Би илүүдэл нь байсан гэж үү

Би оюутан байхдаа ангийхаа нэгэн залууд дурлаж тэр ч надад дурлаж бид хоёр энэ хорвоо дээрх хамгийн жаргалтай хүмүүс болж байсан. Хэн хэний нь хувьд анхны хайр байсан болохоор их л жаргалтай хэзээ ч салахгүй гэдэг байлаа. Гэтэл дөнгөж нэг жил үерхээд зуны амралтаар хөдөө ганцхан сар яваад иртэл манай хүний зан ааш нэг л сонин болсон байлаа. Ажилтай завгүй дараа уулзая гээд л зугатаад байгаа юм шиг санагдсан. Би ч сэтгэл санаагаар унаж өдөр бүр уйлж нэг л мэдхэд хагас жил өнгөрсөн. Гэтэл ангийхнаасаа тэр нөгөө ангийн хүүхэнтэй яваад байгаа байхаа гэсэн хачин зүйлийг сонссон юм. Удалгүй бид төгсөх болж ангиараа нэгэн газар орж тэмдэглэж байтал нөгөө ангийн өнөөх хүүхэн манайхан дээр ирлээ тэр 2 бие биедээ харц чулуудан айлгүйтэж байгаа нь миний нүдэнд шууд л өртсөн гэсэн ч би хэлээ хазан гараа барин арай гэж тэсэн сууж байснаа санаж байна. ууж идсэн халсан хүмүүс гадаа байж байтал тэрхэн хооронд үл ойлголцох зүйлс болж өнөө хүүхэн миний нүдэн дээр найз залууг минь тас хийтэл алгадаад авлаа. Ингээд л тэр 2 нэг л биш харилцаатай гэж би мэдсэн. Учрыг асуутал ямарч тийм юм байхгүй надад итгэ гэлээ. Сургуулиа төгсөөд бид 2 ажилд орлоо гэсэн ч бид 2 салаагүй юм. ингээд жил гаран болсны дараа ангийхан цуглан уулзах боллоо бид 2 ч хамт очсон. Уулзалт тараад хариад унтах гэж байтал найз залуугийн маань утсанд мессеж ирлээ би аваад хартал өнөөх хүүхнээс өнөөдөр чамайгаа эвгүй байдалд оруулчих байх гээд ангийн чинь уулзалт дээр очсонгүй намайг хайрла гэж гуйхгүй зүгээрл хажууд минь байгаач хүүхдээ авхуулаад надад хэуүү байна гэсэн байлаа. Би тэр доороо уйлж та хоёр бүр ийм хүртэл яваа юу гэхээс өөр юу ч хэлээгүй гэтэл найз маань үгүй ээ тийм биш гээд л сандраад хуруу гараа эмрээд хоолойн төвөнх нь гүрс гээд л худлаа хэлж байгаа нь нэгэнт илт байсан юм. Би бас л үгэнд нь итгэж уучилсан.

Гэсэн ч урьдын адил сэтгэл догдлон хайрлахаа больсон байснаа би өөрөө мэдэрсэн. Салсан нийлсэн 2-н дунд явж байтал манай ажлын нэгэн залуу надад сайн гээд намайг эргүүлж эхэлсэн гэсэн ч би нүүр өгөхгүй байсаар байсан. Удалгүй ангийн нэгэн найзын хуриманд уригдлаа. Гэтэл тэр хурим дээр нөгөө хүүхэнтэй тааралдлаа тэр 2-г сэм харж байтал өөд өөдөөсөө инээж нүдээ ирмэн нэг л дотно харагдаж байна. Ингээд л би хуримнаас гараад шууд шийдлээ. Маргааш нь л би ажлын залуудаа хамт хоолонд орж болзоонд явахыг зөвшөөрсөн. Ингээд ажлын залуутай үерхэж эхэлсэн. Хуучин найздаа салая гэж хэлэхээр утасдтал утасаач авахгүй байсан. Ингээд би хүнтэй сууж гэр бүлтэй болсон. Харин дараа сонстол тэр 2 суусан гэр бүл болсон, жирэмсэн гэж сонсогдлоо. Би тэр үед хоёр биендээ хамаагүй болсон гэж мэдэж байсан ч гэсэн дээ нэг л мэхлүүлж хууртаж өөрийн юмаа тэр хүүхэнд алдсан мэт дотор хачин эвгүй байж билээ. Гэсэн ч би эхлэж тэр залууг мэхлэж ажлынхаа залуутай явалдаж тэрнээс болж бид 2 салсан юм шиг дандаа өөрийгөө буруутгадаг, хэн нэгэнд тэрнийг алдсан адил харууусдаг. Би тэр залууд үнэн сэтгэлээсээ хайртай байсан анхны хайр байсан болохоор тэгсэн байхаа. Би тэр хүүхэнээс өөр хүнтэй суусан бол юу ч бодохгүй байсан. Гэтэл юмаа алдсан хүн шиг дотор бачуураад уур хүрээд байхын. Би чинь өөрийн гэсэн гэр бүлтэй болсон хүн шүү дээ гэр бүлдээ хайртай. Гэтэл бодохоос л уур сэтгэл тавгүйтдэг.

cekc.mn дээр ирсэн захидал

11 Comments

  1. Darjaa 2 says:

    ёоо хахахахаа энэ даржаа одоо ю бэ ,,,,,,,,, 3 дах анхний хайр ч гэх шиг хааааахахахахахаха.

  2. Ramirez Sanchez says:

    Мөрөн дэгүүрэй бүү давуулж хар!!!

  3. хар says:

    чиний жинхэнэ хайрыг чинь тоож үзэхгүй чамайг хуурч өөр хүүхэнтэй явсан тийм залуугаас эртхэн холдож зөв хүнтэй суусан чамд баяр хүргэе.хүний ариун сайхан үнэнч цэвэр хайрыг мэдрээгүй хүн маш их зовж амьдардаг юм байналээ. тэр залуу чинь,тэр хүүхэнтэйгээ сайхан амьдарч жаргахгүйээ .нэг жил өнгөрөөд л дараа нь бие биенээ үзэн ядаж эхлэнэ.тэгээд л өөрийн эрхгүй чамайг санах болно. тэр болтол нь чи яаж амьдарч байгаагаа харуулах хэрэгтэй.Чамайг хямарч явхад чинь: чамайг хайрлаж :чамд сэтгэлийн гэрэл гэгээ өгсөн энэ нөхрөө хайрлаж хүндлэж яваарай.

  4. emegtei says:

    Сайнуу. Амидрал дээр эхэлж салсан хүн өөрөө үйл лай үүрээд байгаа юм шиг санагдаад байдаг юмаа. Гэхдээ чи одоо битгий санаагаараа унаарай. Тэр хүмүүс ч гэсэн дотроо чамайг бодож шаналж яаваа гэдэгт мөрийцөхөд ч алдахгуй. Одоо нөхөртөө сайхан харагдаж үр хүүхдээ хайрлаж зөвхөн урагшаа харж амидраарай.

  5. Heaven. says:

    тэнэг бхаа чи түүнтэйгээ таарсан.өөр нэгэн шазруун хор шартай ухаантай сэргэлэн бүсгүй бол харин ч тэр тэнэгийгээ чамайг алдсандаа шээс алдаж амиа хорлотол ни гоё сайхан атаархмаар амидардаг бхгүй юу.чи бол бараг тэр залуутайгаа таарсан гар бна да энэ нөхөр чин харин чамайг яаж нэг тоогоо вэ ийм тэнэг гарийг.би бол эр.би нэг биш хэд хэдэн хүүхнийг суусан залуудаа ч юмуу найзууддаа яриж харамстал ни амидрахаар гадаадад гарч ирсэн.тэднээс илүү сайхан итгэл хайртай учирч энгийн жирийн сайхан амидарна да.

  6. aagii says:

    тиймэрхүү юм байдаг юмаа найзаа одоо өөрийгөө буруутгаад ядаг юм хүн амидралд алдаж ухаардаг гэхдээ тэр чиний буруу бишээ. сайхан хань сайхан амьдрал байхад юнд уурлаж бухимддаг юм өөдгүй юмийг шууд л март амьралд алдаж үзээгүй хүн байдаггүй юм гэдэгийг л ойлго

  7. sapphire says:

    анхны хайраа дотроо хайрлаад, сайхан амьдралдаа өөрийгөө зориулаад л амьдардаа

  8. moogii says:

    чи ухаалаг охин юм. хайр гэж тийм л зүйл шүү дээ. тийм юмийг мэдчээд уучилж чадаж байна гэхээр их л хайртай байсан байх. ийм их хайрийг даалгүй чамайг алдсан тэр залуу харин азгүй хүн юм даа. түүнтэй суусан хүн ч азгүй. чамайг хуурч чадсан юм чин түүнийг ч бас хуурч л таараа. тэр эмэгтэй түүнийг чамаас илүү хайрлах н юу л бол. тэднийг зугээр л мартаад орхичих. чи туунээс илуу сайхан хайртай учирсан юм чин энэ байгаа амидралаа улам сайхан болгохийн төлөө хичээх хэрэгтэй шүү. Амжилт хүсие

  9. Slash says:

    Áèòãèé òóëãà òîéðñîí õºãèéí þìàà áè÷èöãýýæ áàé. ßàõàâ ñàëàÿ ãýæ øóóä õýëæ ÷àäàõã¿é ë áàéñàí þì áàéíà. Òýð õ¿¿õýíä àòààðõàæ ¿õýõíýý.

  10. ХАЙР says:

    найзаа чи хайртай байсан юм байна аа. одоо харин битгий гунь амьдрал баялаг шүү. цоглиг бай л даа хэхэ.
    http://www.youtube.com/watch?v=ShyNf9LCvEg

  11. darjaa says:

    анхны хайраа гэж….манай найз 3 дах анхны хайртайгаа яг чам шиг байдалд орсон гэсэн….жаргалтай байсан мөчөө анхныхаа хайртай хамт хадгалдаа…бусдыг нь харин март…гэр бүлдээ халамжилж сайхан амьдраарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.