Бид хүүхэд хөөрхөн хөөрхөн л гээд байдаг. Гэтэл бидний хүүхдүүдийн амьдарч буй цаг үе, уур амьсгал улам л харгис болоод байгааг та анзаарсан уу? Хүүхдүүд нэгнийгээ гадуурхаж, хамт олноосоо шахаж, хавчин ганцаардуулж байхдаа огт юу ч боддоггүйг анзаарсаны хувьд ийм нэг бичлэг оруулж ээж, аав нарт сануулга өгмөөр санагдсан юм.
Дүн өвлөөр хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгөөд явж байхдаа анх тэр ялгаварлан гадуурхаж байгаа шинжийг анзаарсан юм. Машинд суухаар чихэж байгаа хүүхдүүд нэгэн бяцхан жаалыг бүгд л түлхэж холдуулаад байгааг гэнэт анзаараад “Наад хүүхдээ оруулаач, та нар тэрнийг ганцааранг нь үлдээх гээ юү?” гэж хэлэхэд тэд сонсоогүй юм шиг л түүнийг нударч, түлхсээр үлдээж орхисон юм. Харин би жаахан бухимдаж, хөлөө дэвслэн зогсож байгаа тэр жаалыг урд талын суудал дээрх хүүгийн өвөр дээр чихээд суулгачихав. Харин цааш явах замд ард суугсад бүгд л жаалхүүг өвөр дээрээ суулгасан хүүг шоолон инээлдэж, өнөөх нь уурссан царайгаа нуух гэж цонх руу таг гөлөрсөөр явсан юм.
Энэ асуудлын учрыг олоогүй ч тэр бяцхан хүүг хөвгүүд гадуурхдаг нь илт. Хүйтэн жавар нүүр ороолгон тачигнаж байсан тэр хүйтэн өглөө бяцхан жаал буудал дээр ганцаараа торойгоод үлдэх ёстой байсан бололтой. Машинаас буусныхаа дараа жаалхүүг өвөр дээрээ суулгасан байсан хүү түүнийг цасан дээр түлхэж унагачихаад уурандаа сүрхий чанга дэвсээд гүйн алга болохыг хараад араас нь хий л хашгираад үлдэв. Бусад нь тэдний энэ үйлдлийг тоож байгаа ч шинж алга.
Энэ мэт хүүхдүүд нэгийгээ ямар нэгэн шалтгаанаар гадуурхаж, байнга доог тохуу хийн, гарын шүүс болгох үзэгдэл улам л ихсэж байгааг амьдрал дээр элбэг харж болно. “Хүүхдийн ертөнц харгис” гэж хархүү маань нэг бус удаа хэлж байсныг санаж байна. Яагаад тэгдэг учрыг бид тайлахаар оролдсон юм. Хүүхдүүд өөрсдөө өвдөхийн зовлон, гадуурхагдахын аймшгийг биеэрээ мэдрээгүй, амсаагүй байдаг болохоор тэр бололтой. Тэд хэн нэгнийг залхааж байхдаа ямар их өвдөж байгаа бол гэдгийг бодож үздэггүй юм шиг санагдсан.
Хоёр жилийн өмнө нэг өдөр охины маань багш утасдаад “Танай охин хоёр хоног хичээл тасласан. Яагаад байгаа юм бэ?” гэсэн асуулт тавив. Сургуулийнх нь үүдэнд буулгаад хаалгаараа орохыг нь хоёр нүдээрээ харчихаад явдаг болохоор тулгамдаад учрыг нь сайн ойлгосонгүй. Тэгээд охиноосоо асуувал хар цагаан дуугүй. Ингээд маргааш нь хатуухан сануулга өгчихөөд сургуульд нь хүргэж өгөөд хаалгаараа явж орохыг нь харсаныхаа дараа хажуугийн байранд байх ээжийндээ ороод хоёр цаг хэртэй болсон юм. Тэндээс гарч ирээд машинаа асаагаад хөдлөтөл яг адилхан улаан пельниктэй охин надаас нуугдах мэт машинуудын араар тонгойсоор гүйгээд орчихыг хараад араас нь бууж очоод хартал миний охин бүлтэгнээд айсан туулай мэт хярчихсан сууж байх нь тэр. Нүд орой дээрээ гарах шахсан би хөлдчихөө дөхсөн тэр амьтныг хараад зүрх урагдах шиг болов.
Тэгээд охиноо суулгаж байгаад юу болоод байгааг нь тайвнаар асуун ярилцахаар шийдэв. Тэр ээжийнхээ хатуу сануулгыг, бас даарч хөрөхийн зовлонг ч үл тоон хичээрээ тасалж байгаа нь нэг л учиртай санагдав. Охин маань хоёр нүдэндээ том том нулимс бөмбөрүүлж ирээд л “Ангийнх нь охид гадуурхаад, байж суух аргагүй болгодог тухай” ярьж гарлаа. Хүүхдүүд нэгийгээ гадуурхах нь ийм л харгис зүйл байдаг юм байх даа гэж санаад ангийнх нь багштай утсаар холбогдов. Тэгээд учрыг нь хэлээд “Миний охин хэзээ ч худлаа хэлж байгаагүй тул үнэн учрыг нь олж өгөхийг” хүслээ. Багш ч хэдэн хоромын дараа эргэж утас цохиод асуудал үнэн болохыг хэлсэнээр би охиноо дагуулан анги дээр нь явж орлоо.
Хүүхдүүд бүгд л гэм хоргүй хөөрхөн нүдээр өөдөөс ширтэцгээнэ. Би тэднээс “Та нар үлгэрт дуртай юу?” гэж асуулаа. Хүүхдүүд дуртай гэж ам булаалдан хариулав. “Тэгвэл та нар ямар
үлгэрийн ном уншдаг вэ?” гэж тэднээс асуувал тэд бүгдээрээ л ам уралдан “Монгол ардын шилмэл үлгэрүүдийг уншдаг” хэмээн хариулав. Зарим нь цүнхнээсээ үлгэрийн номоо ч гаргаж ирэх нь харагдана. Би тэдэнд хандаад ингэж хэлэв. “Та нарын унших дуртай номыг бичсэн хүмүүсийн нэг нь би. Би энэ үлгэрийг бичиж байхдаа та нарыг өөрийнхөө охин шиг л хайрлаж байсан. Худлаа гэвэл та нар өмнөх хуудсыг нь нээгээд нэрийг нь хар. Харин та нар дуртай үлгэрийг чинь бичиж өгсөн хүний охиныг, тийм их хайрыг надад өгсөн энэ охиныг ямар учраас ингэж хавчиж байгаа юм бэ?” гэж асуулаа. Хүүхдүүд чимээгүй л байцгаана. Би дахиад асуулаа. “Та нарт ээж аав чинь хайртай юу?”. “Хайртай” гэсэн ганцхан л үг хариуд нь ирэв.
“Та нарын ээж аав та нарыг хайрлахдаа, та нарын төлөө цаг наргүй ажиллахдаа төрөл бүрийн л ажил хийдэг. Тэр хайрыг та нар л тэдэнд төрүүлсэн байж таараа. Тэгээд та нар тийм сайхан хайрыг хүртчихээд хариуд нь тийм их хайрын эзэн болсон нэгийгээ ингэж гадуурхаж байгаа чинь зөв үү? Та нар хоорондоо тийм их ялгаатай хүмүүс юм уу? Хэн нэгний чинь толгой дээр эвэр байгаа хэрэг үү? Гар хөл нь дутуу харагдаад байгаа юм уу? Хүн үзэн ядахаар тийм эвгүй муухай араатан шиг санагдаад байна уу? Хэрвээ энэ бүх асуултанд та нар тийм гэж хариулахыг хүсэж байгаа бол би та бүхний ээж, аавтай уулзах хэрэгтэй болох байх.”
Хүүхдүүд бүгдээрээ нам жимхэн хэсэг суусны дараа ээлжлэн босож ирээд охиноос минь уучлалт гуйсан билээ. Миний хувьд хэн нэгнийг нь онцлон зэмлээгүй ч тэр бүхнийг зохион байгуулж байгаа гурван охиныг нүдлэн авсан юм. Ингээд охин минь айвуу тайвуухан хичээлдээ явах эрхтэй болон үлдсэн билээ. Харин одоо тэр бүхнийг зохион байгуулсан охидтой үй зайгүй найз болсон.
“Гадуурхахдаа яг яадаг вэ?” гэж үү? Тэд байнга муухай харцаар хайрч, шоолж доромжилж, хажуугаар зөрөхдөө ч хүртэл ёворч, түлхэж, хувцасыг нь урж, дэвтрийг нь сараачиж, нусаа хүртэл нааж үзнэ. Зарим нь бүр багш нарт худлаа хов хүртэл зөөдөг гэж байгаа. Тэр бүхэнд байнга хэлмэгдүүлэлтэд өртсөн хүүхэд тэр танхимд дахин гишгэх ямар ч хүсэлгүй болдог. Ямар ч аргаар хамаагүй тэднээс хоолдохыг л хүсдэг байна. “Шалтгаан нь юу вэ?” гэж үү? Заа ёстой юу ч байж болно. Энэ бүхэнд ердөө л шалтаг хэрэгтэй. Хол гэртэй, намхан, том хамартай, урт хормойтой форм өмсдөг, өөр байрных, эсвэл бүр аавгүй, ээжгүй. Аль нь ч байж болно. Миний охины хувьд тэднээс хол гэртэй, нэг байрных биш гэдгээрээ алдлагдах эх үүсвэрээ тавьжээ.
Гашуун байгаа биз? Хүү маань ч бас ийм дайралтанд өртөж байлаа. Шалтгаан нь ердөө л ангийнхнаасаа арай өндөр байсан хэрэг. “Дэмий гонзгой, шонгийн мод, алсыг харагч” гэх мэт хочны араас асар муухай хараалын үгс дагалдана. Энэ явдлыг би ээж нь биш мэтээр алсаас харж суухдаа зориуд ажигласан хэрэг. Хүү маань ээждээ ангид нь очиж асуудлыг шийдэх эрх өгөхгүй байсан тул ийнхүү алсаас тандахаар шийдсэн хэрэг л дээ. Асуудал улам л хурцадсаар, хүү маань бэртэж гэмтэх нь улам л ихэссээр байсан тул тэр гадуурхлыг илүүтэй тараан цацаж, зохион байгуулж байгаа хөвгүүдтэй ганцаарчилан уулзсан юм. Тэгэхдээ хүүгээсээ нууцаар л даа. Мэдээж асуудал тэгсгээд намжсан тул хүү ч хичээлдээ амгалан тайван явах болсон билээ. Харин энэ бүхэнд ээжийн хошуу оролцсон гэвэл хүү маань одоо ч бухимдах биз.
Мөнгө боломжийн олдог хүмүүсийн хүүхдүүд явдаг сургуульд ийм гадуурхал бүр эрээгээ алджээ гэж нэг бус хүнээс дуулсан. Ялангуяа охид илүүтэй харгис байх шиг санагддаг. Тэд олноороо нийлж нэгийгээ зодно. Зодохдоо элэг бөөр, толгой, хөх гээд аль эмзэг эрхтэн лүү нь өшигчиж, насны өвчнийг үлдээх нь энүүхэнд. Нэг дүү маань өдгөө 28 настай. Хүнтэй гэрлээд хэдийнэ 7 жил болсон ч одоо хүртэл хүүхэд олж чадаагүй л байна. Учрыг асууж мэддэг, чаддаг бүхий л хүн дээр очиход өөдөөс ганцхан л хариулт хэлдэг. “Бага байхдаа сав бөөрөндөө хүнд цохилтууд авч байсан байна. Тэрнээс болоод үр тогтохгүй байна. Эмчилгээ хийлгэх хэрэгтэй” гэж. Учрыг нь асуувал дүү маань дунд сургуульд байхдаа гадуурхалд өртөж, үеийнхээ охидод сүрхий зодуулж байснаа хүлээсэн юм. Тэд бөөр нуруу, тархи толгойгүй өшигчин зодсон гэнэ. Энэ явдал мэдээж дүүгийн минь сэтгэл болоод биенд маш том шарх үлдээсэн бололтой. Тухайн үед энэ явдлаа хүнд хэлээгүй ч тэр нь хожим ч гэлээ илэрч гарч ирсэн нь тэр. Тэр охид өнөөдөр үр хүүхэдтэй даруу төлөв ээжүүд болсон байгаасай гэж зальбирч байна. Таны охинд ийм явдал тохиолдоосой гэж та лав хүсэхгүй биз.
Охид минь, та нар нэгнийхээ амьдралд ямархуу хар толбо үлдээснээ хар даа. Ээж, аавууд ч ялгаагүй энэ мэт гадуурхал, утга учиргүй хонзогнолыг таслан зогсоож байгаасай гэж хүсэх байна. Хэний ч хүүхэд ялгаа юу байхав гэж хүний алаг үрсийг ялгаваргүй үздэг байсан Монгол зан Солонгос сериалын харгислал, ах дүү, найз нөхдийн дунд байж боломгүй атаа хорсол, тайлж уудалж чадахгүй гүн өс зангидсан харанхуй цаг үед уусан одох вий гэхдээ ийн бичиглэлээ. Жирийн нэг пи си тоглуулдаг газраар шагайгаад нэг үзээрэй. Таны хүү тэнд ямар аймшигтай хараал зүхлийг амнаасаа урсгаж байгааг та олж үзээд өөрөөсөө нэгийг асуух биз ээ.
12 Comments
эртээд төмөр замын сургуулийн охидууд аймаар зодолдож байсан дүрс бичлэг үзэж байснаа санаж байна. Бас Американ скулын улаан формтой охидууд 00-д нэг охиноо аймаар үсдээд зодож байсан гар утасны бичлэг ч үзсэн. ийм ялгаварлал аймаар их байдаг байх. дээдсүүдийн сургуульд бүр их байдаг гэж сонссон үнэн юм байна л даа.
би ч гэсэн бага ангид байхдаа аймаар гадуурхагддаг байж билээ. учир нь би жаахан ядуу айлын охин бас хэтэрхий онц сурдаг байсан юм. гэхдээ арай ч зодуулж байгаагүй. одоо бас үр хүүхдэд минь ийм юм тохиолдох вий гэж аймаар айдаг.
үр хүүхэдтэйгээ жаахан нээлттэй байж сайн ярилцаж бас хаана юу хийж байгааг нь харж хандаж байх хэрэгтэй юм шиг байгаан. баян айлууд үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд өгөөд л мартдаг юм шиг байгаан.
Чарилз Дарвин гэж мэдхүү???
Бүх хүмүүс үнэнч шударга биш гэдгийг түүнд таниулах хэрэгтэй гэж би бодож байна,
Мөн өөдгүй нэгний хажуугаар бас баатарлаг хүмүүс байдгийг,
Амиа хичээгч улс төрч байхад, өөрийгөө бусдын төлөө зориулдаг удирдагч бас байдгийг хэлж зааж өг.
Дайсан гэж байхад сайн нөхөд ч байдаг гэдгийг зааж өг.
Цаг завыг тань авна гэдгийг мэдэж байна, гэхдээ та чадвал,
Хөлсөө гаргаж олсон нэг доллар нь олзны таван доллараас илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд мэдрүүл.
Ялагдсандаа гутрахгүй байхыг заа, Ялсандаа баярлаж чаддаг байхыг ч сурга
Түүнийг атаархлаас холуур байлга.
Хэрэв чадвал, түүнд чимээгүй баярлахын нууцыг хэлж өг
Танхай этгээдүүд өөрсдөө хамгийн аймхайчууд байдгийг эртхэн түүнд сурга.
Болвол түүнд номын гайхамшигийг ч хэлж өг.
Гэхдээ байнга бүү сурга.
Зарим үед түүнд хөх тэнгэрт дүүлэх шувуудын жиргээ, наран доорх цэцэгсийг дамжин дүнгэнэх зөгийнүүдийн тухай чимээгүй суун эргэцүүлэх цаг хугацааг олго…
Түүнд, алдаа гаргах нь хуурч мэхлэхээс илүү нэр төртэй хэрэг гэдгийг хэлж өг.
Хүн болгон түүнийг буруутгаж байсан ч, өөрийнхөө зөвд эргэлзэлгүй итгэлтэй байхыг зааж өг.
Хүүд маань , эелдэг хүмүүст эелдэг, бүдүүлэг хүмүүст бүдүүлэг хандахыг заа.
Нэг нэгнээ даган баясах олныг дуурайхгүй байх хүчийг түүнд өг.
Бүх хүмүүсийг сонсохыг, сонссон бүхнээсээ үнэний шалгуур даван гарсныг нь өөрт тусгаж авч байхыг түүнд сурга.
Чадвал та түүнд, гунигтай байхдаа ч яаж инээхийг зааж өг.
Нулимсанд ямар ч ичих зүйл байхгүйг хэл.
Увайгүй явдлыг ёжлон шоолохыг зааж өг. Амттанаас хол байлга түүнийг.
Хүч чадал, оюун ухааныг нь өндөр үнэлсэн нэгэнд зарж болно,
Харин зүрх сэтгэлээ хэзээ ч үнэлэн зарж болохгүйг хэлж өг.
Олны шуугиантай газар чихээ таглахыг сурга.
Хэрэв өөрийнхөө зөвд итгэж байгаа бол эрс хатуу тэмцэхийг сурга.
Түүнтэй эелдэг харьц, гэхдээ түүнийг бүү тэвэр,
Учир нь ган болдыг гал л хатаадаг.
Муу зүйлийг хүлцэж чаддаггүй байх зоригтой, зоригтой байх тэвчээртэй байг тэр.
Өөртөө хэзээд чин үнэнч байхыг түүнд зааж өг.
Тэгж байж тэр бусдад үнэнч хүн болох болно.
Энэ бүгд маш хэцүү гэдгийг би мэдэж байна. Гэвч та чадлаараа хичээгтүн. Тэр минь орь залуу сайхан үр минь юм шүү дээ.
Õ¿í òºðºëõòºí ¿¿ññýíýýñ õîéø õ¿íèé õ¿í ÷àíàð ìóóäñààð èðñýí ìóóäñààð ÷ áàéõ áîëíî.
Энэ эцэг эхтэй холбоотой гэхээсээ илүү багш сурган хүмүүжүүлэгчтэй холбоотой. Тэд хүүхдүүдэд дэндүү бага цагаа зарцуулж байна. Хүүхдүүдтэй ажиллахгүй байна. Ялархаж хичээл заасан болчоод л дээгүүр нисээд байна тэд. Ийм юм болоод байгааг багш мэдээгүй байна гэж байхгүй дээ. Хүүхдүүд чинь гэнэн амьтад багшийн нүдэн дээр ийм байдал гаргаж л байгаа. Өдрийн 24 цагийн 5-8 ийг нь сургуулийн орчинд багшийн дэргэд өнгөрөөж байгаа шүү дээ тэд маань. Ер нь сайн тоочин, физикч, олон хэлтэй хүн болгохоосоо өмнө эхлээд хүүхдүүдийг маань хүн болгоод өгөөч ээ гэж багш нараасаа гуймаар байна. Өндөр ёс суртахуунтай хүн шиг хүн. Энийг бичсэн хүн шиг хүүхдүүдтэй эртхэн ярилцаж ойлгуулсан бол ингэтлээ даамжруулахгүй л байсан. Авраам Линкольний хүүгийхээ багшид бичсэн захидлыг уншиж үзэцгээхийг би хүсэж байна. http://www.moviebox.mn/l/index.php?option=com_content&view=article&id=692:c-1-q-q&catid=51:l&Itemid=76
сайн байна ааб ээжүүд уншиx xэрэгтэй л сэдэб байна xууxэд ийм байдалд ороxийг угуй гэx газаргуй шдэ тийм биздэ андуудаа
Зөв сэдэв бна. Хуухэд гэдэг эцэг эхийн толъ мөнөөс мөн. Нийгмийн давхаргаас ул хамааран одоогийн мгл-хуухдууд дунд бэл бэнчинтэй гэгдэх гэр булээс сэтгэхүйн хувъд доогуур тувшинийхэн ихсэж бгаа нъ хамгийн эмзэглүүштэй .
Миний харснаар японий бага дунд ахлах ангийнхан жигд поорм өмсөж ,сурах бичэгээс өөр зуйл сургуулъ дээрээ авчирах хатуу хориотой bdag энэ нъ /нийгмийн гарал уусэлийн ялгавараас сэргийлэж бгаа хэлбэр/мөн сургуулъ дээр зөвхөн оюуний дэвшил, биеийн хөгжил 2-р хуухдуудийг өрсөлдүүлэх таатай орчинийг бурдуулсэн bna. Өдөр бур ухуулага хуудас принт хуухдуудэд тараадаг. Ихэнхдээ хуний харъцааний соёл, эрүүл мэнд- хоолний баланс, байгалъ орчинтой харъцах харъцаа, бусадад төвөг удахгуй бие даах чадвар, нийгмийн дурэм журам, eh oronch setgelgee gm таниn medehuin чадвар суулгах тал дээр илуутэйгээр тусгасан байдаг.
Энэ Зохиолч Болор-Эрдэний бичсэн сэдэв байна. Секс.мн ийнхэнд хандаж хэлэхэд энэ сэдвийг хүмүүст уншуулсанд баярлалаа. Аан тийм эх сурвалжаар нь түүний нэрийг дурьдахийг хүсье!
ene chne harin yostoi zov sedev bn. ter havchaad doromjlood bgaa huuhduudiin ar geriin uur amisgal etseg ehiin haritsaa-s 100% hamaardag gj bodoj bn. ohiduud aimar sht bandi naraasaa iluu muuhai. yostoi l shaltag olhoo ydaj heruul hiideg. huuhduudee inegj humuujuulj bgaa etseg ehiig haraad or ovdoh shgee
өө DAMN 2-t
энэ мэдээж эцэг эхтэй 100хувь холбоотой арчаагүй аавых нь амнаас гардаг үг пизда эрээ цээргүй ээжийх нь урсагдаг үг новш хулгайч заза мэдэхгүй ямарч л байсан энэ бол Улсын эмгэнэл үнхээр нийгмийн доройтлоос энэ бүхэн хамааралтай хэрвээ бид чинээлэг айл бүр гачигдах зүйлгүй эцэг хүн бүр үүргээ сайн ухамсарлаж эх хүн бүр дөлгөөн даруу байснаар хүний хүүхэд бүр тийм айхтар хараал урсгаж тэгж нэгнийгээ доромжилж гадуурхаж янз бүр болохгүй байх энд орж ирдэг залуучуудыг би дандаа соёлтой хүмүүс гэж ойлгодог тиймч учраас сэтгэгдэлээ их л сэтгэл гарган бичхийг хүсдэг бид л энэ бүх нийгмийн ухамсарыг дэвшин өөд нь татах хэрэгтэй та өнөөдөр магадгүй пизда гэж хараадаг бол таны тэр үгийг хүүхэд чинь аль хэзийн далдуур амны уншлаг хийчэхсэн л явж байдаг шүдэ худлаа гэвэл би өөрөө жаахан байхдаа их л замбараагүй дээрэнгүй зантай хүүхэд байсан одоо бол засарч цаг тутам тэр үйлдэлээсэй ичэж эмээдэг болсон гэхдээ бид нэгнийгээ гадуурхаж дээрэлхэх нь дэндүү бүдүүлэг хэрэг та бүхэн ч мөн адил гадуурхаж гаруудхуулж явсан гашуун үнэн бөгөөд эргэн дурсамааргүй дурсамжууд зөндөө би гол нь бид ирээдүй болсон үр хүүхдэдээ үлгэр жишээ нь юмаа гэдгийг цаг тутам ухаарч санаж бодож явах хэрэгтэй бусуу монголын минь соёлтой ухаалаг ард түмэн минь биднээс л бүх зүйл шалтгаал нь байхаа тиймч учраас энд ийм нийтлэл тавьсан байх гэж ойлгоном Гэхдээ 1-т кккккк
унэн шуу энэ ч