Эрчүүдийг юу залхаадаг вэ?

Эмэгтэйчүүдийн нэг зүйлд эрчүүд их бухимддаг байна. Тэр нь яаж ч болохгүй асуудлын талаар эрчүүдэд ярьдаг яриа юм. Жишээ нь:

  • Нөгөө хүүхэн чинь жигтэйхэн гоёсон байна лээ. Ямар мөнгөөрөө тэгж тансагладаг байна аа? Чи юу гэж бодож байна даа.
  • Тэр хоёрыг салсан гэсэн чинь худлаа юм шиг ээ. Хамт л явж байх чинь билээ?
  • Миний бие нэг л муу байх шиг. Хаврын хямрал, ядаргаа юм болов уу? гэх мэт.
  • Эрчүүдэд иймэрхүү яриа үнэндээ таалагддаггүй ойлгох ч үгүй байж мэднэ. Учир нь эмэгтэйчүүд асуудлаа нэг бүрчлэн ярихаар эрчүүдэд тэр болгоныг нь шийдэх аргыг олох, хариуцлага хүлээж буй мэт сэтгэгдэл төрдөг байна.
  • Тэд хоорондоо уялдаагүй баахан асуудлыг сонсонгуутаа тэсвэр алдаж эхэлдэг. Гэтэл эмэгтэйчүүдэд шийдвэр биш зүгээр л ярьсныг нь сонсож, ойлгож, хүлээж авах л хэрэгтэй гэдгийг эрчүүд анзаардаггүй. Үүнээс болж гэр бүлд үл ойлголцол үүсэх нь бий. Зарим эрэгтэй, эмэгтэй хүний нуршуу, үргэлжилсэн ярианд бүр ядарч, стресст ордог байна.

Тиймээс танд зөвлөхөд:

  • Хэрэв та түүнийг сонсоосой гэж хүсч байгаа бол аль болохоор товчхон ярь. Эрчүүдэд уг процесс биш үндэс шалтгаан нь чухал байдаг.
  • Хүний нэр усыг олон дахин бүү давт. Болдоо, Батаа, Туяа, Цэцгээ нар дотор нөхөр чинь бүр будилж гүйцнэ.
  • Барьцсан, атаа жөтөөний сэдэвтэй зүйлийг бага ярь. Эр хүн иймэрхүү ярианд барьц алдаж, яахаа ч мэдэхгүй сандардаг. Тэр танд юугаар туслахыг мэдэхгүй тул бухимдах нь бий.
  • Эр хүнд, ярианы чимэг бус харин баримт үндэслэл хэрэгтэй байдаг. Тиймээс яриа чинь цаг агаараас эхлээд найз эмэгтэйн савхин дээлээр дуусч болохгүйг санууштай.

Хань

7 Comments

  1. Nativist™ says:

    Яаааааааааааааааааая яг үнэн шүүүүүүү. Манай хадам ээж миний ямар ч танихгүй хүн байхад л тэр Пүрэвээ, цэцгээ, энхээ гэээл ярьж өгнө. Би бүр хэн билээ гэж бодсоор байтал юу ярьсныг нь ч ойдоггүй. Бас бүгдий нь детальчлана. Тэээд хорондоо ямар ч логик дараалал, утга авцалдаа гэж байхгүй. Зүгэээр л толгойдоо орж ирсэн болгоныг ярьдаг юмуу хаашайн. Энэ намайг үнэхээр их ядраадаг. Тэгээд сонсохгүй босоод явчиж болдоггүй үнэн хэцүү шүү…

  2. Erik says:

    ix zuw um bichjee…nadad law taalagdlaa…

  3. boy says:

    хөөрхийдөө тэр саранчимэг ккэ! ийм асуудлуудач хэцүү байдаг шүү юу ярихгаад яг тэр үгнээсэй ямар утга агуулаад юү хэлэх гээд байгааг нь ойлгодгүй сонин шүү эмэгтэй хүн гэж!! Эх л гүн утгатай юм яриад байдаг юмшиг байгаан уул нь бол,

  4. Dermee says:

    Хайраа танилцана гэсэн яасан бэ. чи надад таалагддаг шүү kiss

  5. XAXAXA says:

    эвий эвий Сарачимэг хүйсээ солиулсан хүнтэй сууж дэээ ха ха ха

  6. saranchimeg says:

    манай нөхөр харин өөрөө дандаа хов жив яръж намайг залхаадаг.

  7. Taivan says:

    Дажгүй л зөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.