дур хүсэл гэхээсээ илүү эмэгтэйгээ өөртөө дурлуулахыг хүсч байгаагын шинж гэнэ.

Эрчүүдийн хувьд  эмэгтэйчүүдийн үнсэлцэж чаддаг, чаддаггүй нь секст хамаагүй гэж боддог бол эмэгтэйчүүдийн хувьд тийм биш  гэнэ.

Ичингүйрсэн үнсэлт ямар ч үр дүн авчирдаггүй.  Учир нь үнсэлт тачаангуй байх тусмаа цусны даралтыг нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасган сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ тулах үед  дур тавихад ойрхон очдог байна.

18-24 насны эмэгтэйчүүдийн 54 хувь нь эмэгтэй хүнтэй  үнсэлцэж үзсэн байдаг ажээ. Энэ тоо 25-34 насныхны дунд харьцангуй бага байдаг байна.

Дундад зууны үед хүмүүс захидал дээрээ үнэнч байгаагын тэмдэг болгож  X тавьж үнсдэг байсан нь хожим үнсэлтийн тэмдэг болж хувирсан байна.

SOURCE: news.mn

2 Comments

  1. [E].[ZENITH] says:

    18-24 насны эмэгтэйчүүдийн 54 хувь нь эмэгтэй хүнтэй үнсэлцэж үзсэн байдаг ажээ гэнэ уу. эмэгтэй хун эмэгтэй хунээ унсээд байхдаа яахав дэ.

  2. boy says:

    энэ хүүхний зураг бүрррррр сэрэл хөдлөгчихлөө новш 1-д дахиад!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.