БЗДХ нь олон янз байдаг. Эдгээр халдвар нь биеийн янз бүрийн хэсэгт, ялангуяа ам, хоолой, бэлэг эрхтэн болон хошногонд байрлаж байдаг. Таны ам бэлгийн харьцаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү? Бэлгийн хомхой, заг хүйтэн, гепатит А нь бэлгийн харьцааны үед амаар дамждаг.
ХДХВ нь амаар төдийлөн халдварладаггүй, тэгэхээр ХДХВ-ын халдварын эрсдэл багатай гэсэг үг юм. Хэрвээ та амаар бэлгийн харьцаанд орох үедээ ХДХВ-ын халдвар авч болзошгүй гэж сэжиглэж байгаа бол бэлгийн хамтрагчаа бэлгэвч хэрэглэх юм уу, аман дотор үрийн шингэнээ гадагшлуулахгүй байхыг хүсч болох юм. ХДХВ нь бэлгийн хамтрагчийн амнаас халдварласан тухай одоогоор бүртгэгдээгүй байна.
Та өөрийнхөө амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалснаар амаар халдварлах халдваруудын эрсдлийг багасгаж чадна. Буйлнаас цус гарах, амны хөндийд яр, шархтай байх, хоолойны үрэвсэл зэрэг нь БЗДХ дамжих арга зам болдог. Бэлгийн харьцаанд орохын өмнө шүдээ угаах, чигчийлэх нь таны аман дотор ямар нэгэн жижиг шархлаа учруулж болох тул амаа заавал цэвэрлэх хэрэгтэй байвал ам зайлагч, бохийг хэрэглэх нь зүйтэй.
Бэлгэвч нь бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын байнгын дотны нөхөр байдаг. Бэлгэвч нь таны төсөөлснөөс илүү, амьдралд тустай болохыг мэдэх үү, жижгхэн ч гэсэн таны амьдралыг аврагч энэ бяцхан хэрэгслийг хэрхэн хэрэглэх тухай цөөхөн хором сонирхож үзээрэй.
2 Comments
hahaha it’ll feel like licking your finger.. whatever..
za tegeed yalanguya ter untei sainiig ni avch baigaarai humuuse. 0.03 mm-iihiig avbal bur sain barag belgevch bhgui yum shig keke