Бүгдэд нь энэ өдрийн мэнд.одоо 25 настай эмэгтэй ажилладаг. Надад нэг муу зуршил байнаа ийм хүмүүс байдаг болуу ер нь манай ээж жаахан дуугай даруухан талдаа хүн тэр болгон хэл амаа урчих гээд яриад байдаг хүн биш аав маань бол зүгээрээ. Тэгээд би ээжийгээ л жаахан дуурайж дээ дуурайх дуурайхдаа бүр дордуулаад дуурайчихсан байна учир нь би их ичимхий юмаа наанаа бол ичээгүй царай гаргахыг хичээдэг ч цаанаа бол ичиж үхнэ жишээ нь олон хүний дунд чанга дуугарч ч ярьж чадахгүй, аливаа юманд түрүүлж дуугарна гэж байхгүй эрэгтэй хүнтэй ч олигтой харьцаж чаддаггүй тэгээд ичээд л хурдан холдохыг хичээдэг тэнэг байгаа биз гол нь би энэ байдлаасаа болоод найз залуутай бологүй байна одоо бас хүн амьтантай суух нас болчоод байдаг. Урьд нь нэг залуутай үерхэж байсан. Би өөрийгөө энгийн л аятайхан бүсгүй гэж боддог. Гол нь л би өөрөө хүнийг өдөж ярина гэж байхгүй надтай л хүн харьцаж наана цаана болохгүй бол. Яг үнэндээ би хүний өөдөөс ч эгцлээд харж чаддаггүй заримдаа ичээд хэ хэ ёстой тэнэг юмаа өөрийгөө гайхаж байна гол нь би өөртөө итгэлгүй байна өөртөө байгаа юмандаа итгэлтэй биш дандаа өөрөөсөө өө хайж олоод тэрнээсээ ичнэ дээр нь одоо үед над шиг ийм сонин хүн надаас өөр байхгүй биз арай л дэндүү энэ байдлаасаа гарах хэрэгтэй гэж өөртөө анхааруулдаг ч цаанаасаа л нэг болохгүй нэг л мэдэхэд гарч ирээд байдаг мэдээж би угийн даруухан ч энэ ичдэг асуудлаасаа салмаар байна өдий нас биед хүрчээд жаахан хүүхэд биш дээ. Энэ байдлаасаа болж би олон боломжийг алдаж байна. Яаж өөртөө итгэлтэй ичдэггүй болхуу энэ талаар та бүхэнд мэдэх юм байна уу?
секс.мн дээр ирсэн захидал
44 Comments
шоудаад бай тэгбэл галзуу болно
юндаа ичдэг юм бэ. хун болсонийх ядаг юм бэ. одохгуй юу. би лав таалагдсан бусгуйд шууд очоод танилцадаг
би 22 нас хуртлээ яг чам шиг байлаа аймаар ичимхий олон хүний дунд болон танихгуй хүний хажууд тэр тусмаа эсрэг хүйснийхээ хүний хажууд дуу гарч өгдөггүй байлаа тэгж байгаад нэг л өдөр хэлд орсон доо харин сүүлдээ их яриа болох шинжтэй болоод өөрийгөө хянаад одоо бол энгийн нэгэн яриа хөөрөөтэй хэнтэй ч ярилцаад узэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон
ийм болоход ажлийн хамт олон дотний найз нөхдийн халуун дулаан уур амьсгал нилээд нөлөөлсөн гэж боддог
Эхлээд дотны найзууд ажлийнхантайгаа дараа н тэдний танилууд найзуудтай нь шоуд гэхдээ боловсон маягаар бусдаар учир зуггуй ууж идээд унтаж хэвтээд биш л дээ 100 грамм татсан шигээ бага зэрэг халаад ирэхээр биэ ээ барих чин арай гайгуй болно бага бага тэж хүмүүсийн харилцаанд оролцож эхэлсэнээр нэг л мэдэхэд чи хэлд ороод хүмүүстэй дажгуй харилцдаг болно доо гэхдээ архи бол 200 граммаас пиво 2 грушикаас вино 400 грамаас хэтрүүлж болохгуй шүү
даруухан гэдэг үг маань давхар утга агуулж байхыг үгүйсгэхгүй. даруухан гэдэг тодорхойлтын цаана тэнэгдүү, мангардуу, мэдлэггүй, оюуны хомсдолтой гэх мэтийн хүний өмнө ил гаргаад баймааргүй чанарууд нуугдаж байх магадлалтай байдаг. жинхэнэ даруухан байна гэдэг маань хүнээс илүү чадвараа тэр болгон гайхуулаад байхгүй байх чанар юм. одоо үед энэ чанарыг бүрэг дорой, үлбэгэр сул байхтай андуураад байдаг нь харамсалтай. чиний даруухан чинь жинхэнэ даруухан байгаасай.
Bi oorigoo hezee iim niitlel bichchihwe gej bodlo sh de hehe. Bi yaag cham shig ichemhii
Би одоо 30 хол гарсан ч бас л ичимхий зориггуй ,, муугаар хэлбэл ууртуу итгэлгүй дорой нэгэн..Ийм байдлаасаа салахиг хусэвч чаддаггуй байсаар таарлаа. Одоо уурчлугдух ни бараг л унгурсун хэрэг биз. гэхдээ 20-той уэйиг бодвол бас ч гэж арай дээр болсон байхаа.. Энэ байдал эр ни л Хун уурийнхуу сул талиг хэтэрхий их томсгож бодсноос болдог юм шиг санагддаг одоо боджээ байхад.. Уурийнхуу давуу тал сайн чанараа мэддэг бол ичээд зовоод явдал бага л болох бай
сайхан 100 татаад гараад гүйчих, тэгээд зүгээр болно ок
baagii004 naizlah uu?
ичээд яах юм бэ хэн ч чамайг шоолохгуй инээхээ хуртэл асуух гэж уу гээд дуу байдаг даа тэрийг сайн сонс
Чи ичэмхий гэж өөртөө итгэлгүй гэвэл арай ойлгомжтой сонсогдох байхаа.Өөртөө итгэлтэй бна гэдэг тийм амархан зуйл бишээ маш их туршлага дамжиж байж бурддэг юм.Эсрэгээр нъ хэлбэл туршлага нъ өөртөө итгэх итгэлийг өгдөг.Чиний эргэн тойроний хумуус төрлөхийн юм шиг өөртөө итгэлтэй харагддаг байж бно гэвч тэдгээр өөртөө итгэлт бдал нъ уггуйгээр илэрдэг угуй бол юуг ч гунзгий боддоггуй байж болийшд.Ямар туршлага дамжиж байж өөртөө итгэлтэй болж чадах бэ гэвэл ажил, хувийн амъдрал,хумуусийн харълцаа гээд амъдрал өөрөө ургэлж ямар нэгэн шийдвэрт хөөгдөж байдаг.Энэ сар мөнгөө хэт зарцуулчихлаа? тэр хунд дургуй бдаг дараа яаж харъцдаг юм билээ?хиймээргүй ажил авчихлаа чадах болов уу?жижэгхээн зуйлсийн давтамж мэдээж амжилттай бутсэн болгоноос биш алдаанаас ихийг сурдаг дараагийн удаа адилхан алдаа гаргахгуй ингэж бодож чадвал туршлага болж улддэг.Бух зуйлд өөрөө шийдэж өөрөө хариу өгөх хэрэгтэй болдог юм.Хамгийн чухал нъ энэ шийдвэрийг өөрөө унэлэх, ур дун нъ бутээмж муутай болсон байлаа ч харамсаад байвал өөртөө итгэх итгэлтэй нэгэн болж чадахгуй. Адилхан алдааг 2дахин давтахгуй байх хэрэв бутэмжгүй болсон тохиолдолд ур дунгээр нъ биш шийдвэр гаргасан байдалаа бодож узэх хгтэй.Бас уръдчилан төсөөлөөгүй гэнэтийн явдал тохиолдож алдаа гарсан бол чиний шийдвэрээс болсон эсэхийг бодолцож узэх гээд л…Зөвхөн чамаас шалтгаалахгуй болж бутэхгүй зуйлс ч бдаг гэдэгийг ойлгох хгтэй.Бух зуйлийг өөрт хамааруулаж ур дунд нъ хэт анхаарвал харамсал гутранги узэлээс салахгуй арай гэж олсон туршлага чинъ чамайг өөртөө итгэлтэй бдал руу хөтлөхгүй болгоно.Ойлгосон уу? Өөртөө итгэх итгэл гэдэг өөрт итгэхийг хэлнэ.Чамд амжилт хусъе
Хэнтээч тааралдсан оорийгуу тэд нараас доор уздэг бас юуч узээгүй юум узэгүй юм чин ярих юум олдохгуй бга биз ягл миний нэг танидаг хунтээ ижэл иймэл хун бна унхээр тийм биш юум бол энэ амидралд ичэх зуйл бхгуй чиний толгой ажилдагл юум бол чи тийм тэнэг байдласаа гарч чсдна бусадтай нийл ажилийн болон гэр бул найз нухуд ямар нэгэн нийллэг юумуу ажил хэрэгт байнга оч бас гаднах байдлаа жоохон оорчил жоохон стыллэг бай гэхдээ тийм аймар биш за тэгээл бичхийн бол зундуул юум бна хамгийн голно чи бусадтай ижэлхэн хун яг тэднар шиг сэтгэж ходолдог ягал ижэлхэн
Чи бол матрийн матар бас дээрн боловсролгуй хэнтээч харицсан тэдний доор орж явдаг чи хэнтээч тааа
uneheer lag busgui bn.taniltsahiig husch bn shu.nadad l lav iim l busgui taalagddag.
çàíãàà çàñàõ õýðýãòýé ø¿¿. çàâàë
яасан хөөрхөн юм.эвдрээгүй л зангаараа байгаа юм бна да.битгий санаа зовоо.харин ч таалагддаг ийм зан ааштай хүмүүжилтэй эмэгтэй.чамтай танилцах юмсан.
hi, uynii umnu ene udriin mend, bi bas yaaaag cham shig baisaaaan,odo bol tiim bish, mash neeltei uurtuu itgeltei bolson! nadad tysalsan gants um gevel Lady tuwiin ZALUU HADAGTAI NOYODIIN SURGUULI! bi terend 2 udaa yawsan, mash ih tys bolon shyy, yag yaj tysalsan gedge bichvel huudas duuren um boloh baih. hamgiin gol n bi bie bas huntei chulutei haritsaj uurtuu mash ih itgeltei bolson.handaad uzeerei Lady tuwd, chamd ch gesen tys boloh baih.Amjilt!!! uu tiim odoo zunii surglt n bolj bga um bn lee,manai bas neg bureg ichimhii duu maani yawj bgaa, owoo uurchugduud bgaa shyy!
Ичимхий байх нь сайн муу аль аль талтай. Гэхдээ ичмээр үед ичиж \ичмээр үйлдэл хийсэн\энгийн үед энгийн л байх хэрэгтэй болов уу… Миний хувьд би бас их ичимхий байсан, хэнтэй ч ярьдаггүй, нийлдэггүй \найз нар ч цөөнтэй\ байлаа, гэхдээ одоо энэ байдал маань 360 градус эргэсэн гэж хэлж болноо. Хүн өөрийгөө нээх хэрэгтэй, хүний нийгэм чинь харилцаан дээр байдаг болохоор ичимхий байна гээд энэ байдгаараа байгаад байвал ганцаардаж, өөртөө итгэх итгэлээ улам л алдана. Магадгүй өөрт тань ичих шалтгаан \дутагдалтай тал, сэтгэлгээний баригдмал байдал-гэрийн хэтэрхий ёсжсон хүмүүжил\ байдаг болоод, тэр нь таныг өөртөө итгэлгүй байдал руу түлхдэг биз. Надад ч мөн тийм шалтгаан байсан, одоо ч байгаа гэхдээ би тэр шалтгаанаа зүгээр л тоомжиргүй орхих нь хэрэгтэйн байна гэдгийг ойлгож өөртөө байгаа давуу тал, сайн чанаруудаа илүүтэй хөгжүүлж эхэлсэн. Аа бас надад нөлөөлсөн том зүйл маань миний мэргэжил байсан л даа. Магадгүй ичимхий байдлыг арилгах бас нэг алхам бол олон нийттэй харьцах ажил байх. Тийм болохоор ичгүүрийг үүсгэж байгаа гол шалтгаанаа олж тогтоогоод тэрэндээ таарсан хариу үйлдэл хийж эхэлсэн нь дээр гэж бодож байна. Эрчүүдтэй төдийгүй хүмүүстэй чөлөөтэй харьцахад, харьцаа үүсгэхэд мэдлэг их тус болдог. Тийм болохоор ямар ч хүнтэй таарсан, юу ч ярилцсан ичихээргүй л энд тэндэхийн элдэв сонин мэдлэг мэдээлэлтэй байгаарай гэж зөвлөе, амжилт хүсье
шаааааааааал тэнэгийн бэ өдий том болчоод хүнтэй ч зөв харицаж чадку. ичдэг гэнүү утгагтүй юмаа. зугээр л оортоо итгэлтэй бгаа царай зүс бие хаадаа сэтгэл хангалуун бгаачээ. эсвэл аймшгийн арчаагүй царай муутай хүүхэн бхаа дааа
сайн уу. би харин энэ занг чинь сул тал гэж бодохгүй байнаа. харин ч давуу тал ч байж болно шүү дээ. гэхдээ юм болгон дээр ичээд өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй бусдад буруу ойголт төрүүлээд байх юу нь сайн байхав дээ. ер нь цаашдаа өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. харин энэ байдлаасаа болоод хүнтэй танилцаж найз залуутай болж чадахгүй байна гэж би бодохгүй байнаа. эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн бусдыг татах гоо сайхан байдаг гэж би сонссон. чамд ч гэсэн ийм гоо сайхан байж л байгаа. харин зүгээр л өнөөдрийг хүртэл энэ гоо сайхныг чинь чамайг юу ч хэлээгүй байхад ойлгож олж харах тийм залуутай л учраагүй байгаа байх. тийм болохоор яарах хэрэггүйээ. яарвал даарна гэдэг ш дээ. харин ч энэ занг хайрлах хүн зөндөө байгаа гэдэгт би итгэлтэй байна
наадахыг чинь ичимхий зан гэж хэлэхгүйдээ, харин хүмүүстэй харилцах чадвар дорой гэж хэлэх байх, ичих өөртөө итгэлгүй байх 2 хоорондоо төстэй юм шиг байдаг ч яг нарийн ажиглавал тийм биш,, хамгийн гол шалтгаан нь алдаа гаргах вий хүмүүст таалагдахгүй үлдэх вий гэдгээс үүсдэг, гэтэл бодит байдалд хүмүүст харин ч алдаа гаргадаг энгийн хүмүүс л илүү таалагддаг юм ш дээ, хүмүүст таалагдахгүй байх вий гэсэн айдастай хүнээс хүмүүс аяандаа холддог,тийм хүмүүс өөрийнхөө бүх үйл яриа хөдлөлд хяналт тавьдаг болохооор эсрэг талдаа энэ байдлаа халдааж үргээж орхидог гэхүүдээ, тэр илтгэх урлаг билүү 1 тийм сургалт байдагдаа суугаад үзвэл илдэхгүй байхаа, жоохон нийгмийн идэвхтэй бай, өөртэйгээ ижилхэн хүмүүсийн жижигхэн цуглаан зохиож ч болох юм бишүү, хүн өөрийгөө бусдад илэрхийлэх хамгийн чухал зүйл хэл яриа шүүдээ, би багадаа бүр ийм стрест ороод би хэлгүй хүн байсан болоосой хүмүүс намайг юм ярихад шоолно гэж айхгүй байхсан гэж хүртэл боддог байж билээ,гэхдээ хожим хүн болгон л иймэрхүү айдастай байдгийг, хүмүүс надтай л ижилхэн буруу зөрүү ярьдаг алддаг гэдгийг ойлгоод өөрөөрөө байх болсондоо, чамайг харин ч бусдаас илүү далд мэдлэг чадвартай эмэгтэй гэж бодож байна шүү
Чамшиг эмэгтэйд дуртай залуучууд олон байдаг юмаа. Миний нэг найз тийм. Нз охин нь барагтай л бол юм дуугардаггүй юм даа. За амжилт
ийм хун зөндөө л байдаг шдэ.би ч бас тэдний нэг.ямар 1 шалтгаанаар л ийм болдог гэж боддог.Үүнд:биений гажиг,батга,сэвх,сурлагийн амжилт ч юмуу.эдгээрийн али нэг н чамд байгаа бол ямар 1 алхам хийж эхэл
Зөв үедээ ичиж бай.Бүжиглэх нтр дээр ичээд байвал чааг хэн ч тоохгүй.Харин өөрөө эрэгтэй хүнийг өдөх бол хэрэггүй дээ тэр чин даварчин.
Нээрээ энэ сайтаар ороод үзээрэйhttp://moneyoloh.miniih.com/.Чи халуухан залуухан байнаа.Чамд ирээдүй бна нэтээр ажил хийгээд байвал хурдан баяжина.Эрэгтэй хүний талаар санаа бүү зов.Би чамайг мэдэх юм шиг байна.
Neg sain huntei bolood uerheed ilen dalangui bgaad surchival, oortoo taalagddag zuilsee baga bagaar neegeed, oortoo itegeltei uuriiguu hairladag bolno. chamaas ch ochnoon tsrai muutai, ochnoon dutagdaltai humuus, huuhnuud neeh saihan amitad shig l uursdiiguu sanaj yavdag bizdee, tiim yum chin uurtuu itegeltei bai
vilchilgeenii ajil xiix xeregtei um bolu
сайн байна уу.би яг чам шиг аймаар ичимбхий байсан.гэхдээ би бүүр орчуулагч мэргэжилтэй тул аймаар олон хуний омно синхронс орчуулга хийх хэрэг байнга гардаг байсан тэгээд хичээсээр байгаад ичих ни арай гайгуй болсон.дээр ни олон хумуустэй нуур тулж уулздаг ч юмуу тим ажил хий тэгээд нэг мэдэхнээ их яриа хууруу сайтай дажгуй болчихдог юм билээ
– Bur hunii nudruu harj chadahgui ichne gedeg bol teneg hereg shuu nuhuur
-Uran iltgel, Iltgel yaj tavih ve geh met zondoo l surgaltuud baina lee, tend hun iltgel tavihaas gadna yaj hunii anhaarliig oortoo tatah, yaj ugee herhen huviarlah gd l chamd heregtei bugd baigaa, amjilt
Ичуж болохгуйээ
би ч гэсэн чамтай ер нь төстэй байсан. Гэхдээ одоо өөрчлөгдсөн,нөхөр хүүхэдтэй чамтай чацуу эмэгтэй. Ичимхий байдлаасаа салахын тулд юуны өмнө өөрийгөө үнэлж сур, гадаад төрхнөөсөө ч юмуу ер нь өөрт чинь таалагддаг тэр зүйлээ хүнээс ичих үедээ бодож, би бусадтай адилхан харин ч илүү, ичээд байх юу байнаа гэх мэтээр бодож бай.Бас ажлаас гадна олон нийтийн газар их яв, шинэ хүмүүстэй танилц,найзынхаа төрсөн өдөрт оч.Гэхдээ энэ нь замаа алдаад гадуур яв гэсэн үг биш л дээ.Манай нэг найз их ичимхий байсан тэгээд нэг зуны амралтаараа ахынхаа дэлгүүрт ажилласан чинь аймар нүүрэмгий болцон байсан.Тэхлээр ер нь олон хүнтэй л харицах хэрэгтэй байхаа. Гэхдээ ичимхий байна гэдэг бол ичих айхаа мэдэхээ байцан тэнэг амьтдаас хамаагүй сайхан зүйл ш дээ,ичимхий байгаад гайгүй болж болно. Харин дээр дурдсан шиг тэнэгүүд бараг засардаггүй юм.Чамд амжилт хүсье.Надтай найз болохыг хүсвэл соммэнт үлдээгээрэй.
Чамд мэдээж сайн сайхан чанар байгаа түүндээ л анхаарлаа хандуулж өөриийгөө хайрлаж өөртөө итгэлтэй бай. Ичимхий зан магадгүй чиний сайн тал байж болно. Эхлээд чи өөрийгөө байгаагаар нь хүлээж авч өөрийгөө хайрлавал чамайг байгаагаар чинь хайрлах хүн гараад л ирнэ. Өөрийнхөө сайн сайхан зүйлийг улам зүлгэж сайжруул, аяндаа бусад чамд таалагддаггүй тэр “өө”-үүд нь арилах байхаа.
чамд аз жаргал амжилт хүсье бүсгүй минь
lady тов гээд бдаг юм тэр наатахийг чин засах бхаа
хамгийн эхлээд чи өөрийгөө байгаагаар нь хүлээж аван өөрийгөө хайрлаж сур.
өөрийнхөө дутагдалаа биш давуу талуудаа нээж ол. тэгээд тэр давуу талуудаараа сул талаа нуу. байнга хэв маягаа өөрчилж бай үсээ огт өөр болгож засуулах, хувцаслалтаа өөрчлөх гэх мэт. хаяа зад шоудаж бай. өөрийгөө эвд тэхдээ муу талруу нь биш шүү.
АМЖИЛТ ХҮСЭЕ 😀
би ч гэсэн анх хүнтэй танилцахдаа(эрэгтэй,эмэгтэй хамаагүй) бага зэрэг ичээд,дуугуй байxыг боддог юм,гэвч хэсэг хугацааны дараа гайгүй болчихдог юм.Гэвч хүмүүс намайг яриа хөөрөөтэй,нийтэч гэж дүгнэдэг.Уул шугамандаан бол би ичимхий хүн
байгаад байдаг,ямарч байсан өөрийгөө өөрчилж сурах хэрэгтэй.Одоо бол гадуур янз бүрийн харилцааы сургалт олон болсон шүү дээ.
ЭНД АСУУДАЛ АЛГА ИЧНЭ ГЭДЭГ НЬ ЗҮГЭЭР Л СЭТГЭЛИЙН МЭДРЭМЖ ЮМ ….НЭГ САЙХАН УРТААР АМЬСГАА АВААД Л ӨӨРИЙГӨӨ БҮРЭН НЭЭЛТТЭЙ ЧӨЛӨӨТЭЙ БАЙЛГАЖ СУР …ТЭГВЭЛ БҮХ ЗҮЙЛ ЧИНИЙ АЯНДАА ГУЛГААД ОРООД ИРНЭ…ЗОРИГТОЙ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛ ..ҮГҮЙСЭН БОЛ НАСАН ТУРШИД ЧИН ЧАМАЙГ ДАГАХ БОЛНО
олон хунтэй харилцаж сур тэгвэл тэр дуугуй гээд бга утга бхгуй болно эр ни хунтэй зов харидаж сэтгэл санаагаа нээнэ гэдэг бол бас 1 соыл шуу дээ оорийгоо чолоотэй байлгаж элэн далангуй сэтгэ за
ичнэ гэдэг янз янз доо ганцxан чадваргүй гэвэл дутагдалтай ичих гэдэг чини шууд утгаараа бол хэцүү гэхдээ бас нэг талаас ни харвал згр ч юмс шиг
юм үзээгүй xөдөөний хүүхүд бн даа чи. юм үзэж нүд тайлаад ирэхийн цагт зүгээр болно доо…
ямарч чадваргүй хүн ичдэг юм болов уу?
нэг талаар ичиж байна гэдэг чинь чи хүн бн гэсэн үг тэхдээ ичидгүй гээд эрээ цээрээ алд гэсэн үг бас бишээ миний бодлоор өөртөө жааханч гэсэн итгэлтэй бай өөрөө өөртөөгөө ярилц толинд хараадач юм уу? энгээд яваад байвал чи хайртай залуугаа алдна шүү
Наад сул талыг чинь засаж болноо. Би ч гэсэн тийм л байсан. Ингээд хэлчихвэл энэ юу гэж бодох бол, энийг нь ингэчихвэл буруу бол уу гээд дотроо зөндөө юм бодоод л…. өөрийгөө үгүйсгээд л байдаг юм. Тиймээс би энэ муу талаа хаяахаар шийдсэн. Эхэндээ их хэцүү байсан, өөрийгөө хүн дайчилдагдаа тэрэн шиг л би чадна, миний зөв гээд л дотроо бодоод бай. Бодож байгаа зүйлээ ил гаргаж сурах хэрэгтэй. Нэг л мэдэхэд чи хүмүүстэй чөлөөтэй харьцдаг болчихнодоо. Хүн юм сурах гэж хичээдэгтэй яг л ижил зүйл шүүдээ. Амжилт хүсье. Өөртөө итгэлтэй бай.
аан тм ааш эвдрэх гэж ичимхий байдалаас гарна гээд бодохоор хаяа илуу дутуу худалаа маяг сураад бдг юм билээ яг өөрийнхөө занг л олох хэрэгтэй бх тэгэхээр бгаагаараа бж бгд згр л амидралд хэрэгтэй юм сура;тсах хэрэгтэй юм шиг санагдсан.өөрөө тийм ичимхий даруухан болохоор зарим хүмүүсийиг хараад буур өмнөөс ни цихиж ухэхээ шахдаг зарим нэг ни буур ичихх булчирхайгуй юм шиг л аашилдаг харахаас ичдэг ккк тэгээд бодохоор хэт илэн далангүй бх зан бас таалагдаад бдггүйээ
сайнуу би бас даруухан чамтай жоохон магадгүй жоохон ч биш адилхан санагдаж бна. гэхдээ би одоо ч бас өөрийгөө хүүхэд шиг юмаа гэж боддог яаж том хүн шиг болох бээ гэж бодоод л сууж бна хэт даруухан болохоор хүмүүс ойлгохгүй их хэцүү бдг юм билээ.багаасаа л илүү дутуу юм гаж юм бхгуй бдг бсн болохоор тэр бхаа хая би яг жоохон хуухэд шиг гэнэн бгд бдг юм.би одоо чамайг бодвол хэд эгч юм бнаа би бас л би л гантсаараа ийм даруухан ичимхий юм бх гэж их боддог бсн гэхдээ хийх юмаа хгд явж бвл аяндаа бүх юм болноо.их хичээх юм бол ааш эвдрэх юм шиг санагдсан сн мэдэхгүй юмбнаа гэхдээ л амжилт хүсие бух юм болно итгэлтэй бгд схн амидраарай
henees yunaas ichhewde nas biyend hursen hunuus chin. ihewchlen iim humuus uurtuu itgelgui , dutagdalaa het ih medertsen aimhai gesen ug . yaawch iim bj bolohgui herwee chamd tiim surtei dutagdal bhku bol yunaas ni ichdiin be uurtuu itgeltei zorigtoi bai l da tegul amidral iluu gegeeleg sonirholtoi shan sangdana shde odoo bol heterhii baraan bgaa bhaa yag l durwuljin hananii dund haashaa ch gartsgui deeshee garaad uzuul yu bgaa bol gej uzhees aidag buland ni shigdeed bn hezeech shan zaluu nasiig tegj unguruulj bolohgui shuu za amjilt unsiiii hehe
Би бас чамтай яг адилхан залуу. Аймаар хэцүү намайг гэдэг бүсгүйчүүд байдаг гэтэл би ичээд уулзахаараа олигтой ч үг дуугарч чадахгүй, тэгсэн мөртлөө мессенжер энэ тэрээр бол зүгээр. Өөртөө нэг л итгэлгүй байгаад байдагийн. Өөртөө итгэлтэй энэ тэр болгодог арга чарга байдаг бол ч хэрэгтэй л байна