Ааваа би танд нэг юм хэлнээ, тэгэхдээ дараа гээд л…

Сайн байна уу? Би арга ядсан нэг эцэг хүн байнаа. Та нар магадгүй намайг өдий хөгширчихөөд яах гэж интернэт ухаж, хүүхдийнхээ амьдралыг зарлаж явж байгаа юм бэ гэж хэлэх л байх. Гэхдээ би яах аргагүй мухардчихаад байна. Тэгээд ч өдөржингөө компьютертэй харьцаж ажилладаг хүн болохоор энд тэндхийн юм олж уншчихаад байхымаа. Бас ч гэж бага залуу насандаа гадаадад боловсрол эзэмших боломж олдсон учраас бага зэрэг нээлттэй байдаг гэхүүдээ.

Би 2 хүү 2 охинтой, сайхан ханьтай жирийн л нэгэн эцэг хүн. Эхнэр бид 2 их бага залуу байхдаа ахнхыхаа охиныг төрүүлсэн юм. Хүүхдүүд маань өөрсдийнхөө хэмжээнд сайхан л амьдралаа аваад явдаг, гэтэл би гэдэг хүн яах аргагүй нэг юмтай учирчихлаа, том охин маань ижил хүйстэй хүнээ амьдралынхаа ханиар сонгосон гэж мэдээд тэнгэр газар  дайвалзаад л ирсэн дээ. Охины маань найз гээд үе тэнгийнх нь хөөрхөн охин манайхаар орж гараад л байдаг байсан юм. Бид ч юу гэж янз бүрийн юм бодохов, ямар элдэв янзын харчуудтай холбогдож энэ тэр болох биш гээд санаа амар л байдаг байсан. Гэтэл ээж нь надад энэ 2 нэг л биш дотно найзлаад байх юм гэж хэлдийм. Би ч тоосонгүй, охин хүүхдүүд дотно найзалж л байдаг шүүдээ битгий олом юм бод гэж загнаад л өнгөрсөн. Охин маань байнга л тэр найзтайгаа хамт байж, хичээлээ давтаж, оройтсон ч хамтдаа л орж ирдэг. Тэр охин ч муу охин үнэхээр биш, эелдэг хөөрхөн ааштай, манай гэрт хоол унд хийгээд л, гэр орныг маань цэвэрлээд л, хааяа бүр хувцас хунар хүртэл угаачихсан л зогсож байдаг. Хүний хүүхдээр хамаг юмаа хийлгэж болж байгаа юмуу гэж зэмлэхээр охин маань дуугарахгүй инээвхийлээд л өнгөрдөг байсан.

Охин маань 20 дөнгөж гарч яваа цэцэг цэврүү шиг л охин. Баяр болгоноор л өнөөдөх нь хамт байж байна, бүр мартын 8н, цэргийн баяр, гэрийнхний маань төрсөн өдрөөр ч цэцэг барьчихсан гэрт маань энэ тэрхэнд туслаад л зогсож байдаг болохоор нь манай гэрийнхэн сайхан найзууд юмдаа гээд баярладаг л байлаа. Эхнэрээс маань бусад нь гэхүүдээ. Эхнэр маань байнга л өнөө охиныг сонжиж, хажуугаар нь өнгөрөх болгондоо орон гэргүй юмшиг айлаар хэсэх сайхан л байдаг юм байхдаа, айлын хоол хороогоод юу сайхан гэж ингэж явдаг байна гэх мэт үг унагадаг байсан. Эх хүний сэтгэл л юмдаа. Эх хүн зөнтэй гэж. Охины маань найз хувьс/хийгээд л явчихдаг байсан. Охин маань минчийтлээ улайгаад л. Том охин учраас тэр маань тусдаа өрөөтэй, дүү нар нь нэг бол аав ээжтэйгээ нэг бол хажуу өрөөнүүддээ унтдаг. Нэг өдөр хамгийн бага хүү маань том аниа … эгчтэй нэг хөнжилд нэг оронд унтдаг юмчинь бид нар том эгчийн өрөөнд зурагт үзэж байгаад газраар ор засч байгаад унтчихаж байя л даа гэж хэлээд.Түүнээс хойш охин маань шалтаг хайсаар байгаад гэрээсээ нүүж тусдаа байр хөлсөлдөг болсон. Бид нараас байрны хөлсний мөнгөө авахгүй гээд цагийн ажил ч хийдэг болсон юм билээ. Би гэр орны ажилд оролцох биш юу мэдэхэв. Хүүхэд том болж өөрийгөө авч явах насанд хүрч дээ л гэж бодсон. Харин өнөөх найзтайгаа цуг амьдардаг болсон байсан. эхнэр маань маш их дургүйлхэж байнга охиноо гэртээ буцаж нүүж ир, айлын том охин байхгүй бол гэр эзгүйрнэ гээд зэмлэдэг байсан ч буцаж ирээгүй ээ.

Нэг өдөр  охиныхоороо ортол гэр нь нэг ортой, нэг дивантай, нэг шүүгээтэй гээд л 2 өөр хүн  амьдарч байгаа ажиг сэжиг огт байгаагүй. Надад нэг л сэжиг төрөөд охин минь чи найз залуутай болж байна уу гэж асуутал дүлэгнээд л ааваа би танд нэг юм хэлнээ, тэгэхдээ дараа гээд л дүйвүүлээд байсан. Миний охин багаасаа их биеэ даасан, аливаа юмыг өөрөө л шийдчихдэг аав ээжийнхээ чихийд халууцуулдаггүй, хэдэн дүү нараа сайхан асраад явчихдаг охин байсан л даа. Тусдаа гарсан ч дүү нараа хайхрахгүй орхиж байгаагүй, сургуульдаа ч подхийтэл сураад л, шагнуулаад л явдаг байсан. Тэгээд нэг л өдөр `Би гадаад явах шалгалтанд тэнцсэн, явдаг юмуу гэж бодож байна` гэхэд нь би гайхаагүй. Онгоцны буудал дээр гаргаж өгөхөд ээжийгээ намайг тэврээд л уйлаад л охин нь жаргалтай байгаа шүү, охиныгоо ойлгоорой гэж хэлсэн. Ээж нь найзыг нь охинхыг минь тэврээд л уйлаад л анх удаа охины минь найзыг үнссэн. Тэгээд л охин минь явчихсан. Охины маань найз намайг хараад л уйлаад байсан, би ч духан дээр нь үнсээд л явуулсандаа. харин бүр сүүлд нь охин маань дүүдээ үлдээгээд явсан захидлыг нь авсан. Би энэ хүнд хайртай,охиныгоо уучлаарай л гэсэн захидал уншаад би гэдэг хүн юу бодохов хар нулимс аяндаа урсаад л, эхнэртээ захидлаа өгсөн. Эхнэр маань харчихаад нэг том санаа алдаад л босоод явчихсан. Одоо бодоход анхнаасаа л тааварлаж явж байгаад хожим нь хүлээн зөвшөөрөөд охиныгоо ойлгоод явуулаа юу даа гэмээр. Охин маань одоо гадаадад ажлаа хийгээд л найзтайгаа сайхан амьдардаг, хааяа бидэнд мөнгө төгрөг, хувцас хунар явуулдаг л юм.

Миний хэлэх гээд байгаа гол санаа бол би угаасаа л даруу төлөв, үг дуу цөөтэй арчаагүйдүйхэн эр хүн байсан л амьдралдаа. Гэхдээ архи дарс ууж авгай хүүхэн эргүүлж энэ хэдийгээ зовоож байгаагүйээ. эхнэр маань сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй тулдаа амьдрал маань хөдөө дэвжиж сайхан л байна. Тийм ч учраас охин минь эр хүнийг биш эмэгтэй хүнийг сонгоод амьдралынхаа түшиг тулгуур гээд явчихвуу гэж өөрийгөө зэмлэх юм. Эр хүн шиг эр хүн байгаад гэрийнхээ ноён нуруу нь байсан бол охин минь эр хүнийг сонгох байсан болов уу?

секс.мн дээр ирсэн захидал

60 Comments

  1. gunj says:

    юуун сүртэй юм.охин чини өөжийнхөө хүссэнээр аз жаргалтай байгаа л бол болоон бишүү.харин ч санаа муутай шалиг эрчүүдтэй учирч зовку амар.хүн хүний сонголт өөр.хүссэнээрээ л амидраг юунд ийм дэмий юманд өөрийгөө зовоодийн

  2. Jarule says:

    оюун санаа ни эрэгтэй гэсэн үг бурхан тэгж заяасан юум хэн нэгэн буруугүй

  3. poo says:

    тэр оxин буруугуй тэр 2-той 1 узэx юмсан

  4. xr says:

    хүн яагаад ингэж төрдөгийн гол шалтгаан н эмэгтэй хүн жирэмсэн уедээ өөр жирэмсэн эмэгтэй хүнтэй санаатай болон санаандгуй гар барих хүрэх уед бий болдог зуйл. ийм тохиолдолуудаас гомо, манин, шимэйл, транс, болон эсрэг сэтгэхүйтэй хүнүүс төрдөг. энэнд өнгөрсөн хойно н харамсаад дэмий.

  5. oyunaa says:

    Сайн байнуу! би ч гэсэн лэсби. Танд ямарч буруу байхгүй ээ. Ижил хүйстэнээ сонирхоно гэдэг чини сүүн тэжээлтэн ам;тадад хүртэл байдаг. Xүн эхийн хэвлийд анх бүрэлдээд хүйсээ олоогүй байхдаа бэлгийн чиг хандлага н; бүрэлддэг гэдэг. Xамгийн гол н; охин чини хайртай хүнээ олсон аз жаргалтай амидарч байна шүү дээ.Та энэнд баярлах хэрэгтэй шүү дээ.Би 1 охинд маш их хайртай.Тэр маани ч гэсэн.Гэтэл бид 2т хамт амидрах боломж байхгүй байна.Би заримдаа үхмээр санагддаг.Xарин охин чини хайртай хүнтэйгээ хамт байна.Та охиндоо хайртай бол үүнийг ни дэмжээрэй.Бидэнд жоохон л сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг.Бид жирийн хүмүүсийг бодвол илүү их сэтгэлийн тэнхээтэй байдаг.Охин чини алзахгүйээ Та охиндоо миний охин л аз жаргалтай би ч бас аз жаргалтай байна гэж заавал хэлээрэй.Танийг охиноо ойлгоно гэдэгт итгэлтээй байна.Танд болон охинд чини аз жаргал хүси;

  6. suzuki says:

    ахаа тани буруу биш гэж бодож бна

  7. choi says:

    эНЭ ААБ ЭЭЖД буруу байхгуй мэдэрлийн өөрчлөлт байхгүй юу,уурга тархи үйл ажиллгаа солигдолт тэхдээ өвчин биш шүү,тийм болхоор таний буруу байхгуй зүгээр л охиноо ойлго, бүх юм сайхан болноо

  8. aagii says:

    охинд чини буруу бхгуйээ танд ч буруу бхгуй хун хайраа сонгож олдог болов ч сонирхол бол торхоос захиагдсан бх гэж бодож бна тэр 2 аж жаргаляи сайхан л амидар ч байвал болоошуудээ хуний доог. амний бай болж яваагуй л бол та аз жаргал хусээд л зонгоор ни орхидоо л гэж хэлмээр бна

  9. Mongolia says:

    Сонин л юмдаа тэгэд нөгөө найз оxин нь бас Лэсви байжийж,Бие биедээ сайн болно биздээ.Тэгээд тэгэж таарж байдаг сонин л юм

  10. tsegi says:

    тэнэг охин

  11. Anonymous says:

    надад бол их сайхан гэр бүл шиг санагдлаа. сайхан ч бэртэй болсон байна шүү дээ хэхэ. Бэлгийн чиг хандлага гэдгийг хүн өөрөө сонгодгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. эцснийн эцэст охин тань л аз жаргалтай байвал бүх юм болох нь тэр бусуу xP

  12. korea says:

    зугээр санаа зоволтгуй би эр хун гэсэн ч охиндоо сайхан сэтгэлээр хандсан баырлалаа уурлаж загнээд бур но оорийгоо аваа ывж бвал болоо сайхан аав бн тнкс

  13. balgan says:

    аxаа таний буруу бишээ. энэ xүмүүс цаанаасаа тэгж төрдөгиймаа

  14. boyz says:

    TANII BURUU EXLEED SHUUD TASLAN ZOGSOOJ VZEX L BSIIN AMIDRLIIN ALDAA OLON BDGIIG SANUULJ SURGAX ;L BJ DEE BURUU ZVILD ORSON XVN XAYXAD XICHNEEN XECVV BILEE ,XARAMSALTAI

  15. zochin says:

    zohioson bol saihan zohiol bn herev ynen bol uurt chini ogthon ch buruu baihgyi gej helmeer bn harin ch bichsen zyilees chini dygnelt hiihed saihan l mongol daruuhan er hyn shig sanagdlaa yamarch hyyhed tani shig aavtai baihdaa bayartai baih bolvuu harin ta ih taivan-r hyleen avj hyyheddee daramt shahalt yzyyleegyi chini gaihaltai sanagdlaa mini bodloor ihenh mgl etseg ehchyyd muhairdaj yr hyyhdee hamtragchaas salgah gej, zasaj zalruulah gej baigaa n gej baahan zovooh baisan bolvuu gej bodogdono
    harin hynii ijil hyistnee hysehiin huivd yamar neg er hynii gaj yildel hychirhiilel-s bolj l emegtei hynii sex-n handlaga uurchlugddug jisheenyyd unshij baisan yum bn harin turluhiin tursun hyniig yah ch arga yneheer baidaggyig hyn turluhtun tuulaad medeed oilgochihson shyydee odoo
    syyld n nemj helehed hyyhed chini ijil hyisten bai yuch bai yrgelj hairlaj demjij yavaarai gej byh mgl-chyyddee urailmaar bn minii huvid udahgyi anhii hyyhdee ulgiiduj aav boloh gej baigaa uchir ene sedev mash sonirholtoi snagdlaa minii anhii hyyhdiig burhan iveej eruul saruul turuuleh boltguai
    baga ch gesen snaa uguh bolvuu geed comment yldeelee tnx

  16. bilguun says:

    хэцүү юм байна даа ах. таний ингэж шаналах ни зовч гэсэн таний буруу байхгуй ээ.

  17. Emegtei Borhon says:

    Таний энийг уншсан чини аавийгаа саначихлаа. Миний ааб нас барсан л даа. Гэхдээ дэндүү сайн аав байж билээ. Хуухэд нас мини даанч сайн эх эцэгийн буянд дэндүү сайхан байжээ.Миний бага насанд ямар ч хар толбо байхгуй бух зуйл инээд хоор хайраар баялхаж оссондоо.Одоо би оорийн сайхан амдралтай хун.ур хуухэд хани гээд бух л сайхан зуйл байна даа. Нэг зуйлийг би бодоод байдаг ум лдаа. Намайг бага байхад ээж аав мини чи ийм хун бол хичээлээ хий гээд углээд байдаггуй мортлоо бух сайн сайхан хумуумлийг толгойд мини хийсэн байх ум. Их сайн ухамсар сайн хумуужил олгосон байна л даа. Би одоо хуухдуудээ уаж тийм болгох бэ гээд л толгойгоо гашилгаад сууж байна. Би бага байхийн оорийн зорилгоо мэддэг туун руугээ тэмүүлсэн охин байсан тэгээд ч туундээ хурсэн. Энэ бол миний аав ээжийн мини ач гэж байнга бодож явдаг шуу.
    Миний аав байнга инээж байдаг бас хуухдэд сайн, бас тоглоом наргиан хийх дуртай нутаг уснийхнаараа хундлэгдсэн сайн хун байж билээ. Би аавийгаа амид байхад баярлуулж байсан л даа. Байнга онц сурна. хуссэн сургуулаа аваад л байх ед аав мини их баярлаж байж билээ.
    Та бас миний аав шиг сайхан ааб байна аа,
    Охиндоо санаа зоволтгуй охин сайн ухаалаг охин бололтой залахгуй ахаа.
    Танид болон танай гэр булд сайн сайхнийг хусэн эрөөэ.

  18. enkhuush says:

    ах мин дэ охиний чин ийм болсон таний буруу бишэ тиймэс оортоо бурууг огох хэрэггүй гэхдээ таний бичсэн зүйл их хачин санагдаад бна даа

  19. аавын охин says:

    Танай гэр бүлд , охинд чинь түүний найзд чин сэтгэлээсээ аз жаргал сайн сайхныг хүсье !
    яагаад ч юм та аавтай минь адилхан санагдчихлаа.
    Би ч бас ижил хүйстэн эмэгтэй , эцэг эхийнхээ хайр халамжаар дуталгүй өссөн ч ингээд л төрцөн хүн. Хүн бэлгийн чиг хандлагаа өөрөө сонгож болдог байсан бол би эцэг эх өөрийн амьдралын амарыг бодоод олонхийн л адил амьдрах байсан . хэдий би эрэгтэй хүнийг сонирхдоггүй ч тэднийг хүндэлж тусламж дэмжлэг авах дуртай. миний аав их сайхан хүн байдаг болохоор би тэгдэг байх л да. аав минь намайг хайраар дутаалгүй эрх дураар минь өсгөж, үргэлж дэмжиж , бүр ээжээс минь илүү ойлгодог . гэхдээ л миний энэ тухай яаж хүлээж авах бол гэсэн айдас надад байнга байдаг. аав маань өөрийгөө буруутах бий , бусдаас өмөөрч намайг өрөвдөж. шаналж зовох бий гэхээс би хамгийн их айдаг.
    Нэг удаа ээж хүнтэй суу хүүхэд чинь оройтлоо гээл үглэсэнд, миний охин өөрийгөө мэдэж байгаа юундаа яарсын болохгүй бол аавыгаа үхтэл хамт байгаараа гэж ээжийг цаашлуулахад нь би баярлах шиг айх шиг болсон,Үнэхээр жинхэнэ хайртай хүнээ олбол түүнтэйгээ хамтдаа сайхан амьдрахыг хүсдэг. Тэр цагт ээж аав минь намайг ойлгоосой гэж залбирдаг.
    эрчууд нь арчаагүй болохоор хүүхнүүд нь ижил хүйстэн болдог гэдэг бол утгагүй зүйл . Монгол эрчүүд энэ дэлхийн хаа ч байхгүй уужим сайхан сэтгэлтэй уул шиг нөмөртэй гэж би боддог.

  20. Таны буруу биш, охиных чинь ч биш. Бид нар зүгээр л ийм юманд дасаагүй. Угаасаа байгалиасаа ийм байх боломжтой шүү дээ. Бидний ойлголт бол эсрэг хүйстнээ хайрлах ёстой. тийм биш бол буруу гаж гэж үздэг. Харин бид бол амьдралыг бүгдийг нь мэддэг бурхан биш. Харин ч бид дандаа нэг өнцгөөс харж туйлшрахдаа амархан тийм л нэг хүн гэдэг амьтад шүү дээ. Байгалын хувьд бүх юмыг хийхэд амархан модыг ургуулах , бороо оруулах шуурга дэгдээх янз янзын амьтан бий болгох гээд л. Харин хүн бол юу ч хийж чадахгүй байгалийн жамаар л … Охиноо ойлго охины чинь хувьд эмэгтэй хүн гэдэг … Та шаналах ч хэрэггүй яадгийн нэг л амьдрах байж байгалиас зохиосон жамаар нь л амьдраг л да.

  21. Ah-d says:

    за наад лам хубирга чини худлаа хуулзнууд битгий оч.

  22. Ochirerdene says:

    Охин чинь задуу бн шүү дээ. Зүгээр л шохоорхол бас тэнэглэл гэж бодож бн. Сайхан найз залуутай учирч хэвийн болж л таараа. Битгий санаа зов.

  23. ah says:

    ламд очиж взввл сайнд ни швв гэxдээ, би бас тийм л дээ,гэxдээ энэ буруу звил би лам гж явсаар гайгви болсон одоо нз залуутай

  24. Mandal says:

    Хүүхдээ шударга, хамгийн гол нь шударга, юмыг алдаж болдог олж болдог гэдгийг сургах нь эцэг хүний хамгийн чухал үүрэг байх. Бэлгийн чиг хандлагийн талаар мэдэхгүй юм аа. Гэхдээ таныг бичсэнийг уншихад та тийм ч муу эцэг биш гэж бодогдож байна. Харин ч таны хүүхдүүд сайхан эцэг эхтэй юм аа.

  25. Tomah says:

    Ноён нуруутай сайхан л ах байна даа.

  26. sain aavd says:

    Хэний ч буруу биш, нэгэнт иймээс охиноо сайн ойлгоорой, тэгэхгүй бол цаашлана шүү. Жаргалтай бвал одоо юу сайхан дур сайхоон

  27. space says:

    Үнэхээр гашуун бас харамсалтай түүх байна, тэгэхдээ энэ эхнэр та 2-ийн буруу байхгүй шүүдээ, охиноо зөнгөөр нь орхидоо харин хүлээн зөвшөөрснөө охиндоо хэлсэн дээр байхдаа, харин өөр хүн хамаатан садангууддаа хэлээд хэрэггүй байхаа өнөөгийн нийгэмд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүдээ. Та минь сэтгэлээ тайтгаруулж байгаад охинтойгоо бас найз охинтой нь ярилцаад үзэхгүй юу уг нь бол бурханаас эр эм хоёр хамт амьдрахаар заяасан шүүдээ, Даанч монгол эрчүүдийн ноён нууруу даанч хэвирэг болждээ. Архи ууна, Авгай хүүхэн эргүүлнэ, агсан согтуу тавина. Архи бага ууж айргаа таавараа уу гэсэн Далай ламын үг байдагдаа

  28. Ramirez Sanchez says:

    Тэрэнд өрийгө юнд энгэж зэмэлдийн зүгээр шүү дэ хө!!!

  29. Èíäðàíèë says:

    ºº òèéì ìàðò÷èõàæ. Ýíý òàëààð èë¿¿ ÿðèëöàõ õ¿ñýëòýé õ¿í áàéâàë õàÿãààð ìèíü îðîîä èðýýðýé. Ñàéõàí ÿðèëöàöãààÿ. õàÿãàà íýýëòòýé áè÷ëýý indranil_js@yahoo.com

  30. Èíäðàíèë says:

    Òà õ¿ì¿¿ñèéí õýëäãýýð ¿íýõýýð ñàéí ààâ áàéíà ø¿¿. ìýäýýæ òàíààñ áîëîîã¿é íü îéëãîìæòîé. ó÷èð íü ýíý áîë àëäàà, ýñâýë áóðóó ç¿éë áèø ø¿¿ äýý ç¿ãýýð ë îõèíû ÷èíü áýëãèéí ÷èã õàíäëàãà ë áàéíà. Îõèí ÷èíü ÷ ãýñýí ººðèéíõººðºº áàéãàà íü òóí ÷ ìàãòóóøòàé. ªºðèéíõººðºº àìüäàð÷ ÷àäàõã¿é áàéãàà õ¿ì¿¿ñ áàéíà ø¿¿ äýý. Ìîíãîëä ãîìî, ëåñáè ÷èã õàíäëàãà îäîîíîîñ ë îðæ èðæ áàéãàà øèíýõýí ç¿éë áèø õàðèí íèéãýì ìààíü ººðºº õ¿ëýýí çºâøººð÷ àðàé ë ÷àäàõã¿é áàéñààð ºäèéã õ¿ðñýíä áàéãàà þì. Ãýõäýý îéðûí ¿åä èë ãàðàõ ¿éë ÿâö èõýñ÷ áàéãàà íü “ñàéí õýðýã” ãýæ ¿çýõ õýðýãòýé. ó÷èð íü õ¿í ãîìî, ëåñáè áàéõàà ººðºº ñîíãîæ òºðäºã þì áèø ø¿¿ äýý. Àìüäðàëä þó íü ñàéõàí ãýý÷? ººðèéí àç æàðãàë ãýæ íýðèéäñýí òýð ë ººðèéíõºº åðòºíöèéã á¿òýýõ íü õàìãèéí ñàéõàí ç¿éë áàéäàã ø¿¿ äýý. Àõ ìèíü òà ¿íýõýýð íýýëòòýé ñàéõàí õ¿í áàéíà. Ìîíãîëûí á¿õ ààâóóä èéì òýíãýð øèã óóæóó õ¿í áàéñàí áîë õ¿í áîëãîí, õ¿¿õýä áîëãîí ººðèéíõºº àç æàðãàëûã îëîõ áàéñàí äàà…

  31. Ansuya says:

    сайн байна уу.хуний билгийн чиг хандлага али эхийн хэвийд байxад ни тогтдог гэж нэг шинжлэх ухааний бутээлээс уншсан юм байна.тиймээс энэ бол таний буруу огт биш. харин зугээр уунийг хулээж ав. энэ чини байх л зуйл. хэн ч ийм болж торож болно ш дээ.

  32. Hongoroo says:

    аз жаргалтай л байвал одоо яахав дээ, ах минь. Нэг архичин хар юмны хүүхдүүдийг гаргаад тэжээгээд дээрээс нь нөхөр нэртэй архичинд дарамтлуулаад явж байснаас дээр штээ.Гол нь аз жаргалыг мэдрэх шүү дээ.

  33. ухаалаг says:

    хүлээн зөвшөөрөөд амьдрах бас л хэцүү юм. сексийн иймэрхүү харьцаанууд төрмөл олдмол гэж 2 янз байдаг гэсэн. харин сүүлийн үед охидууд сайхан эрчүүд ховордоод нөгөөтэйгүүр нийгмийн харилцаанаас болоод ижил хүйстнээ сонирхох явдал элбэгшиж байгаа гэж сэтгэл зүйчид ярьж байна лээ. тэгэхээр бэлэг эрхтний гаж хөгжилгүй л бол багаас нь үүнийг засч чиглүүлж өгөх ёстой байсан байхаа гэж бодож байнө одоо энэ замаараа явчихсан бол эргэж буцахаас өнгөрөө биздээ бурхан ивээг

  34. sapphire says:

    ийм сайхан түшэг тулгуур болсон аавтай ч болоорой. төрсөн цагаасаа аав гэдэг хүнийг мэдрээгүй өссөн болохоор таний бичсэнийг уншаад хүүхдүүдэд тань атаархаж бна. та энэ хорвоогийн хамгийн САЙН аав юмаа.
    үүнд таний ямар ч буруу байхгүй. харин хүлээн зөвшөөрөөд санаа амар амьдар даа.

  35. yeee says:

    joohon gunigtai yumaa ghdee buur yg l zohiol shg sanagdaad bh yum. oor niitlel unshij bhad yg ter niitleliin ienergy n shuud hund irdeg sht herev ta nar sain mederdeg bol. ghdee ene yg l zohiol shg l medregdeed bh yumaa. ghdee bu med zohiolch bai bodit yvdal ch bai hen hend n buruu bhgui bha. ghde hun bolj tursuniih huniihee amidarlaar l amidarsan n deer bh zerleg adguus hurtel er em hosoldog.

  36. amidral says:

    Ах минээ битгий өөрийгөө буруутга.Энэ бүхэн таниас болоогүй ээ.Та их сайн аав бна.

  37. bvjinhen says:

    ах аа танид буруу бхгүй ээ

  38. life is game says:

    та энийг гайхах хэрэггүй ээ. Би гадаадад амдардаг. энд иймэрхүү амдралтай хуухнууд их бийшуудээ. тэд хун хунээс илуу сайхан амдардаг умаа. одоо уэ чини таний уээс шал оор шуудээ. Уунд таний болон эхнэрийн чини буруу эрөөсөө байхгуй ээ. Охин чини л аз жаргалтай байгаа бол санаа зоволтгуй ээ.
    Энэ бол байх эстөи зуйлийн нэг. Би бас нэг ийм гэр бултэй найз тэд 2 охинтой. Нэг эмэгтэй ни ур суулгуулах аргаар тороод 2 хоорхон охинтой. 2 эмэгтэй 2-уулаа их боловсролтой хуухнууд байдаг ум. нэг ни яг эр хун шиг байдаг ум. Буур том гал командийн газрийн дарга. яриж байгаа яг эр хун шуу ккк. Ногоо элдэг эмэгтэй байдаг ум. Эхэндээ жаахан сонин байсан. одоо сайхан найзууд нээх тоохгуй шуу. их сайн ээжүүд байдаг ум. хуухдууд ни 2 -г ни ээжээ гэж дууддаг ум.
    за санаа зоволтгуй ээ. Охин чини гадаадад байх ни дээр болуудаа. Монголд оноодор энийг хулээн зовшоорох болоогуй ээ.

  39. NG says:

    юу гэж таний буруу байхав дээ

  40. feew says:

    Та харин ч эр хун шиг зан гаргаж шуу. Би байсан бол бур алаад хаычих бсан бхаа. харин ч тэвчээртэй. олон талаас н бодож тунгаасан бна. танд бол буруу байхгуй шуудээ.

  41. cahirmaa says:

    эцэх эх хүүхдийн биеэс гадна ухаан бодлыг төлөвшилд голлох үүрэг гүйцэтгэдэг, минийхээр ном бол ертөнцийг харах цонх бол, эцэг эх хүүхдийн амьдралыг харах цонх гэж боддогоо, гэхдээ ижил хүйстэн гэдэг ихэвчлэн төрөлхийнх байдаг гэж өөрсдөө ярьдаг биздээ,тэгэхээр таны нөлөөлөл 1 их байхгүй байхаа, эхнэр та 2 чинь харин бие биеийнхээ дутууг яг нөхөж явдаг таарсан сайхан хосууд бишүү

  42. Залуу says:

    Энэнд гайхах, харамсах, халаглах зүйл огт байхгүй ээ. Дэлхий нийтээрээ үүнийг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Та харьцангүй нээлттэй хүн гэлээ, тэр л хэвээрээ байж охиноо хүлээн зөвшөөрч аз жаргал хүсэх л танд үлдэж.

  43. darjaa says:

    urgaatai sanal neg bn…gadaad n zoxiol eswel temdeglel…mgl yawch bish…tsag n ajil mgl d bxu da ta mine

  44. Eba says:

    Zugeer ah mine odöhondö ohidüd chine jähan bn horin tav zurgä hureed ihlehërë ändä golidroldö oröd yvchihna sain zaluchüd zøndöl bna shv de ted ihlëd nz nuhud bolno äjim äjimär bie biede tatagdaj ihlene tegedel 1l medhed bvh ym jam ësöröl blsn bna shv de ah mine ene tsag hugtsänii l asudal magadgui udahgui ohin chin ch ymu nz n bi yah ve alig n songoh ve g’l näshä handäd oröd ireh ch ym bilu t’r ued n l hedule zuv saihan tailbarläd ugvul.zia iimel bnda dvvginh n bdol.

  45. tseegii says:

    ç¿ãýýðäýý àõ ìèíü ãàíöõàí àìüäðàõ îð÷ëîíä ñàéõàíë àìüäàð÷ áàéâàë òýð ë õ¿íèé àç çàÿà ø¿¿äýý îõèí äîî õèéìýëýýð ¿ð ñóóëãóóëààä õººðõºí îõèí þìóó õ¿¿òýé áîë÷èõ òýãýýä òýð ÷èíü òàíû ¿ðãýëæëýë

  46. Xongorzul says:

    -tegej baigad neg saihan zaluug haraad durlah biz dee, 2-land ni hun bolj torchood hunii esoor amidrah heregtei dee gej heleed uzvel yadiin bol

    -lesbi, gomo humuusiin setgel hodlol, amidraliin zorilgiig sain medehgui yum da

  47. ANGEL says:

    ijil histnee sonirhoh n torolhiin henees ch hamaaraai zuil . ohiniigoo oilgooroi naiz busguitegee baihiig n horih n utgagui shuu . hun neg l amidrana az jargaltai baiwal hen n heniige hairlah n tiim chuhal gej uu . ta sain aav bitgii shanalaarai buh ym saihan bolno

    (mongolchuud bugd cham shig bish (urgaa))

  48. legend says:

    хэцүү ч юм аа даа юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ танд буруу байхгүй ээ өөрийгөө буруутгаж болохгүй шүү ах минь.

  49. urgaa says:

    зохиол бна эсвэл гадаадын сайтаас авсан бна.

    монгол хүн хэзээ нэг их цэцэг өгдөг байсан юм!

  50. narsar. says:

    ямар тэнэг охин бэ.ийм сайн ийм сайхан аавтай хүн байж.

  51. zul says:

    oh ah yasan surtein be..tegeed sain l naiz ohintoi bolson bol sain l biz de..tanaas ogthon ch boloogui ee ta buu sanaa zov..harin ch ta ur huuhdiinhe tuluu gsn sain er hun bn..

  52. Edy says:

    хэнд ч яаамар ч буруу байхгүй ээ ахаа.

  53. Slash says:

    ßàãààä ë ãîìî, ëåñáè õ¿ì¿¿ñ èõñýõ áîëâîî? ßëàíãóÿà ìîíãîëä ø¿¿. Ãåíèé ãàæóóäàë þì áîëâóó.

  54. Мандах says:

    Тун харамсалтай юм

  55. smile says:

    ah mini ta ened buruuguie. ur hvvhdee udii hvrtl ni saihan osgoloo odoo ted nar chini oorsdool amidralaa avch yavna shvv dee. yahav dee odoo ued eldev yanziin medeelel kino internet zergees magadgui ohin chini anhandaa sonirhoj lesbi handlagatai bolson bh tegeed ch odoo zaluu hvvhed shvv dee.zarimdaa kino ene terees lesbi hvvnvvd lvv zeverhen ch yum shig haaya 1 adiin bodol tordog shde.tiimes amidrald yu es bolhov magad ohin chini saihan er hvntei taarval bodol ni oor ch boloh yum bilvv bid emdehgui shvv dee.oor bolohgui bailaa ch ta ooriigoo ch ohiniigoo ch buruutgah heregguiee. hvn uuriin jargaltai gazraa hairtai hvnteigee l hamtdaa bh ni yu yunaas ch ilvv saihan shvv dee. gehdel minii bodloor ohin ch odoohondoo er hvnii halamj hairiig /ened etsgiin hair bish shvv/ oor deere sain mederch amjilguil sonirhoj yumuu esvel uruu tatagdsan l bh. teheer ta ali boloh taivan bai daa. tanii ger bvld zondoo ih az jargal hvsey!!!

  56. naran says:

    Өөрт чинь ямар ч буруу байхгүй. Эхнэрт чинь ч гэсэн. Та хоёр охинынхоо биеийг л төрүүлсэн болохоос сэтгэл санаа, оюун бодлыг нь төрүүлээгүй шүү дээ. Охин чинь л жаргалтай байвал болох байхаа. Гэхдээ би ч гэсэн их залуудаа гаргасан охинтой. Хэдхэн жилийн дараа нас биед хүрнэ. Надад ийм юм тулгарвал би ч бас яахаа мэдэхгүй л байх даа. Манай нөхөр бол аягүй хуучинсаг хүн. Өөр шиг чинь хүлээж авч чадах болов уу ёстой мэдэхгүй юмаа. Өөрийг нь тайван орхисон нь дээр байхаа.

  57. Obama Bin Laden says:

    Мал бол алаад идчих юмсан.Ингээд төрчихсөн хүнийг яалтай ч билээ дээ.Өөрөөс чини болоогуй байхоо.Тэндээ эрэгтэй хүнтэй учираад сэксийн сайханийг мэдрээд засраасай гэж залбирч суудаа ах мини!

  58. khongorkhon says:

    тийм биш гэдэгт итгэлтэй байна. та эр хүн шиг байсангүйгээс болоод охин нь тийм болчихлоо гэж бодохын хэрэггүй та 2 охиноо багаас нь л ажиглаж байсан байлгүй дээ. ерөнхийдөө ямар тоглоом ямар хувцас өмсөж байсаныг нь нэг бодоорой өөрийгөө буруутгах хэрэггүй, таны охионы чинь өөрийнх нь сонголт учир хэнийг ч буруутгаад хэрэггүй,бас толгойгоо шагаад ч хэрэггүй харин тэр 2ыг эсэргүүцээд элдэв асуудал гаргах хэрэггүй байх, одоо бол 100 хувь хүлээн зөвшөөрч найрсан гэр бүлийн харилцаатай эцэг охин 2ын холбоогоо талахгүй байхад л болох байх аа

  59. ungulug says:

    зохиол шиг санагдчихлаа даа

  60. boldoo says:

    хуцүү юмдаа ах минь таниас болоогүй ээ анхнаасаа л тийм төрсөн ,,,,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.