Сүүлийн жилүүдэд нэгэн зүйл маш тодорхой болсон билээ – шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь ХДХВ-ын халдвар дамжих эрсдлийг ихэсгэдэг.Хэн нь актив, хэн нь пассив, хэн нь топ, хэн нь боттом байх нь хамаагүй бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээгүй л бол та хоёр хоёулаа хамгаалалтгүй байна гэсэн үг.
- ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга зам нь бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орох, эсвэл бэлгийн харьцаанд огт орохгүй байх
- Бэлгэвч хэрэглэх нь олон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх найдвартай арга юм.
- Тэгэхээр дээрх санамжуудыг дагаж мөрдөөрэй, ХДХВ/ДОХ болон БЗДХ-аас өөрийгөө найдвартай хамгаалж, өөртөө итгэлтэй байгаарай