Амлая…

Сайн байцгаана уу, бүгдэд нь энэхүү нийтлэлийг унших тэр мөчийн мэндийг хүргэе. Юу гэж эхлэхээ сайн мэдэхгүй л байна. Энд бичсэн хүмүүсийн нийтлэлүүдийг уншаад өөрийнхөө сэтгэлд байгаа зүйлсээ нээж хуваалцья гэж бодлоо. Гэтэл яг бичээд эхлэхээр бас тулгамдаад байх юмуу, анх удаа бичиж байгаа болохоор ойлгоорой. Намайг … гэдэг. Би одоо оюутан дажгүй сургуульд сурдаг, энгийн л нэг охин. Хэдэн жилийн өмнөөс найз залуутай болоод одоо сайхан үерхэж байгаа. Гэхдээ миний сэтгэлд маш том шарх байдаг. Анх үерхэж эхлээд бараг жилийн дараа би жирэмсэн болсон. Тэр үед маш их айж яах ч учраа олохгүй бас хэн хэндээ анхных байсан болохоор энэ тал дээр ямар ч туршлагагүй, ер нь бол унтаад удаагүй байсныг ч хэлэх үү маш их айсан. Тэгээд хүүхдээ авахуулахаар болж хамт эмнэлэгт очоод авахуулсан. Хэсэгтээ л учраа олохгүй, хичээл номоо хаяад л…

Түүний дараа ахиж хүүхэдтэй болохгүй бол яанаа гэж үргэлж айж байсан. Бурхан минь намайг битгий тэгэж шийтгээрэй, би ахиад хүүхэдтэй болох хэрэгтэй. Тэр үед хүүхдээ маш их хайрлана гээд л. Найз залуу маань намайг энэ талаар ярихад хайрд нь ч бас энэ талаар бодоход хэцүү байна, битгий ахиж ингэж яриарай, сайхан гэр бүл болноо гэж хэлдэг байсан. Ингээд цаг хугацаа ч өнгөрч сэтгэл арай л дээрдсээр хааяа бодохоороо л айхаас биш бараг л бодогдохоо байсан. Энэ хугацаанд маргалдах үе олон л гарч байсан, гэхдээ тэр бүгдийг бүгдийг нь даваад гарч чадсан. Харин саяхан ахиад жирэмсэн болсон. Эхлээд бурхан намайг шийтгээгүй, би ээж болох нь гээд баярласан боловч яг энэ үеэр найз залуу маань гэр орондоо асуудалтай, бас гадаадад сурах урилга ирчихсэн байсан болохоор /мэдээж энэ бүхэн бол хүүхдийн хажууд юу ч биш л дээ/ ахиад авахуулсан. Дотроо дургүй байсан ч гэсэн хайрыгаа яах уу гэж асуухад нь хэцүү олон юм давхцчихсан байхад нь ахиад нэг асуудал нэмээд гэж бодоод авахуулъя даа гээд ахиад авахуулсан. Энэ болгонд хайр маань хамт байсан ч гэсэндээ дараа нь маш их уйлсан, маш их гутарсан, өөрийгөө үнэхээр үзэн ядсан.

Тэгээд энэндээ хайрыгаа буруутгаж уурлаад бараг л салах шахаад тэгээд эвлэрсэн. Өөрийгөө ямар арчаагүй хүн юм бэ гэж өөртөө үнэхээр их гутарсан. Гэхдээ одоо арай гайгүй болсоон. Найз маань удахгүй гадаад явах гэж байгаа. Би яана даа гэж дотроо айж байгаа ч гэсэн явж сурах нь өөрт нь хэрэгтэй гэж бодоод гаднаа зүв зүгээр байх гэж хичээж байгаа. Хайр маань өөр хүн рүү харж явдаггүй, боломжийнхоо хэрээр намайг халамжилдаг. Өмнө нь би нэг удаа хүнтэй үерхэж байсан л даа, харин найз маань нэг ч удаа үерхэж байгаагүй. Заримдаа би шударга биш байгаа юм шиг санагддаг. Өөрөө өмнө нь үерхэж байсан байж одоо хайрыгаа өөрийн гээд бүр авчихлаа. Өөр хүнтэй үерхэж үзмээр санагддаг болов уу гээд л. Хайр маань сонсоод дэмий юм яриад гэдэг л дээ. Тийм болохоор хайрдаа надаас өөр хэн ч өгч чадахааргүй хайрыг өгч, надтай учирсандаа харамсахааргүй байлгахыг хичээдэг. Найз маань би өмнө хүнтэй үерхэж байгаагүй хайр дурлалын тал дээр жоохон хөндий байж магадгүй шүү гэж анхнаасаа хэлсэн. Тэгээд сайн халамжлах гэж хичээдэг болохоор би улам ч их хайрладаг. Ийм сайхан хайртай учирчихаад амьдралынх нь чухал үе тулгараад байхад нь хүүхэд гэж ахиад асуудал нэмэхгүй байя гэж бодсондоо 2 дахь удаагаа хүүхдээ авахуулсандаа дотроо байнга харамсаж явдаг. Найз залуу маань дотроо их шаналдаг л байх. Гэхдээ тэгж ил хэлдэггүй л дээ. 2-уулаа сайхан амьдарна, хайр нь сайн сураад эргээд ирнэ. Байнга холбоотой байна гээд л. Харин би эргээд ирээд сайхан амьдрах болсон чинь ээж болох эрхгүй болчихсон байх вий гэж үнэхээр их айж байна…

Тусдаа байх хугацаандаа салчих вий гэж хэн хэн маань айхгүй байгаа, харин санах байх л гэж сэтгэл зовж байгаа. Ийм итгэлтэй байж байгаад гэрлээд хүүхэд гаргаж чадахгүй бол яанаа л гэж айх юм. Хүмүүстээ хэлэхэд хэцүү үед хүүхэдтэй болох үнэхээр хэцүү, авахуулахаас өөр аргагүй байдал зөндөө байгаа байх. Тийм болохоор анхнаасаа л бодолтой байх хэрэгтэй юм байлээ шүү. Сүүлд нь юу ч болоо билээ. Харин би хайрыхаа үгэнд итгээд сайхан гэр бүл болноо гээд хүлээгээд л байж байя даа. Миний хоёр хүүхэд намайг ойлгоод эргээд ирэх байх, ямар ч ээжийн хайрлаж чадахгүй тийм хайраар хайрлаж өсгөнөө. Амлая…

секс.мн дээр ирсэн захидал

20 Comments

  1. huurhun mgl says:

    хи! нзаа чамд хэлхэд би ч гсэн гадаад сурдаг. гадаадад бдаг хуухдууд бугд л мглд бдаг нз охин залуугаасаа салаад эсүэл эндээ 2донгч итгээд, ямар нэгэн хунтэй болох ни тодоргой болтсон зуйл. энд бол яүалдагч нэрээр биэ биэнийгээ дутууг нохож дондуурийн гуйтсээгээд харин мглд очихоороо харитсахаа боличдог юм. бур л хайртай дуртай биш бол. бас дээрээс ни энд бдаг хумуус ихэнх ни мглдоо нз залуу, охин бга тэрийгээ бур яриад улаад бжийиж оройн ни болхоор уур хунтэй унтаж хэүтээт яүжийдаг сонин хумууус шуу.тгхээр наад ззлууу чин яүаад яаж ирхийг тааж мэдэхкү юм дааа. за ямарч бсан миний бичсэн бол унэн шуу. чамд сн шанийг хусий дааа. амжилт!!!

  2. United Express Co says:

    сайн байна уу. Хожимдсон ч гэсэн захидлын эзэнд мэдээлэл дуулгаж байгаадаа баяртай байна. Үнэхээр хүүхэд бол гэр бүлийн баяр баясгалан, амьдралын утга учир хайр дурлалыг гагнах хүч шүү дээ. Би Юнайтед Экспресс эмчилгээний аялал жуулчлалын маркетингийн менежер. Манай компани БНЭУ, БНСУ-д эмчилгээ, шинжилгээ, оношлогоо хийлгэх хүмүүст нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. эрүүл мэндийн хувьд Монголд оношлогдохгүй ч юмуу эмчлэгдэх боломжгүй, ялангуяа техник тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтайн улмаас хийгдэх боломжгүй эмчилгээ үйлчилгээнд дээрх улс орнуудад явахад нь үйлчилгээ үзүүлдэг. Манай гадаадад эмлүүлэгсдэд үйлчлэх төв нэгдсэн 3 эмнэлэгийн баруун талын Од хийморь эмнэлэгийн 3 давхарт байрладаг бөгөөд таны эмнэлэгийн бичиг онош магадлагааг БНЭУ, БНСУ дахв партнер эмчилгээний аялал жуулчлалын оператор компаниудад илгээж ОУ-н ЭМ-ийн JCIбайгууллагаар итгэмжлэгдсэн дэлхийн зэрэглэлийн эмнэлэгүүдээс үйлчилгээ авахад лавлагаа өгөх, эмчилгээ үйлчилгээний үнийг мэдээлэх, даатгал, тийз захиалах, визийн материал бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх хүлээн авах боломжтой эмнэлэгт цаг товлох урилга бичиг баримтын үйлчилгээ болоод тус улсад очиход нь онгоц буудлаас угтах тосох, монгол хэлтэй анагаах ухааны орчуулагчаар үйлчлэх, байр, буудал захиалга зэрэг ажлыг зохион байгуулж өгдөг. Үргүйдэл, нөхөн үржихүйн тал дээр ОУ-ын сүлжээ эмнэлэг болох Maria baby эмнэлэгт таныг ин витро болон ит виво аргаар үр шилжүүлэн суулгахад туслана. Энэ эмнэлэг 10 гаруй салбартай үргүйдлийн оношлогоо эмчилгээний чиглэлээр өндөр мэргэшсэн олон улсын хэмжээнд танигдсан эмнэлэг юм. Анхдагч болон хоердогч үргүйдлийг оношлож хэд хэдэн тусгай аргаар үр шилжүүлэн суулгадаг. Таньд зөвлөхөд үрийн сувгийн битүүрэл бол ердөө ч асуудал биш,зөвхөн Монголд тоног төхөөрөмж дутмагаас хийгдэх боломжгүй юм. Энэ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээс гадна биеэс гадна танай гэр бүлийн хүний спрем, таны өндгөн эсийг нийлүүлэн шууд үр тогтоож үр тогтсон өндгөн эсийг таны умайд шилжүүлэн суулгах ч боломжтой. хэрвээ та энэ аргаас татгалзаж байвал үтрээнд тосгуулан үр тогтоох, өндгөн эсийн мөчлөг өөрчлөх зэрэг биеийн дотор ч үр тогтоох хялбар аргууд бий. Зардал ч тийм хүндрэлтэй биш. эмчилгээний зардал хамгийн хүнддээ 5000 ам. долларт багтдаг юм. Үндсэндээ 310- 5000 ам долларт багтах боломжтой. Үнийн сонголт нь тухайн эмнэлэг та 2 ийг үзэж оношлон аль арга нь илүү тохиромжтой болохыг санал болгосноор тодорхойлогдоно. Нэгэнт үр тогтсоны дараа та хүүхдээ дангаар нь төрүүлэх үү ихэрлүүлэх үү хэдэн ихэр гаргах вэ гэдэг нь гэр бүлийн хүмүүсийн дотоод асуудал болно. Хэдэн хүүхэд төрүүлэх хүсэлтийн чинь дагуу бластоцистыг удирдах замаар ихэрлүүлэх үү гэдэг асуудлыг чинь шийдвэрлэж өгнө. эмчилгээний нийт хугацаа үр тогтмоны дараа хянах хугацаатайгаа нийлээд 2 сар гаран зарцуулагдана. Үүнээс гадна үр тогтолтын процессыг дэмжих үүднээс сэтгэл засал, хөгжим эмчилгээ гээд дагавар эмчилгээнүүд таньд хийгдэнэ. Одоо цагт үргүйдэл бол ердөө асуудал биш. Таньд эрүүл энхийг хүсье. Ирэх жилийн энэ өдөр гэхэд та бүхэн хүүхдүүдээ гараасаа хөтлөх болно. Манайд хандах утас 70186353, 99982805,99990941,95690247 Эмчилгээний аялал жуулчлалын Юнайтед Экспресс ХХК

  3. brokenheart says:

    Хүүхэд ээж аав дээрээ хүнс байр хоолоо аваад ирдэг юм. Мэдээж ээж аав болох хэцүү залуу насанд алдаа их л гарна. Гэхдээ би абортын эсрэг 100 хувь зогсдог. Үр хүүхдээ боломжгүй сурч байгаа мөнгөгүй гээд л тэнэг тэнэг шалтгаанаас болоод алж байгаа хүмүүчийг үзэн яддаг. Хатуу үг хатуу муухай сонсогдож магад. Гэхдээ энэ алт ухаад эх дэлхийгээ цоолж байгаатай адил алтан умай сав дотор чинь аймар юм болж байгааг энэ охид яагаад ойлгодоггүй юм бэ. Мах цусаа урсган тэрнялх үрчийг алж байдаг. Нөхрүүд ч дээ жаргалдаа ташуурч ханатлаа эдэлчээд хариуцлагаа хүлээж чадахгүй ЯАХ уу гэсэн гэн үү хохо яасан дураараа юм. зүгээр нэг авсан бараагаа буцааж байгаамуу хаашаа юм. Үрсээ алж байгаа эцэг эхчүүдийг үзэн ядаж байна.

  4. Эмэгтэй says:

    ЧАМД ХЭЛЭХЭД ЧИ ШАЛ ХУДЛАА САНАГДЧИХЛАА. ЧИ ЭХНИЙХ ДЭЭРЭЭ АЙСАН УХААРСАН ОЙЛГОСОН ЮМ БОЛ ДАРАА НЬ ЯАГААД ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ ЮМ. БҮХЭЛ БҮТЭН 2 УДАА АЛДАА ГАРГАЧААД ЗОВСОН ЗҮДЭРСЭН УЙЛСАН Ч ГЭХ ШИГ. ЕР НЬ БОЛ СУРЧИХСАН ГАР БАЙНАШТЭ ЧИ. ТЭГЭЭД БОЛООГҮЙ ГАНЦХАН ЖИЛ ҮЕРХСЭН, 2 ХҮҮХЭД АВАХУУЛСАН, ГАДААД ЯВСАН… ЁОО ИРЭЭДҮЙ ҮНЭХЭЭР АЛГА УУЧЛААРАЙ. БИ МУУХАЙ ЮМ ХЭЛСЭНЭЭ МЭДЖИЙН. гэхдээ хоёрын 2 хүүхдийг цааш нь харуулан байж сургуульд явуулаад тэр хүний чинь ажил үйлс яаж бүтхэвдээ. Ухаантайхан байхгйү тийм л хайртайн бол.

  5. delhii says:

    ухаан муутай л уым бна

  6. Ani says:

    Xнннн, тийм л иx айж байсын бол 2 даxь Xүүxдээ олоxоосоо өмнө жааxан уxаантай байж xамгаалаxгүй дээ…

  7. max says:

    2 хуухэд ? яах гж тэднийг алж бган бэ??? ээ хэцүү дэ одо…

  8. chamd says:

    Chi mash tomaldaa hiisen bna.Bur 2 udaa…
    Hatuu ch gesen helehed chi uuriiguu hairladaggui hun bna.Eruul mend chin yamar ih hohirch uldsen be.Huniig hairlaj bolno.Ehleed uuriiguu hairlaj baij busdiig hairlaj busdaar hairluuldag yum.Negent bolood ungursun zuil bolohoor dahij iim zui bus yum hiihgui tal deer anhaarna gedegt itgeltei bna.Hamgaalah uchnuun arga baihad yagaad ingej uuriiguu hohirooj bgaa yum be?

  9. Baganaa says:

    Энд сорог юм бичиж байгаа гарууд нэг л бишээ. Хуний зурх сэтгэл юугаар дуурсэн бна тэрийг ам гаргадаг гэдэг унэн шуу. Ахийн дуу сайн юм бодож сайн юмний толоо зутгэж байгаадаа битгий бууж ог. Яахав хун залуу насний туршлагагуй уед хийсэн алдаагаа ухаараад ахиад тийм юм хийхгуй гэж бат ойлгож байгаа бол сайн бна. Алдаж гэмшсэн хун гэдэг зугээр жирийн хунуусээс шаал ондоо байдаг юм шуу.

  10. busgui says:

    Hongorzuliin heldeg unen shuu!!!
    hedii hairtai durtai ch gunial gutaraad baiv…uuriiguu hugjuul..hairiigaa ch huleene gesneeree hulee…
    uneheer tsaadah chin hairtai bol ergej ireed hamtdaa bie biee hairlaj amidraliin tuluu zutgej l taaraa!!!
    huuhedtei boloh bolohguin tuhaid 50/50 huviin ersdel bgaa gedgiig anhaaraarai..
    dahij l tegj aldaj bolohgui shu, biegui bas setgeleer unamtgai,sanaa zovomtgoi bolno shu..
    nasaaraa huuhedgui bolchih vii gej aih hetsuu…
    huuhed gedg chin ene amidraliin utga uchir shuu dee
    uudrug, uurtuu itgeltei..hongorzuliin helseneer udur buriig ur duntei unguruu!!! tegsen tsagt ayndaa l naad setgeliin shanalal chin arilaad amidraldaa aldahgui bh bolno gedgt itgeltei bn

  11. sda says:

    суртэй м.

  12. Slash says:

    Àëäàðò ýõèéí 1-ð îäîí øààõàä ãàíö ë àáîðò äóòóó áàéíà äàà.

  13. unen says:

    Энэ 2 хүн биендээ итгэдэггүй учраас л ийм юм хийж дээ. Гадаадад сурлаа гээд хүүхэд юунд саад болох юм бэдээ? Ээж болох сэтгэлийн тэнхээ алга гэдэг чинь л тэр хүнийг эргэж ирнэ гэдэгт итгэлгүй байгаа хэрэг. Завгүй байсан боломжгүй байсан гээд 1 алдаж болно, 2 дахиад ийм алдаа хийнэ гэсэн чинь юу гэсэн үгвээ, хариуцлагагүй байна. Төлөвлөөд зохицуулаач дээ, биеэ ч хамгаалах чадалгүй хөөрхий хүүхдүүд… Амьдралд янз бүрийн л юм тохиолдоно, ийм муухай юм хийсэн 2 хүн цаашид хамт амьдранаа гэдэгт итгэхгүй байна. Уучлаарай, хатуу хэлсэн байж магадгүй

  14. erik says:

    bvgd l iim ve iig dairch ungurdug shv de…bvgd saixan dursamj bolood l vlddeg…xarin uuriiguu bolowsruulj ix um surch medej…bas bie ervvl mendee bainga anxaarch bx ni deer bx…ter yag vnendee ireed chamtai niilexgvi l bolowu da…niilsen ch shal uur xvn bolson bx bolno…xatuu bolowch gashuun vnen iim l bdiimda axiin dvv

  15. Xongorzul says:

    -Chi tuuniig huleej hamag bna gej zgr suuvdaa, ooroo bas mgl-doo hicheel us ajil torol, hel usaa saijiruuldiin sh de

    -Naiz nuhdiinhuu ugiig esvel tedniig duuraij tsagiig yu ch hiilgui ongoroov do, oroi untahdaa ogloo serehdee yadaj 3 shirhej shine ug tseejilj baigaarai daa

    -Zalhuugiin gadaa tulshgui, zalgidgiin gert hoolgui gej medne biz dee

    -Hair hair l gene chamaig ter chine guij avaad hurimaa hiigeegui l bol hamag setgelee zoriulj ganiharch huleev de, etseg ehee uhuulsen met uilj unjij ganiharch suuv da, ooriigoo ood ni tataj uhaalag ongolog daichin baidiim sh de, Oilgoj bgaa biz dee minii yu heleh gd bgaag???

  16. xongorzul says:

    Manai eej namaig olohod aav horogdon horogdon Vagond suuj Moskva-d surahaar yavsan gesen.

    -Zahia zanaa bichiltseed l yaj iij bgaad nad deer irdeg baisan gesen.

    -Odoo ued ch zaluus ur huuhdee abortnii hutgand belegleed hunii gazar surah, esvel shal ugaahaar yavah bolj de

    -Ur huuhedee zulbagadas bolgon baij zorihod yaj saihan zorilgo doo hureh ve dee

  17. ha ha ha says:

    дээр байгааг дэмжиж бна яамар гоэй сэтгэлтэй зөв бодолтойн

  18. boy says:

    Та хоёрын хайр сэтгэл амь амьдралд чинь аз жаргал хүсье! Би өөрөө хайраасаа салчихсан болхоор та хоёрт тийм явдал дохиолдохгүй ээ яагаад гэвэл би та хоёрын салах ёстой хувь тавиланг өөрийн амьдралдаа дуудчихсан болхоор ккк тийм явдал болохгүй байхаа. Хамгийн гол нь итгээрэй хайр чинь иргээд ирэх болно гэдэгт бас өр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж сайн ээж сайн эхнэр байгаарай найз минь аз жаргал хүсье даа!!

  19. ssssssssss says:

    яг ю хэлэх гэд бган .ийм охихдод дыргуй лолалоа

  20. Henry says:

    Найз залуу чинь abroad яваад чи эндээ 2 хүүхдээ явхуулснаараа хоцроод үлддэг юм дөө. Тэндээ хэрэв хүнтэй болохгүй ирнэ гэж бодлоо ч ирсэн үед нь найз залуугийн чинь ухаан нь 360 эргэчээд юун чамайг тоох л болно доо.
    Үнэн гэвэл ийм л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.