БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол охид биеэ үнэлж, хүний наймаанд ихээхэн өртөж байгаа талаар “Гадаадад байгаа монгол залуусын ассиоцаци” мөн “Бэх-Үжин” энтертайнментынхан мэдээллээ. Хятадын Шан-чуань, Бээжин, Хөх хот, Макоа зэрэг хотуудад амьдардаг Монгол охидын 80 хувь нь биеэ үнэлж, хар тамхи хэрэглэдэг.
Хүний наймаанд өдөрт 5-6 охин Монголоос хил давдаг байна. Тухайлбал Эрээн хотын Цагдаагийн нэгдсэн төвийн хажууханд биеэ үнэлдэг хамгийн том газар нь байдаг бөгөөд 2200 гаруй Монгол эмэгтэйчүүд тэнд байрладаг аж. Энэ талаар “Бэх-Үжин” энтертайнментын зөвлөх Т.Мягмартогтохоос тодрууллаа.
-Хятадад, Монгол охид сурах гэж явдаггүй, биеэ үнэлдэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ?
-Хятадын их дээд сургуульд гадаадын 400 орчим оюутан сурдаг. Гэтэл манай улсын 5000 гаруй эмэгтэйчүүд тэнд биеэ үнэлж байна. Энэ тоо бол зөвхөн ажиглагдаж байгаа тоо. Хятадын урд талын мужуудаар хэд байгаа юм бүү мэд, тоогоо алдсан. Манай охид эмэгтэйчүүд сурах гэж явсан нь биеэ үнэлэгч болоод ирж байна. “Алтан луу” гэх бааранд тэр чигээрээ Монголын охид, эмэгтэйчүүд байдаг.
-Та үүнийг яаж нотлох юм. Баттай ямар судалгаа хийсэн юм бэ?
-Гадаадад байгаа Монгол залуусын ассиоцаци”, “Үжин” сайтын залуус Хятадад 5-10 жил амьдарсан. Тиймээс хятадын аль муж, хотод хэдэн охид, эмэгтэйчүүд, залуус байна, тэд ямар ажил хийж байгааг гадарлана. Биеэ үнэлдэг эмэгтэйчүүдтэй өдөр болгон уулздаг мөн хар тамхи хэрэглэдэг, хар тамхийг Монгол руу зөөдөг залуус ч байна. Тэд тамхины хайрцганд хар тамхи хийж хил давуулдаг.
Ямар ч бичиг баримтгүй “харласан” залуус байдаг. Үүнийг хятадын Засгийн газар ч тоохоо больчихсон. Монголд хэдийгээр хүний наймаа, хар тамхины эсрэг зар сурталчилгаа өдөр бүр цацагддаг ч гэсэн төдийлөн амжилтад хүрэхгүй байна.
-Биеэ үнэлж байгаа охидтой уулзахад тэд юу гэж байх юм бэ. Мөн хэчнээн төгрөгийн орлоготой ажилладаг гэж байна?
-Зарим нь яахав амьдралын эрхээр ийм ажил хийж байна гэдэг. Зарим нь хүчирхийлэл, хүний наймаанд өртсөн байдаг. Тэд ажлаа цагаар хийдэг л дээ.
-Хүчирхийлэл, хүний наймаанд өртсөн охидод танай байгууллагаас туслах ямар арга хэмжээ авдаг вэ?
-Манай байгууллагын зүгээс туслах ямар ч боломж байхгүй. Харин хууль хяналтын газарт мэдэгддэг. Жилдээ эсвэл улиралд нэг удаа Монголын цагдаагийн газраас баривчилгааны ажил явагддаг. Тэнд нэг очоод биеэ үнэлэх ажлыг хийгээд эхэлчихсэн бол болино гэж байдаггүй. Цагдаа нар хүний наймаанд өртсөн охидыг гэрт нь буцаадаг.
Гэхдээ тийм ч хангалттай ажил явагддаггүй. Хил гаалийн байцаагч, шалгагч нар биеэ үнэлээд олон жил болсон хүнийг мэддэг. Бид өөрсдөө Замын-Үүд хятад руу байнга явдаг болохоор шалгагч нар “сарын охид”-ууд ороод ирлээ гэж ярьдаг. Тойргийн охид ч гэдэг. Туг тойрох гээд ирлээ гэж ярьдаг. Тиймээс шалгагч нар биеэ үнэлэгч хүмүүсийг мэддэг учраас таслан зогсоох дорвитой арга хэмжээ авч болно. Мөн Хятадад “Монгол бүсгүйчүүд болгон биеэ үнэлэгч, залуучууд болгон такси” гэсэн үг гарсан.
-Тэгвэл хүний наймааны гэмт хэрэгтнүүдийг барьж авах боломж хэр байдаг юм бэ?
-Хүний наймаа хийж байгаа хүмүүс ихэвчлэн бичиг баримтгүй, хуурамч бичиг баримттай хүмүүс байдаг. Нэг хүн хил давуулж худалдахад 1000 юань авдаг гэсэн мэдээлэл л байна.
-Танайх сайтдаа биеэ үнэлдэг охидыг байрлуулдаг гэж байна. Ямар учраас ингэж байрлуулдаг юм бэ?
-Бид биеэ үнэлдэг охидыг сурталчлаад байгаа юм биш. Харин эцэг эхчүүд, найз нөхөд, таньдаг хүмүүс нь хараад энэ охидоо ирж аваасай гэсэн үүднээс байрлуулдаг. Мөн биеэ үнэлж байгаа эдгээр эмэгтэйчүүдийг жигшээсэй, эднээс ичээсэй гэсэн байр сууринаас сайтандаа байрлуулдаг.
-Танай сайтыг үзээд хууль, хяналтын байгууллага, цагдаа сэргийлэхийн ажилтнууд танайд хандсан уу?
-Одоогоор биеэ үнэлэгч, хар тамхины асуудлаар мэдээлэл авах гэж ирсэн байгууллага алга.
Б.Ариунтуяа http://www.niigmiintoli.mn/
3 Comments
yun aimar yum bichdin be araich de.. mongol emegtei xvn bolgon yanhan bish sh de.. yanz yanzin site luu orxod dandaal mongol emegteichvvd iim tiim getsen bxin ene muuhai hudal tashaa medeelel e zasaj zalaruulbal taarna, shvv
саятийн хаяг нь юу вэ танидаг яанхан байж магад хармаар байна хэхэхэх
ХУДЛАА Л МЭДЭЭЛЭЛ БАЙНА ДАА ХУЖААД ГАДААДИЙН 400 ОЫУТАН СУРДАГ ГЭЖ ЫОСТОЙ ЗАЛЛАА ДАА,