Надад хэн ч хайргүй
Хайртай хүн нь орхисон, нөхөр нь халамжгүй, хамт олон нь тоодоггүй, эцэг эх нь ойлгодоггүй гэх мэтийн гомдол цөхрөл цухалзаж байдаг. Мөн зарим тохиолдолд бага насны хүмүүжил ч нөлөөлөх нь бий. Харин сэтгэлзүйчдийн баталж буйгаар аливаа хүнд заавал хэн нэгэн (түүнээс ч олон хүн) хайртай байдаг.
Гол бэрхшээл нь хүн тэр бүр хайртай байгаагаа илчилж, илэрхийлж чаддаггүй, өөрийг нь ойлгоно гэж найдаж байдаг. Ялангуяа монголчууд бид хүнд урмын үг хэлэхдээ тааруухан, хайртай талархалтай аа сэтгэлдээ “түгжчихдэг” гэмтэй. Ямар сайндаа “хайр нь дотроо хал нь гаднаа” гэсэн хэлц үг байхав дээ. Иймд хэрэв та хэн нэгэнд хайртай, талархалтай ханддаг бол үүнийгээ илэрхийлж сураарай.
Сонирхолгүй ажил
Хэрэв та ямар нэгэн ажил эрхэлж байгаа бол чин сэтгэлээсээ, урам зоригтой хандахыг хичээ. Зүгээр л сонирхолгүй ажил гээд орхичих юмуу эсвэл үр ашиггүй өнгөрөөх нь танд л хортой. Та “сонирхолгүй ” гэх ажлаа өөр талаас нь хар. Ямартаа ч та ажилгүй олон хүнийг бодвол цалин мөнгөтэй зорилготой, хамт олонтой байгаа шүү дээ. Үүнд талархалтай ханд. Түүнчлэн ажил эхлээд тийм ч сонирхолтой байдаггүй. Хүн ажлынхаа онцлогт аажим дасан зохицож, хэвшил дадал суудгийг мартамгүй.
Би мөнгөгүй туйлын ядуу
Тэнгэрээс эд баялаг унаад ирэхгүй нь тодорхой. Мөнгөтэй, ажил төрөлтэй болох янз бүрийн боломж байна. Харин та ажил, цалин голдог бол хэзээ ч ахиж чадахгүй. Бага цалинтай ажлаас эхэлж байгаад урагш алхам алхамаар ахисан, баяжсан хүмүүс цөөнгүй байдаг.
Өөрийгөө толинд хараад сэтгэлээр унадаг
Байгалийн жам ёсыг ямар ч шидтэн зогсоож чадахгүй. Өглөө босоод л толинд харахад нэг илүү үрчлээс ч нэмэгдсэн юм шиг, бэлхүүс хавиар махалсан ч юм шиг янз бүрийн өө сэв ялангуяа эмэгтэй хүнд эмзэг тусдаг. Хэрэв иймэрхүү шүүмжлэл, өөртөө гоочлонгүй хандах явдал даамжирвал та урагш ахиж чадахгүй.
Сав суулга угаадаг шингэн бодисыг байнга хэрэглэх хортой!
Сүүлийн үед сав суулга угаадаг шингэн бодисыг айл гэр, зоогийн газар, ресторан гээд л хаа сайгүй хэрэглэх болсон. Уг шингэн бодис нь бохирдсон, тостой сав суулгыг сайтар цэвэрлэж, өнгө оруулж, угааж цэвэрлэх ажлыг хөнгөвчилж өгдөг ч гэсэн хүний ходоод гэдсэнд тийм ч сайн зүйл биш юм.
Түүнчлэн уг шингэнээр сав суулга, аяга тавгаа угаасан тохиолдолд цэвэр усаар хэд дахин сайтар зайлах хэрэгтэй юм. Учир нь дутуу зайлсны улмаас уг угаагч шингэн дэх бодис нь бидний идэж, ууж буй хоол хүнсээр дамжин хүний ходоодонд очиж хуримтлагдаж, улмаар янз бүрийн ходоодны өвчнийг үүсгэдэг. Иймд сав суулга угаагч шингэнийг тогтмол хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй.
/Хань/
3 Comments
нээрээ саү энэ тр гээд ыүдаг гнээ сн угаа гнээ бс хахаха…xоорxон ийн
гэнэт юун сав суулга угаадаг шингэн болоод явчихваа. эдит хийж байлдаа шууд л copy paste
Би алийг ни боддогуй шуу. Бух зуйлдээ сэтгэл хангалуун нэгэн байна аа.