Сайн байцгаана уу. Би өмнө нь Нөхөртөө хүчиндүүлсэнээс зодуулсан нь дээр гэж нийтлэл бичсэн бүсгүй байна аа. Та бүхэнд үнэхээр их баярлалаа, надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч, урмын үг хэлсэн бүгдэд нь баярлалаа. Мөн бусдад хэлж чаддаггүй зүйлсээ энд хэлж ярьж бусдаас зөвлөгөө авахад тусалдаг танай хамт олонд бас баярлалаа. Би та бүхний бичсэн бүгдийг маш сайн уншсан. Бараг бүх л хүн салсан нь дээр, ярилцаад үз гэсэн байна лээ. Гэхдээ би салахыг урьтал болгоогүй ээ, энэ бидний л сонголт байсан. хэн ч биднийг хүчээр суулгаагүй, зөвхөн бид өөрсдөө л энэ шийдвэрийг гаргаж гэрлэсэн болохоор салах тухай сонсоход хэн хэний маань гэрийнхэнд хүнд цохилт болно. Саяхан л монголд очиж гэрлэж, том хэмжээний хурим найраа хийгээд буцсан хүмүүс жил ч бололгүй салаад ирвэл ядаж эцэг эх маань яаж хүний царай харнаа. Гэхдээ энэ хүнтэй гэрлэснээс хойших миний амьдрал бүгд тийм хар бараан байгаагүй, надад жаргалтай үе зөндөө л байсан. Ганцхан түүний хардалт, мөн уухаараа намайг зовоодог байдал нь үнэхээр залхаасан. Гэхдээ үүнд миний ч бас буруу байсан. Надад нөхөртэйгээ сэтгэлээсээ ярилцаж байсан үе бараг л байхгүй юм байна лээ. Би ихэнхдээ л дургүйцэж, ядарч байна, хичээлтэй, унтахгүй гэж цааш нь байнга түлхээд байдаг байсан болохоор хардах ч сэтгэл төрүүлж, бас хүчээр хийх шалтаг нь болдог байсан юм байна лээ.
Бас би гадаадад амьдраад одоо 7 жил болж байна, монголд 10 жилийн сурагч байхаасаа л гадагшаа явж олон жил ганцаараа гадаадад амьдарсан болохоор бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээр байлгах гээд байдаг нь миний буруу юм байна. Хуучны ганц бие амьдралдаа дасчихсан ч юмуу, одоо нөхөртэй болсон ч гэсэн нэг л дасч өгөхгүй, хичээл ажилдаа илүү анхаарал хандуулаад, орой ирээд хийх юм зөндөө байхад хүн хажууд ноолоод байхаар бүр ядаргаатай санагддаг. за тэгээд гарч ороод ууж идсэн үед бол тэр нь бүүр яг тамын амьдралд ороод ирчихсэн юм шиг санагдаад. би угаасаа бага байхын өөрийнхөө юманд бусдыг гар хүргэх дургүй, одоо ч тэр яг адилхан миний утас ч юумуу миний хувийн юмыг нөхөр маань дураараа үзэж аваад байхаар уур хүрээд байдаг юм. тэгээд хүргэхгүй байхаар хардаад, уул нь надад араар нь тавиад өөр хүнтэй уулздаг юм байхгүй л дээ, зүгээр л өөрийнхөө юманд л хүн дураар нь хүргэмээргүй байдаг юм. тэгээд бүүр өөрийнхөө дураар хүчээр хийгээд байхаар нь бүүр дургүй хүрээд, тэгээл шарандаа дараа нь бүүр уур хүрээд ойртмооргүй санагдаад байдаг юм. яахав энэ миний буруу байж болно л доо, гэхдээ тэр уухаараа намайг үнэхээр зовоодог, шөнөжин тамлуулж хоночоод маргааш нь сайхан ааш гаргах хүн байхгүй шдээ. тэгээл цааш нь улам түлхээд байдаг юм. Саяхан бид 2 сайхан дотроо онгойтол ярилцсан, сүүлдээ ч 2уулаа уйлаад. хэн хэний маань л буруу байсан бололтой. Би ч тийм сайн халамжтай эхнэр байгаагүй юм байна лээ, байнга өөрөөсөө түлхдэг байсан нь сүүлдээ хардалт, тамлалт болж хувираад. Одооноос алдаагаа засаж бүгдийг шинээр эхлүүлж үзэхээр шийдсэн. сүүлдээ 2уулаа л адилхан буруутай болж таарах шив дээ. Одоогоор бол хэн хэн маань алдаагаа засах гэж хичээгээд сайхан л байна. Одоо шалгалтууд маань бараг дуусаад удахгүй сургуулиа төгслөө. Одоо л нэг амьдрал маань жоохон ч гэсэн өөрчлөгдөх бололтой. Та бүхэнд баярлалаа.
секс.мн дээр ирсэн захидал
27 Comments
yor ni er nuhruu busdad muulah emegtei hvnii hiih alham bish.hen ch gesen hvn hviten hondii handaad baival zan aash ni evdriishd…emegtei hvn ooriin bodoltoi er nohroo uhaalgaar tvlhvvrdej ,tevcheertei baival bvh yum ayaandaa ooriin chin bodsonoor bvtiishdee bvsgvi min…chi ooroo jaahan tvrgen zantai bololtoidogoo…
Chi bitgii huts dongio 10boov bagthaar altai ynhan chin
Сар болохгуй эргээд унсгэлжингийнхээ амидрал руу орноо аниа эртхэн салаа
az zargal husie chi busdad ulger duurial bollooo amidralchinne nice baiig
тэнэг гичий хүчиндүүлээд байж дээ одоо. Шал орон гаран юмаа. Эхнийг чинь уншсан садист юмтай таарчаад зовлоо үхлээ хатлаа гээд байсан биздээ одоо сайхан байсан энээ тэр гэх шиг шал сонин санагдав. Зазо той санал нэг байна.
xууxнуудээ гэж өөрийн уxаангуй зөвxөн сэрэл мэдрэxүйтэй л улс. мэдрэлээ уxаан гээд ойлгочиxсон.
Гэргий маань ингэдэг байсан бол би яах байснаа мэдэхгүй юм. Нөхөр чинь өөр эмэгтэй сонирхож болох л байсан. Хүн болгонд асуудал байдаг. Толгой хагаравч малгай дотроо гэсэн үг байдаг. Өөрийн бурууг бичилгүй нөхөрийнхөө алдааг толгой дараалан бусдад дэлгэх чинь сайхан зүйл биш!!! Дараагийн удаа гэр бүлийнхээ хүрээнд шийдэхийг хичээж байгаарай.
ок аз жаргал хусий болж л б,на. сайн б,на
Chamd bi nileen shiruun ym bichsen shuu oigoj uurtuu dugnelt hiisen bol nuhriigee oilgoj baigaa bol bayrallaa.
юувээ?? омнох захидал дээрээ эстөи ухлээ хатлаа, манай нохор тийм ч ийм гээд байсан. одоо болсон чини учиргуй магттсан байх шив!
хуний ийм зан xэзээ ч оорчлогдохгуй хэдxэн сарийн дараанаас дахиал чамайг зовоооно доо.
Чи минь юу гээд л эргүүтээд хэдхэн хоногийн зайтай тэс өөр өөр юм бичээд байна даа, ингэхэд чамд бас их асуудал байна шүү, тэрийгээ мэдсэн чинь яамай даа, та 2 хоюулаа их хувиа хичээсэн хүмүүс байх шиг санагдлаа.
Чи одоо хүмүүсийг доромжлоод байгаамуу хаашаа юм. Нээх аймаар өрөвдмөөр бас яг л аймшигтай амьтанд дарлуулах гээд байгаа юм шиг юм бичцэн байсан одоо болохоор шаал өөр юм бичээд. өрийнхөө бурууг ойлгосон бол одоо яахавдээ. Ер нь чи ийм тэнэг болохоор л хүн чамтай шалны алчуур шиг харьцаж байгаан. Амьдралаа өөдрөг байлгах гэж л байгаан бол одоо яг дээр бичсэнээрээ үргэлж байгаарай. Дахиад л өөр юм бичээд солиороод байв. Дээрх шигээ л байгаарай.
өмнөхийг нь уншаагүй болхоор сайн мэдэхгүй байна. хонгозулынх дээр байгаа хэсэг нь байлгүй. нээрээ аймар сүртэй гарчигтай айхтар л юм бичсэн байш дээ. тэхээр чинь күмүүс боль сал хаяаад дутаа гэхгүй яах вээ дээ. балай юм бичиж хүмүүсийг элдэв юм бичүүлж байхаа болимоор юм. жоохон бодож үзээл ярилцаал шийдчих асуудлыг том юм болгосон байна шүү. эсвэл худлаа хэвээрээ л байгаа юмуу. хэн нэг нь жүжиглээгүй биз
-Humuus zahia bichne gej alhiinmaa chi nuguu uhlee barilaa aluulah gd baina gedeg ohin monuu? Nuhurteigeen ch yariltsaj uchirlaj uzeeguin baij chi oilgohgui bna allaa gd bicheed baih daa yahuu dee.
-Ene humuus neeree alhiinmaa uhtel ooriigoo omoorch bicheed nuguuguu hamgiin muu amitan bolgoj bichdiin baina l daa
-Bi ch neeree nasaaraa hund itgeed hanahguim da, chi humuusiin zovolgoog haraarai 99% ni chamaig sal gej zovoltol Hudlaa negniigee muu bolgoj bicheed baih daa yahuu dee yooy
-Oortoo buruu uguhgui haniigaa gutgedeg, ooroo dotroo aliv muu buriin urguulj boddog humuus boliosoi neeree
Би одоо бүүр заримдаа орой болохоор тэрнээс айдаг, би ямар робот биш дээ бүүр сарын тэмдэг ирсэн үед хүртэл хийнэ гээд л дайраад байдаг. тэрний эрхтэн их том болохоор хүсээгүй байхад хийхээр аймар өвддөг, би яаж ч эсэргүүцээд дийлдэггүй ямар гараад зугаталтай биш дээ. Би эхэндээ ч гайгүй нэг их тоодоггүй байсан тэгж байгаад болино биз гэж бодоод. Одоо бол би үнэхээр хэцүү байна тэрнээс гуйгаад уурлаад уйлаад ямар ч нэмэргүй ойлгосон царайлааад л шал худлаа. Би одоо гадуур гарч найз нөхөдтэйгээ хүртэл уулзахаа бараг больсон, гадуур гарч орохоор хардаад салахгүй. Тэгсэн хэрнээ хамт ууж идээд наргиж цэнгээд явахаар хамт байсан хүмүүстэйгээ хардана, гэртээ хариад зүгээр унтуулна гэж байхгүй шөнөжин тамлачихна.
X-man zov helsen baina aa.
Za buh zuild chini amjilt sain ohin mini.
Setgeleer oodrog sain halamjtai hani baigaarai minii hoorhon uhaant duu mini.
Tegeed hicheel amdral 2 -oo hosluulj baigaaraa. Hanitaigaa sain ongoitol yarisan ni ih sain baina.
Za duudee ene horvoogiin hamgiin saihan, ineed hooroor duuren yvaarai minii duu.
Нэг ч гэсэн гэр бүл салалгүй учираа ойлголцож байгаа бол буруу юу ч юм бхгүй л дээ. Чиний нэг давуу тал чинь өөртөө дүгнэлт хийж байгаа нь сайн байнаа. Гэхдээ л хүүхнүүдээ гэж мөн юу ч гэж хэлмээр юм бэ дээ сонин хүмүүс юм аа хэдий чамд дутагдалтай талууд байгаа ч нөхөр чинь өөрийнхөө хүслээ хангахын тулд чамайг хамгийн хайртай хүнээ гэх нь битгий хэл хүн ч гэж тоохгүй адгуус шиг авирлах ёстой гэж үү. Ядахдаа хичээл ажилтай ядарсан , сарын тэмдэг ирсэн үед чинь хайртай л юм бол дур хүслээ түр тэвчиж болдоггүй юм бэ? Эсвэл энэ нөхрийн чинь хайрлаж байгаа-н нэг хэлбэр юм уу. Хартай ийм хүмүүс засрана гэдэг ч эргэлзээтэй дээ.Эцэст нь хэлхэд хүмүүс нэр төр бусад хүн юу гэж хэлэх бол гэсээр байгаа өөрсдийгөө золионд гарагдаг юм даа.
харин тийм шүү дээ.Наад зүйлийг чинь хэлээд байсан шүү дээ.Өөртөө дүгнэлт хийсэн чинь маш зөв бүсгүй хүнийг ухаан улам үлэмж төгс болгодог юм шүү харьд олон жил боллоо ч гэлээ чи монгол хүн шүү дээ зарим нэг хүмүүс тэс өөр нийгмийн характерийг шууд өөр дээрээ хуулж буулгаад эцэстээ өөрөө зовоод байдаг нь харагдаад байгаа шүү аливаа юманд авах гээхийн ухаанаар хандаж чадвал аз жаргал өөрөө чам дээр гүйгээд ирнэ та 2 хэл амаа ололцсон нь маш том амжилт сэтгэ гэж хүнд толгой ойлголц гэж хэл заяасан шүү дээ салахаа урьтал болгоогүйд чинь баяр хүргэе хойшдоо ч гэсэн хэн хэнээ ойлгож түшиж тулж яваарай аз жаргал зөвхөм та 2-н гарт хожмын амьдралд чинь аз жаргал хүсэе. маш сайн Так
Хүүеэ нөхөр чинь чиний утсыг үзэх эрхтэй гэж үү?Хүнтэй суулаа гээд хувийн нууцгүй болдог гэж хэн чамд хэлээ вэ?Ойлголцоно гэдэг нь хувийн оршихуйгаа булшлахын нэр биш шүү.Миний утсыг нөхөр үздэггүй.Би хэзээ ч үзүүлэхгүй.Би ч утсыг нь үздэггүй. Хүүхнүүд ингээд хажуудхаа даврааж давраачаад амьдралаа там болгодог юм шиг.Хэрвээ салах л бол аав, ээж юу бодох бол биш би ч нөхөр ч жаргаж байна уу? гэдгийг л бодох хэрэгтэй ш дээ.Хүмүүс юу гэж бодлх бол? гэсэн амьдрал там болдог.Чи бол үзүүлэнгийн амьтан биш. Гэхдээ яахав ойлголцох гээд оролдоод үзэх нь зөв л байх л даа.Аз жаргал хүсье.
за болждээ ёстой
eniig ushuu olon humus unshasai
аз жаргал хүсий
за тэгээд амидраад бж дээ аз жаргал хүсэы
аз жаргал хүсий
http://www.youtube.com/watch?v=rSOzN0eihsE
баяр хүргэе
хичээгээрээ
гэхдээ надад нэг л юм их сонин санагдлаа. чи одоо болтол нөхөрөө гадны хүн шиг үздэг юм уу?
сайн бна 2 биэнээ л ойлгосон бол болоо доо гэхдээ 1 юм хэлэхэд нохор чин л чамайг хусэж бгаа бол хуссэн уэд ни чи хэзээд л бэлэн бх эстөи нэгэнт чи тэр хуний л эхнэр болсон хойно .
Сайн охин. Бурууг бусдаас биш өөрөөсөө хайсан нь зөв болжээ.
Баяр хүргэе. Аз жаргал хүсье дээ.