Охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөл

Шилжилтийн насныхны хувьд үерхэл нөхөрлөл нь маш чухал байр суурийг эзэлдэг гэж хэлж болно. Энэ ч утгаараа үерхэл нь хүний сэтгэл зүй, сурлага хүмүүжил, зан төлөвт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймд өсвөр насны охид хөвгүүдийн хувьд үерхэх хүнээ шилж сонгоно гэдэг. тийм ч амар зүйл биш юм. Ангийнхнаасаа ч юм уу аль эсвэл өөр сургуулийн хэн нэгэн хөвгүүнийг /охиныг/ санаандгүй олж хараад битүүхэн шохоорхож, сэтгэлдээ дүрийг нь бодож, улмаар дотносож, үерхэж нөхөрлөхийг хүсдэг.

Гэтэл өөрийнх нь сонирхсон, битүүхэн сэтгэлдээ тээж явсан хөвгүүн /охин/ нь өөрийг нь тоохгүй ч юм уу аль эсвэл өөр хүүхэдтэй үерхдэг болохыг нь мэдээд сэтгэлээр унаж битүүхэн дотроо шаналдаг. Үүнээсээ болоод гэнэт хичээл сурлагандаа муудаж, зан араншингийн хувьд ч гэсэн тогтворгүй болж, хамаг анхаарлаа өөртөө таалагдсан хөвгүүндээ /охиндоо/ хандуулж, дотоод зүрх сэтгэлдээ бас нэгэн өөр орон зайг үүсгэдэг.

Энэ мэт сурлага хүмүүжлийн хийгээд сэтгэл зүйн янз бүрийн өөрчлөлтүүд гарч ирдэг. Тэглээ гээд сэтгэлээр унаж, бууж өгч болохгүй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрох зүйлдээ илүү анхаарлаа төвлөрүүлж, өөрийнхөө давуу талыг бусдад харуулж, үлгэр жишээч байж, үеийнхнийгээ манлайлж чадвал бүх зүйл аяндаа чиний хүссэнээр болно гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй юм шүү. Магадгүй нэгэн сайхан өдөр чи түүнийг биш харин тэр чамайг үерхэе гээд гуйх ч юм билүү. Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв.

Харин гагцхүү үерхэлдээ үнэнч байж, үерхэж буй хөвгүүнээ / охиноо/ хэзээ ч битгий гомдоож байгаарай. Энэ бол үерхэлийн чинь хамгийн гол баримталж явах зарчим юм шүү. Өөрөөр хэлбэл үерхэлдээ үнэнч байх явдал нь үерхлийн бат бөх оршин тогтнох, цаашид удаан үргэлжлэх эсэхэд шууд нөлөөлдөг. Түүнчлэн чиний үерхэж буй хөвгүүнд /охинд/ чинь ямар нэгэн дутагдалтай тал байж болохыг үгүйсгэхгүй.

Түүнийг нь эмзэглэж хүлээн авч, шүүмжлэлтэй хандах гэж яарсны хэрэггүй юм шүү. Мэдээж хэрэг өндөг шиг өөгүй өв тэгш хүн гэж хаана ч байхгүй. Иймд дутагдалтай талыг нь өөрт нь эвтэйхэн, зөвөөр хэлж, ойлгуулж, засах талаас нь оролдох хэрэгтэй. Ингэж чадвал үерхлийн мөн чанар жинхэнэ утгаараа биелэлээ олох болно.

/Хань/

2 Comments

  1. hi says:

    hey end ohid huwguudiin uerhliin talaar bichsn baital ymar zurag ntr tawichihsn yum be ene odoo yunii surtchilgaa we ta nar hiij uzuulj bgaa ymandaa jhan bodlogotoi bmaar yumaa

  2. teenagers-t says:

    би лав 19 тэйдөө л анх найз залуутай болж байсан. 10 жилд найзлах сонирхол эд нар огт байддаагүй байсан. контор хэсээд л явдаг байсан ккк. 10 жилд бол нээх найзалаад болзоод байх шаардлага алга байх аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.