С.Жавхлан: Ер нь би дарамтан дунд амьдарч байна даа

Гавьяат жүжигчин С.Жавхлантай ярилцлаа.

-Та сайхан дээл өмсжээ. “Гэхдээ дээл өмсөөгүй бол монгол хүн биш” гэсэн үг чинь арай хатуудсан шиг санагдсан?

-Тийм үү. Үгүй байх аа. Харин ч үнэнийг л хэлсэн.

-Тань шиг зуны халуунд монгол дээлээ өмсөөд явах хүн тийм ч олон биш байх аа?

-Энэ бол чиний л бодол.

-Бид даяаршсан нийгэмд амьдарч байна. Монгол дээл нээсээ салахгүй бол дэл хий ертөнц биднийг хэр хэн харах бол?

-Тэнэг, мангар гэж лав бодохгүй. Харин гайхан биширч хүлээж авна. Манай монголчууд эртнээсээ л даган дуурайж биш байлдан дагуулж явсан үндэстэн шүү дээ.

Магадгүй биднийг дуу райж үндэстнүүд өөрийн хувцас өв соёлоо гэх ч юм бил үү. Ямартай ч энэ цаг үед би монголдоо монголоороо л амьдармаар байна. Надад эхнээсээ саад бэрхшээл гарч ирж байна. Гэхдээ би үүнд гудайж нугарах эр хүн биш л дээ.

-Ямар саад бэрхшээл?

-Улсын их хуралд дэвш сэнээс хойш надаас маш их хэмжээний татвар нэхэм­жилж байна. Мөн утсаар “Чи муу үндэсний ёс заншил гээд л яваад байдаг. Ер нь бүх зүйл чинь гадных болсон шүү дээ. Монголын парламентын гишүүдийн 52 нь гадных гээд бодчих” гэх мэтийн утга учиртай мессеж, яриа салахгүй л байна. Ер нь би дарамтан дунд амьдарч байна даа. Гэхдээ зүгээр ээ. Цаг хугацаа бүгдийг харуулах байх аа.

-Дарамтнаас айж байна уу?

-Монголын төрд үнэнийг ярьсан хүн хэлмэгддэг л юм гэнэ лээ. Гэхдээ би эх орон, ард түмнийхээ өмнөөс үнэн үг хэлснийхээ төлөө адлагдаж чадахгүй. Миний сэтгэл эх орны төлөө л байдаг. Монголын хөрсөнд ургаж байгаа цэцэг хүртэл амар тайван байгаасай гэж би хүсдэг. Миний хүсэл сайн сайхны төлөө болохоор надад айж эмээх зүйл алга даа. Гэхдээ бидний монгол дэндүү бохир байна. Эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн хэн нэгний сэтгэлийг гадныхан түрэмгийлж байна. Мөн гадныхан гэхээсээ илүү бид дундаасаа өтсөн байна шүү дээ. Төрийн ал бан хаагчид “Мон гол улсын тө лөө зүтгэе” гэж тангарагаа өр гөдөг. Үүнийг “Гадныхны тө лөө зүтгэе” гэж өөрчилбөл яа сан юм бэ гэж бодож бай на. Цаанаа өөр юм бодсон хэрнээ наанаа худлаа эх оронч царайлаад яах юм бэ. Шударга нь дээр “Гадныхны төлөө зүтгэе” гэж хэлж тангарагаа өргөж байгаач гэж уриалмаар байна.

-Тэрслүү үг бай на?

-Яг ний нуугүй ярихад тийм л байна. Үнэнээ хүлээ гээд шу дарга байя л даа.

-Та дээр “На даас их хэмжээний тат вар нэхэм жил сэн” гэж ярьсан. Дуу­чин С.Жавхлан тийм баян хүн үү?

-Яг үнэндээ би татвар төлөөд байх хэмжээний эд хөрөн гөтэй хүн биш. Ер нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш л намайг оролдож эхэл сэн. Би Монгол улсын иргэн. Яагаад Улсын их хуралд нэр дэвшиж болохгүй гэж. Би ганцхан дуулах л үүрэгтэй хөгжим биш шүү дээ. Би хүн. Тийм болохоор би өөр чиглэл рүү орж энэ насаа эх орныхоо төлөө л зориулъя гэж бодсон юм. Өнөөдөр дуу чин нэр зүүж яваа ч Мон голынхоо морин хуурын чуул гатай нэг дуу ч дуулж ча даа гүй явж байна шүү дээ. Хүмүүсийн ярьдгаар Арабын Шах шиг байсан бол би дуулах л байсан. Одоо хэдэн электрон хөгжимтэй л дуулж байна. Гэхдээ би эд хөрөнгөд шунадаггүй. Сэтгэлээрээ л баян явна.

-Энэ жил тоглолтоо яа гаад хийгээгүй юм бэ?

-Эх орондоо байгаа энгийн залуу үнэн зүйл ярьсныхаа төлөө дарамтад орж байна. Би сүүлийн гурав, дөрвөн жил тоглолтоо сонсогчдодоо хүргэсэн. Харин энэ удаа хүмүүсийн дарамт шахалтаас болж тоглолтоо хойшлуулаад байна. Одоо ч бараг тоглогдох шалтгаангүй болж эхэлж бай на.

-Яагаад?

-Энэ бүхэн хэсэг хугацааны дараа тодорхой болж эхлэх байх аа. Одоо олон зүйл яримааргүй байна. Ер нь бид эх орныхоо төлөө нэгдэх цаг нь болжээ. Бидний өвөг дээдсийн үлдээсэн дөрвөн мянган гол, гурван мянган нуур алга болсон. Ирээдүй үед маань юу үлдэх нь тодорхойгүй болчихоод байна. Би эх орноо дөрвөн удаа тойрсон. Овоон дээр минь архины шил дүүрч, уулын маань бэлийг сэндийлж ухаад хаясан байна. Мөн бид нар ёс заншлаа сэргээе гэж хэлж ярьж байхад урдаас чөлөөт нийгмээ гээд сууж байгаа хүмүүсийг би сармагчин л гэж нэрлэхээс өөр арга алга.

-Таныг хөдөөний дуучин гэж доромжилсон ч гэх юм уу, ёжилсон байдлаар дууддаг. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Би хөдөөний эсвэл хотын хүн биш. Самандын Жавхлан монгол хүн. Бид хэзээ ч ийм бие биенийгээ зааглаж, ялгасан байж болохгүй. Би тэгэж байгаа хүмүүст “Та нар хэнээс үүсч хэний хувцсыг өмсчихөөд ингэж байгаа юм бэ. Төрлөө олоорой” л гэж хэлмээр санагддаг.

-Бас нэг хэсэг нь Аргогийн дүү гэж ярьдаг. Та сонссон уу?

-Тийм үү. “Хөх шор гоолжны домог” гэдэг дууг минь сонсоорой. Түүнээс С.Жавх лан гэдэг хүн Аргогийн дүү мөн үү гэдгийг ойлгоно гэж бодож байна.

-Тэгвэл таны ард хэн нэ гэн байдаг уу, АЖ Г.Хайдав, “Донж”-ийн Б.Тө гөл дөр гэх ч юм уу?

-Би энэ хоёр хүнтэй хамт ран ажиллаж санал бод лоо хуваалцдаг. Түүнээс биш ми ний алхаа гишгээ бүх нийг заагаад байдаггүй. Боловс роод боловсролыг нь эзэмшээд гараад ирсэн хүмүүс эх орныхоо төлөө юу хийж байгаа юм бэ. Хэрвээ тэд нар эх орноо хэмээн боддог байсан бол одоогийн монгол маань иймэрхүү байдалтай байхгүй шүү дээ. Товчхондоо хэлэхэд энэ бодол маань л намайг улс төрд хөтөлсөн.

-Та улс төрд ороод яг юу хийж амжуулсан байна вэ. Ярьж хэлж байгаа зүйл чинь хэр биелэлээ олж байгаа бол?

-Хийж байгаа. Монголын хоо ёс заншлыг тэр хэвээр нь авч үлдэхийн төлөө би энэ залуу насаа зориулж явна. Мөн “Хөх монголын дэг жаяг” нэртэй сонин гаргаж байна. Энэ сонинд монголын ёс заншилтай холбоотой мэдээллүүд гарч байгаа. Дөр вөн дугаар гаргалаа. Ер нь маш их амжилттай байгаа шүү. Монголын гэсэн тодотголтой хэд хэдэн номыг ивээн тэтгэсэн. Цаашид хийх бүтээх олон зүйл байна даа.

-Таныг “Шуранхай” хамт лагийн дуучин Г.Эр дэнэ чимэгтэй амьдарч бай­гаа гэж яриад байгаа. Энэ үнэн юм уу?

-Миний хувийн амьдрал хэнд ч сонин биш шүү дээ. Энэ талаар ярьж цаг бараад яахав.

-Хүмүүс их сонирхдог л доо?

-Хэзээ, хаана хэнийг хайр лах нь миний л асуудал. Миний хувийн амьдралын тухай олон ч удаа бичлээ. Ер нь бол Монгол Улсаа монголоор нь авч үлдэхийн төлөө л бид санаа тавих хэрэгтэй байна. Миний хувийн асуудалд санаа зовох хэрэггүй.

-Таныг хүмүүс одоо дуу чин гэж хүлээж авах уу, улс төрч гэх үү. Аль нь танд ойрхон санагддаг вэ?

-Би ганцхан дуулаад явах биш, хоёр дахь чадвараа нээж чадлаа. Сайхан л байна. Үүгээрээ би Жавхланд мянга мянган чадвар байгааг олж харсан. Би залуу хүн. Энэ насандаа сайн сайхан зүйл хиймээр байна. Цаг хугацаа өнгөрсөн ч хойч үедээ хийсэн зүйлээ яриад онгироод сууя л даа.

-Үсээ ургуулж байгаа юм уу?

-Гэзэг бол долгионыг өөрөө рөө дамжуулж, тархи, зүрх сэтгэл, бодол ухаанд зөн мэдрэмж нэмэгдүүлдэг. Тийм ч учраас бидний өвөг дээдэс бүстэй, бүсгүй ялгалгүй гэзэг тавьдаг байсан биз дээ. Эх хүнийг зөн совин ихтэй гэдэг. Гол учир нь гэзгэндээ байгаа юм. Товчхондоо ийм л байна.

-Таныг урт үс илүү овортой харагдуулах юм биш үү?

-Миний насыг мэддэг бүх хүнд баярлалаа. Намайг овортой болгож харж байгаа тэр хүнийг би сэтгэлээрээ овортой хүн гэж хэлмээр байна. Миний үсний ширхэг бүрийг тоолж суугаа завтай, залхуу хүмүүсийг би хүндлэн биширч байна.

Т.БАТСАЙХАН

41 Comments

  1. Anonymous says:

    sain duuchin iim sain holootoi duuchin hovor shu muulj bga maluud bol gadaad irliiz yumnuud shu de gadani yumiig duraij baidag shu de ter orilj charlaad bgai yumnuud bugd gadniih shu de gadni yumiig danda duriaj bagai . maluud danda bolovsrol yarih yuma hun medlegtei bol ter bolovsrol chuhal bish ter bolovsrolgui gej bgai humuus harin dunhu mal bna da ih izen chinges haan uuriihuu uhaanar delhiig baildan daguulsan shu de uhaan baihad ter bolovsrol chuhal bishe

  2. Anonymous says:

    залуучуудаа 1 нэгнийгээ дэмжиж, сэтгэлийн зөөлөн дулаан үг шидэлцэж байялдаа, дандаа л нэгнийхээ улыг шагайж доромжилж  бх юм да, эвтэй бол хүчтэй

  3. Anonymous says:

    ta nar bol usan maluud tiim aihtar bsan ym bol uursdoo javhaagiin orond ocholdoo chadahgui shuudee ta nar javhlan chadaj bna boloj bna udahgui ter osno chadaj bgaa ymand arga bhgui bzdee jinhene hudlaa tsalchigchid bol ta nar

  4. xacaa says:

    Za yah argagui heleh ug bn aa javhlan uragshaa bish hoishoo alhaad bn mongol hun mongol huvts umsuj bj bolohgui mongoliin tuluu ymar neg yum hiih yostoi javhlan ydaj hotiin gudamjindaa hogiin sav avaal tavisan bol chaaq humuus arai uuruur harah bsan bolvuu gej bodoj bn ternees mongol deel umsuud yum uurchlugduhgui ee 

  5. sa sa says:

    жавхлангийн зөв ш дээ монголчууд эртнээс бусдыг дуурайж дагаж биш дагуулж л ирсэн ш дээ. яриаг нь сайн уншилдаа монголоо гэсэн хүний тоймхон шудрага л яриа байна. сумогийн их аварга давгадорж, жавхлан 2 монголоо гэсэн халуун омогшилтой гайхалтай монголын хөвгүүд монголын залуус өнөөгийн мэдээлэл технологийн зуунтай хөл нийлэх нь зөв гэхдээ монгол гэдгээ умартаж яахан болох билээ. даяаршил энэ тэр гэж нэгнээ хөөргөж ойд төөрсөн сармагчин мэт явахаа болийлдоо залуусаа. давгаа аварга яахав хүний нутагт хавчигдаж явсан байх харин эх орондоо байгаа монголоо гэсэн нэгнээ хавчин шахаж дорможлохооо больцгооё залуусаа.

  6. Amidaa ni bn. says:

    Би хувьдаа Жавхлангийн зөв гэж бодож байна. Одоо үед эх орныхоо төлөө дуугардаг хүн байхгүй болсон. хүн бүр л өнөөдрийн маргаашийнхаа хоолны төлөө, өөрийнхөө төлөө ажиллаж амьдарч байна. Боловсролгүй гэх мэтээр хүнийг доромжилж болохгүй байх. Боловсрол гэж юу юм бэ? Гадаадад төгссөн хүн боловсролтой, эсвэл эдийн засагч хүн боловсролтой, эсвэл англи хэлтэй, 2 дээд сургууль төгссөн хүн боловсролтой гэсэн үг үү. Та нар 20 жилийн түүхтэй СУИС-ийн 5 жилийн сургалтын хөтөлбөрийг судлаад төгссөн хүнийг боловсролгүй гэж хамаагүй хэлж болохгүй. УИХ гэдэг бол зөвхөн эдийн засагч, хуульч хүмүүсийн суудаг газар биш. МУ-ын ҮХ-д заасны дагуу УИХ бол Монголын ард түмний төлөөлөл. Тэнд дуучин, малчин, жижигчин, тамирчин гээд хэн ч сонгогдох эрхтэй. Ийм жишиг дэлхийд ч байдаг. Үүнийгээ мэдэхгүй байж та нар өөрснийгөө боловсролтой гэж хэлж болохгүй. Жишээ хэлэхэд АНУ-ын ерөнхийлөгчөө жүжигчин хүн сонгогдож байсан түүх байдаг. УИХ-ын гишүүний доор хуулийн зөвлөх, туслах баг байдаг. Дуучин сонгогдоход тэр туслахууд нь мэргэжлийн тал дээр туслах үүрэгтэй байдаг.

    Төгсгөлд нь хэлэхэд Монголынхоо төлөө гэж дуугарч байгаа хүнд тухайн цаг үеийнх нь хүмүүс дургүй байдаг нь бичигдээгүй хууль. Үүнийг Монголын түүх гэрчилнэ. Монголын олон сайхан хөвгүүд үнэн үг хэлснийхээ төлөө хавчигдаж хэлмэгдэж байсан. Гэхдээ тэдний зөв байсан гэдгийг одоо бид харж байна шүү дээ. Тиймээс энэ хүний ярьж байгааг өнөөдрийн бид биш маргаашийн ирээдүй ойлгох болно.

  7. Munkhurei says:

    Жавхаа жаахан сужалтссан ни дээр бхаа. ядаж л эдийн засаг, улс тор, орно дорнийн соёл, туух гэх мэт. Би дорнийн нэг оронд сурч бн. Унэндээ бид эх орон, эх хэл, ундэсний гэсэн болгоноороо бахархалгуй яхав. Энд ч гэсэн би Манай газар нутаг ийм, хэл ус ни, соёл ни ийм гээ л бахархадаг. Гэхдээ хэт их хийрхэхгүй хэрэггүй бхаа. Зарим нэг ёслолийн арга хэмжээн дээр би монгол хувтсас омсоно. хумуус ундэсний хувтсас уу гээ л их л сонирхдогийн. Бас бид нар туухэээ маш сайн мэддэг бх хэрэгтэй. Жавхаа дахин сануулая хэт их хийрхэх хэрэггүй, чамд нолоолоод бгаа тэр хумуус ямар санаатай бгааг би мэдэхгүйл дээ. Гэхдээ чи оюутан бхдаа, тууний дараахан ч ийм бгаагуй. Аа тийм Миний бодлоор чиний дагах хун чинэ Сосожбарам гавят, яруу найрагч хулан 2 бх ааа. Уулзаад узнэ биз….

  8. javhland durgui tanhaichuudad says:

    neg hun ruu ingej dairch davshilj sunsee bohirloj daigaa ta nar
    tengert nirguulj uhehdee l uchriig n oilgono. gevch ter uyed duh yum denduu oroitson daih bolno

  9. Emegtei- д says:

    Emegtei- та Жавхланг боловсролгүй гэсэн байна. Тэр хүний ямар боловсролтойг би мэдэхгүй. Харин таны бичгийн боловсролд би машид эмзэглэж таны гаргасан алдааг засч явууллаа. Хамгийн энгийн үгийг бичихдээ хүртэл алдсан байхыг тань харвал та өөрөө их л ,,боловсролтой,, хүн юм шиг байна. 1.чини – чинь 2.болобсролгуй- боловсролгүй 3.нийтэдтэй-нийттэй 4.Монголийг – Монголыг 5. ум – юм 6.заншилаа – заншлаа 7.соэлтөи – соёлтой 8.харилцааний ссоэл- харилцааны соёл 9. монгол ийн – монголын 10. дуучинийх ни хувид – дуучных нь хувьд

  10. хөнжлийнхөө хэрээр хөлөө жий ЖАВХЛААН says:

    юу вэ…

    ямар онгироо дуучин бэ… энэ хэдэн жил дуулсан гээд гавьяат болов оо… энэ ямар боловсролтой гээд улс төрд орно гэнэ вэ… бурхан минь…

    “Яагаад Улсын их хуралд нэр дэвшиж болохгүй гэж. Би ганцхан дуулах л үүрэгтэй хөгжим биш шүү дээ” гэнэ үү ха ха. юм хэмжээндээ байсан нь дээрээ хө

    энэ жавхлан чинь хотын соёл, хөдөөний соёлынхоо ялгааг ч мэддэггүй шууд тийм юм гэж байдаггүй гэж тэнэгтэж байсан ш дээ. тэр үед үнэлэх үнэлэмж эрс буурсан даа хөөрхий…

    бас яасан их пээдгэр зан бэ, энэн шиг хагартлаа баяжсан хүн хаана байна… гэр нь манай энд л байдаг юм муухай их зантай шүү дээр нь…

    үхсэн баас 1000 хоолой сайхантай, 1000 хөгжим техниктэй байлаа гээд үзэгч сонсогч байхгүй бол тэр дуучин хэн ч биш ш дээ… арай л өөрийгөө энэ одоо юу гээд бодчихсон юм бэ

    нэг дуугаа 2 саяас буулгадаггүй байж… ядарсан нэг муу газарт л өөрийгөө долоолгочих шахдаг юм билээ чааваас даа. урлагийн ариун замыг зөвхөн өөрийн ашиг сонирхлоороо дүүргэвэл эргээд хэн ч биш болно доо хөөрхий… жавхлангийн дууны үг ч гэсэн бөөн нуршсан ядаргаатай үгтэй. золтой ая нь л аврах юм даа хөөрхий

    эхлээд ямар их хүндэлдэг байсан ийм их зантай хүн гэж бодсонгүй. энэ ярилцлаганаас харахад энэ улс төрд орлоо гээд одооныхоосоо илүү их баяжиж хахаж цацах санаатай л байна. ядаж хуулиа ч уншаагүй, төрийн ямар ч мэдлэггүй, асуудлын гол байг оновчтойгоор ч шийдчих хүн биш байж хэрээ мэдэж бяраа бодмоор юм даа…

    жавхлан зүгээр л дуугаа дуулсан нь дээр, харин дуулж байгаа дуу нь хүртээлтэй, сургамжтай байвал сайн байна. дуучны хийж чадах хамгийн том үүрэг бол олны танил болохдоо биш нийгмийг урлагаар хүмүүжүүлэх гэж боддог.

  11. boogii says:

    за ярижил байгдээ би лав зөв гэж бодож байнаа боловсролтой боловсролгуйгээр хунийг ялгаж үл болноо.дээр үеийн суут хүмүүс боловсролгүй байсаншдээ ээ хүмүүс мини

  12. Borte Chono says:

    Монголчууд их гэнэн хүмүүс шүү.
    Яг ижилхэн бантанг хэдэн талаас нь халаагаад шинэ хоол гээд өгөхөд “Нээрээ тийм байна” гээд амаа олохгүй иддэг.
    Тэр бантан нь үндэсний үзэл.
    Хүн ярьж байгаа юмандаа өөрөө итгэдэг байх сайхан.
    Даан ч өнөөдөр өөрийнхөө ярьж байгаа юмандаа өөрөө итгэдэггүй зальтай хүмүүс улс төрд орохын тулд үндэсний үзэл дээр дөрөөлдөг болсон юм уу даа.
    Тэдгээр хүмүүсийг танихад нэг талаар их амархан шүү дээ.
    Ард түмэнд юу таалагддаг, түүнийг л ярьдаг.
    Уг нь үнэн үг хатуу ч явдалд тустай, эм гашуун ч өвчинд тустай гэдэг биш үү.
    Өвчтэй хүнийг бал бурмаар угжиж бус, гашуун эмээр л эдгээдэг бус уу.
    Монголд өнөөдөр халамж ярьдаг, диваажин амладаг бус, ажиллая, бүсээ чангалъя гэж уриалдаг тийм л хүн хэрэгтэй байна.
    Би үндсэрхэг үзэлтэй хүн. Бүр дэндүү гэж болохоор үндсэрхэг үзэлтэй хүн.
    Гэхдээ үндэсний үзлийн тугийг хэн дуртай нь биш чадвартай, нэр цэвэр хүн барьж явах ёстой гэж боддог.
    Жавхлан шиг хоосон чалчигчид үндэсний үзлийн нэр хүндийг унагааж ард түмнийг нөгөө тийшээ түлхэхээс өөр ямар ч нэмэр болохгүй.

  13. dashaa says:

    сайн байна уу. би саухан 25тв-р АМ НЭЭВЭЛ нэвтэрүүлэгт Жавхлан оролцсонг үзлээ. тэр сэтгүүлз ямар муухай асуулт тавиж байсан. арай л дэндүү санагдсан даа.

  14. Guy says:

    tatvar toloot baih hemjeenii horongotei hyn bish gedgiig oiongyi. Ene yu gesen yg ve? tatvariig orlogiin hemjeeg hargalzan tavidag boloo yu? iim etgeedyyd tord garah geed zytgeed bdag ch dee…

  15. hanzo says:

    дээл омссоноороо эх орон ч болчихгуй, дээл омсоогуй ни бас эх орноосоо урвасан болчихгуй. Тэнэг пиздаааааа, СУЙС-ийн дуучний ангиаас цааш боловсролгуй. Тгээд бас УЙX суух санаатай. Жавхлааан, хонжилийнхээ хирээр холоо жий гэдг уг бдг бхаа айн

  16. mgl says:

    жавхлан ямар гага омсдог бол монгол гага лав биш ээ

  17. nomio says:

    жавхлан үсээ тайрч, турмаар юмаа. дэндүү тарган болсон бна лээ.

    дуугаа дуулаад л явсан дээр. эх орноо гэж боддог бол УЙХ-д суухгүйгээр өөр аргаар эх орныхоо төлөө тэмцэж бно шдээ. заавал тэнд суух гэж нэрвээ барсны хэрэггүй. хатгаж байдаг хүн байдаг байх.

  18. beegii says:

    bi lav javhlang demjij bn, yadin hun eh ornoo geed har haluun deel omsood, urt us unjuulaal biz. tegeed ch ene hun chin eh orniihoo toloo joohon ch gesen hiij ehelsen ymnuud bn shd, ter sonin setguul, gants neg hunii nomiig iveen tetgesen ntr geed, humuus yor n medee medeeleliig nom setguulees sain unshij uhaarah heregtei ym bgaashd,

    getel ta hed yasan, javhlan teneg batsaan ch geh shig, ta hed oorsdoo tiim l oligtoi bsiin bol javhlangaas iluu mundag ym hiigeech dee, yadaj deeltei mongol odroor n deelee omsood gaduur yavj uzeej,

    ym uzej nud tailaagui ch geh shig, delhiin soyol, technologygaas hotsrohgui yavna ch geh shig, tegeed deel omschih ym bol ene bugdees hotsorchihdog ymuu te, ta buhen hiij chadahgui ym bj, hiih gej oroldoj bgaa negendee bitgii ataarh l daa, zugeer saihan demjeed og l doo, ter hun zugeer saihan duugaa duulaad hangalttai amidarval amidarna shd, gehdee zurh setgelees n eh oron gesen ym zulgaagaad bgaa bolohoor ene hun chin ingeed bgan bishuu

    bi ooroo americd surdag, 2 jiliin daraa surguulia togsch mongolruugaa harina, ene delhiin haana ch bhgui, Mongol gedeg orondoo ta buhen amidarch bgaada bayrlah heregtei shuu, Mongol uls odoo ugaasaa ireh 10n jild hangalttai oorchlogdoj, shal ondoo bolno, ter tsagt bi Mongoloosoo ichdeg geed gadaad ruu yavsan humuus n Mongoliinhoo toloo hiisen ym bh bjiij, eh oron min ntr geed butsaad guij ireed yadargaa bolohvii, ta hedeer l dutav gej, eh ornoo gesen bulgilasan haluun zurh setgeltei zaluus l heregtei

  19. jawhlan-d ouytanaas says:

    эх оронд минь санаа зовоосон ийм олон асуудал байхгүй байсан бол энэ дуучин хүн дуугаа дуулаал явна шүүдээ. үнэхээр залуусаа зүрх шимшрэх сэтгэл минь эзгүйрч звсэгдэж бн тэвчээд байж чадаагүй болоол дуучин жавхлан ийм зүйлд хүрсэн бхдаа залуусаа ойлгоорой??

  20. jawhlan-d ouytanaas says:

    тэд чинь гэсэн үнэхээр нийгэмд муу зүйлийг хийгээд явж бн. тэдний амьдралийг буруутгах аргаггүй ч тэр хүүхдүүдийг тийм замруу орох боломжийг битгий гаргаач дээ??? энэ бол том асуудал шүү? хүмүүсээ?? эх орний ирээдүй болох хүүхдүүд минь буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээж явж яавч болохгви асуудал.

  21. jawhlan-d ouytanaas says:

    би таний хэлсэнийг 100% дэмжиж бн.
    1. эх ороний хишгийг эрх мэдэлтэнүүд ( эх хурлийн ихэнх гишүүд, холбогдох бүх мэргэжилтнүүд )гаднийхантай нийлж оорсдийн кармаагаа дүүргэж бн.(ингээд байхаар хойч үэд минь юу үлдэх билээ????)
    2.хүссэн хэмжээгээрээ хэн дуртай нь хайран сайхан мод,хөрс,гол горхийг бохирдуулж хугалж хөрөөдөж сэндийлж бн.(энэ бүх үнэт зүйлүүд минь устаж байхад бид яаж амьдрах бэ? хойчууд минь яаж амьдрах бэ?)
    3.хүмүүсийн ухамсар их доройтож бн. ялангуа манай нилээн хэсэг залуусийн сэтгэлгээ үнэхээр харамсмаар болжээ. (гадуур хоноглодог хүүхдүүд бидний ярьдагаар траншэйний хүүхдүүд,)

  22. fd says:

    ali ilvv chaddag zuilee l xiisen ni deerdee.

  23. yeee says:

    whaah ene stguulch odoo yu ve ah zahaa medej hun hunee hundetgej haritsmaar yum aa. taniig humuus tgj yojoldogch gehuu gesnee ooroo aimaar yojlood doromjlood suugaad bdg gene. naad zahiin srtguulchid hurtel medleggui bhaar yaadiii be. setguulch l geheerei hel amtai hun baih yostoi yum shg boddiim shg bn ene setguulch ooroo. eh orniihoo tuluu gsn setgel chne saihan bnaa ghde uls tur luu orood hereggui bhoo

  24. niislel says:

    oo ene javhlan chin tatvaraa tol gesnii toloo ingeed gomorhood l gomdood l deel bus us gezeg geed b.gaa yum bna shte javhlaan chi malchin bolchihoo teguul chamaig humuus orovdood ih hurald songochih b.haa tegeed ch hotiin bid cham shig gadna talaasaa mongol hun bolj haragdah geed har haluund deel mongol gutal omsood mikrond alaltsaad yavah hetsuu yum bnaa hehe chi ter magtaad b.dag hodoo luugee hezee yavj tendee amidrah yum be neg l ih hodoo amidrana gesen hotiin tsagaach nohor bh yum

  25. jorj says:

    жавхлан чинь бөө болсон гээ биз дээ тэгээд энэ эцэг өвгөдийн онгод н хэлээд байгаан байлгүй эх орнийхоо төлөө залуус бид санаа зовохгүй бол энэ 76 арай дэндэж байгаа биз дээ би л лав дэмжиж бн энэ сайхан монгол улс минь ямар байгааг та нар харжил байгаа биз дээ хэлж ярих олон залуус гараасай

  26. Slash says:

    Äýýë ãýçýã áîë ¿çýìæ. Ìîíãîë õ¿í Ìîíãîë õ¿í òýð õóæààãààñ èë¿¿ä ¿çýæ õ¿íäëýæ õàéðëàæ õàìãààëæ äýìæèõ ë öàã. Ãàäààä ãýõëýýð ë áºãñèéã íü äîëîîõ øàõàì ã¿éëääýãýý áîëèìîîð þì.

  27. Fash-d says:

    Ичээсэй Фаш гэх мунхаг эсгий майханд өссөн хун бур мулгуу болж таарахнээ. Хөдөө гэх юм бол МГл-орон тэр чигээрээ хөдөөшдээ хоцрогдсон ухамсар соёлгуй харъцаа чиний хот-д өссөн чинъ юу юм бэ будуулэг хөгийн зан ажилгуй залхуу хойрго хувиа хичээгч гээд хуний муу болгонийг өөртөө шингээсэн новш биз нудэнд бур төсөөлөгдчихлөө.
    Хот хөдөө гээд донгосоод унадаг Улаанбаатараасаа өөр хаашаа ч явж узээгүй хөгийн мал кккккк зайл зайл өчүүхэн бодолтон минъ хөх инээд хурчихлээ бна.кккккк

  28. chamd says:

    javkhlan uuruusuu ichih heregtei.Uuriiguu doromjlood zogsohgui ard tumniig muuhai doromjilj bna shuu dee.Deel umsuj gezeg tavih gedeg bol helberiin asuudal.Aguulga talaasaa eh oronch hun yamar baidag yum be?Mongoliin tuluu thohilj yavdag zurhtei hun gej olon niited uuriiguu surtalchlah geed bh shig bna.Zaaval ih hurald garahaaraa eh oronch hun,ulsiinhaa tuluu yum hiideg yum bish.

  29. Fash says:

    Хөдөөний тэнэг бацаан. Эсгий майханд өссөн муу мулгуу. Чиний өмссөн дээлний товч(шилбэ ч гэдэг) хужаагийн үндэсний хувцас дээр ч бас байдгийм шдээ. Үүнийг юу гэж хэлэхэв. Хужаанууд монголоос хуулсан уу, монголууд хужаагаас хуулсан уу. Сосорбарам та хоёр +30 хэмийн халуунд хөлс баасаа урсгаад, өмхий ханхалуулаад яавж бай хөдөөний хөөсөн мантуу минь… Чиний татвараас нуусан хөрөнгө чинь л илрээ биз. Мөнгө олж байгаа бол татвараа төлөх л ёстой. Энэ мэтийн хөдөөний хөөсөн мантуунууд зайлаачээ. Хэрэв энэ мулгуу мал италид явж сурсан чигээрээ явж сурсан бол самарны хэмжээтэй жоохон тархи нь жоохон ч гэсэн тэлж ухааны сүв нүдний хараа хоёр нь нээгдэх байсан юм. Хуучны юм ул болж шинэ юм зул болдог цаг.

  30. hi says:

    Жавхлан гоё дуулдаг.Жавхлангийн уриа бол МОНГОЛ ДЭЭЛЭЭ ӨМСӨХ юм бна шдээ ягаад бж болохгүй гэж дээлнийхээ загвар имэджийг сайн гаргаад магадгүй таалагдсан нэг ни хэрэглэж амидрах згр гэж бодож бна гэхдээ өдөр бүр биш мэдээж зоxицуулаад.харин ЖАВХЛАНД хандаж хэлэхэд өөрөө одооноос эхэлж сайн суралц гэж хэлмээр бна ямар нэг юманд ам нээх гэж бгаа бол эхлээд өөрөө сайн суралцсан бх ёстой бхаа.(мэдлэггүй тэнэг гэж хэлж бгаа юм биш хун тодорхой хэмжээний мэдлэгтэй харин улам сн хөгжүүлэх хэрэгтэй юм болуу гэж..уучлаарай)сайн бодоорой хүний үгээр амидарч болохгүй гэдэг биздээ

  31. baigal says:

    шал хөгшин харагдаж бна лээ. улс төрд ийм хүмүүс ордог бол би ч гэсэн яагаад болохгүй гэж…

  32. bbb says:

    javhlan neg odor ornoosoo changa unasan bh aa uug ni zov zugeer l zaluu bsn yum bi bruunii huvzastai baihiig ni oyutan baihad ni olon haraj baisan ter uydee ooroo mongol hun bish baisan bololtoi ene huurhii zaluugar zaana ni heseg humuus toglood bn daa. zarim yaraij bga ni unene gehdee hun chin aragshaa haraj alhdaggui shuu dee tegvel budrej uneh ayultai. odoo arai l dendeed neg l setgezin yumtai yum shig bolson bn lee. duuchnii huvid bol sain duuchin

  33. zul says:

    эмэгтэи эх орноосоо ичээд бгаа бол эргэж ирсний хэрэггүй шүү!би өчнөөн л орноор аялаж үзлээ..эх орон шиг мин сайхан нутагийг үзсэнгүй ээ..im a woman of great Mongolia..

  34. hmm says:

    hun yer n het tuilshrah demii shde…minii bodloor bol javhlan arai l denduuleed bgaam shig. mongol deel umsuhgui, gezeg tavihgui bol mongol bish gej yu gesen ug ve…mongol yos zanshilaa ch martahgui, delhiin soyoloos ch hul hotsrohgui bj bas boliishd.ali aliniig n l hosluulah heregtei!
    duuchnii huvid bol sain duuchin, huvi hunii huvid bol joohon tuilshramtgai, hun dagaj navsganah durtai yum shig sanagdjiin

  35. ~jasmine~ says:

    сайн чадалтай дуучин.дуучинийх ни хуувид хвндэлж бахархадаг.

  36. jijida says:

    Эмэгтэй яг хэлсэн бна. үнэн шүү.

  37. jijida says:

    сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн юм шиг бгаа юм.

  38. bulgaa says:

    Жавхлан улс төр лүү орох хэрэггүй. дуундаа л гайгүй шдээ. улс төр гэдэг болсноос хойш надад таалагдахаа байсан.

  39. amka says:

    эх орныхоо төлөө тэмцэнэ гэдэг зөв л дөө, гэхдээ ярьж бичихээс тсаашгүй байна даа. 🙁 дээр бичсэн эмэгтэйд хэлхэд бидний хуучин заншил харилцааны өндөр соёлтой байсан юм шүү ах захаа хүндэтгэх энэ тэр гээд зөндөө л юм байна за, би гадагшаа явж байсан гэхдээ өссөн төрсөн нутгаасаа ичдэггүй шүү!!

  40. Emegtei says:

    энэ чини жирийн болобсролгуй дуучин шуудээ. Бас болоогуй бацаан байна аа. Монголоос явж дэлхий нийтэдтэй танилц. Энэ мэтийн хун их хуралд суугаад Монголийг удирдвал Монгол орон ч тоглоом ум байна даа.Монгол зан заншилаа хун хундлэх зов. Бас хамаагуй туйлширч болохгуй шуудээ. Цаана чини улс орнууд хогжоод шинэ tehnology, тасраад байхад манай монголчууд хуучин зан заншил гээд л дээлээ л оор оор моддтой болгоод омсоод байх умдаа зайлуул.
    оор ум сэтгээчдээ. дэлхий соэлтөи хол нийлуулж явахаа бодоо.Манайд ямар ч харилцааний соэл алга байна л ээдээ. Би монгол ийн толоо санаа зовдог бас ичдэг шуу.
    Харин би дуучинийх ни хувид хундэлдэг сайн дуучин шуу.

  41. Mongol says:

    бид нар эх нутгийнхай төлөө тэмцэх цаг болсон шүү залуучууддааа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.