Эрчүүдийн сексийн дараах амьдрал

Эрчүүдийн дийлэнх нь сексийн дараа эхнэр буюу секс хамтрагчаа өөрийг нь тайван орхиж, өөр ямар нэг зүйлээр сатаараасай гэж хүсдэг болох нь судалгаагаар нотлогджээ. Гэтэл эмэгтэй хүн эсрэгээр байдаг аж.

Тэд сексийн дараа ярих, хамтрагч эрийнхээ анхаарлын төвд байх хүсэл нь идэвхжин сэргэдэг байна. Эр эм хүйстний сексийн дараах ийм эсрэг тэсрэг иймэрхүү байдал нь үл ойлголцол, бэрхшээл авчирдаг.

Сексийн дараа эрчүүд хувиа хичээдэг
Магадгүй, хамтрагч залуу чинь энгийн үед маш найрсаг, соёлтой нэгэн байж болох юм. Гэвч эр хүний мөн чанар сексийн дараа илэрч болно.

Хамтрагч бүсгүйнхээ хүсэл, сонирхлыг үл ойшоон зөвхөн өөрийн тааламжит байдалд анхаарлаа төвлөрүүлдэг эрчүүд цөөнгүй бий. Ийм эрчүүд сексийн дараа “Би амармаар байна” гээд өөр орон дээр унтах ч тохиолдол бий.

Таалагдахгүй зүйл бүү хий
Тэр таны тэвчиж чадамгүй байрлалыг санал болгох юм уу танд таалагдахгүй зүйлд дуртай байж болно. Сексийн дараах биеэ авч явах байдал ч эргэн уулзхааргүй шалтаг болж болдог. Тухайлбал, та хоёр шөнийг гайхалтай өнгөрүүлчихээд байтал найз бүсгүй тань өөр рүү тань утасдана. Гэтэл та ямар гайхалтай шөнийг өнгөрүүлсэн тухайгаа ч юм уу цагаахнаар ярина. Иймэрхүү дэмий үг эрчүүдийн эгдүүцэл, зэвүүцлийг төрүүлдэг гэнэ.

Сексийн үед юу ч битгий шаард
Сексийн үед эр хүнээс ихийг шаардах нь түүний сексийн чадавхид эргэлзэж байгаа мэт сэтгэгдлийг түүнд төрүүлдэг гэнэ. Харин зааж зааварлахын оронд түүнд урмын, магтаалын үг хэлэх нь нийцдэг байна. Эмэгтэй ” ханамж авсангүй” гэж хэлэхэд эрчүүд гомддог аж. Учир нь өөрөө болчихоод байхад хамтрагч нь гомдолтой байхыг эрчүүд ер ойлгодоггүй гэнэ. Амиа хичээсэн хүний дүр төрх мөн байгаа биз?

Хурхирахад нь ч гэсэн бүү саад бол
Дур тавилтын дараа булчинг тэтгэгч цусан дахь глюконы хэмжээ багасдаг. Үүний улмаас эрчүүд ямар ч хүч чадалгүй, сулбагар нэгэн болж хувирдаг байна. Энэ үед нь түүнтэй ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, ярьж хөөрөх гэсэн бүх оролдлого талаар болно шүү. Хурхирахад нь ч гэсэн бүү саад бол.

/Хань/

7 Comments

  1. madam says:

    би ч гэсэн нойр хүрээд байна гээл унтаад өгөхгүй юү
    тоохгүй л байхгүй юу
    хэхэ

  2. Bilegee says:

    надад бол дууссан дараа тэврэлдээд юм яриад хэвтвэл го го, унтах гээд байвал ноолоод унтуулахгуй хэхэ тэгэхээр xөгжилтэй байдаг.

  3. tseegii says:

    эмэгтэйгээсээ үтэр түргэн салмаар байгаа бол иймэрхүү биеэ авч явж бололгүй яахвэдэ , өө би тавьсан тавьсан чи бол секс мангас, хурхир хурхир, унт унт

  4. narangerel says:

    би ч хурдан л унтахаа боддог. манай нөхөр ядаргаатай унтдаггүй юм. цаашаа хараад унтлаа гээд байдаг байсан. одоо харин ашгүй тэгж хэлэхээ болъчихсон.

  5. lees says:

    Мэдэхгүй юм даа. Туршилгатай Агаа Ажаа нар туршилгаасаа хуваалцаарай.

  6. boy says:

    1-т

  7. boy says:

    үнэний ортой ядраад л унтаад өгдөг юмөө ганц хоёр үг яриул ярина харин үүнийг үл тоомсорлосон байдал гэж ойлгодог бол тэр эмэгтэй өрөвдөлтэй нэгэн юм. ккккк гэхдээ л сайхан байдаг шүү шууд ч унтаад өгөх нь хаашаа юм дуусчихаад хайртыгаа эрхлүүлхэд сайхан л байдагшдэ! заримдаа унтчихдаг болхоос биш..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.