Амьдралаа бодох уу яасан нь дээр вэ?

Сайн байцгаана уу би /24 тэй/ найз залуутайгаа /28тай/ хамт амьдраад 2 жил болж байна. Тэр маань уг нь сайн залуу л даа. Надад ч сайн. Гэхдээ түүнийг аав ээж 2 нь байнга л болохгүй бүтэхгүй арчаагүй тэнэг гэх юм. Найз залуу маань гадаадад сурч байгаад сургуулиа төгсч чадаагүй юм байна лээ. Тэрнээс нь болоод л тэгдэг байх. Тэдний гэрийн уур амьсгал нэг л таагүй эвгүй. Ээж аав нь ч надад тийм ч дуртай биш. Энэ тухайгаа түүнд болон бусад хүмүүст хэлэхээр эцэг эхтэй нь амьдрах биш гээд байхын. Тэр гэрийнхэнтэйгээ муудалцхаараа дандаа л хар ажил хийнэ гэх юм. Би өөрөө 1 компанид ажилладаг. Заримдаа ийм хүнтэй яаж бүх насаараа амьдрана даа гэж бодогдоод байх боллоо. Түүний бүх юм эцэг эхээс нь хараат. Намайг өвдөж байхад гэрийнхэн нь юманд яв гэвэл явж чадахаар, явж ч байсан хүн л дээ. Тэгээд бодохоор заримдаа эргэлзээд байх юм. Тэр маань мөнгөтэй болхоороо хуримаа хийгээд сайхан амьдарнаа гэхийн. Цаашид ингээд байгаад байх уу эсвэл амьдралаа бодох уу яасан нь дээр вэ?

секс.мн дээр ирсэн захидал

12 Comments

  1. Зочин says:

    Хэнд хайртайгаа эхлээд сайн бод, тодорхойл. Залуудаа юу өөртөө илүү байна уу. Өөрсдөө бүтээх үү, бэлэн нь зүгээр үү. Ер нь чиний хэлж байгаагаар ирээдүйгүй гэж юуг хэлж байгаан. эд хөрөнгө үү хайр сэтгэл үү
    ЭР ХҮНИЙГ АМЖИЛТАНД ХҮРГЭХ ГОЛ ХҮЧ БОЛ ЭХНЭР БУЮУ ГЭРГИЙ байдаг юм. Чи харин тэр нь байж чадах уу.
    асуувал хариулна шүү

  2. bileg says:

    эрт мэдсэн бол тэгж бодогдож бгаа бол эрт холдсон дээр бдаг юум хугацаа өнгөрөх тусам улам хэцүү болдог юум даа

  3. darjaa says:

    chinii xvssen xvn bish bolox geed bnu…amirdraliig uursduu bii bolgodog bolxoos bish belen uman deer suux durtai cham shig oxind bi law durgvi

  4. Slash says:

    Õººðõèé ìèíü ìºíãºã¿é çàëóóä õàéð áàéãààä ÷ õýðýã àëãàà òý.

  5. sakura @ says:

    салааааааааа сал. чи оороо ч итгэхгүй бн

  6. nini says:

    boli boli ymarch ywts ireedui alga

  7. jaagii says:

    хүүххэдгүй бол болъ.

  8. ХАЙР says:

    хүний эцэг эх хүүхдийнхээ төлөө гэж байгаа нь энэ. арга нь буруу байна. гэхдээ эцэг эх нь тэглээ гээд чи дээрээс нь ингэж болохгүй. давхар давхар дарамт байна ш дээ. мэдээж боломжтой болохоороо сайхан амьдарнаа гэж байна. эр хүн туг ч барина тугал ч хариулна. танай нөхөр дотроо юм бодож л байгаа. харин ч чи дэмжээд хайрламаар юм. хайртай болоод та 2 суугаа биз дээ. ийм хэцүү байхад нь чи хаяад явбал тэр залуу ирээдүйдээ итгэлгүй нэгэн эсвэл архичин болно. мэдээж дандаа эцэг эхээсээ хараат байна гэж байхгүй. одоохондоо боломжгүй болоод ээж ааваасаа холдохгүй байгаан. яг үнэндээ хатуу ширүүн үгтэй хүмүүс чинь сэтгэл нь цайлган хар буруу санадаггүй ш дээ. чиний ээж ааваас ялгаа юу байхав. чи ч гэсэн хэзээ нэгэн цагт хадам ээж болж л таараа. эр хүн ямар явах нь эхнэрээс нь хамаарна даа. сайн муу явах нь чамаас хамаарна. эр хүнийг басаж болохгүй шүү. яагаад ч юм өмөөрмөөр санагдаад кк. ямар архи уугаад зовоогоод зодоод байгаа биш . танай нөхөр хүүхдээрээ болоод ээж аавынхаа үгнээс гарахгүй байгаан. би ч гэсэн одоо ч ээжээсээ дүүгээсээ ахаасаа асуудаг. би юмыг асууж зөвлөж байж шийддэг. тэрний буруу байхгүй ээ. за тэгээд энэ бол асуудал биш зовлон биш. энүүнээс хэцүү амьрал цаана чинь зөндөө байна. танай гэр бүлд аз жаргал хүсий.
    http://www.youtube.com/watch?v=hn2299pReqk

  9. Gatu says:

    сайн бодохгүй юу даа хадам ч гэсэн амидралд оролцуул онцгүй биз дээ …насаараа ээж аавтай нэ таарахгүй явсанаас эртxэн салсан дээр дээ тэгээч нөхөр чинэ арчаагүй юум бна

  10. hanzo says:

    за боли боли. 28 хурчээд ажил, сургуули ч бхгуй хунээр ях гээд бгаан? Тэгээд бас бух юм ни эцэг эхээс ни хамаардаг гэхээр. Жоохон хуухэд шиг санагдаад бн. Мэдээж эцэг эх ни ухаараасай ойлгоосой гэсэндээ л тэгэж углэдэг бх. Гэлээ ч гсэн нэгэнт онгорсон юмийг одоо мянга углээд ямар нэмэр бна. Тэнэг хадмууд бна. Тэрнийхээ оронд хуухдээ дэмжижмээр юм.

  11. са says:

    нэг их сайн ойлгосонгүй. Хэрвээ чи өөрөө эргэлзэж байгаа бол хариулт нь тэр юм бишүү дээ. Ээж ааваас нь хойш чи л тэжээнэ гэсэн үг шдээ одоо ийм байгаа юм бол, мэдээж хэний ч хувьд хайртай хүнээс нь илүү гэр бүл нь л байдаг шүү дээ,

  12. bbb says:

    neeh sain oilgosongui ee todorhoi bicheegui bolhoor teg inge gej helej medehgui yum bn. gehdee ezeg ehiinhee ugnees garrdaggui bas ezeg e ni amidrald chin orolzood bdg bol hezuu l yum yutai ch huuhed gargahgui jaahan aznaarai yaaran huuhed demii shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.