Амьдрал дандаа ийм хэцүү байдаг уу /2/

Сайн байцгаана уу. Надтай санал бодлоо хуваалцсан, зөвлөгөө өгсөн та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэнд үнэхээр баярлалаа. Хүмүүсийн санал сэтгэгдэлийн уншаад заримд нь хариулмаар санагдаад. Би нөхөртэйгөө суухдаа эр хүний архи уух дуртай занг яваандаа гайгүй болох байх л гэж бодож байсан. Түүнээс биш надтай суухдаа уудаг л байсан л даа, гэрийхэн нь ч мэддэг. Аав нь насаараа архи уусан хүн байдаг, би насаараа уугаад болоод л байна, амьдралаа алдаагүйдэг гэж өөрийгөө өмөөрдөг юм.  Тиймээ би энхийн цагаан тагтаа биш л дээ. Мэдээж хүн юм чинь өөтэй тал байдаг л байх. Нөхрөө хайрлаж чадахгүй байгаа юм бол уу гээд, аль болохоор ярилцах гэж өөрийн нь яриаг сонсох гэж юунаас болоод архи уугаад байгааг нь асуухаар за за дуугай бай, чамд хамаагүй гээд уцаарлаад уурлаад байгаа хүнийг би яах вэ. Би нөхрөө огт архи уулгахгүй гээгүй ш дээ, тохируулж тааруулаад ууж , наргиж цэнгэж бололгүй яахав дээ. Насанд хүрч байгаа хүүхдүүдийнхээ хажууд өмднөөс нь шээс нь дуслаад зогсож байгааг нь харахаар үнэхээр ой гутах юм даа. Би боддог оо. Салдаг ч юм билүү гэж. Тиймээ хүнд хэцүү амьдралаар амьдарч явахад минь гэрэл гэгээтэй хамт надад ирсэн миний хань шүү дээ гэж бодоод яаж ч чаддаггүй л юм даа. Би л энэ хүнийг түлхвэл түшээд авах хүн ховор гэдгийг ч мэднэ. Ах дүү нар нь битгий хэл төрүүлж өсгөсөн ээж аав 2 нь гэсэн хүүхдүүдээ мөнгө төгрөгний илүүтэйгээр нь алагчилж үздэг хорвоо юм бишүү. Би та бүхний бичсэн зөвлөгөө бүхнийг бодож үзнээ. Баярлалаа

cekc.mn дээр ирсэн захидал

14 Comments

  1. me says:

    архи уудгүй монгол эр хүн байна уу ингэхэд.. тэгээд бас хүүхэндэнэ гэж байгаа. монгол эмэгтэйчүүд үнэхээр тэвчээртэй юмаа. эрчүүд минь дээ жаахан ухаантай байгаач дээ…,

  2. MONGOL ER says:

    хүсвэл gun_1006@yahoo.com мэйл илгээгээрэй

  3. MONGOL ER says:

    за яах вэээ би чамайг энхийн цагаан тагтаа гэж хэлсэн нь үнээн би өөрөө хааяа хааяа жаахан хэтрүүлж балгадаг нөхөр гэхдээ миний охидууд хөвгүүдийг төрүүлж өсгөж байгаа эхнэртээ хэзээч гар хүрэхгүйл дээ би эхнэртээ хайргүй, тэглээ гээд яах юм. надад сонголт байгаагүй. ямар чи намайг гарах гарцгүй болгож байгаад надтай суусан гэлтэй биш. наад нөхрөө өөдөн татаад ав даа чамд амжилт…

  4. Jiriin Mongol er says:

    сэтгэгдэл бичсэн ДР.Болд, Цахирмаа, МЖ нарийн саналийг дэмжиж бн. Би 30 хол гарсан эрэгтэй.Ийм амидрал нилээд байдагийг мэднэ. Найз, хамаатнууд,нэг орц, байрны айлууд. Др.Болдын хэлсэн хугацаа өгөөд уз. Тэгээд болохгуй бол МЖ-ийн хэлснээр нөхрийнхөө айж эмээдэг хунээр загнуулж, шуумжлуулэх хэрэгтэй. Бас тэр архинаас гаргадаг эмчилгээг санал болгосныг хэрэгжүүлэх.Хун болгон янз бүр зан авиртай, сэтгэц оюун ухаантай.Зөвлөгчдийн,олон жоруудаас али нэг н таарахийг үгүйсгэхгүй. Өөрийгөө али болох тайван байлгаж, төлөвлөгөө гаргаад дэс дараалатай хэрэгжүүл. Амидрал үзсэн, ухаалаг,нас тогтсон хүнээс зөвөлгөө авч болно шдээ.Сайн сайхныг хүсэе!Амидрал бол тэмцэл!
    Их л хугацаа,тэвчээр шаардана.

  5. mj says:

    ta vneheer uhaantai emegtei ymaa manai eej shig manai amidral yg l taniih shig bsan ye bsan eregtei hvn arhind uhaanaa aldhaar henii ch vgiig sonsdoggvi bna lee hvvhdvvd ni hedii tom bolj hvntei suuh bolsonch gn ugaal bdag ym bna lee ta emchilgeend ywuulaad vzsen deer bhaa hvmvvs zarim ni dendvv hatuu ymaa oorsdoo vzeegvi bolhoor tegj bgaa bhaa yach bodson ochnoon jil amidarsan nohroo tiim ch amarhan hayad ywchihdaggvi ym bna lee tiimdee ch eej bna echsiine hvrtel ywsan echest ni saihan amidral ugtsan hv uhaarwal arihinaas garch chadnaa bvr moson ganch amsahgvi go, ni ewiine oloh heregtei bhaa henii vgvvg sain sonsdog wee nohor chini aidag hvn bdag uu ecg ni ch ymuu eswel ahtai yu tiim hvn bwal ter hvneer niewiig ni olj bgaad helj vzvvl ysiin hvn uul ni neg jigshwel bvr moson jigshdeg ym bna lee ta bvh bololchoog ashiglaarai ta uhaantai emegtei amjilt

  6. Bold says:

    энэ хэдэн настай бүсгүй вээ. насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хажууд гэхээр нилээн ахимаг насны хүмүүс юумуу эсвэл аавыг нь хэлээд байгаамуу.

  7. erhsaran says:

    цахирмаа чи шүү яг л үнэн хүн гэдэг амитан ухаан муутай л ббдг юм бна.амидрал дээр энэ ни ч зөв юм шиг тэр ни ч зөв юм шиг гүйсээр бтл сүүлдээ бүүр толгой эргэж дуусдаг хоробооо.хэт их муу муухайгаа хэлээд ч хэрэггүй бас сайхан аа хүнд мэдэгдээд ч хэрэггүй юм шиг санагдсан даа.ийм л бнадаа
    энэ эмэгтэй чааваас яахаа мэдэхээ байчихсан л эмэгтэй бнадаг зөвлөлдөх эх эцэг ч бхгүй нз нөхөд ч бхгүй юм хойно бүх үнэнээ л хэлсэн бхад бид л найз ни байж өгөхгүй бол өөр хэн хэлж туслах билээдээ

  8. sapphire says:

    чи ухаантай бүсгүй юу хийхээ мэднэ!
    зүрх сэтгэл, зөн совин чинь яахыг зөвлөж бна. түүгээр яв. бүх юм сайхан болно.

  9. oogii says:

    сал, хэзээ ч засрахгүй.Ийм зүйлийг маш сайн мэддэг хүн зөвлөж бна.Ийм ухаан муутай хүнтэй удаан зууралдахаар хүүхдүүдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлдөг юм бна лээ.тэгээд бас чи өөрөө гэж байнга уравгар, сэтгэл дундуур, инээж бгаа чинь цаанаа л нэг илчгүй, толинд харахад чинь гундуухан нэгэн л харагддаг тийм л болно шүү. Архичин л удамтай айл бна ш дэ.

  10. ANGEL says:

    manai hamaatnii neg zaluu bas bainga l uudagbsan tgd sogthooroo ehneree huuhdee zodoj ehneree bainga banzal ynhanaar n duudaj huudug bsan. 2 huuhdee bodool ehner n barag 15 jil tesej bsan .ehner n uul n lam haraar guij eson shidiin ym hiilgej shar hadnii arhinii emcilgeend ch ywuulj uzsen ch ali n ch nemer boloogui harin turuu jil arihnii emchilgeend ywsan uneheer emchilgee sain noloolson odoo arhi uudaggui ehner huuheddee halamjtai saihan amidarch bga ГАРЬД МАГНАЙ geed emnelegt emchluulsen chi ehleed emchtei ooroo uulzaad sain zowlogoo awaad nohoroo awaad och amjilt ta2t az jargal husii (emnelegiin talaar ooroo netsee haigaad olchih harin norohoo ewiig n olj argalj bgad eruuld n awaachaarai hamaatnuudad n heleed heregui bh zaza emches n zowolgoo awna biz de)….

  11. Dr Bold says:

    Shiidemgii baigaarai, yu geh geed bna geheer nuhurtuu hugtsaatai anhaaruulga uguud hervee zasrahgui bol shuud orhiod yav, hervee ter hun naandaj uuriiguu, tsaashilbal chamaig huuhduudee boddog bol arhi uuhaa bolino, bi ch bas arhi uudag bsn. ter uyed uurlaj uuriiguu zuvtguhuus uuriig hiideggui baijdee, namaig gej helj bgaa humuusiin ugiig avahgui uurlaj gomdoodog baisan. arhi uuhaa ogt bolino gedeg hunees uchuuhen tevcheer l shaarddag yum bilee, gol ni uhaan. uhaan muutai hun bol ger bulee nasan turshdaa zovoono, hervee nuhur chin arhi uuj bgaad gemtej bertvel gol buruutan ni chi l bolno. medeej teneg hadmuudtai uchiraas. chinii huvid nuhruu bodoh bish ur huuhduudee bas uuriiguu l bodoh tsag shuu. Gol ni naidvar tavij tsag hugtsaa bitgii aldaarai, ingechuul bolichih boluu, tegchuul bolichih boluu gej buu naid. arhinaas garahad hund hen ch nuluulj chadahgui gol ni ter hunii arhinaas garah husel uhaan l medne, tuunees bish ehner aav eej hen ch nuluulj chadahgui. Za tegeed hurts shiidemgii baigaarai. AMJILT

  12. bbb says:

    arih uuh durtai bol tegeed huuhed garaad huntei suugaad zasrana gej bhgui ee chi bas l genen baij dee. yer ni 20 nas hursen er huni zan avir zasrana gej bhgui tegeed ch udam ni tegej uudag bol arih uuh don chin neg torliin ovchin ter ni bas udamshdag shiinjtei iim erig burhan bas sain ehner zayaaj toosig ni ene horvood hodolgoj baihaar zohizuulsan bdg bh ene achaagaa hongoloh ugui ni chinii shiidver medej dee

  13. fghf says:

    hunii udam sudar chuhal baidag sh de jahan bodoltoi bsn bol iim zuild bas uchrahgui bsn shu gehde chini umnuus haramsaj bn naad hun chin aaw shigaa l amidrah um shig sanagdlaa hun zasradaggui gedeg shude

  14. cahirmaa says:

    миний бодлоор хүн хэцүү амьдралаа хүмүүст ярих дэмий, харин ч нууж бай, хүмүүс тийм хүмүүсээс өөрийн эрхгүй дөлж зугатаадаг, өөрсдийнхөө стресс дээр дахиад чиний стресийг сонсож мэдрэхийг тэрбүр хүсэхгүй, бэрхшээлээ хэрхэн даван туулж ялснаа биш харин хүнд хүчир зовлонгоо хүмүүст ярьснаар сэтгэлээ онгойлгож болох ч яриаг чинь сонссон хүн дарамтанд ордог , дараа дараагийн удаа хүмүүс чамаас аль болох зайлсхийнэ, бас сайн сайхан яваагаа ч ярих дэмий хүмүүс атаархлын стрест ордог ингэж л бодоод байгаа шүдэ ойрд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.