Би түүнд атаархаад байдгийн болуу…

Би 23 настай одоогоор ажилгүй хүүхдээ хараад л гэрт сууж байна хүү маань 5 сартай. Гэрт байнга байдаг болохоор өдөржин нэт ухахаас өөр хийх юм олдохгүй юм. Би гэр бүлтэй нөхөртөө ч хайртай түүнгүйгээр өөрийнхөө цаашдын амьдарлыг төсөөлж чаддаггүй үнэхээр их хайртай гэвч нэг асуудал гарч ирээд байна. 10-н жилд байхдаа дээд ангийнхаа нэг хөвгүүнд анх хайртай болж анхны гэсэн бүх л зүйлээ түүнд зориулсан. Тэр надад үнэндээ сайн байгаагүй ээ би л араас нь гүйсээр байгаад үерхэж байсын. Түүнийг надад сайн биш гэдэгтээ ч эвлэрсэн байсан. Салахдаа ч нэг их шаналаагүй. Түүнд сайн байсан мөртлөө харахаараа уур хүрч түүгээр тоглоом шоглоом хийдэг байсан тийм болоод ч тэрүү мэдкүэ тэр надад сайн байгаагүй. Би оюутан болоод бас л түүнтэй нэг сургуульд орсон байнга л тааралдаастай. Түүний найз охидууд солигдож  л байдаг би хардахгүй мөртлөө яагаад ч юм түүний амьдарлыг дандаа л хулгайгаар сонирходог байсан. Хүмүүсээс асууж лавлана байнга л мөрддөг байлаа. Гэтэл энэ зуршил маань одоо ч гэсэн арилаагүй байна би яах вэ? Тэр одоо эхнэртээ. Эхнэртээ үнэхээр хайртай. Бас хүүтэй. Хүү нь манай хүүгээс 6-7-н сарын ах юм шиг байсан. Бас надтай үерхэж байхдаа би том болоод хүүхэдтэй болуул заавал А…… гэдэг нэр өгнө гэж ярьдаг байсан тэгсэн хүүдээ тэр нэрээ өгсөн байна лээ. Би өдөр болгон шахуу тэр болон түүний эхнэрийн HI5-г Facebook-г шалгаж шинэ зураг шинэ сэтгэгдэл бүх зүйлийг нь уншдаг. Би түүнд одоо хайртай бишээ би нөхөртөө л хайртай тэгсэн мөртлөө яагаад ингээд байдгаа ерөөсөө ойлгохгүй юм.

Нэг мэдэхэд л түүний youtube дээр оруулсан гэр бүлийн бичлэг хуримын бичлэг мэтийг ухаж гаргаж ирж байгаад л үзчихдэг. Эсвэл түүнийг надаа сайн байгаагүй болохоор би түүнд атаархаад байдгийн болуу. Би түүнийг найз охинтойгоо хурим хийх гэж байгаа сургаар ойрын хугацаанд төлөвлөөгүй байсан хуримаа урьтаж түүнийхээс илүү томоор хийхийг хичээсэн. Түүнийг хайртай эхнэрийнхээ зургийг оруулхад би хайртай ханийхаа зургийг оруулдаг хүүгийнхээ зургийг оруулбал би хүүгийнхээ зургийг оруулдаг тэдний хүү юу өмсөж би хүүдээ илүүг өмсүүлхийг хичээдэг. Би яагаад байгаан болоо надад зөвлөөч…

секс.мн дээр ирсэн захидал

39 Comments

  1. C C says:

    Миний бодлоор чи өнгөрсөн явдалд сэтгэл хангалуун биш үлдсэндээ харамсаад, түүний аз жаргал чамтай хамт байгаагүй өөр нэгэнтэй хамтдаа аз жаргалтай байгаад атаархаад байгаа байх. Би чамд үнэхээр түүнд атаархаад байгаа бол тэр ч бас чамд атаархаж яагаад болохгүй гэж… Үнэхээр аз жаргалтай байгаагаа түүнийг атаархуулхын тулд биш хайртай ханьдаа, хайртай хүүдээ зориулж зураг оруулж, хувцас хунар авах хэрэгтэй. Одоо чи эргээд түүнийг насан туршдаа араас нь гүйж байсан шигээ гүйж амдьралынхаа аз жаргалыг үрэн таран хийхийг хүсэхгүй байгаа биз дээ… За амжилт хүсье

  2. uranzurag says:

    өдөржин нэт ухахаа боль!
    өөрийгөө завгүй байлга, энэ их амархан.
    амьдрал баян хийх юм их байна.
    чи дэндүү завтай юм.
    бас мөрдөн байцаагч болбол монгол улс гэмт хэргийг 100% илрүүлдэг болох нь ээ хэ хэ.
    нээрээ шүү нэт ухахаа боль!!! хүчээр.
    нэтээ салгуулдаг ч юмуу.

  3. sainuu says:

    chi odoo23 hurchiheed bas huuhed turuulchiheed iim yum bichij suuj baih gj `bi odoo yaagaad bgaan bol`genuu!!!odii hurtel ooriigoo medehgui amidarsar irsen yumu..18т shig l bhiin yaaj eej bolsoн bnaa hehe

  4. sainuu says:

    18ch shig l bhiin yaaj eej bolsom bnaa hehe

  5. Kazok says:

    Хүүхнүүд яагаад ийм тэнэг бдгийн болоо

  6. Mongolia says:

    солиоорол, галзуурал. тэнэглэл.Тэр xүнийг тэгээд үxчивэл чи бүүр илүү гоёоор үxнэ гэж тэнэгтэхийн байналдаа.xаxаxа

  7. Uka says:

    Eniig tailbarlahad ih amarhan. Hvnd anhnii durlal anhnii hair ih gvn setgegdel vldeedeg. Tegeed ch ter zaluu chinii huwid idealnii zaluu bolson bna. Tiim bolhoor chi tvvntei ooriigoo orsoldvvleed bdg ym bna. Nadad bas iimerhvv ym tohioldoj bsan tehdee bvvr 10 jild. Naadhiig chini tsag hugatsaa l emchilne dee. Gehdee naadah chini tiim ch muu zurshil hvmvvsiin heleed bgaa shig gaj don bish oortoo sain talaar ashiglaj bolno. Chi neeh udaagvi bgaa bolhoor hurts ve deeree bna hehe. Deerh hvmvvsiin helj bgaa ataarhuu dotuur tamirtai hvmvvst ihewchlen iim zuil tohiolddog. Bi ch bas tiim bsan. Gehdee sul talaa medsenees hoish gaigvi bolson gehvv dee. Iimerhvv hvmvvs oorsdiigoo l zowoogood duusna. Tsag hugatsaa l bvhnii emch

  8. life is game says:

    мартаа. Умийг дандаа сайн сайхнаар бодож бай.
    Тэгж байнга мордож болохгуй ээ. оорийгоо сайн бариад дахин тэр хуний мэдээлэл руу рож болохгуй!!!.
    ХУмуусээ энэ бухнээс хун болгон санамж абаарай. Тэр олон торлийн hi5 bolon myface гэдэг зуйл дээр гэр орнийхоо хамаг мэдээлэлийг дэлгээд байх шаардлага байна уу гээд сайн бодох хэрэртэй шуу. Иймэрхүү санаа муутай ноходууд гэр орнийг чини мордож байхбийдээ.

  9. bill says:

    атаач эм 🙂

  10. zaluu nas - бүсгүй хүн says:

    Тииймээ.1sapphire-ийн хэлдэг яг зөв. би ч бас тэгдэг. Яаж ийж байгаад л түүнтэй холбоотой бүхнийг мэдэж, олж авдаг. нэтийн хаягиг нь хүртэл олсоон. Тэр надад муухай хандсан ч гэсэн би түүнийгээ уучлаад, мартахыг хичээсэн ч чадахгү байна. Тэр одоо эхнэр, хүүхэдтэй. Гэвч би түүниигээ мартаж чадахгүй юмаа. тэр намайг тоохгүй байх тусам маш их санаад байна. Хайртай юм байлгүй дээ

  11. odnoo says:

    хайран цаг хайран цаг тийм зав бол надад хэдэн хуули хуулаад тоо бодоод огооч би англи хэл хуулаад бн амжуулж чадахгуй бн л даа тэгэх уу жаргалтай газар хун тогтохгуй гэж …..

  12. zochin says:

    энэ бол хайр таний сэтгэл дотор бга нууз хайр надаас жхн эгч юм бнаа хэхэ та одоо болтол хайртай болоол ийм зуйл хж бга тэр хунийг мартахийг бодоод ханиа хайрлах гд узээрэй танд аз жаргал хусий та тэр хунийг мартахгуй тэр хун танид хэзээч мартагдахааргуй зуйлийг огсон болхоор магадгуй анхний хайр ч юб билуу би бас танитай адилхан юмаа бнаа

  13. sapphire says:

    хэ хэ явж явж би өөрийнхөө далд сэтгэлийг чамаас харах шиг болоо. энэ бол ХАЙР. чи түүнд одоо ч хайртай тийм болохоор холбоотой бүхнийг нь сонирхож байгаа.
    би ч бас яг чам шиг ингэдэг. хайртай биш байх гээд үзэн ядах гэж оролдоод ч, мартах гэж оролдоод ч болохгүй. өглөө сэрээд л тэрийг боддог одоо юу хийж байгаа бол, нэтэд юу бичсэн бол гээд л…
    надад бүхнээ зориулдаг хайртай хань минь хажууд байхад л би тэрийг бодож байж сэтгэл амардаг. одоо тэрэнд насна туршдаа л хайртай байх юм бна. энэ хэзээ ч өөрчлагдахгүй гэдэгтэй эвлэрч байгаа. мэдээж амидралаа үрэхгүй. миний хань миний амьдрал харин хайр шал өөр.

  14. bugded ni bayarlalaa says:

    бүгдэд нь баярлалаа.удаxгүй монголруугаа буцна.тэгэхээр найз нөхөд хамаатан садан гээд их л завгүй болно бх.хүүгээ монголд үлдээчээд буцаж ирж нөхөртэйгээ хамт ажил хийхээр бүүр завгүй болоод амьдрал жигдрээд ирэх бх.санаа тавьж зөвөлгөө өгсөн бүгдэд нь баярлалаа.би хэдий атаархаж бсан ч түүний гэр бүл болон үр хүүхдэд хэзээ ч муу санаж муу зүйл хийж бгаагүй шүү.би түүний эхнэрийг хүндэлдэг ухаалаг сайхан эмэгтэй бна лээ.хүүхэд нь ч бас хөөрхөн хүний нялх үр ялгаа юу бхав.бүгдийнх нь амьдралд аз жаргал хүсье.өөрийгөө одоо хянаж бх болноо

  15. bbb says:

    1 chi tuund ih gomdson bh
    2 ternii ehner chamaas iluu bh l daa tegeed bas chinii uur hurdeg chamaas iluug olood avlaa gej
    3 chi harin tuunees iluug olood avch chadaagui
    4 odoo tuunii amidral chiniihees iluu saikhan bga
    iim shaltgaanaas l chi odoo boltol ternii talaar medeelel avaad bdg bh gehdee ene bugdees hamgiin ih noloolj bga ni terend gomdson gomdol zurhnii chin gund bn tuuniig uuchlahiig bod ter nadaas salaagui bol bi odoo hairtaigaa uchrahgui bsn gej bod tegeed huuhdiin huvzas hurim geh metiin zuileer barizaj baisnaas ternii ehner chamaas iluu bol tuunees ch iluu bolhiig bod ter chamaas iluu ihiig meddeg bas bolovsroltoi bol ternees ch ihiig sur ch medhiig hechee ataarhlaa oor zuilruu chigluul tegvel ayaandaa sudlaj suralzaj baigaa zuildee orood tuunig martah bh

  16. hee tss says:

    зааа ихэнхи хүмүүс амидралдаа ядаж нэг хүнд сайн болоод түүнийхээ тухай мэдэж болох бүх мэдээлэлийг нууцхан цуглуулж, асууж сураглаж үзсэн баймаарийн, шал дэмий бас өөртөө хортой гэдгийг мэдсээр бж,,хэхэ, хүний л сониуч зан юм даа. одоогийн фасэбөөк,хай5 энэ тэрээр байдал хурцдаад бгаамдаа. хэхэ, дэмий дээ уг ны, тэхдээ яахав тэгэс гээд татрана биз, хүмүүс сүртэймаа, өөрсдөө их л мундаг өөгүй хүмүүс, хэзээ ч атаархал, өөртөө итгэлгүй байдалтай тулгарч бгаагуй юм шиг,тэдэнд муу юм хийгээгүй шдээ хөөрхий, өөртөө л толгойний өвчин хурааж бна даа…

  17. Ramirez Sanchez says:

    Атаархал

  18. mary says:

    ñàéí óó. ìèíèé áîäëîîð íàéç ìèíü ÷è õèéõ þìã¿é. çàâ èõòýé áàéãàà áîëîõîî𠺺ðòºº õàìààòàé õ¿íèé òóõàé òýð òóñìàà ººðò ÷èíü íýã õýñýã õàìààðàëòàé áàéñàí õ¿íèéã òàíäàæ ìºð人ä áàéãàà áàéõ. òýãýõäýý òýðã¿é ÷è íºõºðòºº õàéðòàé þì ÷èíü íýýõ èõ ñàíàà çîâñíû õýðýãã¿é ýý. àæèë õèéãýýä íºõºð õ¿¿õýäýý õàëàìæëààä çàâã¿é áîëîîä èðýõýýð òýãæ èõ àíõààðàë õàíäóóëàõàà áîëèíî.

  19. cahirmaa says:

    ямар хүн ямарваа асуудалд аль талаас нь хэрхэн хандаж байгааг судалж суралцахад хэрэгтэй сайт-н 1, надад лав энэ хүүхний зуршил сонирхолтой санагдаж байна,ном сурах бичигт нь ийм зуршлыг юу гэж заасан байдаг юм бол, цаашдаа боломж олдвол сэтгэлзүйгээр суралцах сонирхолтой, сэтгэлзүйг маш их сонирхдог:) тиймдээ ч хүмүүсийн бичсэн зүйлсийг уншдаг

  20. асуулт says:

    – захидлын эзний хувьд ийм байдаг байж… яахав чиний мэдрэлд өөрчлөлт л орсон байна шүү дээ.

    – Та нараас асуух юм байна. секс.мн рүү байнга орж бусдад зөвлөгөө өгч суудаг нөхдүүд бас мэдрэлдээ юмтай, хийх ажилгүй,хүний хэрэгт дурлаж суудаг ажилгүй хүмүүс байдаг уу?

    – Дараагийн асуулт- Ийшээ дандаа хар бараан амьдрал, аль л бузар булайгаа хүмүүс бичдэг усраас байнга ороод байвал санаа муутай болж,аиьдрал нь ч өөдлөхгүй цагаа дэмий үрж байгаа хэрэг гэж хүн надад хэллээ л дээ. Яахав тийм байж болох талтай ч байнга сэтгэгдэл бичигчдийн хувьд юу гэхийг нь сонирхмоор байна.

    – Та нарын эхнэр нөхөр энэ сайт руу ороход маш том асуудал үүсэх хэмжээнд хүлээн авч ахин орж юм бичихийг чинь хорьж байна уу?

    – Энэ сайт хэнд зориулагдсан сайт вэ? Ямар хүмүүс орох ёстойн бол хэ хэ?

  21. Xongorzul says:

    -Oor hiih yum alga uu… huuchinii neg ulger domog bolson har yumiig harj mordohoos oor

    -estoi neeree hairan tsag…hairan chinii zaluu nas…

    -hel us shine ug tseejileech, ger ornoo tohijuulaach, ooriigoo fitness ednaraar tordooch, terniig moshgood kom nudee chiltel harj suuhiin orond gedesnii dasgal hiigeech, utreenii dasgal hiigeech kkk

    -huurhun maamaagaa tevreed gadaa tsetserlegt suugaach

    -naad bie ee bodooch 5han sartai huuhedtei hunii bie nyalh l baigaa, nudee com shirtej baij ujig ovchtei bolov doo

    -Za minii duu Uridnii Ul bolson yum bodood baidag TENEGLEL shuu, ooriigoo tatdaa

  22. sakura @ says:

    хуугээ торнитол тэбчээрээ hurdan ajild oroo. оорийгоо забгыи байлгаа. битий тэгж илуу уманд санаа таби за. нэтээр хэсэхээ боли.

  23. puchacho says:

    гэртээ удаан байснаас болжоохгу ю

  24. Ani says:

    Естой Гаж зуршил гэxээс өөр Үг олдсонгүй ккккк

  25. Slash says:

    Атаархуу л хүүхэн байна. Нэг тийм хорон дотуур тамиртай нөхдүүд байдаг даа. Өөрийгөө зовоохоос цаашгүй

  26. Shuvuu says:

    Хайран цаг

  27. for you says:

    хо хо атаархуу хун б.дагш дээ тм хунээс хол явж танидаг хумуусээс ни холдох хэрэгтэй хо хо би оороо тм биш блхоор тм хумуусд дургуй л дээ

  28. erh_saran says:

    би зөвлөж мэдэхгүй юум бна.sorry

  29. q says:

    чамд гэж зовлоход чи хуний амидралийг битгий хулгайч шиг сонирхож бай хун югаа хийх чамд ямар хамаатайн битгий худлаа хун шургаад бай за

  30. ANGEL says:

    hooe chi 23 nastain bj cholootoi bga tsagaa zow zartsuulaache net uhaj hunii amidral sonirhoj suuhaar mergejil deeshluuleh talaar bodoochee bacheloriin zeregtei bol magister bodoooooochee huuhdee joohon tom bolhooor ajilah ym bgaz de uurd geriin awgai baih gee yu OOR HUNII AMIDRAL UHAJ SUUHAAR OORIIHIIGOO ANHAARAACH NOHOROO HALAMJIL………

  31. maki says:

    яасан их завтай юм.

  32. hi says:

    дон болждэ наадах чини

  33. zul says:

    aagii boliochee..yun setgestiin uvchin be..zugeer nyalh noiton bietei,gertee hiih yumgui hunii l hiih yumaa olj yadsan uidel bhad..udahgui ajil turultei bolood zavgui bolood ireheere iim zuil hiihgui ee…gehdee bas jaahan ataarhuu yumaa daa..tsagaan ataarhal bol zugeer shde..amjilt!

  34. Stone says:

    Тэр залуу одоо чиний амьдралд хамаагүйшдээ тэрнийгээ сэтгэлээсээ авч хаяад зөвхөн нөхөр хүүхэддээ өөртөө цаг заваа зарцуулж бай. Ямар юмаа хийж өнгөрсөн юмыг сөхөж суудгийн. Хэрвээ нөхөр чинь мэдвэл их л гомдох байх даа. Энэ бүхэн зөвхөн чиний сэтгэл санаатай чинь холбоотой асуудал чи л өөрийгөө наад байдлаасаа гаргаж чадна шүү дээ. Наад дэмий бодлоо авч хаяад гэр бүлдээ анхаарлаа хандуулдаа бүсгүй минь

  35. аагий says:

    Яасан муухай атаач хүүхэн бэ. Энэ муухай зангаа засахгүй бол маш муу даа. Нялх хүүхэдтэй ч гэсэн атаархаж барьцаад чи лаь сэтгэцийн өвчтэй байхаа. Цаг алдалгүй үзүүлж эмчлүүл. Тэгэхгү йбол амьдрал чинь там болж хувирна шүү…

  36. XT says:

    Hun sanasandaa hurch chadaagui zuildee urgelj shunag handdag.. Chi uuriiguu l zovooj baina gedgee meder! Ter chinii talaar neg ch udaa bodohgui baihad ternii talaarh bodol chamaig uuriig chini l zovooj baigaa. Arai jaahan gegeer, uurtuu baigaa zuildee setgel hangaluun baij sur.

  37. khongorkhon says:

    гэртэй хийх юм байхгүй болоод л тэгж байгаа байх аа. тэгээд уул нь нялх хүүхэдтэй ээжид хийх ажил зөндөө л баймаар юм даа. гэрийн ажил барагддаггүй ш дээ. за тэгээд наад залуугаа мөрдхөө боль санаадгүй нөхөр чинь харчихвал хардалт үүсч чамд итгэхээ болно шүү.

  38. Mr. M says:

    тэнэглэл

  39. naran says:

    Хүүгээ торнихоор ажил олж хийгээрэй. Нөхөр чинь энэ тухай олж мэдвэл гомдоно доо. Амьдралаа, залуу насаа өөр хүний амьдралыг сонирхож, мөрдөж өнгөрөөх гэж үү. Зөндөө сайхан юм байхад зөвхөн нэт ухаад л байж байдаг. Гэхдээ санаа битгий зов, тэрнийгээ зүгээр л тэгээд орхи. Өөрийгөө хөгжүүлж, боловсруулж, байнга нэт ордог юм бол гадаад хэл сурч, онлайнаар гадаадын сургуульд сурсан ч болно шд. Оюун бодлоо хэсэг хугацаанд \3 сараас дээш шүү\ завгүй байлга. Нөхрөө халамжилж, хүүгээ өсгө. Наадах чинь асуудал биш. Харин нөхөр чинь мэдвэл том асуудлыг эх суурийг тавина даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.