Найз бүсгүй мэдээж таны хувьд хамгийн, хамгийн л байгаа… Гэхдээ ирээдүйн хань болох бүсгүйнхээ зан чанарыг сайтар судалж мэдэх нь таны хувьд нэн чухал болох нь тодорхой. Ялимгүй мэт зүйл ч бүсгүйн тань зан чанарыг тодруулах боломжтой юм.
Харин гагцхүү инээдэр нь яг таг тодорхойл гэсэн үг биш шүү. Түүний зан чанарыг тодотгох багахан хэсэг төдий л юм.
Чөлөөтэй, задгай чанга инээдэг бол: Нээлттэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй бүсгүйн шинж. Гэм нь бусдыг сонсохдоо жаахан тааруу. Аливаа дүрэм хэм хэмжээнд захирагдах дуртай биш.
Амаа жимийх байдлаар сулхан инээдэг бол: Ичимхий, бүрэг бүсгүйн шинж. Тэр бүр бодсоноо хэлээд байдаггүй тул сэтгэлийн гүн рүү нь нэвтрэх амаргүй. Нямбай, цэгцтэй зантай. Нэг дурлавал хүчтэй сэтгэл алдардаг. Ийм бүсгүйгээр тоглоод өнгөрвөл маш аюултайг сана.
Эрүүгээ барьж инээдэг бол: Хөнгөн талдаа бүсгүйн шинж. Амьдралдаа барьц алдаж мэдэхээр бодлогогүй алхам хийчихдэг талтай. Гараараа нүүр, толгойгоо илэн инээдэг бол Хэт романтик бүсгүйн шинж. Амьдралаас Тасархай, бүтэшгүй зүйл мөрөөдөх нь бий. Хайр дурлалын асуудалд нухацтай ханддаггүй. Өөрийгөө ямар нэгэн үүрэг хариуцлагад хүлээх дургүй.
Мөрөө чичигнүүлж инээдэг бол: Өөрийн гоо сайхандаа итгэл төгс бүсгүйн шинж. Өөлвөл нэлээд хөнгөмсөг, эрчүүдийн анхаарлын төвд байх дуртай. Хойноосоо гүйлгүүлж гуйлгахыг хүсдэг. Тийм ч амархан биш.
Толгойгоо гэдийлгэж инээдэг бол: Хэт итгэмтгий бүсгүйн шинж. Заримдаа эрүүл ухаантай хүн гайхахаар үйлдэл ч хийх нь бий. Ноцтой гэмт хэрэг биш шүү. Амьдралд ургасан асуудлыг шийдвэрлэж байгаа аргын хэлж байгаа юм.
Хуруугаа уруулдаа хүргэн инээдэг бол: Зан ааш сайтай бүсгүйн шинж Нэлээд зарчимч. Хэнтэй ч тэр зөв харьцаж чаддаг ухаалаг бүсгүй. Бас өөрийнхөөрөө зүтгэх дуртай.
/Хань/
6 Comments
хачин инээдэг охинд эр хун дуртайл байв гэж шал утгагүй юум
miniih bas tostei yum bn erchuudeer guilguulah saikhan shuu he he
бүр яг үнэн бн 99% би ингэж инээдэг иймэрхүү ааштай бүсгүйчүүдийг мэдэх юм бн
унэн байхаа. Би нэг ни байна аа. Би бас бусдийг сонсохдоо бас жаахан муу шуу. хэхэхэ.
Унэхээр унэн бнаа ккк
үнэнч юм шиг санагдлаа