Хар…

Би 29 настай залуу. Эхнэр 2 хүүтэй хүн. Том 6 настай бага нь 2 ой хүрэх гэж байгаа. Асуудалтай болоод бичье гэж бодлоо. Хүүхдүүдийнхээ баярыг тэмдэглэчихээд, эхнэр хүүхдээ лагерьт орхичихоод урьд шөнө пиводоод очиж чадалгүй. Хотод гэртээ ирээд унтаад өгсөн юм. Тэгсэн эхнэр өнөө өглөө улаан галзуу юм ирж, шар хөдөлгөөд хэрэлдэж үзээгүйгээрээ хэрэлдлээ. Дотор бачимдаад ажилаа ч тайван хийж чадахаа болилоо. Их сургуулийн төгсөх курсын оюутан байх даа эхнэртэйгээ сууж байлаа. Хов хоосон хайр сэтгэлээр жигүүрлэгдсэн 2 хүү банди нийлж өнөөдөр 4-лээ болчихсон сайхан л байна. Ямарч гэсэн хариуцлагаа ухамсарлаж эхнэртээ хань, хүүхдүүдээ аав шиг нь аав байхыг хоёргүй сэтгэлээр зорьж өнөөг хүрсэн гэж би бардам хэлмээр байна. Харамсалтай нь эхнэр маань ойлгодоггүй юм шиг байнаа. Их ааштай байнаа манай хүн. Арай дэндүү. Ажил хийж амьдралаа авч яваа эр хүнд зам зуурын тохиолдлууд зөндөө л байдаг шүү дээ. Би тэр бүхнээс татгалзаж өнөөг хүрсэн. Өөр зам байхгүй шүү дээ. Бүтэн сайн өдөр үндсэн дээ гэр бүлийнхэнтэйгээ байдаг даа.

Бусад үед байнга оройтдог нь үнэн. 21-22 цаг гэж харьдаг үе үе шөнийн 2-3 цаг хүртэл явдаг. Гэхдээ хүүхэнтэй орооцолдож амьдралаа доромжилж байгаагүй. Хувийн ажил, ажиллаж байгаа байгууллагын ажил, элдэв янзын зөвлөлүүдийн ажил гэх мэт үнэхээр өндийх завгүй ажил байна. Өнөөгийн манай нийгэмд шөнө орой явж, ууж идэж наргиж байж ажил явдаг шүү яг үнэн дээ. Энэ нийгэмд ингэж л амьдарч байна өөр яах юм бэ. “Миний хайраа би хувийн аж ахуйтай болмоор байна. Анхнаас нь нэлээд хөрөнгө оруулалт хийж ирээдүйтэй салбарт дажгүй юм байгуулчихмаар байна. Ирэх жил бага хүү маань цэцэрлэгт яваад эхлэхээр чи минь тэр компаниа толгойлоод аваад яваа, миний ирэх жилийн зорилго ийм байна. Тиймээс хийх ажил маш их байна” гэх мэт тайлбарладаг юм. Харамсалтай нь тэр компани чинь надад ямар хамаатай юм, чи яг нууц амрагтай болчихсон дандаа оройтдог гэж уурладаг юм. Дандаа утас үзнэ шалгана. Хүн залгахаар очиж авна. Эхлээд инээд хүрээд өхөөрддөг байсан бол одоо дургүй хүрээд байх болжээ. Бид нэг сургуулийн найзууд байсан. Түүнийгээ би дэндүү сайн мэднэ дээ гэж боддог байж билээ. Мэддэггүй юм байнаа. Гомдох шиг ч. Гомдсон ч гэсэн нулимсаа залгиад л амьдарч байнадаа. Эхнэр хүүхэддээ эр бяраа гаргадаг хөгийн эр хүний амьдралыг багаасаа үзэн ядаж өссөн.

Үнэндээ эмэгтэйчүүд маань заримдаа болдоггүй юм байна шүү. Тэвчээргүй нэг нь эхнэрээ зодоод нэр хүндээ унагаадаг юм байна эрчүүд маань. Гэхдээ би эхнэрээ болохоо байвал зодно гэж хэлж байгаа юм биш шүү. Би хүүхдүүдийнхээ эхийг зодохгүй, бас хүүхдүүдээ айж цочоолгохгүй, тэд чинь бидний хайранд өсөх ёстой үрс минь. Хичнээн ууж идсэн ч гэсэн би тасарч унаж байгаагүй. Хичнээн согтсон ч гэсэн гэрийнхээ хаалгыг зөөлхөн онгойлгоод хүүхдүүдээ очиж үнсчихээд, усанд орчихоод архиныхаа үнэрийг дарчихаад эхнэрлүүгээ очдог. Манай хүн шөнө орой намайг ирэхэд үүдэнд хүлээгээд зогсож байдаг байсан. Загнах л гэж тэр.. Би хэрэлдэж муудалцсан ч өдөр хэрэлдэе, битгий шөнө орой хэрэлдэх гээд байгаарай миний багийн хүмүүжилд тийм зүйлийг цээрлэж өсгөсөн юм шүү гэж олон удаа хэлсэнээс хойш намайг загнах гэж шөнө орой хүлээдэг байснаа болчихсон. Маргааш өглөө нь босоо л шөнө яасан хаагуур хэнтэй явсан гээ л өглөө босоод ажилдаа явах тэрхэн хугацаанд байцаалтанд ордог болсон. Хэтэрхий их хар аймарбайдаг юм байна. Гэхдээ би эхнэртэй хүн, хүүхдүүдтэй хүн, тэвчээртэй эр хүний хувьд энэ бүгдийг даваад заавал ард нь гарнаа.

Бас 10 жилийн дараа ч юм уу эхнэр минь би чамайгаа их зовоодог байжээ, түүнийгээ мэддэггүй явсан байна, намайгаа уучилаарай гэж хэлнэ гэдэгт итгэж байнаа. Бас эхнэр минь надад 2 хөөрхөн хүү өгч гэртээ сууж байгаа нь мэдээж өөрт нь их тээртэй байгааг ойлгож байнаа. Удахгүй чи минь ажил хийж олны дунд ороод ирэхээрээ намайгаа ойлгоноо гэдэгт би маш их итгэж байгаа шүү. Миний амьдралын эцсийн үр дүн болсон хүүхдүүдийнхээ төлөө л амьдарч байгаа хүн. Би Та Гуравтаа маш их хайртай шүү. Миний амьдралын гэрэл гэгээ, утга учир минь юм шүү та нар. Би та Гурвыгаа байхад юунд ч бууж өгөхгүй. Намайг цэнэглэдэг хүчтэй энерги юм шүү та нар минь.

секс.мн дээр ирсэн захидал

59 Comments

  1. uukaa says:

    Уул нь чи их зөв бодолтой залуу байна. Үүнийгээ хэрэгжүүлдэг үү л гэхээс, Эхнэрт чин бас зөндөө хэцүү байгааг ойлгоорой. 2 хүүхэд хараад гэрт байх зовлонг эрчүүд мэдэхгүй лдээ. Тэгээл ажил хийж аймаар ядарсан хүн орж ирээл идчээд унтаад өгнө. Их ажилтай байдаг бол заваараа эхнэртээ жааханч болтугай халамж тавьж бай.

  2. dnjjkdjdh says:

    хэхэ чи ясан сайн 10хуруу тэгш хун юмуу тээ?
    ажил ажил ажил ажил ажил гэж бололгуй л яхав гэхдээ эхнэр чин бас хуншдээ ! чи гэртээ хоёр хуухдээ хараад удуржингуу бгаад тэгэд эхнэр чин удур шунужингуу ажил хийгээд оройтоод байг тэгэхээр чи яах бол тэгээд нэг уздээ мал чин

  3. emi says:

    маа чамд баырлалааа ымар унэн юм бичдэг ю бэ маа гийн угийг сайн унш ок

  4. nergyi says:

    залитай хог вэ энэ бичсэн зуйлийнэ эxнэр н олж уншиг гэж бодижил дээ xа xа xа

  5. Guy says:

    Zygeer bolnoo, tiimerhyy ye baij l baih. Uur ch hyreh, uushig ch savsaih. Hyyhnyyd bol hyyhnhyyd shyy dee, er hyn arai alsiig hardagaaraa l amidraliig avch yavdag shyy dee, ehner bol ter amidral geech urt zamiin hani, tyshig. Ehner chini hairtai bol yavaandaa oilgono. Amjilt!

  6. brokenheart says:

    ЧАМД НЭГ АЙМААР ЮМААР ЧАМАЙГ АЙЛГАЧИХ УУ МУУ ЁР БИШ ШҮҮ ХАТУУ ҮНЭН ИЙМ БАЙДГИЙН.
    НЭГ ӨДӨР Л ОРОЙТООД АЖИЛ ИХТЭЙ ГЭЭД ИРЭХЭД ХАЙРТАЙ ГЭЭД БАЙГАА ЭХНЭР ЧИНЬ БАЙХГҮЙ ҮҮРД АЛГА БОЛЧИХСОН БАЙВАЛ ЧИ ЯАХ УУ? ХҮЙТЭН ДҮНСГЭР ӨРӨӨ ЗЭВХИЙ ДААСАН ГАЛ ТОГОО … ХАЛУУН ХООЛ , ХАЛУУН ХӨНЖИЛ БАЙХГҮЙ …
    АМЬДДАА Л БИЕ БИЕЭ ХАЙРЛА Л ДАА. ХЭДИЙ БОЛТОЛ АМТДРАХАА МЭДЭХГҮЙ Ш ДЭЭ БИД ЧИНЬ … ГЭЛЭЭ ГЭЭД МУУГ БОДОЖ ГУТРАНГИ БАЙ ГЭСЭН ЮМ БИШ АЖЛАА ХАЯАД АР ГЭРЭЭ СОНГО ГЭСЭН Ч ЮМ БИШ
    АЛТАН ДУНДАЖ ГЭЖ НЭГ САЙХАН ЮМ БАЙШДЭЭ.
    ЧИ ЗҮГЭЭР НЭГ Л УДАА САЙН БОДООД ҮЗЭЭРЭЙ АЙМАР БАЙГААЗ ДОТОР ХАРЛААД БИЕ АРЗААГААД

  7. brokenheart says:

    УУЛЗАЛТ УУЛЗАЛТ АЖИЛ ХЭРЭГ Л ГЭСЭН ХҮН БАЙХ ЮМ. ЭР ХҮНД ТӨЛӨВЛӨСӨН ЮМ БАЙГАА Л БАЙХ Л ДАА. ГЭЛЭЭ ГЭЭД НЭГИЙГ НЬ ЗӨНД ХАЯЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬ Л ДАА. ЭМЭГТЭЙ ХҮН ОГТ ӨӨР СЭТГЭЛЗҮЙТЭЙ Ш ДЭЭ. БАЙНГА ӨӨРТӨӨ АНХААРАЛ ХҮСДЭГ. ТЭРИЙГ НЬ Л ӨГЧИХӨӨЧ ТИЙМ ХЭЦҮҮ ГЭЖ ҮҮ. ЯДААД Л САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА ГЭХЭД Л БАЯРЛИЙШД.ОРОЙТСОН Ч ГЭСЭН ЗАЛУУ ХҮМҮҮС ЖААХАН ДҮРСГҮЙТ. ЭНД ТЭНД ГОЁ ЗӨВЛӨГӨӨ БАЙДИЙШД. ХАРДАЖ БАЙНА ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙНА ОДОО ИРЭХЭД ХЭРҮҮЛ ХИЙНЭ ДЭЭ ГЭЭЛ НЭГ Л ЗАЛХСАН БАЙХААР АРАЙ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРААД ҮЗЭЭЧ.

  8. brokenheart says:

    ХҮМҮҮСЭЭС ЯАХ ВЭ ГЭЖ АСУУЖ БАЙГАА ЧИНЬ САЙН БАЙНА. ЭХНЭРТЭЭ Л ЖААХАН АНХААРАЛ ТАВЬ Л ДАА. ЗАВГҮЙ ГЭДЭГ ҮГЭЭР ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХ ХЭРЭГГҮЙ. НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ УУЛЗАЖ ПИВОДОХ БАЙХ Л ХЭРЭГ ГЭХДЭЭ ӨӨРИЙН ЧИНЬ ЗАХИАГ УНШИХАД БАЙНГА ОРЙОТДОГ ЮМ БАЙНА. ГЭР БҮЛДЭЭ ЯАЖ ИЙГЭЭД ЦАГ ГАРГА Л ДАА. ЗААВАЛ ӨӨРӨӨ БАЙЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ ӨДӨР ГЭРЛҮҮГЭЭ ГОЁ ХООЛ АМТТАН ЦЭЦЭГ ХҮРГҮҮЛ САНАЖ БАЙНА ХҮҮХДҮҮДЭЭ УНТУУЛЧИХААД ОРОЙ ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ ХАЙР НЬ АЖЛАА ДУУСГААД ЭРТХЭН ОЧИХЫГ ХИЧЭЭНЭ ЭНЭ ТЭР ГЭЭД ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ ЮМ БОЛ ЧИ ӨӨРӨӨ ХИЧЭЭГЭЭЧ. ЭМЭГТЭЙ ХҮН ЧИНЬ ИХ ӨРӨВДМӨӨР Ш Д ХӨӨРХИЙ АМАРХАН УЯРЧ ТАЙТГАРДАГ БАС БАЯРЛАДАГ. КОМПАНИ ЭНЭТЭР ГЭЭД ЯРИХЫГ БОДОХОД БОЛОМЖТОЙ ЗАЛУУ ЮМ БАЙНА. ЭХНЭРТЭЭ ГОО САЙХАНД ОРОХ БЭЛГИЙН ЮАУЧЕР ЭНЭ ТЭР ӨГӨӨЧ ЭСВЭЛ ФИТ КЛУБ УСАН САН ГЭЭД ӨДӨР ЦАГАА ӨНГӨРӨӨХ ЮМАНД ЯЮУУЛААЧ. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯВЖ БОЛИЙШД. ЭХНЭР ЧИНЬ ГАНЦААРДААД БАЙГАА БАЙХ ЭХ ХҮНИЙ ҮҮРЭГ ГЭЭД Л ТЭСЧ ИРСЭН БАЙХ. МОНГОЛ ЗАЛУУС ДАНДАА Л ИЙМЭРХҮҮ ЗАНТАЙ БАЙХ ЮМ. ЭМЭГТЭЙ ХҮН ХҮҮХДЭЭ ӨСГӨХ ЁСТОЙ ГЭЛЭЭ ГЭЭД ГЭРИЙН БУГ БОЛОХ ЁСГҮЙ БИЗ ДЭЭ.

  9. bi says:

    Хаана хэнтэй явж байгаагаа л хэлж бай л даа

  10. Murun says:

    чи үнэхээр сайн залуу юмаа. Хүний амьдралд юу ч тохиолдож болно гэр бул гэдэг хэзээ ч юугаар ч солихгүй эрдэнэ байдаг.Би нөхрөөсөө салаад одоо солонгос улсад мэргэжил дээшлүүлж байгаа жирийн нэг эмэгтэй.Охин минь одоо 4настай өдөр ирэх тусам охин минь том болж би гэдэг хүн ганцаардаж байгаагаа мэддэг,Хэрбээ тэр хүн чам шиг ухаантай байсан бол охин минь бутэн сэтгэлтэй өсөх байсан гэж боддог.Амьдрал гэдэг өөрөө баян аз жаргалтай амьдарч сайн ханьтай болно гэдэгтээ итгэдэг.Хүмүүс минь ахархан хугацааны жаргалд битгий автаж нэг насныхаа амьдралаа битгий бусинуулиарай.Эмэгтэй хүн гэдэг чинь нөхөртэйгээ хичнээн хэрүүл хийсэнч дараа нь дотроо бодож хайрладаг хүмүүс шүү. Эрчүүд минь эхнэрүүдээ хайрлаж хүндэлж амьдарцгаая!

  11. Эмэгтэй says:

    ЭРТ ХАРЬ!

  12. caap says:

    зугээрээ гокшоо минийх ч бас адилхан би бас 2 хуухэдтэй тэд мин бхгүй бол бид будаа шдэ..гэхдээ мани чин хааяа хамт дэлгүүр нтр хэсч баярлуулчдийн шүү хоол моолонд уричдийн шуу нэг удаа 17 сарнай боолгоод авчирч огч бсан шүү.их баярладиймаа б

  13. îîgii says:

    øààäàã ãàð þì ÷è

  14. ãîìáî says:

    àÿòàéõàí çîõèîë áíà .Óòãûí ÷èìýã íààäàì áîëîõ ãýæ áãàà …..÷è åð íü çàéòàé ýð áíà

  15. Төгөлдөр says:

    Эхнэртээ энэ захиагаа өөрийн гараар бичээд өг Ойлгох байх аа

  16. DG says:

    энэ чиний асуудал…битгий бусдад гомдлоод бай…звгээр л эxнэрээ xайрла…битгий оройт..xуүйин ажилаар шуну 2.3 xүртэл яавна гэдэг надад ч сонин байна

  17. erhemseg says:

    – Hymyys ynen heljee! Chi neg yum bodooroi!

  18. darjaa says:

    zarim toxioldold exnervvd vnexeer utgagvi uman deer xarddag….gexdee chi gertee xonoogvi…tgd medeej ajil n udur bish bolxoor…exner n chini uurlax ni zuw…uurlaj xereldex bish…uchirlaj xeleed…2 ula zuw oilgolttoi bolood…daxij ingexgvi bx talaar chi uuruu sain anxaaraarai

  19. guest says:

    хий хардахаараа өөрөө сүүлдээ залхах байлгүй дээ. үнэхээр л өөрт чинь асуудал байхгүй бол тэвчээд л байхаас. гэхдээ гэр бүлдээ зав гаргаж чададгүй юм шиг байна. хүүхдүүдийнхээ баяраар та пиво доод байхдаа яадын. таний баяр биш. өөрөө зөв бодолтой ч буруу үйлдэл хийсэн байна.

  20. semona says:

    нуурай хардуулж бхаар нойтон хардуулсан ни дээр тэнэг хуухэн бэ бух эрчүүд хуухэмсэг болж таарч бна уу

  21. êèêè says:

    àæèë èõòýé áàéæ áîëíîî åð íü ººðèé㺺 æààõàí òîîõ òàëðóóãàà ÿâæ áàéãàà çàëóó áàéíà. ìàíàé íºõºð áàñ ãàäóóð õ¿í àìüòàíòàé óóëçàæ óóæ íàðãèæ àæèëàà àìæóóëàõ ¿å èõ áàéäàã. ãýõäýý àìðàëòûí ºäð¿¿äýýð ãýðòýý áàéõ õóãàöààíäàà ÿäðààä áàéíà ãýæ õýâòýëã¿é ¿ð õ¿¿õýäòýéãýý òîãëîîä ýëäâèéã ÿðèëöàæ èíýýæ õºõðºëäºæ ºíãºðººäºã. îäîî ìàíàéõ íýã õººðõºí øèíý õ¿íòýé áîëîõ ãýæ áàéãàà. ãîë íü ýõíýðòýý îðîéòíî îðîéòîõã¿é ãýäãýý òîäîðõîé õýëæ îéëãóóëæ áàéãààðàé. òàíàé ãýð á¿ëä àìæèëò õ¿ñüå

  22. er hun says:

    танай эхнэр чинэ яахаа алдсан ухаан муутай хүн биш бн даа шөнө хэрэлдээд яахийн гэхийг чинэ хүлээж авсан л бн ш дээ эхнэрээ магт бэлэг авч өг онгироо чи минэ ухаантай шүү энээ тэрээ гээл урам өгч байл даа хүүхэд хараад гэрт байхаар хэцүү байдаг байхаа халамжаа нэм

  23. Kkkkk says:

    За битгий худлаа шаал даа залуу мини эмэгтэйчүүд хайртай бхоороо л тэр муу банди мини

  24. panda_00976 says:

    даварцийн чиний буруу , өөрийгөө оронд н тавиад үзээч, хүүхдээ хараад гэртээ сууж бга бүх эхнэр чиний давралд ийм хариу барих бсан, ямар өдөржин шөнөжин хүн хүлээх гэж гэрлэж хүүхдий чин гаргаж өгсиймү, ажил амидралаа зохицуулаач

  25. sda says:

    буx xууxнууд бугд л тэгдэгийн нууцгуй xэлэxэд эxнэр гэдэг унэxээр садаатай санагддаг ч урт xугацаанд авч узвэл бас угуй ч байж магадгуй. эxнэргүй бол бид чинэ бас зоргоороо зорилгогуй болчиxдог цуснуд бга юм. тиймээс xууxнуудийн xэлсэн зөвлөгөөг сонсдоо.

  26. jey says:

    чамд бас буруу байнаа, би бас эхнэр хун 1 хуухэдтэй бас ажил торолтэй миний хувид бас л ажил ихтэй мэдээж танилгуй бол ажил бутхэд хэтсүү гэхдээ л амжуулдаг л юм даа ажилаа ч хий ар гэртээ хангалттай анхаарал тави манай нохор бас их оройтдог байсан тэгээд л тэрийгээ ар гэрээ авч явах гэж та 2 ийг тэжээх гэж ажилтай явжийн гэдэг уучлаарай би тэгэж одор шонгуй ажилуулж тэжээлгэхэр хун биш тэгээд л миний уур хурдэг дээ би чин хайрлаж халамжлуулах гэж хунтэй суусан биз дээ хэн нэгнийг оройжин хулэээх гэж хунтэй суугаагуй биз дээ ажил амидралаа зохитсуулаа залуу мин ажилгуй болхоор ингэдэг гэж битгий бод ажилтай надад ч хэтсүү санагддаг юм шуу

  27. Howru says:

    EMMA

  28. bolor says:

    Эхнэр чини ажил хийдэгггүй байнга гэртээ байдаг болохоор бухимддаг байж болох л юм ямар нэгэн юм хийлгээд ч юмуу эсвэл гадуур найзуудтай ни жаахан зугаалуулдаг ч юм уу эсвэл монго огоод дэлгүүр хэсүүлвэл ясан юм бэ айн чи юу гэж бодож байна.

  29. emma says:

    Манайхан дэндүү эрт гэр бул төлөвлөж бна лдаа. Эр хун 30гартлаа ажил санхуугээ бат болгочихоод эхнэр авах хгтэй.
    Унэхээр тэвчихгүй 2ланг нъ хослуулмаар шуналтай их энергитэй бол ажилдаа ч ар гэртээ ч цагаа зөв хувиарлаж сурдаа. 7хоногийн хагас бутэнд гэр булийн сэрвис /family service/хөгжилт орний эрчүүд хийдэг уламжлалтай юм бналээ.

    Эхнэр хун ч гэсэн ур хуухэдээ өсгөх зөв хумуужуулэх гээд маш том алба хашиж бгаа гэдэгийг манай ихэнх залуус ойлгодоггуй бас хундэлдэггүй.
    Зарим эхнэрүүд ч уургээ ухамсарлахгуй нөхөр хуухэдээ өглөөний хоолгуй гаргах, хуухэддээ зөв буруу сайн мууг зааж өгөхгүй ,гэрийн ажил хуухдээр хийлгэх гээд сонин эхнэрүүд байдагшд. Алъ алъ нъ уурэгээ маш сайн ойлгож гуйцэтгэж чадвал мгл-н нийгэм эрүүлжинэ.

  30. saka says:

    залуу мин чамайг наад зураг шигээ ыбаагуй гэж хэн батлах юм тэгэхээр эхнэрээ битгий хуурч байгаараа эцэст н юуч угуй улдэб дээ эхнэрээ хайрла халамжил эрчүүд их суулэрбэл зурх мууддаг гсн шуу ок

  31. saka says:

    sarangerel7953@yahoo.com zubhun setgelee hubaaltsah eejuud b.bal shuu

  32. saka says:

    bi bas huuhdee haraad gertee ulddeg manai hun 5 honog ajiltai gd hotruu ybdag 2 honog gertee bdg bi ehendee hardadag bsn odoo bol toohoo ch bolison estoi l enh-iin heldegeer hursun bhaa ydaj l 2honohdoo halamjtai nuhur bj bolohgui gj uuriiguu l halamjluulah gd bdg yum huuhed harah amargui shuu dee erchuud min unendee ehner nuhuruud bairaa solibol hamgiin tebcheergui humuus erchuud shuu dee.huuhed haraad gertee suubal bid naraas heruul nehej bgaad garahiig l bodno.tiim bolohoor ehneruud bidniigee oilgohiig hicheegeechee erchuudee,hania hairuudaa jaahan ch gsn oilgohiig bod.hardsanch tebchij boldoggui yum bhdaa erchuudee ta nar zugeer pivoo uugaad irdeg bol bid yu gj uurlaj hardaj bhab dee.unen bizdee ehneruud eejuud min nadtai sanaa niilj b.bal my id-ruu msj sent/ sarangerel7953 /

  33. OMG says:

    ёоооо яг манай эх нэр шиг юм аа… чи 1-2 цаг болгон эхнэртээ залгаж ю хийж бгаа гаа асууж байвал эхнэр чин чамд итгэж тийм байцаалт авахаа болиноооо….. тэр гэртээ одоржингоо суудаг болохоор уйддаг бгаа биз… амжилт….

  34. ssssss@yahoo.com says:

    сайн залуу бнаа амжилт………

  35. aaa yaayaa says:

    Бүх эрчүүд ийм байдаг бол ч. Би ч гэсэн ийм бодолтой байдаг хүн. Гэвч боловсрол, өссөн орчиноосоо болоод ихэнхи эрчүүд маань нэр хүндээ алдах юм даа

  36. ha ha ha says:

    зальтай залуу бна ккк

  37. enh says:

    nuhur ajil ajil gej oroitood ehner huuhdee haraad gantsardaad hair halamjaar dutagdaad irheer anhandaa gomdono tunirhana,daraa n uurlana hardana heruul hiine, etsest n setgel huruud toohoo ch bolino doo tes hundlungiin hun shig. 3 dahi shatand shiljhees n umnu ehneree anhaaraarai da

  38. garamkhand says:

    манай нөхөр яг чам шиг алга болдог.
    ажил үйлс муутай, архичин, хоосон толгой байдаг юм.
    тэгээд дандаа хөгшин хүүхэнтэй явдаг.
    хамгийн сүүлийн эмгэн н хормойгоо чирсэн арчаагүй юм бна лээ. ой гутсан.

  39. . says:

    ЭРЧҮҮД ТА НАР ЯГ ЯАХ ГЭЭД БАЙГААГАА Л ХЭЛЧИХ ТЭГВЭЛ БИД ШУУД ОЙЛГОНО ЯГ ЯАХ ГЭЭД БАЙГАА НА МЭДЭГДЭГХГҮЙ ЗАРИМДАА ТАГ ЁОО.ОРОЙТНО ГЭЭД Л ХЭЛЧЭЭЧДЭЭ ХҮН ХҮЛЭЭХ ХЭЦҮҮ ЗААВАЛ ХАРДАЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА ЮМ БИШЭЭ САНАА ЗОВДТЙНШДЭЭ ЭЦЭГ МИНЬ ХАЙРТ МИНЬ

  40. key says:

    Сайн уу?
    -Би бас 2 хуухэдтэй 5 жил гэртээ сууж б-на, заримдаа галзуурах шахаад л б-даг юм, харин хаа очиж нохор маан намайгаа их сайн ойлгоноо, манай хун бас их ажилтай 7 хоногтоо нэг л амардаг, тэгээд оройноос нааш ирэхгүй шу дээ, заримдаа ажилаа тараад цаашаагаа ургэлжлүүлнээ шонийн 3,4 оос нааш ирэхгүй, буур утасдуулж байж нэг юм ирнэ…
    Хаа очиж бид 2 биэ биэндээ маш их итгэдэг болохоор арай гайгуй ээ, гэхдээ заримдаа хардах сэтгэл торж л б-даг, тэрнийгээ али болох ил гаргахгуй б-хийг хичээдэг…
    Тэгэхээр танай хуний уурлах н араггуй ээ, сайн эхнэртэйгээ ярилцаад узээч, хамгийн сайхан юм чин 2 хуухэдээ унтуулчихаад 2 уулаа сууж б-гаад ярих чин сайхан штэ…
    За амижалт хусиэ!!!!

  41. Onon says:

    Bas tgej gantshan uuriiguu bodoj bolohguishdee. Ajil ajil gd l hunii tuluu hiij bgaa um shig oilguulah hereggui. Oroi ireed l yadraad shuud untaad ugdug bailgui ih oroitohoor sanaa zovood uuriin erhgui yaj bgai bl gd juman um bodogdonshd. tgsen nuguuh ni dandaa oroitood унэртүүлчихсэн
    bval 🙁 бийншдэ.
    ajl ihtei ch gsn zugeerl ehneree hairlaachdee umnuh shige erhluul uns tgeed buh yumaa sain yarij bh heregtei unuudur tiim huntei uulzana ingevel yah bol yun der ve chini bodloor geed oilgohgui ch gsn yarij bgaarai ehnertei, bas huuhduudee asuujii yarjiin iijiine gereer maani sonin yu bna geed 🙂 ilen dalangui bval boloh bailgui dee :D. tegej bj l hamtta ger bul chin uragshlana 😀 amjilt

  42. hehe says:

    маагийн зºв. Тэгээд ч гэр б¿лтэйгээ яриж хаана юу хийж яваагаа хэлэх гэж гар утас байдаг шдээ! òèéì áîëîõîîð ýõíýðòýý õàðûí ñýòãýë òºð¿¿ëýõýýð óòñàà óíòðààãààä òàã áîëîõ ÷ þóìóó òèéýðõ¿¿ òîõèîëäîë áèòãèé ãàðãàæ áàé. Àÿíäàà ýõíýð ÷èíü õàðäàõàà áîëèíî.

  43. bi l bi says:

    энэ хүүхнүүд ядаргаатай улс учир нь олдохгүй амьдралд ханаж цаддаггүй дандаа завсаргүй ям нэхэж байнаа ажил хийхгүй гэртээ өөрийг нь сахиад байвал яах болоо монголын хүүхнүүд та нар болиоч эээ.Амьдралаа зохицуулж сураач дандаа хажуудах эр нөхөрөө ноолж суух ям.Ажил хийж болдоггүй зүгээр байж болдоггүй тэгээд яалгах гээд байгаа номхон дуулгавартай нэгэн болгох гээд байхий мөнгө их олдог хүүхдээ хардаг хоолоо хийдэг шалаа угаадаг орой 6 цагт яс гэртээ байх гадагшаа гардаггүй энэ хорвоо дээр эхнэрээс өөр хүүхэн байхгуй гэж бодож явах архи амсахгүй хоол бага иддэг хувцас өмсдөггүй номхон хүлцэнгүй байлгах гээд байхийм доо энэ арай хэтэрнээ битгий давар

  44. haagii says:

    зугээр л эхнэрээ хайрлалдаа
    эхнэрт чинь хайр халамж дутаж бн.чи харин энд нийтлэл бичдэг чинь их сайн юм болж,өөрийгөө хэтэрхий дөвийлгөж хүний хийдгүйг хийж бгаагаа гайхаад эхнэрээ буруутгаад яваад байсан бол та хоёрт хоюуланд чинь хэцүү байх бсын,ер ни асуудлын 70%ни чамд бн.цаад муу чинь чамайг л гээд явж бгаа амьтан ш дэ ер нь.гэртээ очиж хоноогуйгээ бдаг л мэтээр бодож байгаа бол өөртөө дугнэлт хийх хэрэгтэй мглоор дуурэн бгаа шоучидтай барьцаад байх албагуй

  45. busgui says:

    маа*tai sana´l neg bnaa.. hargui bn gej bhgui… jaahan hair halamj anhaaral dutaad irenguud l busguichuud bid chin gomdood eheldeg shu dee…
    zarimdaa erhleed ch teruu jaahan ohin shig jaahn yumand gomdood bdag yum…
    chi sain zaluu bolohoor ayndaa hanitaiga uchiraa olood yvchih bhaa

  46. ganbaatar says:

    салсан дээрээ

  47. oogii says:

    Би ч бас 2 хүүхэдтэйгээ гэртээ байгаа бүсгүй. Хэрэв манай нөхөр чам шиг ингэж явсан бол би ч бас яг л танай авгай шиг л хэрүүл маргаан дэгдээх байсан. Энэ бол нөхөртэй бүсгүй болгоний л гаргах араншин. Чи өөрийгөө их дөвийлгөж. Гэвч эмэгтэй хүнийг ойлгох гэж оролдох хэрэгтэй. Чи өөрийгөө эхнэрийнхээ оронд тавиад нэг сайн бодоод үз дэ. Нүдэнд чинь юу харагдаж бна? Эхнэр чинь чам шиг зан гаргавал чи бараг боож алах шахам л юм болно ш дэ.

  48. tiim shuu says:

    Маа үнэн хэлжээ.

  49. maa says:

    би эхнэртэй чинь адил гэртээ 2 охиноо өсгөж байгаа бүсгүй. саяхан төрсөн лдөө бага охин маань дөнгөж 14 хонож байна. гэртээ байгаа бүсгүй хүний сэтгэл санаа ямар хэцүү байдгийг бас ямар бухимдуу байдгийг сайн мэдэж байна. нөхрөөсөө халамж хайр,хайрын үг хүлээж байдаг юм даа. манай нөхөр бас орой заримдаа 11,12 гэж ирнэ. тэр үед хамгийн түрүүн хардах сэтгэл орж ирээд болдоггүй юм. гэхдээ одоо тэгэх гэж байна одоо ингэх гэж байна гээд бүгдийг нь утасаар хэлдэг болохоор бас ч гэж гайгүй шүү. гэр орны ажил үнэхээр барагддаггүй юмаа бас 2 хүүхдийн арчилгаа ямар их байдгийг ойлгох хэрэгтэй лдээ. тэгээд би бухимдаад эхлэхээр манай хүн найз нь чамайгаа сайн ойлгож байнаа гэр орон 2 хүүхэд гээд л их хэцүү байгааг чинь ойлгож байна 2уулаа хамтдаа жаахан л тэсээд охидоо овоо болгоод авая тэгээд чи минь ажилд орно охидоо цэцэрлэгт өгчихнө удахгүй бүх юм зүгээр болно гэж хэлдэг. тэгэхээр нь жаахан нулимс гаргаж байгаад тайвширдаг юмдаа. чамд л гэж хэлэхэд ханьдаа хардах сэтгэл битгий төрүүлж бай. хэзээ ч хуурахгүй гэсэн маш их итгэл төрүүл. тэгээд хамгийн түрүүн утасаар яриад оройтох яах ийх гэж байгаагаа хэлж ойлгуулж бай. бас гэрийн ажилдаа ядарч байна уу яаж байна хөвгүүд нь зүггүйтэж байнауу гэдэг ч юмуу халамжийн үг хэлчихэж бай. танай эхнэрт чиний хайр халамж дутаад байна даа. сүүлд нь хэлэхэд эхнэртээ үе үе гое бэлэг авч өгөөд баярлуулж бай. хямдхан ч бай ямар ч юм аваад өгөхөд бүсгүй хүн ямар их баярладаг гээч. хичээгээрэй залуу минь харгүй эхнэр байдаггүй юм шүү

  50. naas says:

    кэкэ чи яг над шиг амидралтай залуу б,а даа . эхнэрүүд ойлгох б,хаа гэж найддаг шуу амжилт

  51. Ani says:

    Xэн ч байсан уурлаx л асуудал бна… Байнга оройтоод тэгээд дээр нь гэртээ ирж xоноогүй чинь Ямар ч Эxнэрийг галзууртал нь уурлуулаx шалтгаан бна xө. Би ч гэсэн Нөxрийнxөө Утсыг шалгадаг , өөрөө ч шалгуулдаг… Нууx юумгүй байж байжил Итгэл гэдэг юум чин төрдийн Нзаа. тийм болxоор зүгээр л Эxнэрээ ойлгоxыг xичээ. Xайртай бол xартай.

  52. Á¿ñã¿é says:

    Ýõíýðèéí ÷èíü 100% çºâ ãýæ õýëýõã¿é ÷ åð íü áîë õýí ÷ áàéñàí èíãýõ ë áàéñàí…

  53. ehneriin chini zov. says:

    Одко зөв хэлжээ.

  54. uran zurag says:

    тийм шүү хамт олонтой байна гэдэг эмэгтэй хүний %д зайлшгүй хэрэгтэй байдаг юм.
    бичлэгийг чинь уншхад чи өөрийгөө өмөөрөөд байгаа нь мэдрэгдэж байна.
    заавал хүүхэнтэй холбодгдохоороо эхнэрээ зовоодог юм биш. нөхөр нь байнга оройтдог бол эхнэрүүд дургүйцэх нь гарцаагүй.
    гэхдээ ажилын онцлог гэж бий. эхнэр чинь ажилд ороод уцаарлаж уурлах нь багасах байхоо найзаа.
    та 4 сайхан, тайван бас аз жаргалтай амьдарч байгаа, цаашид ч тийм хэвээрээ байна гэдэгт итгэж байноо. бухимдал чинь арилаад ирэхээр чи тэднийгээ хараад улам хайрлах биз. аа нээрээ ажилаа тараад харихдаа эхнэртээ гараараа бичсэн гоё захиа, цэцэгтэй хүргээд өгчихөөрэй.

  55. odkoo says:

    Нэг л их ухаантай, гэмшсэн хүн. Ганц өдөр тийм л хайртай юм бол үр хүүхэд, хань ижилтэйгээ зусландаа байж яагаад болоогүй юм, өөртэй чинь тэгээл уугаад байх нөхөд бас байнаа. Тэгэхээр логикийн хувьд бол нөхөргүй, айлын нөхөр эргүүлсэн хүүхэн л байсан нь тодорхой байна шүү дээ. Эхнэрийн чинь уурладаг бол түмэн зөв юм байна. Ажлаараа түрий барьж, ингэж явдаг эрчүүд их олоон. Тэр эхнэр чинь 2 хүүгээ хооллож ундална, өөрийн чинь хувцас хунарыг янзална, гэр орноо гээд нэг минут суух завгүй байдаг гэдэгт итгээд, үнэхээр хайртай юм бол гэртээ хонож бай, хар хорын ажлаа шөнө биш өдөр амжуулж бай даа залуу минь гэр зөвлөе дөө.

  56. cherry says:

    Chamaig exner chne oilgono gdegt itgeltei bn aa yagad gewel chi zarim zaluuchud shig exner xuuxdude xuurch yuwdagguig chne xze negen tsagt oilgox l bolno ter boltol n tewcheertei zanga xuwirgaj boloxgui uxaalag baigarai zaluu mine amjilt

  57. ai says:

    ehendee aimaar uurtai dundaa gomdson tugsgulduu uur ni garchih shig bolloo. Zuw l bodoltoi hun yum shig bn. Tiime hartai hun hetsuu… Minii hairtai hun bas namaig harddag… Ehendee demii l bi gantsaaraa shanalj yawdag bsan. Daraa ni uurt chi herwee namaig uur huntei bolchloo bolchlooo gej bodood hardaad hii yum tusuuluud bh yum bol ter buhen chin bii bolno… Herwee namaig uuriig ni huurahgui bid shan amidarna gej bodood bwal tegeh l bolno geh maygaar yariltssanii daraa ogtsom bish ch hardah ni bagasaad bh shig sanagdsan… Uur chin ih hurdan gardag bololtoi… Heruul hiih ged ireh ued ni ugelj l bn biz bitgii too chi yagaa ch ugui ni unenees l hoish… uur chin hurch bsan ch bitgii yum hel chinii uur doroo garchihna. ehneriin tani uur bas tegj bgad garah bh. ter ued helwel iluu sn tusah bh…

    Ternees heruul dundaa helwel ug gej awahgui buur ulguj awaaad hachin yum bolno… za amjilt husey

  58. Carla Bruni says:

    Чи өөрийгөө хэтэрхий дөвийлгөөд бга юм бишүү. Ажил ажил гээд эхнэрээ тоохгүй болохоор л хардаж байгаа даа. Гэхдээ арай л дэндүү хартай авгай бнаа. Авгай бж хардаад бвл дэмий дээ. Жоохон бга биш ямар.

  59. Coolman says:

    Ер нь авгай авах амжилтанд садаатай нь нотлогдсон гэж байгаа шд, ганц бие байж л тийм их өндөр ачаалалтай ажиллана, олон хүнтэй танилцаж чөлөөтэй биеэ авч явна, бас илүү юм хүсч ихийг хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.