Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хөргэе. Би аль болох товчхон бичихийг хичээлээ. Би 32 настай эмэгтэй. Нөхөртэй, 2 хүүтэй. Бид 2 оюутан байхдаа нэг ангид байж, төгсөөд нийлж, анхны хүүгээ гаргаж, одоо хамт амьдраад 10 жил болж байна. Амьдрал асуудалгүй байдаггүй бололтой, миний амьдралын гол асуудал бол нөхрийн минь архи уух явдал. Түүнээс бусад юман дээр бид 2 санаа нийлж, сайхан амьдардаг /дундаж амьдралтай/ гэж боддог. Архинаас бусад зүйл дээр бид 2 бараг хэрүүл маргаан хийдэггүй. Би бол нөхрийгөө архичин болчихлоо л гэж бодож шаналж, лам, бөө, эмнэлэг, эмчилгээ, цуглаан гээд л бүх л зүйлийг хийж дуусгалаа. Даанч хэрэг болж байгаа юм алга. Сайн бол 1 сар уухгүй тэвчээд л дахиад л ууж, 1 уухаараа 10-14 хоног зогсохоо мэдэхгүй ууж, сүүлд нь ямар нэгэн арга хэмжээ авч байж л зогсдог. /Дээр хэлсэн/ Санасныг бодоход манай хадмууд гайгүй сайн хүмүүс намайг ойлгож хамтран тэмцдэг. Даанч тэд чинь бас ажил, амьдралтай, сүүлдээ бүр залхдаг бололтой. Би маш олон удаа ажлаа тасалж, сахиж манаж байж эрүүл болгодог байсан, гэвч сүүлдээ надад дийлдэхээ болиод ааш, аягтай болоод байна. Айлгах гэж сална гэж шүүхэд өргөдөл ч өгч үзэж байсан.
Даанч өөрийг нь бодоод, засрах байх гэж бодоод 3 хоноод л өөрийн хүсэлтээр өргөдлөө буцаагаад л авсан. /өөрийнх нь гуйлтаар/ Бид 2 бие биендээ хайртай, анхны хайраараа л учирцгаасан. /Сексийн тал дээрч сайн нийлдэг/ Манай хүнд олон сайн тал бий, мөнгө олдог /сайхан газруудад ажилд орсон боловч архи уугаад ажлаасаа 2 ч удаа гараад, одоо тогтсон ажилгүй, хувийн жаахан компанитай/, намайг хуурдаггүй, гар хүрдэггүй, 2 хүүдээ хайртай, хүнд тусархуу, ямарч хүн манай хүнийг хараад л сайн хүн байх гэдэг. Даанч энэ хар архинаас л болж сүйрч байна. Би найз нөхөдтэйгөө ярьж, янз бүрийн зөвлөгөө сонсож, хэрэгжүүлэх гэж ороддог боловч ерөөсөө болохгүй байна. Агсан тавьдаггүй нь надтай холбоотой гэж боддог, учир нь би согтуу үед нь юу ч дуугардаггүй, бушуухан л унтуулдаг. Бас 1 зүйл нь аав нь архи уудаг байсан, ах нь бас одоо уудаг, тэгэхээр удам дамждаг гэдэг үгийг олон хүн хэлдэг, одоо надад үнэнийг хэлэхэд энэ хүнийг архинаас гарах байх гэж бодогдохгүй байноо.
Би энэ байдалтайгаа эвлэрч насыг барах уу, эсвэл салах уу гэж дандаа бодогддог. Даанч шийдэж чадахгүй юм. Манай гэр, ээж хэдэн дүү нар минь хөдөө байдаг. Энд надад садан төрөл, очих айл ч байдаггүй. Гэхдээ л архичин хүн ямар байдгийг, мэдэх хүмүүс нь мэдэх байх, маш муухай үнэр танар, ломбарданд эд зүйлээ тавих /миний утсыг ч булааж гараад тавьж байсан, бас мөнгөн аяга, бөгж гээд л/, гэмтэж бэртэх гээд л би сахиад наркологийн эмнэлэг болон бусад эмнэлэгт ч хэвтэж байсан, бас 1 хувийн эмчид 1 сая төгрөг өгөөд эмчлүүлж ч үзсэн, даанч нэмэргүй. Ингэж хэтрүүлэн уугаад бараг 7-8 жил болж байна. Уугаагүй үедээ архи уудаг гэж хэлэхээргүй цэмбэгэр залуу бий. Миний багын хүмүүжил сайн, өссөн орчинд архи уудаг хүн байгаагүй болохоор надад их хэцүү байдаг. Хүмүүс намайг их тэвчээртэй, тайван, дуугай л гэдэг, тиймдээ л өдий хүрч байгаа байх. Улсад ажиллаад 8 жил болж байна, адилхан л амьдралын төлөө зүтгэдэг. 2 хүү минь нүдэн дээр том болж байна. /сайн хүүхдүүд бий/ Одоо нээрээ би насан туршдаа ингэж амьдрана гэхээр надад хэцүү санагдаж байнаа. Ийм л асуудалтай хүн байна даа би та бүхнийг зөвлөгөө өгөхийг хүсэе.
cekc.mn дээр ирсэн захидал
46 Comments
Өөрөө архинаас гарна гэж хэлж байна уу .Архинаас гарах өөрөө чин хүсэлтэй л бол АА-д оч. АА-ийн төв оффис 11-р хороололд байдаг. 11-351056 утас нь. Нийслэлийн бүх дүүрэгт одоогоор 13 уулзалт явагдаж байгаа. Энэ утаснаас хаягуудыг нь аваад эхлээд нөхрөө дагуулаад очих хэрэгтэй. Аяндаа өөрөө дуртай яваад эхэлнэ. Тэнд архинаасаа татгалзаж чадсан мундаг улсууд чамайг тосоод авна. Тэдэнтэй нийлээд яваад байхаар аяндаа архинд татагдах нь бага багаар алга болдог шүү. Би яаг дээрхи залуутай адил архины хамааралтай байсан. Одоо АА-д яваад бараг 3 жил болж байна даа. Эрүүл саруулаар явах үнэхээр сайхан шүү. Оюун санааны тусламжтайгаар л энэ архинаас гарна уу гэхээс одоогоор архинаас гаргадаг эмчилгээ дэлхийд байхгүй. Бурхны тусламж хүс. Аугаа их хүч өөрийг чинь ивээлдээ авч, АА-ийн анд нөхөд, итгэл үнэмшил 2 л архийг дийлнэ дээ. Өөр арга байхгүй. Би тэгж итгэдэг. Уулзалтандаа байнга яваад байхад нэг л мэдэхэд холдсон байдаг нь үнэхээр гайхалтай байдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн арга байдаг . Энэ нь өдөр бүр ӨНӨӨДӨР Л УУХГҮЙ ЮМ ШҮҮ гэж өөртөө хэлдэг уриатай байдаг. Нэг мэдэхэд 1000 хоноод явж байна даа. Түүнээс маргааш л больё гэдэг юм байдаггүй юм.
Амжилт хүсье.
тэр Дэмидмаа худлаа шүү
Салсан нь дээр байхаа. Хэрвээ амьдралаа 2 хүүхдээ бодож байгаа бол иргээд л ирнэ. Архинд нэгэнт орсон хүн гарна гэдэг хэцүү байдаг юм шиг байна лээ. Уулна архины талаар маш том арга хэмжээг төрөөс зохиохгүй бол айл болгонд нэг архичин байгаа. Миний бодлоор гадуур байгаа жижиг архины дэлгүүрүүдийг болиулаад зөвхөн супермаркедаар л заруулмаар юм шиг. Би ч гэсэн нэг архи уудаг хүнтэй хэцүү л байна яахыгаа мэдэх юм алга.
Энэ тохиолдолд Тэвчээр бүхнийг ялдаг гэж худлаа юм билээ. Би яг ийм асуудалтай бүтэн 8 жил тэвчээд, Амьдралаас ханийн хайр халамж авдаггүй юм гэхэд Сэтгэлийн амар амгалан эдэлж, 2 хүүгээ Эрүүл орчинд өсгөе гэж шийдээд салсан. Алдсан, оносныг цаг хугацаа харуулах байх. Хүү нар минь сайн хүүхдүүд болж хүмүүжиж байгаа. Би одоо ч ганцаараа амьдралаа авч явдаг. Чамтай танилцаж, сэтгэлээ нээж ярилцах юмсан. Би их дотогшоо хүн л дээ. Энэ зовлонг туулаад өнгөрсөн хүн л ойлгодог юм даа.
ю ч гэмээр юмдээ гэхдээ дандаа ийм амидралийг тэснэ гэдэг хэтсүү манай хун ч тсэргийн хун гэхдээ цэргийн хун бур архичин гэдэг уруусгул ойлголт доо.
хуний л ухамсар жаахан тэсээд тэүчээд уз салж болохгуйээ хайран хамт амидарсан 10 жил бас 2 хуугийхээ ирээдүйг бод хэдий архичин ч гэсэн эцэг хуний хайр дутан шуудээ хуурхийс
сайхан болноо найзаа жаахан тэүччих
Àðõè÷èí ãýýä íºõºðººñºº ñàë ãýæ ÿàæ çºâëºæ ÷àäàæ áàéíàà òà ìèíü. Èéì òýíýã õóâèà õè÷ýýñýí ìàëóóäàä õýëýõ ÷ ¿ã àëãà äàà. Óíàæ ÿâààä ìîðèî Õàíèëæ ÿâààä íºõºðºº ãýæ ¿ã áàéäàã.Õ¿íä õàíü èæèë øèã õàìãèéí ¿íýòýé þì áàéäàãã¿é þì òýð àðõè÷èí áàéíà óó ñàéä áàéíà óó õàìààã¿é õàíü ë áîë õàíü ø¿¿
Чиний хувьд сална гэсэн бодолтойгоор нутагтаа очоод тусдаа амьдраад үз л гэмээр байна. Нөхрийнхөө орчныг, найзуудыг нь солих гээд үз
Энэ бло эцсийн гэмээр арга. Тэгээд л нэг бол хойоноос чинь ирээд хамтдаа шинэ газар амьдарна эсвэл салаад амар сайхандаа жаргана.
Өөрөө өөрийгөө хайрласан нь дээр шүү. Би лав чамайг хайрлаж чадахгүй.
тэр Даржаа гэж нөхөрт хандаж асуух зүйл байна. Архи уудаггүй хүний юу нэг биш байдаг гэж? Би огт уудаггүй, манай хэд хэдэн найз бас уудааггүй, бид эрүүл ухаанаар сэтгэж ажиллаад болоод л байна. мэдээж ууж үзэж байсан. Эрүүл биед саруул ухаан оршдог юм шүү. Энэ бүсгүйд хандаж хэлэхэд энэ бол чиний л амьдрал, чи л шийдвэр гаргана. Миний зүгээс өгөx зөвлөгөө бол салсан дээр боловуу л гэж бодож байна. Хичнээн сайн сайхан хүн байгаад архичин бол тэр хүнээр яах юм бэ? чи л хохирно, Бас 2 хүү чинь буруу зам руу орохийг хэн байг гэх вэ? тэр үед чи бүр их зовох болно. Танай хүн үнэндээ сайн хүн биш байнаа, эхнэрээ 2 хүүхдээ бододгүй хүнийг яамар сайн гэдэг юм? эртхэн л сал
засардгиймаа манай аав ч гэсэн засарсийн,ёстой тэрийг хулээнэ гэдэг чиний тэвчээр мэдэж дээ,харин эрхүүгийн тариаг их сайн гэдэг юм билээ, манай нэг найз гэж ургэлжийн согтуу юм бсан,залуу хун гэхэд их хэцүү суулдээ архиний цагаан солио тусаад буур болохоо бгаад эрхүүрүү явж тариа хийлгээд нээрээ гарсийшуу, одоо солонгост ажиллаж бгаа хэхэ
eр ни бол салсан ни дээр дээ угаасаа архи ууxаа болино гэж байдаггуймоо,уг ни бол ухамсрын асуудал л даа. нэгэнт болиxгуй байгаа хунийг яая гэхэв.
CHAMD GEJ ZUVLUHUD NUHRIIGUU YATGAJ BAIGAAAD BYASALGALD YAVUULJ TSAGAAN HOOLTON BOLGO. TSAGAAN HOOLTON HUND ARHI TAMHI BUH YUMIIG HORIGLODOGIIN. MANAI AJLIIN NEG ZALUU BAINGA SOGTUU YAVJ BDAG BSAN. NEG L UDUR TES UUR HUN BOLSON . UCHIR NI TER BYASALGALD YAVJ TSAGAAN HOOLTON BOLSON. ODO BOL ARHI BITGII HEL TAMHI CH TATAHGUI
салсан нь дээр дээ удахгүй наад залуу чинь санхүүгийн чадваргүй болж чи нөхөртэй мөртлөө өрх гэр толгойлсон эмэгтэй л болох байх даа. салдаа хөө гол нь эртхэн
дахин та бухэнд баярлалаа. Дээр хэлсэн Дэмидмаа эмч дээр 2 сар гаран эмчилгээ хийлгээд, дахиж уусан тул, нэмэргүй болсон юмаа /2 жилийн умну/ Дахиж хулээж аваагуй
Архинл удам байхгүй яадгийн. Давхар хамаарал гэдэг шд.Мэдкү байж мэдэхийрээд.
Тэр дээр 1 хүний хэлсэн Миннесотад явсан юм уу?99109698 Дэмидмаа эмч гаргаж чаднаа.Чи юун хоцрогдсон хүүхэн бэ?юун бөө мөө.Архинаас хүнийг өөрийнх нь чин хүсэл, сайн эмч 2 л гаргаж чадна.Манайхан аль зуунд амьдраад байнаа?Лам бөө гэж энэ хүүхнүүд мөнгө цагаа үрж явахаа болиочээ.
нөхөр чинь архинаас гарах хүсэлтэй бол Дэмидмаа эмч гаргаад өгнөө.Чи сайн итгэ.Хамтдаа оч.Тэгээд дараа нь юу болсноо заавал бичээрэй. Чамд аз жаргал хүсье.
Нөхөр чинь заавал гарна.
Сална гээд тусдаа байна гэдэг сайхан санаа биш байна. Айхгүй дээ харин ч салчлаа, хаягдчилаа гээд сэтгэлээ засна гэдэг бүүр сайхан шалтаг гарч ирнэ. Чи мэдэж байгаа блгүй дээ, согтуу хүн яах ч юм билээ. Амь насаа ч алдаж мэднэ. Тэвчээд амьдрана гэхээр дуусашгүй архидалт, сална гэхээр хүүхдүүдээ бодоод хэцүү л амьдрал. Ингэ тэг гэж зөвлөх юм даан ч алга даа. Хүүхдүүд чинь удахгүй өсч томроод ирэхээр гайгүй сайхан болох байхаа. Тэр хүртэл л хүлээдээ
Би уудаг…гэхдээ тэгж олон хоногоор лав биш..1 орой л ууна..маргааш нь архийг хэн нээчвээ гээл шартсан амьтан байдаг…архийг заавал хүүхэн дагадаг гэдэг бол худлаа…Ажлынхаа өрөөнд ажлынхаа нийлдэг залуустай 2 шил юм гаднаас авчирч уучаал ойр гэртэй хүмүүстэйгээ такси гуяалаал харьчихна…Уухгүй удахаар бас хэцүү…Огт уудаггүй эр хүнийг ЕР НЬ Л БОЛ нээх авч үзэхгүйдээ…ядаж хамт суугаад пиво уух хэрэгтэй ш дээ…Ер нь юм хэмжээнээсээ хэтэрвэл аюул дагуулаад байгаан…Хэмжээгээ мэдээд уудаг эр эм гэлтгүй хүмүүс зөндөө л байгаа ш дээ…Архийг огт уухгүй гэдэг бол ай мэдкү дэ
Хүнд орчин их нөлөөлдөг юм билээ. Манай хүн ер нь бол уух дуртай хүн л дээ. Тэгтэл цэргийн байгууллагад ажилд орсоноос хойш өдөр болгон уудаг. Цэргийн байгууллагад эрчүүд олонтой тэд нарын архичдыг яанаа.Өдөр өнжихгүй уугаастай.Өөрөө одоо уухгүйээ гэхээр нөгөө хамтран ажилдаг хүмүүс нь ууя, чи яахаараа уудаггүй юм, хэзээ ийм болчихсон юм гэнэ.Ингээл уугаатай.Эхэндээ уурладаг байлаа. Тэгэхээр уулгуулахгүй хүнтэй юм яриулахгүй гээд утасаа хаадаг болсон. Сүүлдээ миний амаар ууж биеээ хордуулж байгаа биш,өөрөө өөрийгөө хордуулж байгаа хүн ууж л байг гээд дуугүй орхидог болсон.Эцсийн эцэст хүний төлөө зовох ямар ч хэрэгүй ш дээ. Эхнэр хүн хэлээд хэлээд байхад арчаагүй, ухамсаргүй, өөрийнхөө төлөө яав ийв гэж гүйлгүүлэх дуртай унхиагүй, хүүхдээс долоон дор нөхөрүүдийг зүгээр л зөнд нь хаяачих.Нөхөр чинь ч гэсэн өөрийн толгойтой, оюун ухаантай хүн шүү дээ. Монголын эрчүүд архичид болсон гэдэг нь үнэн наад захын цэргийн байгууллагаар ороход л харагдана.
Саллаа гэж хөдөө явж хэрэггүй шүү. Нөхөр чинь үнэхээр салчлаа гэж ойлгоод гэр орон хамаг юм хумаа зарж уугаад гудманд гарчихна. Өнгөрсөн хүн гээд л. Өөр арга боддоо
сайн у манай аав бас ингээд л яг уудаг бсан юм бух юм хумаа ламборд эд нарт тавйад л. архи уудаг хуний гэр бул гэж ёстой хэтүү бдаг гэхдээ аав мин одоо архи уухаа болиод их удаж бн би одоо юунд хамгийн их баярладаг вэ гэвэл ээждээ. тэгж их зовоож бхад н ааваас мин салаагуйд н. танай нухур муу хун биш бн муухай архинаас гарнаа гэсэн уудруг сэтгэлтэй бас жоохон тэвчээртэй бгаарай ухаантай хун гардаг л юм бн лээ
найзаа нөхөр чин хүмүүстэй л хамт архи ууж байгаа.ганцаараа архи уугаад яваад бна гэж байхгүйшдэ.тэр нийлээд байгаа хүмүүсээс ни л болиулах хэрэгтэй бха да.
Та бүхнийг зөндөө зөвөлгөө өгсөнд баярлалаа. Нэмэлт хэлмээр хэдэн зүйл байна. Манай хүн 1 уухаараа 1-раа олон хоног уудаг /найз нөхөд уруу татдаггүй, гэхдээ тэд эхний өдрийн эхлэлийг тавьдаг л даа/, өөрөө уг нь архинаас гарая гээд л надтай цуг эмнэлэг, эмчилгээ гээд янз бүрийн юманд цуг явдаг болохоор би өөрөө архинаас гарах хүсэлтэй л юм байна гэж боддог, хэсэг байж байгаад л уутаар санагддаг юм шиг байгаан, бас нээрээ тусдаа 1 сар хүрэхгүй хугацаанд амьдарч үзсэн / тэр эгчийндээ, гэхдээ өдөр бүр юу ч болоогүй юм шиг бид 3-тай ирж уулзаж байгаад явдаг, тэгээд энэ нь утгагүй санагдаад цуг байдаг болсон/, сэтгэл зүйч доктор дээр хүртэл эмчилгээнд явж үзсэн, харин тэр эрхүү рүү явдаг эмчилгээг судалж үздэгиймүү л гэж бодож байна. Архигүй өдрүүдэд манай гэр бүл их л жаргалтай байдаг. /гэхдээ л миний дотор хэзээ эхлэх бол гэсэн бодол үргэлж нуугдаж байдаг/
хүнд 2 дох боломж гэж агуу то юм байдаг юм шигээ тийм болохоор болож өгөөд үздээ нөхөртөө. хэрэв ойлгохгүй бол…, чи өөрөө мэдэж байгаа биздээ? аль болох хүүхэд өнчирүүлэхгүй л байвал сайнсан уг нь..болох байхаа Амжилт хүсье бүсгүй минь.
Архи уóäàã õ¿íòýé õàìò áàéõ ¿íýõýýð õýö¿¿ ø¿¿. Õóó÷èí 22 òîâ÷îîíä áàéñàí îäîî ýíý õàíãàé çàõûí ýíä áàéãàà ãýñýí íýã ºâºð ìîíãîë ýì÷ ç¿¿ òàâüæ ýì÷ëýí àðõèíààñ ãàðãàäàã þì áàéíà ëýý. Ìàíàé íàéçèéí íºõºð 2,3 õîíîã äàðààëàí óóãààä àëãà áîë÷èõäîã áñàí þì. Òýð õ¿í äýýð î÷èæ ýì÷ë¿¿ëñíýýñ õîéø åð óóõàà áîëüñîí. Ìèíèé ìýäýõèéí îäîî 2 æèë îð÷èì óóãààã¿é ÿâæ áàéíàà.àðõè ¿íýðòýõýýð äîòîð íü ìóóõàé îðãèæ Ẻëæèñ íü öóòãàäàã áîë÷èõñîí ãýñýí. Òýð õ¿í äýýð òýãýýä ìàø îëîí õ¿í î÷äîã þì áàéíà. Àâãàéãàà àðõèíààñ ãàðãàõ ãýñýí íºõºð¿¿ä ë ëàâ èõ áàéäàã þì áàéíà ëýý êêê.
Салаад 2 хүүгийнхээ тэтгэмжийг аваад тусдаа амьдар даа.
хүүхэнтэй явдаггүй н үнэн бол би ийм юмыг тэвчэнээ.
манай нөхөр харамсалтай н архи ч ууна, уухаараа заавал хүүхэндэнэ. тэрний дэргэд чи жаргалтай бнаа.
Удмын архичин байдаг гэдэгт би лав санал нийлэхгүй, тухайн хүний сэтгэхүйтэй холбоотой монголчуудын гэм биш зан байх юмаа хүнээр юм гуйлгаж хийлгээд мөнгө өгөхгүй мөртлөө архи өгөөд байдаг. нөгөөдөх нь тэгээд яаж зүгээр байхав гээд задлаад уучихдаг энэ нь явсаар архинд орох шалтгаан болдог тийм болохоор Монголчууддаа хандаж хэлхэд онцгой баяр ёслолоос бусад үед нэг нэгэнд битгий архи өгч байгаачээ гэж хүсмээр байна.
удамийн архичин гарахад хэцүү углээд ямарч нэмэргүй дээ. Тэр иргэн1б сайн угэл гэнэ уу? Нэмэргүй дээ. оороо оорийгоо болон 2 хуугээ бодож амдардаа. Архи суулд ни чиний нохорийн ухаан санаа сэтэхүйг бас уух болно доо. Ухаантай шийдээд эртхэн шиг учираа олдоо.
ээ мэдэхгүй нэг архинд донтсон хүн тгд тэр чигтээл бдг юм бишүү!!!!! Миний ээж архичин болоод одоо бараг 10гаруй жил болж бн……таны хэлж бгаачлан бух л аргаар архинаас нь гаргачих юмсан гд л мөн ч их зутгэцгээсэндээ манай гэрийнхэн…даанч үнэхээр бутдэггүй асуудал бнлээ!!!!!! Хар архины бузар гж бдг юм билээ…..үр хүүхдүүд ни ерөөсөө өөдлөхгүй……уруудаад л бдг!!!!!
Үнэхээр л архинаас гарах өөрөө чин хүсэл эрмэлзэл байгаа юм уу? Уг нь Миннесотагийн хичээлд суулгаж үзсэн үү. Төгсун эмнэлэгт очяиж хэвтүүлэхгүй юу даа. Тэнд би хэн болсон бэ гэдгээ өөрөө мэдэж авах хэрэгтэй ш дээ. Цуглаан гээд байхын ямар цуглааныг хэлээд байна. Өөрөө ухаараагүй цагт ямар ч юмыг хүлээж авахгүй ш дээ. Бодвол АА-гийн цуглааныг хэлсэн байх тийм үү. Түүний үнэн бодит чанарыг бүрэн гүйцэт ойлгоогүй л байхгүй юу даа. Сар гаруй хугацаанд явуулах хэрэгтэй. Тэр лдам бөө өт түүлгэнэ гэдэг чинь шал худлаа хэсэг зуур байж байгаад эргээд хүн хэвэндээ л орно ш дээ. Үнээр найдавртай сүүлийн арга зам бол үнэнийг хэлэхэд АА-г,ийн цуглаан л байдаг юм даа. уг чи өөрөө хамт очиод суух хэрэгтэй байх. Тэр хүн архи уунаа гэдэг чинь эргэн тойрныхоо 100 орчим хүнийг сэтгэцийн давхар хамаарлаар өвчлүүлж байдаг. Тэр өөрөө ч бас өвчтэй болсноо ер нь мэдэхгүй яваа байлгүй дээ. Иймд юуны өмнө тэр эмнэлэгт очиод уулзахгүй юу даа. тэгээд болж өгвөл тэр АА-гийнхаа цуглаанд сайн таслуулахгүйгээр явуулах хэрэгтэй гэж зөвлөхөөр байна даа.
сайн ухаантай хүн бол архинаас гарнаа.гэхдээ хичээх хэрэгтэй ойлгуулаад уйлаад үгэл.2 хүүгээрээ сайн хэлүүл уйлаад хэлүүл.амжилт хвсэ.
Эрхүү рүү явуулаад нэг тариа тариулчих тэгээд нам.
чиний наад асуудал чинь ганц чиний ч асуудал байхаа болиод удаж байна шүү дээ. энэ сайтаар дүүрэн архичин нөхрөөсөө салах уу яах уу гэсэн яг чам шиг асуудлууд ар араасаа цуварсаар. энэ бол монголын эмгэнэл юм. би эрэгтэй архи уудаг , залуу байхдаа бол бүүр ч их уудаг байлаа. зарим хүмүүсийн тодорхойлсноор бол малын дозоор уудаг байлаа. оросод сургууль соёл дүүргэх юм уу эсвэл оросод ямар нэг байдлаар удаан хугацаагаар байж оросуудтай нөхөрлөж байсан хүмүүс бол ер нь малын дозоор ууж сурдаг юм. энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цагаан архийг нэг амьсгаагаар стакан стаканаар нэгмөсөн юу ч үлдээлгүй хөнтөрхийг хэлж байгаа юм. нэг үгээр хэлбэл нэг стакан буюу 200 гр орчим архи нь нэг хундага архитай тэнцэж байна гэсэн үг. ялангуяа сибирийн оросууд бол ууна ч гэж ууна, даана ч гэж даана, бие нь ч гэж төмөр юм уу хаашаа юм. тухайн үедээ мань мэт нь амьхандаа дутчихгүй царайтай хичнээн хичээгээд ч оросуудыг дийлнэ гэж юу байхав. гэхдээ л сайн ууж сурч байгаа юм даа. хамгийн гол нь архи уугаад согтсоны маргааш нь шараа архиар тайлаад хэвшчихлэл энэ нь архинд гүн донтохын эхлэл болж байгаа юм. нэгэнт шараа тайлж байна гэдэг шалтгаанаар архи уугаад л байвал энэ нь архинд гүн орсны илрэл юм. үүнийг тухайн хүний ухамсар тэвчээрээс өөр юу ч дийлэхгүй дээ. яваандаа энэ нь бие махбодийн болоод сэтгэлийн өвчин болж хувирч байгаа юм. тэгэхээр зэрэг нөхөр чинь л өөрөө больё гэж хатуу шийдээд болихгүй бол чи яаж ч хичээгээд бүх хичээл зүтгэл чинь талаар болно гэсэн үг. харамсалтай, гашуун боловч энэ үнэн шүү. дашрамд хэлэхэд архинд донтох өвчингүй хүмүүс бол яаж ч их уулаа гэсэн маргааш нь шар тайлна гэж уудаггүй ба бараг эсрэгээрээ маргааш нь архи гэж бодохоос дургүй хүрдэг юм. нөхрийгөө архинаас гаргая гэж бодож байгаа бол архи уусныхаа маргааш нь шар тайлья гэж боддог биш эсрэгээр нь архи гэж бодохоос ч дургүй нь хүргэдэг л болгох хэрэгтэй дээ. ийм ямар арга байж болох уу
миний бодолоор та2т архи л асуудал юм бна шдээ тийм болохоор та гэр бүл сэтгэл зүйч зөвлөх гэж бдг биздээ тэнд хандаж зөвлөгөө аваад үзвэл яасан юм бээ?эхнэр нөхөр ямар бх ёстой бас залуу хүмүүс бна.тэрнээс биш яг одоогийн энэ бичсэн байдалаар бол өөр тус болчих санал бхгүй юм шиг л санагдаж бна.
Архи vnэхээр удамшдаг ум ба лээ манай ах ааб гээд л уудаг байсан манай ээж ынэхээр ыг л чам шиг тэбчиж амидарсан одоо манай бэр эгч stуг уудаг болсон
Arhichin hun hetsuu, gehdee nuhur chin uhaalag hun bol hamt gadaadad 2-3 jil amidraad uz, huuhduuded chin heregtei, nuhur chin ch gsn arhichin naiz nuhduusuu holdono, uhaarna, seheerne, zasrana. Heden nuhur l bn, uulgaad bdg, uugaad bdg, Ted n bol tsum arhichid biz. Lam huvraga bol hudlaa, demii hairan mongo bolno, lam arhinas gargana gj yu bhav, yamar goshin shog bish.
Архи удамшдаг ум шуу. Энэ бол шинжлэх ухааний ундэстэй. Хэцүү л зуил байна даа. Эртхэн учираа олсон дээрдээ. Манай найз бас нэг архичин удмийн хунтэй суугаад 10 жил болоод салсан даа. Манай найз маш сайн яваа. Салсанаасаа хойш сэтгэл тэнгэр яваа. гэвч салсан нохор ни бас ирж зовоогоод байх умаа. Ногоо л архиа уусаар шуу. Чи л оороо шийдэждээ. Танай хун ч уухгуй болно гэж байхгуй дээ.
Ер нь архичин хүн гэдэг чинь архичин л байдаг юм даа. Хичнээн хайртай байлаа гээд нөхөр чинь архи уухаа болихгүй л бол амьдрал биш шүү дээ. 2 хүүгээ бодоод үз л дээ. Аав нь архичин гэдгийг мэдэрч амьдарна гэдэг тэдний хувьд амьдралынх нь хар толбо. Архичин хүнийг архинаас гарахийг хүлээж амьдралаа барах үнэхээр утгагүй зүйл. Сайхан сэтгэл гаргаж нөхрөө өрөвдөхөөсөө илүү өөрийгөө бод. Архичин хүнийг харж сууснаас нөхөртэйгээ хамт байсан жаргалтай үеэ дурсаад сууж байсан нь илүү биш гэж үү?
Сал даааа…. Наад Нөxөр чинь арxинаас бүр мөсөн xамааралтай болчиж. Үлдсэн насаа арxигүй орчинд өнгөрөөxийг бод… засраxгүйл болвуу.
угуй ээ яадаг новш вээ наадаx чини… нөxөртөө энэ нэтэд ингээд бичлээ гээд уншуулаад үз xө.. болоxгүй бол сал сал.. арxи уудаг xэрнээ амидралаа аваад явж бгаа залуу зөндөө бгаа ш дээ.. ямар ял xийсэн гэж чи ингэж нэг арxичин аргадаж насаа барж бдгийн
Архинд удам гэж байхгуй ээ учир зуггуй сал гэж хэлдэг хумуус сэтгэгдэл улдээх хэрэггүй байхаа.Сайн сэтгэл зуйн tactic хэрэглэ,найз нөхөдийн хурээлэлд нъ анхаарал тавиарай.Ухаантай амъдралийнхаа төлөө хир чадалаараа зутгэж яваа бусгуйчуудэд би лав хайртай. Чамд амжилт хусъе
удам дагдаг гэж xудлаа бxаа нөxөр чиньөөрөө л xичээxгүй бол гараxгуй л болбуу насаараа шаxуу уусан xун нэг л өдөр ууxаа больсон тоxиолдол мэдxийн бн
за эгч мини танд л гэж зөвлөхөд насний залуу дээр эртхэн салсан ни дээр дээ
Манай нэг хамаатний эгч бдаг юм бас л нөхөртэйгээ оютан бхдаа танилцаад суусан суугад удалгу л ууж эхэлсэн одоо тэр 2суугад 23жил болж бн архинаас гаргах гж олон ч үзсэн янз бүрийн л аргаар
Одоо хирэн архи уудаг эгч маани сална гж айлгаж салж ч узсэн ямар ч нэмэр байгаагу хэсэг засарлаа гэд л уухгу байж байгаад л ууна одоо бол эгч маани тоохоо ч болсон насний залуу дэрэ салсан бол гэж харамсаж суудаг эгч мани сахан ч хуухэн байсан
Одоо том хуу ни ыг л ааб шигээ болсон
Иймд эгч мини салсан л дээр дээ
хайрлаад л байхаар ойлгоод засардаг эр байдаг юм билээ
negl arga bna tur zuur salh tii saihan ger bul yum bol gats udaa salaad uz.odoo zun bolj bgaa yum chin 2 huuhdee awaad sallaa geed zahia bicheed eej aawruugaa ywaad og.tgd heseg tsaad chin muuhai tsarailah bailguidee uulni neg sain gegchine hashraawal boldiisnhd.nerei tiin.ingej boloh yum bna .chi heden odor arhidaad alga bolchih tgd nohortoo agsan tawi geriinhee yumnuudiig zarj bgaad uu tgd neg chmg haraad jigshih bailguidee kkk.
удам.
аааяаяа,насаарааа ийм архичинтай байна гэж хэцвв л юм,наадах чин бараг засархаасаа өнгөрөн юм шүү,яаана даа,
саллаа энэ тэр гээд хэсэг тусдаа байвал яах бол???