Зарим нэг ойлголтын талаар

Бэлэн биччихсэн байсан зүйлс маань дуусчихаад нэг хэсэг секс.мн-ийн зөвхөн уншигч байж үзэв.  Тэгсэн, миний өмнөх бичлэгүүд зарим хүмүүсийн сэтгэлд (сайн муу аль аль утгаараа) жоохон үлдсэн юм уу, хэд хэдэн сэтгэгдэл дээр миний нэр дурдагдсан байв.

Нэг гомо залуугийн +Монголын ХЭЛ-ээс гарангуут эрх чөлөө мэдрэгдсэн+ гэсэн бичлэг дээр +Энэ нөгөө гомо залуу өөр хүний нэрээр дахин дахин бичээд байгаа юм биш үү?+ гэдэг ч юм уу, бас нэг туфль өмссөн залуучуудын зураг тавьсан бичлэг дээр + end bnga bichleg oruuldag gomo patate gd heruulch zaluu bdg shde, eniig harsii chin ter neg iimerhuu bhdaa gj bodogdloo + гэх мэтээр, кэкэ.

Хэлмэгдүүлэхгүй шүү! гээд л хэрүүл хийх ч яахав.
Энэ дээдэх, намайг туфль өмсдөг үү гэдэг энэ тэрээс хараад байхад, ихэнх хүмүүс гомо байх, Гамбууш, манин, хүүхэн шиг байх энэ тэр гэсэн ойлголтуудыг нилээд хооронд нь хольж хутгах хутгаад ойлгочихсон юм шиг санагдав.

Угаасаа ч таньдаг мэддэг гомо хүн цөөхөн, сайн мэдэхгүй болохоор хольж хутгах нь аргагүй л байх л даа.

Тэгээд, мэдлэгт дусал нэмэр гээд, хэнд ч хэрэггүй нуршсан нэг бичлэг оруулж үзэхээр шийдлээ. Мэдээж ийм мэдлэг хэрэггүй гэх хүмүүс өөр бичлэг уншина биз тэ?

Гамбууш, Энхриймаа энэ тэр шулуун уу гомо юу?

Энэ их ярвигтай асуулт юм шиг байгаа юм.  Зарим тодорхойлолтоор бол гомо, зарим тодорхойлолтоор бол шулуун болчихоод байгаа юм.

Хүний хүйс гэдэг, төрсөн биений хүйс, сэтгэлийн хүйс гээд 2 зүйлийг заадаг юм шиг байгаа юм.  Энэ хүйсний алийг нь чухалчилж үзэхээс шалтгаалаад.

1.  Төрсөн биений хүйс

Томоор хуваах юм бол 3 төрөл байгаа.
Эрэгтэй, эмэгтэй болон манин. Үүнийг биений секс гээд нэрлэчихье.
Эрэгтэй, эмэгтэй хүний тоо ойролцоогоор тэнцүү гээд бодоход, манин гэдэг нь хир их байдаг вэ?

Интерсекс сосайти гэдэг байгууллагын бичсэнээр бол, бэлэг эрхтэний ямар нэг байдлаар эр болон эм хүйсээс ялгаатай төрөлт 1,500-2,000 төрөлтөнд нэг тохиолддог гэнэ. 0.05% гэж бодох юм бол, Монголд 1,350 орчим манин хүн байх магадлалтай болж байна гэсэн үг.  Миний бодож байсанаас жоохон их юм шиг санагдаж байна.

Мэдээж манин гэлээ гэхэд, дотроо янз бүрийн шинж тэмдэгтэй болохоор алийг нь манайхан манин гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй юм.

Статистикаар, манин хүмүүсийн 0.1-0.2% нь хүйсээ солиулдаг (буюу, өөрийнхөө жинхэнэ хүйсэндээ тааруулдаг) юм байх.

Би бол биений хүйс гэдэг утгаараа эрэгтэй хүн. Гамбуушийг сайн мэдэхгүй юм, Энхриймаа, Анужин бол биений хүйс нь эрэгтэй байх.

2. Сэтгэлийн хүйс

Биений хүйснээс жоохон төвөгтэй…
Эрэгтэй, эмэгтэй, эр эм аль аль нь, эр ч биш эм ч биш, эр эм хоёрын дундуур буюу гуравдагч хүйс гэж хуваах юм уу даа.

Зиаг тэгвэл, транссекс гэдэг юу вэ гэхээр, өөрийнхөө төрсөн хүйс биш, эсрэг хүйсээ гэж өөрийгөө бодохыг хэлчих юм шиг байгаа юм.

Угаасаа эмнэлгийн ойлголт байсан бөгөөд, одоо ч гэсэн Францаас бусад улсад сэтгэл мэдрэлийн өвчиний нэг төрөл гэж үздэг гэсэн их сонирхолтой.

Жендер идентити дисордер буюу, хүйсээ андуураад ойлгочихсон гар гэх юм уу даа?
лол. Гэхдээ бүр багаасаа өөрийнхөө хүйсээ буруу хүйс байна гэж боддог хүмүүс их байдаг юм шиг байгаа юм.  Ихэнх транс хүмүүсийн хэлдэг нэг үг байдаг юм шиг байна лээ. *Би эрэгтэй эмэгтэй гэсэн 2 хүйс байдаг гэдгийг үгүйсгэж байгаа юм биш. Би зүгээр л буруу хүйстэй болоод төрчихсөн юм* гэсэн.

Тэгээд өвчин болохоор (?) хүнд хөнгөн хэлбэр байдаг юм шиг байгаа юм (лол)
Өөрийнхөө хүйсийг яаж ч байсан хүлээж чадахгүй нэгэн байхад, биений хүйстэйгээ эсрэг хүйсний бага зэрэг юм л байхад тэгээд болдог нэгэн бас байна гэх мэт.

Мэдээж, өвчин болохоор (?) эмчилдэг юм шиг байгаа юм.  Сэтгэлийг нь биш, биеийг нь.
Өөрийнх нь андуураад төрчихсөн биеийг нь өөрчлөх бол боломжтой ч, хүний сүнс, сэтгэлийг өөрчлөх гэдэг боломжгүй болохоор.  Даавар уух, эрхтэнийг нь өөрчлөх гэх мэтээр.

Мичиган Стэйт Юниверситигийн бичсэнээр трансжендэр байх магадлал, эрэгтэй болж төрсөн хүнд 1/2,000 – 1/80,000, эмэгтэй болж төрсөн хүнд 1/2,000-1/125,000 байдаг юм байх. Монголд тэгэхээр, 17-675 транс эмэгтэй (эрэгтэй төрсөн), 11-675 транс эрэгтэй (эмэгтэй төрсөн) байна гэсэн үг болно.  Санаснаас цөөхөн байсанд жоохон гайхав. Бодвол, үнэнгээсээ хүйсээ солиулах сонирхолтой хүмүүсийн тоо байж ч магадгүй.

Зиаг, энэ утгаараа Гамбууш, Энхриймаа нар бол трансжендэр / сэтгэлээрээ эмэгтэй болж таараад байх шиг байгаа юм.

Транссексуаль дотор мэдээж ижил хүйстэнээ сонирхох нэгэн ч тэр, эсрэг хүйсээ сонирхох нэгэн ч тэр байгаа.  Тэр эсрэг болон ижил хүйстэнээ сонирхох харьцаа нь ч гэсэн транс биш хүмүүстэй адилхан байдаг юм шиг байгаа юм. Олонх нь эсрэг хүйстэнээ, цөөнх нь ижил хүйстэнээ сонирхоно.  Миний л мэдэхийн, дааварын эмчилгээ хийлгээд хөх суулгасан харваас эмэгтэй хирнээ, эмэгтэй хүнд дуртай хүн л лав байдаг юм.

Зиаг тэгэхээр ямар ч байсан, сэтгэлийн хүйсээр нь бодох юм бол Гамбууш, Энхриймаа эд нар шулуун, биений хүйсээр нь бодох юм бол гомо болж таараад байх шиг байгаа юм.  Хүний бие, сэтгэл хоёрын алийг нь чухалчилж үзсэн нь дээр гэж бодож байна? Ямар ч байсан, эмчилгээ гэсэн утгаараа бол сэтгэлийг нь чухалчилдаг юм шиг байгаа юм…

3. Бэлгийн чиг баримжаа

Ямар хүнд бэлгийн утгаараа татагддаг вэ гэсэн ойлголт. Одоогоор тодорхойлолттой хүмүүс доорх маягтай юм шиг байгаа юм. Мэдээж, хүн болгон өөр бэлгийн чиг баримжаатай, харилцан хооронд нь салгаж ялгаж тодорхойлох хэцүү л дээ, гэхдээ яахав ялгавал нэг доодохорхуу юм шиг

– Гетеросекс (эсрэг хүйстэндээ татагдах) : Олонх. 100% шулуун бол арай бага ч гэсэн, ерөнхийдөө шулуун хүн бол нийт хүн амын 90-97% гэдэг юм шиг байлээ. Мэдээж тодорхой хэмжээгээр ижил хүйстэнээ сонирхох нэгэн байдаг учир, тодорхойлолтоосоо шалтгаалаад энэ тоо янз бүр болох байх

– Гомосекс (ижил хүйстэндээ татагдах) : 2 дахи олонхи. Хүн амын 3-5% гэх нь их байдаг юм шиг. 10% гэх нэгэн байдаг ч ай мэдэхгүй. Энэ талын статистик оруулах гэсэн урт болчихсон тул болив.

– Бисекс/ пансекс / полисекс (эсрэг болон ижил аль алинд татагдах / хүйснээс хамаарахгүйгээр татагдах / нэгээс олон хгүйсэнд татагдах – сүүлчийн 2 нь 2хон хүйс байдаггүй гэж боддог хүмүүсийн хэллэг) : Яаж тодорхойлохоос шалтгаалах байх. Гомосекс, гетеросекс гэж өөрийгөө үзэх хүмүүсийн тодорхой хувь нь энд хамрагдах байх. Полисексийн нэг төрөл гэвэл, жишээ нь тухайн хүн нь бүдүүн л байвал эрэгтэй эмэгтэй хамаагүй байх гэх мэт орж магадгүй л юм (тийм хүмүүс байдаг)

– Асекс (бэлгийн талаараа хүнд татагддаггүй, сээгэс хийхээс татгалздаг хүмүүс) – Хүн амын 1% гэдэг юм билээ.

– Помосекс – Дээрх ойлголтуудад багтахгүй бусад бэлгийн чиг хандлагууд.  Амьтанд татагдах, зарим төрлийн фетишүүд (амьгүй зүйлсэд сээгсийн талаар татагдах) гэх мэт энд орох байх.

– Метросексуаль – Энэ бэлгийн чиг баримж биш л дээ. Эрэгтэй хирнээ маягтай, эмэгтэй юм шиг юманд дуртай хүмүүс эднарыг заасан үг.  Тэр туфль өмсдөг баачланууд энэ ч байж магадгүй юм. Хүүхэмсэг хирнээ, хүүхэн шиг, тэгсэн хирнээ өөрийгөө эрэгтэй гэж үздэг гэх юм уу даа?

Зиаг зиаг баахан нуршчихлаа.
Амарханаар 1-2 ойлголтыг хялбарчилаад тодорхойлбол нэг иймэрхүү байх болов уу

– Шулуун эрэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эрэгтэй  3. татагддаг хүн нь эмэгтэй
– Шулуун эмэгтэй 1. Бие нь эмэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эрэгтэй
– Гомо 1. Бие нь эрэгтэй 2. сэтгэл нь эрэгтэй 3. татагддаг хүн нь эрэгтэй
– Лезби 1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь эмэгтэй
– Транс эрэгтэй  1. Бие нь эмэгтэй  2. Сэтгэл нь эрэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох
– Транс эмэгтэй 1. Бие нь эрэгтэй 2. Сэтгэл нь эмэгтэй 3. Татагддаг хүн нь аль ч байж болох

Зиаг зиаг, ёстой хүн залхмаар урт юм бичлээ… Дараа арай сонирхолтой юм оруулья.
Дэлхийн улс улсын хүмүүсийн боожгооны хэмжээ ч юм уу. аль хотод гомо олон байдаг вэ гэдэг ч юм уу, өөр юу байж болох бол тэ?

cekc.mn дээр ирсэн захидал

20 Comments

  1. Munkhbayar says:

    Zalgaarai zaluusaa, open zaluu b, 96047391

  2. hi says:

    tsee.tsee247 baynxongoyin zaluus bnu

  3. INTERFACE says:

    сда гэж

  4. ganaa says:

    таалагдахгүй бнда андуудаа яагаад гэдгийг сайн мэдэxгүй бн

  5. olzii says:

    hooy herwee zarim neg ni eregtei mortloo er ch ter em ch ter sonirhood bas untaad bwal ene odoo yu we ? hosolson hvn vv ? eswel bas oor yum bdiin muu ? hariug bolj ogwol lunamarinehawke@yahoo.com-r yawuulchaarai !!!

  6. Үүл says:

    Хүн та нарт мэдлэг л өгч байнашдээ. Би лав мэддэггүй байсан юмаа мэдэж авлаа. Би сая нэг солонгос кино үзсэн. Lady Daddy гээд хэхэ. Энэ киноноос би бас арай гайгүй юм ойлгосон гэж бодож байна. Би тэр гетеро нь юм болохоор үнэндээ ойлгодоггүй байсан юм. Тэр дээр лав аягүй хөөрхөн үзүүлчихсэн байналээ. Транс эмэгтэйг 🙂 . Энэ тухай сонирхох болсон шалтгаан ч бас байна. Хэцүү хэцүү…

  7. hehe says:

    мэдээж энэ ангилал руу албаар орж ирж уншчихаад бухимдсан коммэнт үүлдээгээгүй н ойлгомжтой. шинэ нийтлэл болохоор н орж ирж уншиж бн.гэтэл өнөөх гомо сэдэв. зарим хүмүүс арай тэнэг бодох юмаа,юу гэж л албаар уншчихаад уурлаад байв гэж

  8. Bobo says:

    Yadargaa n hodlood bga humuus ene gay lesbian bisexual gesen categior lu orohku l bailda durtaida orj uzched buhimdad bj gene hun yuga bichne ta nart yamar hamatai yum be duranda buhimdsan mangar garud.deerhiig bichsen hun ene talar johon todorhoi medeelel boloh talru ilu bichvel bolj l bna sd

  9. kkk says:

    Zarim ner tomyo ni buruu tailbarlagdsan baina, jishee ni ter metrosex gdg chin arai oor, tgd ter Ganbuush ene ter chin Manin shuudee, tiimees oortei chin adil zugeer l jiriin gomo bish, gomo chin dotroo bas ih olon baidag emegtei huwtsas umseh durtai ene ter geed l, zarim gomo chin jiriin l eregtei shig huwtsaslaj zugeer l baidag geed l… iluu olon untsguus ni zuw tailbarlaarai

  10. Heregtei l yum bichsen bna shd. Mangar batsaanuud duugui baiy !

  11. xaxa. says:

    teneg amidral zailaa baadagruugaa hiiltseed balai avaltsaad erhleed nayluuraad baidag gej bodohoos baas hurchlee br

  12. amige says:

    сонирхол нийлэхгүй байгаанууд нь уншихаа боличооч албатай юм шиг орж ирчээл ядаргаа болоод байхын ,
    патета чи шү амжилт

  13. beegii says:

    chi bur shal yadargaataimaa, yadargaa hureed unshsanchgui, yadjaahad chi yamar heruuld durtai gar vee, yag nuuren deeree heruul hiihgui ch gesen tsaad utgaaraa ooriigoo zovtgool eregtei + eregtei geel zutgeed bh ym,
    odoo dahij bitgii ym bichee hogshoon, hamag humuusiin yadargaag n hurgeed, ooroo ch adlagdaad duusah n shig bn, zugeer saihan morooroo yav, chamd buh l humuus hairtai sh dee

  14. man says:

    энд Англид ирвэл гайхах юм бнадаа!!2эртэйн 1нь ижил хүйстэнтэйгээ явж үзсэн гэдэг судалгаа байдаг!миний мэдэх Монгол хүүхэн англитай суусан гачин гачин юм яриад л бдаг!хэвийн секс ер нь гоцрогдсон юм гээл!!эргүү пиздаачууд

  15. frau says:

    ijil huistenuudiig ymar bdgiig n oilgoloo. chamd bayarlalaa uigagui hudulmuriig chne uneley.

  16. bolor says:

    эхний 2 хүнд;

    дургүйцэн дургүйцэн унших ямар хэрэгтэй юм бэ??алгасаад алгасаад уншихгүй явах сонголт чамд байгаа шүү дээ..нэг бол хийх ажилгүй, энд бичигдсэн бүх зүйлийг уншиж цагаа өнгөрөөдөг юм уу??ойлгохгүй юм..энэ сайт зөвхөн чинийх биш..монголчуудын дундын өмч..хэн юу дуртайгаа, ямар асуудалтай байгаагаа үүнээс хойш ч бичих байх..

    Пататэ чи шүү!!!

  17. Po(o)Rsh says:

    ene asudlig oilgohku neg heseg yawdag bjde.
    hooe ter gambuush anu 2 yawjin geher yamar gomo yu l gdg bsan hehe..
    emgtei hun chin hiimel erhten hiilgulchdin bnleshd shal balai bi neg zurag harsiin bn ter b bosdogui ntr blablabla bolii

  18. cahirmaa says:

    яагаад эрэгтэйчүүд-н хүйсээ солиулах эмэгтэйчүүдийнхээс илүү их байдаг юм бол, эрэгтэй болсон эмэгтэй гэж нэг их дуулж байгаагүй

  19. hi says:

    Ха ха ха гоё ВОҮ хэлдэг зөв

  20. Boy says:

    Ахаа та яасан ядаргаатай юм.Таниас бүүр залхчихлаа.Өөрийгөө сурталчилчих юм байна л даа.Би эмэгтэй хүнд татагддаг болоод ч тэрүү таниас залхаад байнаа.Та далд ороод өг тэхүү. Хамаг эгч нар үргээчихлээ сда

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.