Харийн нутагт биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд дунд 12 настай охин ч бий

Урд хөршид ажиллаж, сурч байгаа монгол охидын 80 хувь нь биеэ үнэлдэг гэсэн судалгааг www.ujin.mn сайтынхан гаргажээ. Тус сайтын хэсэг ажилтан БНХАУ-д үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаад иржээ. Тэдний байрлаж байсан хотод биеэ үнэлэлт газар авсан, дийлэнх нь монгол охид байдаг гэдгийг онцоллоо. Өнгөрсөн хугацаанд тус компанийн ажилчид Хятадын зарим хотоор явж, монгол охидынхоо тухай судалгааг гаргажээ. Бээжин, Эрээн, Хөх хотод гэхэд 3-4 мянган монгол эмэгтэй биеэ үнэлдэг болох нь тогтоогдсон байна.

Эрээнд гэхэд биеэ үнэлэгчдийн нэгэн хүрээлэнд 74 ширхэг гэр байдаг гэнэ. Гэр тус бүрт 6-8 монгол охин байдаг аж. www.ujin.mn сайтын нэгэн мэргэжилтэн ярихдаа “Хууль хяналтын байгууллага нь биеэ үнэлэлтийг зөвшөөрчихсөн байдаг бололтой. Цагдаагийнх нь газрын дэргэд хүртэл биеэ үнэлэгчдийн хүрээлэн байдаг. Эрээн, Бээжин, Хөх хотод нэг бүсгүй 100-300 юаниар биеэ үнэлдэг бол Хонконг, Макао, Шинжинь зэрэгт хоёр дахин илүү ханштай. Нэг эмэгтэйг өдөрт 3-5 удаа биеийг нь үнэлүүлнэ. Охидын биеийг үнэлүүлж байгаа эзэн гэгдэх хүн олсон орлогыг нь тэдэнтэй 40:60 юм уу 50:50 хувиар хуваадаг гэсэн.

Биеэ үнэлэгч монгол охидтой уулзаж байхад тэд мөнгөний барьцаанд орчихсон, аргагүйн эрхэнд ийм ажил хийдэг болсон тухайгаа ярьдаг. Эндээс очихдоо ямар ч мөнгөгүй, гадаад паспортоо барьцаанд тавьдаг юм билээ. Нэг сарын хугацаатай оччихоод өрөө төлж дийлдэггүй, Тэр хооронд өрөөнийх нь хүү нь өснө. Ингээд л хоёр сар гүрийгээд өрөө төлөөд буцна даа гэсэн зорилготой охид нэг мэдэхэд нөхцөл байдалдаа дасч, ууссан байдаг. Охид биеэ үнэлэхийн зэрэгцээ хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ их. Хятадууд мансууруулах бодисыг далд байдлаар дэлгэрэнгүй хэрэглэдэг. Биеэ үнэлэгчид нь ч үйлчлүүлэгчдэдээ хар тамхиа сурталчилна. Олсон орлогоосоо ашиг хүртдэг болохоор түлхүү борлуулахыг хичээдэг байгаа юм” гэв.

Гадаадад сурахаар очсон монгол охидын дийлэнх нь биеэ үнэлж, хялбар аргаар мөнгө олдог тухай зарим эх сурвалж мэдээлсэн юм. Тэднийг буруу зам руу уруу татагсад мансууруулах бодисоор ховсддог бололтой. Хоол, унданд нь мансууруулах бодис хийдэг гэнэ. Үүнийг зооглосон бүсгүйчүүд өөрийгөө хянах чадваргүй болоход биеийг нь үнэлүүлдэг аж. Харин эцэг, эх нь тэднийг гадаадад сурч байна хэмээн бахархаж байдаг. Гэтэл зорилгоо умартсан охид аль хэдийнэ харанхуй ангал руу уначихсан, тэндээс өөрийгөө татаж гаргахад оройтчихсон байх харамсалтай явдлууд олонтаа.

Харийн нутагт биеэ үнэлж байгаа монгол охидынхоо талаар www.ujin.mn сайтын менежер П.Баасажаргалтай ярилцлаа.

-Урд хөршид суралцахаар очсон охидын ихэнх нь биеэ үнэлж, хялбар аргаар мөнгө олдог тухай мэдээлэл бий. Энэ тухай танд ямар баримт байна вэ?

-Биеэ үнэлж байгаа охидууд бүгд сурахаар очсон гэж туйлширч болохгүй. Биеэ үнэлж байгаа монгол охидын дийлэнх нь оюутан нэртэй очдог. Ээж, аавдаа урагшаа сурахаар явлаа гэчихээд амар, хялбар аргаар мөнгө олох ажлыг сонгодог нь харамсалтай. Тэгээд ар гэр рүүгээ ярихдаа “Би тийм дамжаанд явж байгаа, тэр фирмд ч ажиллаж байна” гэхчилэн худлаа ярьдаг л даа.

-Тэднийг урагш нь зуучилдаг бүлэг хүмүүс байна биз?

-Байлгүй яахав. Монгол хүүхнүүд бий. Тэдний ганц нэгийг харж, уулзаж ч байсан. Охидын биеийг үнэлүүлээд өөрөө архи уудаг Туяа гэдэг нэртэй эмэгтэй байдаг. Жинхэнэ нэр нь мөн эсэхийг нь би мэдэхгүй, Охидын биеийг үнэлүүлчихээд орлогоор нь өөрөө зугаацдаг нь түүний ухамсар ямар доройг харуулж байгаа юм.

-Биеэ үнэлдэг монгол охид хэд орчим насныхан байдаг вэ?

-Голдуу залуухан бүсгүйчүүд. Тэдэн дунд 12-14 настай охид байна. Хараад үнэхээр элэг эмтэрдэг. Тэд хамгийн гүйлгээтэй охид гэсэн. Цэцэг цэврүү шиг, царайных нь нялх нь хүртэл арилаагүй. Ийм жаахан хүүхдүүдээ эцэг, эхчүүд нь юу бодож явуулж, буруу зам руу оруулсныг нь гайхдаг. Мөн биеэ үнэлэгчдийн ахмад нь гэх юм уу даа 30 гаруй насны хоёр, гурван эмэгтэй сүүлийн үед харагдахаа больсон. Ер нь биеэ үнэлэгчид зиндаатай. Царайлаг охидыг нь цаашаа Хонконг, Макао руу аваад явчихдаг юм билээ.

-Хар тамхины хэрэглээ ямар байна вэ, Хоол унданд нь мансууруулах бодис хийж өгөөд, биеэ үнэлэх явдалд уруу татагсад байдаг гэсэн?

-Мансууруулах бодисын хэрэглээ маш их болчихсон. Вагоноор явж байсан бүсгүй хоол идэж байгаад унтчихаад сэртэл дахиад өөр гал тэргээр явж байсан жишээг сонсч л байлаа. Энэ мэтчилэн хоолонд нь хольсон мансууруулах бодисыг мэдэлгүй манарч явсаар нэг мэдэхэд биеэ үнэлэх зам руу орчихсондоо шоконд ордог. Дараа нь тэр байдалдаа дасдаг юм шиг байгаа юм. Бас биеэ үнэлэх ажилдаа дуртай хэсэг охид ч байна.

-Гадаадад сурахаар очсон гэх охидоо хайж эцэг, эхчүүд нь хэр зэрэг сурагладаг юм бэ?

-Зарим аав, ээжүүд цагдаа нартай хамт, үр хүүхдээ хайж “Энэ эмэгтэйг харсан уу” гээд зургийг нь барьчихсан явж байдаг. Саяхан гэхэд дөрвөн монгол охины зураг барьчихсан хайгаад явж байсан. Тун удалгүй тэднийг олсон сураг сонсогдсон.

-Үр хүүхдээ тэр бохир ажлаас нь салгаад Монголдоо авчиртал буцаад оччихдог үзэгдэл хэр зэрэг байна?

-Нэгэнт хялбар аргаар мөнгө олдог болсон охидыг аваад явсан ч буцаад ирдэг нь үнэхээр харамсалтай. Урд биеэ үнэлдэг охинд сэтгэлтэй нэгэн компанийн захирал залуу ирсэн юм. Тэрээр нөгөө охиныг зөв замаар яв гээд бүрэн хувцаслаж, шаардлагатай бүхий л зүйлээр хангаад ажилд оруулахаар Монгол руу аваад явсан л даа. Гэтэл өнөөх охин хэсэг хугацааны дараа буцаад ирсэн. “Чи чинь яагаад буцаад ирэв. Гоё зорилготой явсан биз дээ” гэхэд “Сар зовж байж 300-хан мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Би сайи ажиллавал тэр мөнгийг хоёр өдрийн дотор авна шүү дээ” гэж байсан.

-Бас бусдыгаа биеэ үнэлэх зам руу уруу татдаг охид байдаг уу?

-Жишээлбэл, Нараа гэж биеэ үнэлэгч байлаа гэхэд эзэндээ “Би Монгол руу яваад охин олоод ирье” гэдэг. Тэгээд нутаг нэгтнээ зуучилж байсан охидууд ч байдаг. Хамгийн өрөвдөлтэй нь биеэ үнэлдэг бүсгүйчүүдийн дийлэнх нь нөхөргүй, хүүхэдтэй хүүхнүүд. Тэд ар гэр рүүгээ мөнгө шилжүүлдэг. Заримдаа бүр аргаа барсан бололтой “Намайг мөнгөний машин гэж бодоод байгаа юм уу” гээд утсаар яриад уйлж байхыг нь ч сонсч байлаа. Биеэ үнэлнэ гэдэг хэдхэн жилийн ажил шүү дээ. Хялбар аргаар мөнгө олохын оронд тархиа цэнэглэж, гайгүй ажил албатай болбол ирээдүй нь баталгаатай баймаар.

-Бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг эзэн нь тэднийг бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж, шинжилгээнд оруулдаг юм болов уу?

-Улаан загалмайн нийгэмлэгийн журмаар гэлүү дээ очиж, биеэ үнэлдэг бүсгүйчүүдийг шинжилгээнд оруулж байсан.

М.Мөнхцэцэг

30 Comments

  1. hun says:

    ydaj 12 14 nastai ohiduudan yaj ywaad bie uneldeg bna bie uneleed jiremsen bolod huuhde usdagdag bhdaa  iim joohondoo eej aaw n yaj bga bol denduu yumaa tim joohon ohinoo hytadluu ywuuldag bna etseg eh n halamj anhaaral muu bna bs ma mongoliin ohid bs uhamsar muu bna etseg eh n bs muu bna shuu. 12 14 nastai ohiduudn odoo surj erdem bolwsroltoi bj baih bsn shuu de etseg ehcuudee ohin uree sn halamjilaa anhaaral sn taw ohintoigoo sn yrij zowloldoj baigaarai odoo l mongol ohiduudaa harj hamgaalj ywahgui bol udahgui mongol maani suirehwii dee etseg eh erchuud minee mongol ohidoos hoh tolbot huuhed torh estoi ym shuu.

  2. Eregtei says:

    Миний таньдаг нэг гоё охин урд биеэ үнэлдэг. Энд ирэхээр нь би лав юугаар ч дутаахгүй хичнээн ятгаад ч буцаад л явчихдаг. Гол нь эцэг эхийн хүмүүжил юм байна лээ. Хүний үг сонсож сураагүй, хариуцлагаас зугтаасан, хэт эрх өссөн охидууд биеэ үнэлэгч болох магадлал өндөр юм шиг санагддаг.

  3. ANCHIN says:

    Bat-erdene guai bitii kudlaa sh… Naad toogoo chi yaj tootsoj gargasan yum. Kudal buzar yum bicheg, amnii bileggui matar ve chi. Xerev iim baival chamd saikan bxuu. Zavaan novsh be yadag

  4. бат-эрдэнэ says:

    энэ хүүхэн мөнгө шилжүүлдэг бүгдийг нь танина үнэн хэлж бна, би ч эрээнд бдг,энд зундаа 6-8 мянган охид ирж сургалтын төлбөр байр хувцасныхаа мөнгийг хииж аваад явдаг, байнга байдаг тоо нь тэр, жилдээ 80-д мянган охид ирдэг, өвөлдөө 1500 орчим байдаг нялх хүүхэдээ тэврээд сууж байдаг ч,өдөр нь гуанз дэлгүүр зэрэгт ажиллаад орой нь биеээ үнэлдэг охид ч олон байдаг, үнэн

  5. Boldoo says:

    энэ судалгаа арай алдаатай судалгаа бхаа,ямар муухай юм бэ мөрөөрөө хичээлээ хийгээд явж бхад хятадад сурдаг охидууд бие үнэлэгч гээд бхадаа яахав дээ,охидуудаа битгий нэр хүндээ алдал даа,ингээд хэлэхээр хятадад сурах ямарч сонирхол байхгүй болчлоо хурдан төгсөөд хариx мин дээ,хятадад сурдаг оюутнууд харин ч боломжтой байдаг юм шүү дээ,яагаад гэвэл хятад сурах нэг бодолийн амар,бидэнд ажил хийгээд мөнгө олно гэсэн асуудал байхгүй,жинхэнэ эцэг эхийнхээ мөнгөөр амидардаг,ажил хиймээр санагдсан хийх нөxцөл байхгүй шүү дээ,тэгээд ч өөр улсад байсан бол ажил хийж бно л доо,ганц юм ахин хэлийи…..хятад сурдаг охид болгон бие үнэлэгч биш шүү.

  6. ariunbold says:

    МОНГОЛ ЗАЛУУ ТА ЗААВАЛ УНшААРАЙ Тиймээ арай л их тоо баримт байна. Биеээ үнэлэх дуртай нэг хэсэг байгаа л байх үнхээр амидралийн төлөө гэсэн хүмүүс ч байгаа ш дээ хичнээн буруу ч гэсэн тэд нарийг ойлгох хэрэртэй тэр дунд ухаантай охидууд байжил байгаа бид нар тэдний амидралийн мэдэхгүй шүү дээ ээжийгээ үхүүлэхгүйн тулд дүү нараа олсгохгүйн тулд ингээ л биз арай буруу замаар ываа л биз тэглээ гээд бид ээжийгээ үх гэхгви биз дээ биеээ үхэлэх зөб гэж би хэлэхгүй гэхдээ юуны төлөө ингэж байгаагын ойлгоцгооы л доо засрах байлгүй дээ миний монголийн охидууд ухаантай шүү дээ залуучууд бид л энэ сайхан охидуудаа ариун нандин авж ывах ыстой шүү дээ энэ сайхан хацар гоо охидоо хытадууд биш орсууд биш солонгосууд биш монголийн сайхан залуучууд бид нар авж явах үүрэгтэй шүү. Архинд шоунд донтохоо больцгооы боловсролтой ухаалаг байцгаая залуусаа бид хэзээ нэгэн цагт этцэг болцгооно хөөгхөн охинтой болтсгооно магдгүй бид яаач ч амьдарч болно. Бидний үр болсон сайхан охидууд маань ингээд явж байхыг хэн ч үгүй гэхгүй шүү дээ. Тиймээс яг одооноос би ч бас судсаар чинь молгол цус гүйж байгаа залуу та маргааш биш нөгөөдөр биш яг одооноос өөрийн хувь нэмрээр монголын сайхан бидний үрийг төрүүлэх охидоо аврья!!! Та чадна гэвэл уулыг ч нурааж усийг ч эргүүлж чадна чадахгүй ээ гэвэл та юу ч чадахгүй чадах байсан ч та чадахгви ээ. Монгол сайхан хацар гоо охидууд минь та ирээдүйн эх, ээжээ гэж дуудуулах ийм л сайхан эх шүү!!!

  7. benzo says:

    арай бишээ хэнд итгэх вэ

  8. Марал says:

    Янхан бүхэн өөрийгөө тийм ийм том сургуулийн оюутан гэж сурталчилж явахаар 80% нь биеэ үнэлдэг юм шиг харагддаг байх оо. Намайг Бээжинд сурч байхад ая зохиогч Долгионы охин хүртэл Токиогийн соёлын их сургуулийн оюутан гэж шаагаад биеэ үнэлээд явж л байдаг байсан.

  9. eso says:

    кккк монгол эрчүүд архичин арчагү авгай хүхэдэ тэжээж чадхгү бж зодж нүдээд бхаар охидууд хүхэнүүд чин яж тэсxэвдэ.ингж үвах н арггүйэ

  10. nara says:

    нэрэ шүү 3000 4000 байтгуй олон охид ингж яваа.итгэхийг хүсэxгүй бх н арггүйэ итгээд ч хэрггүй биз.

  11. behee says:

    3000-4000 гэсэн арай хэтэрсэн тоо байхаа.энэ бол арай дэндүү буудсан байна.Үжин цэг мн судалгаа хийцэн ч гэх шиг. пиздаакууд худлаа шаахаа болицгоолдоо.тэр малнуудын тийм судалгаа хийнэ гэж ямар юм байдгийн.

  12. Sologo says:

    Энэ ужин.мн ситэ руу орох гэтэл боон вирус. Тэнэг юм уу вирусгуй ажиллаж болдоггуй юм байхдаа. Би лав Тианжинд сурдаг Монгол эмэгтэй оютан байна. Манай энд олон Монгол оютан сурдаг. Бие унэлдэг оютан байхгуй. Энэ мэдээг бичсэн хумуус тэнэг юм уу эсвэл албаар ийм мэдээлэл тавих гэж мэрийсэн юм уу. Хаашаа юм бэ? Боливол таарна.

  13. Orgil says:

    Үүнийг уншаад үнэхээр гүн шоконд орлоо, охид бүсгүйчүүд минь сонор сэрэмжтэй л байгаарайдаа

  14. бүсгүй says:

    туйлшрна гэхэд бас ингэж туйшлширч болохгүй л дээ. би л гэхэд Хятадад сурч байна. найз залуу маань монголд байдаг. найздаа үнэнч дутагдаад явж л байна. миний эргэн тойронд байдаг ихэнх охидууд найз залуутай зарим нь монгол. харин монгол найз залуугүй гадаад залуус сольж үерхдэг охидууд бол байнаа. биеэ үнэлдэг нь тусдаа байхоо. дээрээс нь монгол залуусаа монгол охид шиг гоё, амьдралын төлөө гэсэн эмэгтэй энэ дэлхий дээр ховор байдын байнлээ шүү. та нар өөрсдөө бас хичээх хэрэгтэй шдээ.

  15. ohinoo says:

    үнэхээр аймаар юмаа ийм юмнууд уншихаар нүднээс нулимас унах юм манай Монгол орон ч сүүр ч байгаана элт мэдэгдэх юм иймэрхүү юмнуудийг уншихаар эх оронруугаа явна хэгээр айдас хүрэх юм гадаад биеэ үнэллээ гэх юм жаахан охид хүчиндлээ гэх юм гэр бүлээрэй шатлаа гэх юм хэдэн жилийн дараа гэхэд монгол биш хятад орон болтсон байх бий дээ хүмүүсээ!!

  16. boy says:

    харамсалтай л юм энгэж яваа охид бүсгүйчүүдээ бодхоор кинон дэр гардаг шиг л дүр зураг бууж байна! Нэг бүсгүй хар тамхи татаал мансуураал дээр нь нэг залуу гарж тонгочоол гараад явчдаг, Харин тэр 12-14 настай жоохон охид байж боломгүй юм арайчдээ дэндүү харамсамаар юмаа заза энэ нийгэм ийм байхад Элбэгдөрж шудрага ёсоо тогтоогооч хогын 76гаа юүч хийж чадахгүй, залуучуд нь гэж арчаагүй хэдэн хараал урсагсан шалдан хөдөөний банди нараар дүүрэн зүгээр л Урд хөрштэйгээ уусаад арилчихвал яасын бэ? Монгол монгол гэж монгол хүн гэж нэр зүүгээд яахын бэ юүч чадахгүйн байж үнэндээ бол сэтгэл эмзэглэж байноо залуучууд нь архи ууж шовудхаас өөр юм мэдэхгүй хүүхнүүд нь янхандана арай гайгүй арчаатай хэд нь Дээд боловсрол эзэмшээд Тэнгэрийн хүн болоод явчина нөгөө л нэг Авилгалчид чинь Бэлтгэгдээд байгаа ийм байхад МОНГОЛ УЛС МААНъ ХӨГЖИХГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР МӨХӨӨД УСТСАН Нь дэр байх кккккккк тэр нь мань мэтийн хомрогны улсуудад санаа амар байлгүй гэж бодож байна! Харин Монгол бүсгүйтэй л суухымшүү өөр хэлэх үг алга да…

  17. mgl zaluu. says:

    suuliin ued manai mongol ohid huuhnuud bugd er ni bandaashiggui yavdag bolson bhoo.belen amar zugeer tsag aldahgui shuud l

  18. Site iin advertisement baina says:

    Наад ujin.mn гээд байгаа site чин шал худлаа reklamnii pasuse xiigeed site aa ch ajluulchij chadkuum bjiij olon yum shaanaa.Yaxav unenii ortoi ch gelee gsn gants muu medeegee minii neeseen site bolgond bairluultsaan.Bas bolooguie site n virus-r bumbugduultsen bj bolzoshgui gd uzej ch bolku shal balai xog blee dee.Medeenii xuvid ortoi ch bas yag too barimt dutuu dulimag bgaagaa uursduu medjil bgaa bailguidee.

  19. mmmm says:

    энэ наагуурл мэдэгдэж бга охидийн тоо, тсаагуур шангхай, чингдао гээд энэ охидууд бараг бхгуй газаргуй,

  20. .... says:

    80huwi gej zugeer ter ajilhaar irsen humuusiin 80% bailgui tiimees yu gej surch bga humuusiih baihaw de.

  21. lees says:

    Нэг мөсөн china болчмоор юм даа монгол ингэж орчлонгийн булай болж бхаар.

  22. dddd says:

    zasss zailaach ajillaj bga ner todiitei garuudiin 80% gevel chi helsdehgui. surch bgaa oyutan ohiduudiig bitgii homorgolood bai thuu. niit china-d 2300 mongol oyutan bdgiin medej av. bitgii oyutnii ner tur gutaagaad bai.

  23. Jolly says:

    Hyalbar argaar mungu oloh gesen uhaan muutai ohiduudiin durandaa hiij bgaa uildel ni…

  24. Man says:

    Хөөрхий дөө даварч яваагаас илүү амьдралын хэцүү шаардлагаар яваа нь ихэнх нь байхдаа. Өнөөдрийн энэ харгис капитализмд /ардчилал/хэн тэднийг өрөвдөж зовлонг нь нимгэлэх юм бэ. Бүгд амь амиа бодоод бие биенээсээ ганц хөдөлсний төлөө зоос нэхээд. Төрийн албан хаагчид нь хахуульгүй бол хөдлөхгүй. Цалин амьдралд хүрэлцэхгүй байна гэж тайлбар тавина. Энэ бүгдийг намын эрх ашиг, хувийн эрх ашгаа огоорсон хүн засгийн тэргүүнд гарвал биелэх магадлалтай.бусад тохиолдолд үлгэр ярьсаар дуусна. Энэ улс орон ч мөхнө.

  25. sapphire says:

    зарим нэг нь үнэхээр амьдралын боломжгүй эрхэнд орсон охид ч байгаа. миний мэдэх нэг охин л лав бээжинд бие үнэлдэг гэсэн. өвчтэй ээжтэй, олон дүүтэй, нэг дүү нь мэдрэлийн өвчтэй… хөөрхий тэгээд тэрнээс өөр хөдлөх хэнч гэрт нь байхгүй. эхлээд оёдлын үйлдвэрт ажилласан чинь 30.000 төгрөг бүтэн сар ажиллуулаад өгсөн гэсэн. олон дүүгийн хувцасаа болиё гэхэд ядаж өлөвгөхгүй бай гээд л ийм замд орсон хүн бий. мэдээж эцэг нэрт нь хаяд явсан. энэ бол одоогийн мгл гэр бүлийн жирийн нэг дүр шүү дүү. нөхөр бол хэзээ ч хаяд хэнийг ч дагаад явахад бэлэн тэрэнд 10 хүүхэд, хүүхдийг нь гаргасаар өвчтэй болсон эхнэр нь огт хамаагүй. үнэхээр аймаар. тэр охин өвчтэй ээжийнхээ санааг зовоохгүйн тулд сургуульд явж байгаа л гэж хэлсэн гэсэн. 2 жилийн дараа тэднийхний тухай сонсоход: охин нь бээжинд гайгуу сурч, ажиллаж байгаа юм шиг бна лээ. ээжийгээ хох хотод эмчлүүлсэн, 2 дуугээ их сургуулид оруулаад төлбөрийг нь төлж байгаа гэж хүн ярьсан. үнэхээр бие үнэлэх муухай ч ӨӨР яМАРч АРГА байхгүй дээ ингэж яваа, нуруун дээрээ хичнээ том ачаа үүрээд, ариун сайхан бие, сэтгэл санаагаа золиослоод яваа охид тэдэн дунд байгаа. харааж, загинахаасаа өмнө явал тэднийгээ ийм зам руу түлхэхгүй байх вэ? гэж бодох хэрэгтэй!!!!!!!!!

  26. ho ho says:

    hahaha yag shdee 80% baihdaa yahaw dee bolij uz dee yag surdag oyutanuud bol bolomjiin ailiin ohiduud baidag tegeed ch ihenh n oyutan naiz zaluutai ihewchlen hamt amidardag tegeed ch hicheel gej aimar hund yuuun yasan iisnii biyee uneleh t1tej ogoh yumaa.

  27. Dermee says:

    Үнэлсэн ч ядагын тэдний буруу биш. Аргагүй амьдралын эрхэнд өмхий хужаагийн доор алцайгаад хэвтэж байгаа хөөрхийс.Энэ бол Монголийн төрд байгаа эргүү тэнэг новшнуудын буруу ш дээ!!!! Монголчууд арай ч дээ ингэж амьдрах гэж дээ. Залуус нь гадагшаа яваа л хужаа солонгосууд зөрж ирээд л Монгол улс мөхөж байна даа. Эргүү охидуудаа ядаж хужаагийн хуухэд битгий гарга л даа цусаа аварцгаая л даа. Энэ байдлаар Монгол улс 10 жилийн дараа 50% хужаа өөр бусад цустай болно. Тэгээд дахиад 10 жилийн дараа дуусаа!!!! шинэ үe тэр чигтээ Монгол биш болно. Хичнээн ядуу зүдүү ч гэлээ хүн болгон үндэсэрхэг байвал ядаж Монголоо хадгалж үлдэх бус уу!!!! Дээгүүрээ идэж уугаад доороо туйлдаад Монголчууд минь ингэж ч явах гэж дээ. Гадны нэг улсад очлоо гэхэд ядуу гуйлгачинь орноос ирсэн гээд улайм цайм дорд үзэж бна ш дээ.

  28. Slash says:

    Áóðóóã õýíä ÷ ºãºõºâ äýý. Ýíý ÷èíü õàìãèéí àíõíû ìýðãýæèë. Àëü ÷ îðîíä àëü ÷ õîòîä áàéäàã ë ç¿éë.

  29. Монгол охин says:

    Хятадад сурч ажилладаг охидын 80% нь биеэ үнэлдэг ий??? Арай туйлширсан судалгаа юм биш үү?? Хэн хүссэн нь гадаадад сураад бдаггүй биздээ, 2т гэвэл бас ч гүй гэр бүл нь боломжийн хүүхдүүд монголоос гарч сурдаг болохоор биеэ үнэлээд гүйгээд бх шалтаг ховор болов уу? Мэдээж Хятадад биеэ үнэлж бгаа Монгол охид бшаа л даа гэхдээ 80% гэдэг арай л давсалсан тоо санагдаж бна шүү.

  30. XAXAXA says:

    аааааааа гутамшиг ииийййй яааанааааааааа одооооо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.