Бидний аз жаргалыг нэг баян айлын хатагтай хулгайлчлаа…

Би одоо 24 нас хүрч байгаа залуу. Одоо аав хүү 3-уулаа байдаг. Миний амьдрал гэж элсэн шуурга шиг замбараагүй байждээ. Би бусдыг бодвол их эрт, дөнгөж 10-аа төгсөөд аав болсон одоогоос 6-н жилийн өмнө яг конкурсын өмнөх өдөр, (7-н сарын 2 байсан ) гэртээ ээж аав ахтайгаа оройн хоолоо идэх гээд сууж байтал хаалганы хонх дуугарч хаалгаар ахимагдуу насны эхнэр нөхөр 2 жирэмсэн охиноо дагуулсаар орж ирлээ. Би жирэмсэн Д-г хараад шоконд ороод хэсэгтээ л юм дуугарч чадахгүй байж билээ. Манайд ширүүхэн яриа өрнөсөөр, Д-гийн аав ээж 2 охиноо дагуулан хаалга савж гарснаар гэр бүлийн бяцхан хурал манайд эхлэж удалгүй аав болох намайг аав үгийн хатууг нударгатай хоршуулсаар өглөө болтол зэмлэв. Урьд нь би Д-г таньдаг байсан бөгөөд төрсөн өдрөөрөө хамт шөнийг өнгөрөөсөн юм. Д-гийн ээж аав гадаадад (солонгосд бараг анхдагчид байх) ажилладаг байсан. Д-гийн гэр хотод байдаг харин Эрдэнэтэд ахындаа ирж 8, 9, 10-н эхний улирал сурсан (би өөрөө эрдэнэтийнх л дээ) Д өөрөө жирэмсэн болсноо мэдээгүй 4-н сарыг үдсэн гэсэн ингээд хамаг хэрэг мандсан байх (тухайн үед ээж аав нь эмнэлэгээр нилээн явсан юм шиг байна лээ ). За тэгээд би гэдэг хүн конкурсын өглөө хагас ухаантай л амьтан шалгалтанд орж билээ юун тэр хичээл ном, хүүхдүүд ээж аавтайгаа конкурсын дүнгээ сонсож, сургуулийн гадаа хонож байхад би ганцаараа уулан дээр (хадтай) бөөн бодол болсон сууж билээ.

Гэхдээ би аав болно гэж бодохоос баяртай байсан. Тэгээд удсан ч үгүй намар болж би ч аав боллоо. Хүүхдийн маань ээж хүүгээ эрдэнэтэд төрүүлж орхичоод гадаадад сурахаар явсандаа. Ингээд би гэдэг хүний амьдрал эхэлсэндээ хүү маань хийсвэр хийлгэж төрсөн болохоор эхний нэг сар маш хэцүү байсан гэхдээ буянтай ээж аавын ачаар хүү маань одоо эрүүл сэргэлэн цовоо гүйж байна. Хүү маань төрөхдөө 4,2-тэй төрсөн, ээж ажлаасаа гарч надтай хамт хүүхдийг маань харж өгсөөр нэг л мэдэхэд 3 сар өнгөрч гэр бүлийн доторхи уур амьсгал илт зөөлөрч ирсэн. (Аав маань цэргийн хүн болохоор их яхир ааштай л даа.)

Тэгээд оюутнууд амраад ангийхан маань хүү бид 2-г эргэхээр ирсэн ядаж байхад хүү маань надтай аягүй адилхан болохоор бүгд л ерөөсөө л чи байна гээл ээлж ээлжээрээ аваад би гэдэг хүн ангийн анхны алдарт аав болсон юм. Дараа намар нь би Улаанбаатар хотод суралцахаар ирээд хүүгээ санаад бараг уйлдаг байлаа орой утсаар ярихад л нулимс зангираад л…
Хоног өдөр өнгөрсөөр би ч сургууулиа төгсөөд эрдэнэтэд очиж ажилд ороод хүү ээж аав 3-тайгаа сайхан л амьдарч хорвоогийн хамгийн жаргалтай хүн мэтээр өөрийгөө төсөөлж явлаа. Тэгтэл жигтэйхэн ганган хүүхэн манайд орж ирээд одоо хүүгээ би авна гэж ээжтэй баахан муудалцаад бөөн юм болж байна гэж сонсоод ажил дээрээс ухаан мэдрэлгүй хүн миний хүү гэсээр гэртээ орлоо Би Д-г гэрээсээ шууд чирээд гаргасан (явж өгөхгүй баахан юм болсон), тэр өдрөөс хойш удалгүй ээжийн бие муудсаар надад шүүхээс зарлан ирлээ. Тэднийх их мөнгөтэй айл учир би их айж байлаа харин шүүх миний талд шийдвэр гаргасан ч би гэдэг хүн ээжээсээ, хүү маань нэгэнт эмээгээсээ салсан одоо аавын бие муудаад эмнэлэгт хэвтэж байна.

Хүү бид 2 одоо яахаа ч мэдэхгүй тийм байдалд байна. Хүү маань жаахан ч гэсэн ч наснаасаа ахадсан ухаантай ер нь их хэрсүү болж өсч байна. Энэ жил сургуульд орно харин эмээгээ л байн байн асуух юм. Би одоо Д-г үзэн ядаж байна миний болон хүүгийн маань аз жаргалыг нэг омголон зантай баян айлын хатагтай хулгайлчлаа. Одоо өмөг түшиг болж байсан аавыгаа алдвал би гэдэг хүн яана даа.

Эмэгтэй хүн гэдэг чинь ямар хүмүүс вэ? Гадаадад байхдаа утсаар ганц удаа ч яриагүй байж… Миний хүү гээд бүхэл бүтэн 5 жилийн дараа гэнэт гарч ирээд амьдралыг маань сүйтгэчихлээ. Одоо бүр эмэгтэй хүнээс айдаг (үзэн яддаг) боллоо…

cekc.mn дээр ирсэн захидал

62 Comments

  1. та нар ямар сонин комэнтдүүд бичдийн тэр хун чин бас ээжн шуудээ мэдээж хаяж яүсанн буруулдаа ааү ээжийнхэ ятгалганд ороо бздээ зайлуул хэнч гэсэн урээ хаяаад яавхийг хусэхгүй шуудээ.та нар бугдл нээх ямар мухай хуухэн бээ гээд бичээд бх шаардлагуй тэртэ тэргү тэр эмэгтэйч бас зовсон та нар эх хун гж ямар бдагийг мэдэхгүл бндаа хэнч мэдээжээр ийм бдалд орж узээгүй болхоороо ямар муухай юм бээл гж бгаа бх тэр эмэгтэ бас ур мин гээдл ирсэнл бншдээ эх хун хэзээд урээл гэдимдаа

  2. zugeerl says:

    та нар ямар сонин комэнтдүүд бичдийн тэр хун чин бас ээжн шуудээ мэдээж хаяж яүсанн буруулдаа ааү ээжийнхэ ятгалганд ороо бздээ зайлуул хэнч гэсэн урээ хаяаад яавхийг хусэхгүй шуудээ.та нар бугдл нээх ямар мухай хуухэн бээ гээд бичээд бх шаардлагуй тэртэ тэргү тэр эмэгтэйч бас зовсон та нар эх хун гж ямар бдагийг мэдэхгүл бндаа хэнч мэдээжээр ийм бдалд орж узээгүй болхоороо ямар муухай юм бээл гж бгаа бх тэр эмэгтэ бас ур мин гээдл ирсэнл бншдээ эх хун хэзээд урээл гэдимдаа

  3. bi says:

    Би нэг л юмыг ойлгохгүй бас зөвтгөж чадахгүй байна. Тэр хүүхэн яагаад эхлээд залуутай уулзаагүй юм бэ. Эхлээд залуутай уулзаад, дараа нь ээж аавтай нь мэнд усаа мэдэлцэж төв төвшин уулзчихаад дараа нь хүүтэйгээ уулзаж болох уу, хүүгээ өөр дээрээ авч болох уу гэж болоогүй юм бэ. Өөрөө ээж аавтай хүн байж , өөрөө эх хүн байж ухаан муутай л байна даа.
    Тэгсэн бол настай хүмүүс ингэтлээ хямрахгүй л байсан даа.

  4. saraka says:

    Сайн уу чи иx зовлон залуугаараа үзлээ жаргаx цаг ирнээ xөгшөөн. Зоригтой бай тэр оороо ойлгоx цаг ирнээ….

  5. Odko says:

    сайн байна уу? энэ одрийн мэнд одоо цагт чамд xэцүү байгаа xарин тэр оxинд xүүxэд олсон тэр цагаас бүx ум тэрэнд аймар байсан байсан 10сар тээсэн үрээ сайн таниж мэдэxгүй айлд үлдээх амаргүй л байсан… Тийм учираас чи Д-гэх эмэгтэйг үзэн [даx биш ойлгоx гээд үз/ тэр xүний газар 5 жил үрээ санаад [аж байсан бол мэдээж уйлж сэтгэл санаагаар зовж л байсан/ байж таараа тийм болхоор чи тэрэнтэй уулз xүүгээ ч ээжтэй нь танилцуул та 3 xүссэн xүсээгүй аав ээж xүү тийм болxоор тэр Д-тэй болон xүүтэйгээ нэгэн гэр бүл шиг байx гээд үз.Xүүд чинь ээж xэрэгтэй сургуульд орxод xүүxэд л ум чинь айлин xүүxдүүд аав ээжтэйгээ байxад би яагаад ээжгүй байгаа ум бэ? гэж шаналаx болно тийм болxоор xүүгээ бодоод ээжийг нь xажууд нь байлгаx талаар санаа тавиx xэрэгтэй та 2 өөрсдийгөө биш xүүгээ бодоx цаг болсон байна / тэр xүүxэн xамаатаны айлдаа xэсэг xугцаанд байгаад xүүтэйгээ ойр ойрxон уулзаж болно шүү дүү чи эр xүн аливаа уманд xүлээцтэй буйртай уxаалаг xандаx xэрэгтэй xүүxэн шиг тэр xүүгээ орxиод ]всан ээжийг маань үxэлд xүргэсэн гээд бурууг ганцxан түүнд бүү өгч шарвагнаад xэр.үй л болов уу? Заавал тэр эмэгтэйтэй амьдар гэж бичээгүй ум шүү! Xүүгээ сураx арга барилтай болтол ээлжилээд аваад энэ тэр… тэгээд xүү чинь өөрөө аав ээжийнxээ талаар оорийн гэсэн бодолтой сонголттой болоx байx. Мэдээж та 2 залуу xүмүүс ахиж амьдрал эxлэx биз ээ . Xарин үлдсэн ганц аавыгаа сайн асарч тэнxэрүүл ирээд буцдаг нь xорвоогийн жам ум xойно тийм болxоор уxаалаг бай! чи эр xүн …

  6. Odko says:

    сайн байна уу? энэ одрийн мэнд одоо цагт чамд xэцүү байгаа xарин тэр оxинд xүүxэд олсон тэр цагаас бүx ум тэрэнд аймар байсан байж таараа 10сар тээсэн үрээ сайн таниж мэдэxгүй айлд үлдээх амаргүй л байсан… Тийм учираас чи Д-гэх эмэгтэйг үзэн [даx биш ойлгоx гээд үз/ тэр xүний газар 5 жил үрээ санаад [аж байсан бол мэдээж уйлж сэтгэл санаагаар зовж л байсан/ байж таараа тийм болхоор чи тэрэнтэй уулз xүүгээ ч ээжтэй нь танилцуул та 3 xүссэн xүсээгүй аав ээж xүү тийм болxоор тэр Д-тэй болон xүүтэйгээ нэгэн гэр бүл шиг байx гээд үз.Xүүд чинь ээж xэрэгтэй сургуульд орxод xүүxэд л ум чинь айлин xүүxдүүд аав ээжтэйгээ байxад би яагаад ээжгүй байгаа ум бэ? гэж шаналаx болно тийм болxоор xүүгээ бодоод ээжийг нь xажууд нь байлгаx талаар санаа тавиx xэрэгтэй та 2 өөрсдийгөө биш xүүгээ бодоx цаг болсон байна / тэр xүүxэн xамаатаны айлдаа xэсэг xугцаанд байгаад xүүтэйгээ ойр ойрxон уулзаж болно шүү дүү чи эр xүн аливаа уманд xүлээцтэй буйртай уxаалаг xандаx xэрэгтэй xүүxэн шиг тэр xүүгээ орxиод ]всан ээжийг маань үxэлд xүргэсэн гээд бурууг ганцxан түүнд бүү өгч шарвагнаад xэр.үй л болов уу? Заавал тэр эмэгтэйтэй амьдар гэж бичээгүй ум шүү! Xүүгээ сураx арга барилтай болтол ээлжилээд аваад энэ тэр… тэгээд xүү чинь өөрөө аав ээжийнxээ талаар оорийн гэсэн бодолтой сонголттой болоx байx. Мэдээж та 2 залуу xүмүүс ахиж амьдрал эxлэx биз ээ . Xарин үлдсэн ганц аавыгаа сайн асарч тэнxэрүүл ирээд буцдаг нь xорвоогийн жам ум xойно тийм болxоор уxаалаг бай! чи эр xүн …

  7. FM Fatale says:

    Залуу, чи бас нугуу талаар буруу бодож бна. Тэр баян хатагтай чини хуухдийн чини ээж штээ. Монголчууд хэтэрхий туйлширдгаа болимоор юм. Хэдэн жилийн умну чи тэр хатагтайг жаахан охин бхад ни хуухэдтэй болгочоод хаяж явсан ни унэн биз дээ? Тэр бусгуйд ч бас хэлэх зуйл их бгаа бxаа!!

  8. tuya says:

    сайнуу чи ямар сайн залуу вэ. Хуухдээ чи ººðºº ºñãºñºí áîëîõîîð çààâàë ºãºõ àëáàã¿é ø¿¿ äýý. Òýð õ¿¿õýíòýéãýý ñàéí ÿðèëöààä ¿ç ë äýý. Îéëãîõ ÷ þì áèë¿¿.
    Ãýõäýý íàäàä íýã ñàíàë áàéíà. Òýð õ¿¿õýí ÷èíü ÿíç á¿ðèéí þì õèéëãýýä áàéãààí áèø áèç.Îäîî ¿åä ÷èí õ¿í àéìààð áîëñîí ø äýý. Þó ÷ ãýæ õ¿íä ¿ç¿¿ë ýý. Ñ¿ñýã áèøðýëã¿é áàéñàí ÷ ãýñýí çààâàë ¿ç¿¿ë. Ñ¿¿ëä àìàà áàðèõã¿éí òóëä. ßíç á¿ðèéí áýðõøýýë òóëãàðõàä àðõè äàðñààð ãóíèãàà áèòãèé òàéëààðàé çàëóó ìèíü. Õ¿¿õäèéíõýý òºëºº àìüäàð. Áàñ ×è çàëóó áàéíà. ×è ìýäýýæ àìüäðàë çîõèîíî.Õàíèà çºâ ñîíãîîðîé.
    ×àìä àç æàðãàë õ¿ñüå.

  9. 1 says:

    Хамт амьдар гээд байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм. Нэг л их амархан юм бодоод байх юм аа. Тэр хүүхнээс болоод ханиа алдчихсан тэр хөгшин яаж бэрээ гээд хүлээн зөвшөөрөх болж байна. Нэгэнт чамд хүү чинь байна. Өөр юу хэрэгтэй юм бэ?
    Бас мөнгө ав гэсэн хүн байна. Өөрийгөө өчүүхэн ч атугай хүндэлдэг хүн бол ийм юм хэзээ ч хийхгүй. Энэ амьдралд мөнгөнөөс илүү нэр төр, хүн чанар гэж нэг юм байдаг.
    Эр хүн шиг бай. Хүү чинь ааваараа, эцэг чинь хүүгээрээ бахархатал сайхан амьдар. Ижий чинь чамд баярлар болно анд минь.

  10. Angel says:

    сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Битгий сэтгэлээр уна. Чи их сайн залуу байна. Ийм хүн хорвоод их ховор шүү. Хүүгээ гэх чиний сэтгэл үнэхээр агуу юмаа. Гэтэл зарим нэгэн мулгуй эхчүүд хар юмнаас болоод үр хүүхдээ хаяж байдаг ш дээ. Хүүгийн чинь эхэд буруу өгөхөд бас хэцүү юм. Амьдрал мэдэхгүй жаахан охин хүүхэд төрүүлээд тухайн үед гадагшаа явах нь түүний хувьд зөв сонголт байсан байх. Тэр үед шохоорхолдоо хөтлөгдөөд гэнэн алдаа хийсэн байх. Чамд хайргүй болоод, чамтай амьдрах итгэл байхгүй учраас явах сонголтыг хийсэн байх гэж бодож байна. боловсролтой, хүүхдээ авч явах чадалтай эмэгтэй болоод хүүгээ авна гэж бодсон байхаа ер нь эмэгтэй хүн бүр л тухайн үед ингэж бодох байсан байхаа. хөөрхий минь олон жил их л шанлаа байлгүй дээ. Гэхдээ чиний хувьд түүнд годож, хорсох нь аргагүй ч ойлгохыг хичээ. Магадгүй одоо та 2 бие хүн болж төлөвшсөн болохоор ухаалаг шийдвэр гаргаж чадна. Хүүгээ бодоод хамт амьдарч үзэх санал тавибал яасан юм бэ. Энэ олон жил чи хүүдээ ээж олж өгөөгүйг бодвол түүнийг хүлээсэн, сэтгэлдээ түүнийг хайрлаж байсан байхаа. Битгий юм бүхнийг бүтэхгүй гэж бод, бүх зүйл болно гэж найдаад юманд итгэлтэй, бүхнийг сайн талаас нь бод, өөрийгөө ерөөсөө стресст оруулж болохгүй шүү. Аавыг бод, хүүгээ бодоод тэвчээртэй ухаалаг хандаарай. магадгүй чи хүүтэйгээ 5 жилийг хамт өнгөрүүлсэн юм чинь ээжид нь боломж олгосон нь дээр байхаа. Хүүгээ ээжд дасга тэртээ тэргүй тэр хүн 10 сар тээж, зовж байж л төрүүлсэн үр нь шүү дээ. Амьдрал чинь одоо л дөнгөж эхэлж байна. Хүлээцтэй хандаарай. Ээж нь ухаарах байлгүй дээ. Хамгийн гол одоо аавынхаа сэтгэлийг өндөрт байлгаж, биеийг нь эдгээгээрэй. Чи энэ бүхнийг даван туулж чаднаа. Эргээд харахад зөв алхам хийсэндээ баярлах болно. За амжилт. Өөрийгөө бодоорой

  11. Ramirez Sanchez says:

    Андаа хүүгээ л авч үлдэх хэрэгтэй шүү дээ одоо тэр чинь чиний зорилго шүү дээ!!!

  12. medleg says:

    миний дүүг бас л ингээд ээж нь орхиод явсан. Танай хүүгийн чинь хүүхэд гээд /миний ахын/ бас л нэг өдөр чамтай адил гэрийн хонх дуугараад жирэмсэн хүүхэн гэрийнхэнтэйгээ орж ирээд, дараа нь бөөн хэрүүл, ээжийн даралт ихсэж, аав ахыг загнаж, бараг зодсон байхоо. Ингээл удсангүй нэг эмэгтэй утсаар уриад танай хүүгийн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн шүү. Одоо 3 сартай, та нар аваарай, бид нар тэжээж чадахгүй гэснээс ээж, аав, бид 3 дүүгээ анх асрамжийн эмнэлгээс очиж авч байсийм. Тэрнээс хойш 19 жил өнгөрч миний дүү охин оюутан болж, одоо 2-р курс. Миний ах охиноо өөр дээрээ авснаас хойш 3 хүрч байхад нь хүнтэй суусан, өөртэйгээ адил нэг хүүхэдтэй эмэгтэйтэй суугаад дундаасаа 1 хүү гаргасан. Одоо 3 хүүхэдтэй, гайхалтай сайхан гэр бүл байдаг юм. Харин тэр хүүхэн хэзээ ч дахиж ирээгүй шүү. Заримдаа миний ээж тэр хүүхнийг Эх хүн гэхэд доодхоосоо тэнэг хүн юмаа гэж хэлдгийм. Би үүнийг үнэн дүгнэлт гэж боддог шүү. АА нээгээ тийм, 2 билүү 3 дугаар ангид нь байхад манайд нэг ирээд, бид хооронд нь танилцуулаад тэгээд дүүгий минь гэртээ хонуулна гээд аваад явсан юм. 2 хоноод ирсэн, тэгэхдээ дахиад хэзээ ч би тэр айлд очихгүй гэж хэлсэн. юу болсон юм бүү мэд, тэр тухайгаа надад ч хэлээгүй. тэрнээс хойш төрсөн эхийгээ яриахаа ч больсон, асуухаа ч больсон. тийм болохоор тэр ч гэсэн эмэгтэй хүн шүү гэж хэлж байгаа хүмүүсийн үгийг бүү тоо. төрүүлснээсээ дор ухамсартай олон хүүхэн байдгийн. Хүүгээ өөрөө л өсгө.

  13. cherry says:

    тэр охин ч гэсэн зовсон л б,х өөрөө шийдвэр гаргах эрхгүй б,сан байх.
    бутэн 10сар хэвлийдээ хүүхэд тээж түрүүлсэн хүн. зугээр хүүхдээ мартчихна гэж б,хгуй л б,х. Танай гэр бул их сайн хүмүүс б,на. чи ч их сайн эцэг б,на. та 2 амжил

  14. emma says:

    Урээ хаяад явсан эмэгтэйг хөхөө ээж гэж хун бухэн жигшдэг эртний ёс бий .Төрүүлсэн хөхөөнөөс өсгөсөн болжмор дээр гэдэг.Тэгээд ч хуухэд гаргасан болгон ээж нэр зуух эрхгүй, хуухэдээ хаяад явсан эцэг бухэн аав нэр зуух ёсгуй захийн нэг залуус сэx хийж хэд гурав жаргал эдэлчихээд өөрснийгөө аав ээж болчохлоо гэж дугнэж бгаа нъ яамар өрөвдөлтэй сэтгэхүй вэ?Хуухэд төрүүлэнэ өсгөнө хумуужуулэнэ амъдралд хөл тавиулана гэдэг маш өндөр хариуцлагатай ажил юм шуу.Албаа бурэн хариуцлагатай дуусгаж байж сая жинхэнэ аав ээж болж чадсанд тооцогдоно . Залуу насний гэнэн уйлдлээсээ болж хун алдаж бноо харин алдаан дээрээ суралцаж дахин буу алдаарай.Амъ шигээ хайртай хуугийнхээ төлөө алъ бухнээ зориулаарай адаг суулд нъ хорвоо чамд аз жаргалийг амтлуулахаа мартахгуй ээ.

  15. sss says:

    энэнээс гоу энэнээс сайхан хуухэн олдох блгүй дээ монголийн охид модонд авирсан биш…. чи их сайн залуу юм шиг бнаа чамд аз жаргал хүсий амжилт найз мини

  16. Setgegdel uldeegch says:

    Naiz ni chinii zahidaliig 4 honogiin umnu unshaad neeh az holbogdol uguhgui baisan baih uchir ni bi durvun honogiin umnu aav bolson yostoi bayar bayasagalanga huuhdees uur hench ingej ih ugj chadadgui baih. Daavuug ni ugaaj baihdaa minii ohinii sheestei davuu yamar huurhun jaahan jijighen yum be geed l buh yumand ni egdui hureed baih yum. Chamd ch gesen huugee gesen setgel miniihtei ijil baidag biz tegheer chamaig mash sain oilgoj baina setgeleer bitgii unaarai huu chin mundag hun bolno chi uuniig hiij chadna. Setgeleer unj bolohgui shuu! Huuchin tom sain er hun bolno. Udahgui. Za andaa amjilt husey!!! Chi sain zaluu!!!!!!

  17. woman says:

    зарим хүмүүсийн комментийг ойлгохгүй юм гэв гэнэт гарч ирээд бөөн хэрүүл хийгээд ээжийг нь үхүүлчихсэн хүүхэнтэй яаж эвтэйхэн харьцах юм бээ…тэр хүүхэн хүүхдээ санаад ирсэн бол хэрүүл ам хийхгүйгээр айл гэр үймүүлэхгүйгээр аятайхан яриж болох л биз дээ…

  18. woman says:

    миний хадам нөхөр хоёр яаг тийм байдал гаргасан одоо бодох тусам гомдоод байдгийн…тэр үед ээжийн маань бие маш муудсан,нөхөртөө хэлсэн чинь тоохч үгүй байна лээ…өөд болсон өвөөгөөсөө өдөр болгон залбирч гуйдаг байлаа өвөө маань тусалсан уу ээжийнхээ сэтгэлийн тайвшруулж чадсан сэтгэлээ дагаад бие нь ч сэргэсэн…гэхдээ сэтгэлийн хөндүүр гэдэг арилдаггүй юм байна лээ…хүнийг байгаагаар нь хайрла гэсэн утгатай бичлэгийг уншсан. яаж өөрийнх нь сэтгэлийг өвтгөөд байхад хайрлах юм бол доо…

  19. bbdag says:

    Zaluu miny urd chiny bgaa zam ard chiny bgaa bolohoor uhaantai bgaarai. Chi sain aav, sain zaluu bna. Uneheer eh ni bas bodoj yavdag bsan baij boloh l ym. Gehdee huuheddee sanaa tavij utsaar yaridag /yadaj/ bsan bolch… Zaluu miny chinii amidral saihan baih bolnoo. Uurtuu itgeh itgel bhad buh zuiliig buteene. Huugee gesen setgel chiny horvoogiin jargaliig amtluulna aa. Aaviin chiny bie udahgui saijirna gedegt itgeerei. Ehneree aldsan emegtei hamgiin hetsuu bdag gedeg. Tiim bolohoor aaviigaa sain hairlaarai zaluu miny. Aavgui ussun bolohoor bi yu helehee ch medehgui bna. Az jargal husey zaluu miny.

  20. sunshine says:

    ямар хөгийн хүүхэн бэ

    нэгэнт чи хүүтэйгээ цуг үлдэхээр болсон бол та 2 зүтгээд байж дээ. хүүгийнхээ төлөө зоритой, ухаантай амьдар.

    АМЖИЛТ ХҮСЭЕ:)

  21. lamaahai says:

    Новшийн хүүхэн бна даа хүүгээ өгч болохгүй шүү энэ шүүхийнхэн овоо ш дээ хүн чанараа бас ч гэж гээгээгүй шүүгчид байдаг л юм бна би нас барсан ээжийг чинь үнэхээр өрөвдөж бна хөөрхий өмитөн ачаа өсгөх гэж хичнээн их ядарч бсан ч үнэн сэтгэлээсээ зүтгээ бол доо аав чинь ч гэсэн их тус нэмэртэй бсан байх тэр муу шимнус хүүхдээ улаан цурав байхад нь хаяж явчихаад одоо бэлэн сайхан том болчихсон хүүхдийг авна гээд тэнэгтэж байдаг новш юм даа хэлэх муу үг алга ахийн дүү аавийгаа сайн асар даа ханиа алдчихсан одоо нэг шулмас ачийг ни булаацалдаад байгаа болохоор сэтгэл санаагаар унаад дорхноо яваад өгнө шүү

  22. Carla Bruni says:

    evii dee. Chamaig bur uruwdchihluu. Huugee ehd ni bitgii uguurui. Hetsuu uyed ni hayaj yawchihaad tom bson hoino ni tegj irj bdg dawarsan darwaan be. Uur deeree huugee blgaj bgad uur shan emegteitei suu. Er hunii zamin huzuu urt gedeg biz dee.

  23. aagii says:

    монголио яг тэгээд болохгуй байгаа биз би бас захиа бичсэн чинь эрөөсөө болохгуй гар ч ирэхгүй байгаа юм би бүр 2-3 удаа бичсэн шуу.
    за чи зарим нэг уншигч үнэн бичсэн байна тэр хүүхэнд бүх бурууг өгч болохгуйээ мэдээж төрөх үэдээ өөрийн гэсэн шийд гаргак чадахгуй аав ээжийн үгийг дагаад л явсан байх мэдээж ямар ч эмэгтэй хүн бүр яамар ч хатуу сэтгэлтэй хүн төрсөн үрээ орхиж явахдаа жаргалтай байна гэж байхгүй мэдээж бас ихэл санаж байсан биз би өөрөө эх хүн эх хүний аэтгэлийг мэдэж байна

  24. boloroo says:

    мэдээж тэр охин ээж аавийнхаа угээр л гадаша аяүсан байлгуйд ээ . тгд чи ээжтэй ни уулзажуулаж байх хэрэгэтэй ямарч эмэгтэй хун ургэлж урээ гэдэг байх. харин ч та 2 уурд орхилгуй буцаад ойлгоод ирсэн байштээ . чи сайн залуу бол ийм юмийг ойлгох болсондоо уул ни. тэрний баян таснаг бол та 2 т хээрг болно л байхдаа

  25. oogii_doktor@yahoo.com says:

    aawiin chini huwid biologiin jamaa l dagana eh uriin holboo hedii nandin ch gesen chi teseed garah heregtei amidraliin hatuud shantarch bolohgui eldew jargal hemjeetei etsest ni toloh unetei gedeg ugiig sanaj ywaarai setgelee hatuu blga

  26. MNED says:

    Ямар зэвүүн хүүхэн бэ тэр одоо.

  27. sony says:

    ямар нэгэн дүгнэлтийг яаран гаргаж хэрэггүй. бүх байдыг аль аль талаас нь тайвнаар нягтлаад үз. тэгээд амьдрал чамд яаж хандах нь уу харж л бай. ямар ч хэцүү зүйл тулгарлаа гэсэн бүгдийг урьдчилаад тооцоолчихсон, сэтэлзүйн бэлтгэлтэй байх нь маш чухал. дээр нь хүүгийнхээ ээжийг бүхэнд буруутгах сэтгэлээ аль болох татахыг хичээ. чи ямар ч их гэм нүгэлтэй хүнийг хичнээн их буруутган өширхлөө ч гэсэн энэ нь чамд болоод хүүд чинь эерэг сайн зүйлийг авчирдаггүй юм. аль болох уучилж болох бүхнийг уучлахыг хичээ. цаг хугацаа бүхнийг бүх хүнд ойлгуулна.

  28. burjak says:

    сайн байна уу амьдрал гэдэг тэр чигээрээ бартаа нугчаа байдаг бх аа би тэгэж боддог юм бурхан чимэх чимхээр аз жаргал өгдөг ч гэсэн бид түүндээ сэтгэл ханглуун байж аз жаргалтайгаар хэцүү бүхнийг даван туулдаг шүү дээ.хорвоо гэдэг хатуу хэцүү ч гэсэн дэсээд гарах хэрэгтэй чи чинь эр хүн бас сайн эцэг хүн сул дорой байж болохгуй шүү дэ. тэр хүүхнийг битгий үзэн яад хэзээ нэгэн цагт тэр ойлгох болно зүгээр тайван хая за эмэгтэй хүн болгон муу бишээ хаа нэг тийм хүмүүс бдаг ч ховор бдаг юм аа та 2-рт хайртай халмжтай сайхан бүсгүй заавал таарна нас залуу цус шингэн байнаа тэ ккк. за найз минь их мэдэх баахан л юм бичлээ чамд амжилт, аз жаргал, маш их хайр,за тэгээд сайхан юу байдаг билээ дэ тэр бүгдийг хөөрхөн хүүхэд та хоёрт хүсье

  29. bi says:

    Сайн уу, Би Дээгийгийн саналыг нэг бодож үзээч гэж зөвлөмөөр байна. Хүний гэр бүлийн амьдралын жаргалыг эцэг, эх, үр хүүхэд нь цугтаа байж л бүтээнэ шүү дээ. Ер нь тэр бүсгүйтэй дайсагналцаад биш, эвээр яриад, дулаан харьцаа тогтоох гээд үзвэл яасан юм бэ? Чи эр хүн байна, хүүгээ бодоод байнга ганцаараа явна гэж байхгүй шүү дээ. Та 2-ын дунд хайр сэтгэл гэж дэлгэрсэн юмгүй л юм шиг байна. Гэхдээ бие биедээ татагдаж, таалагдаж байж л дундаас чинь бяцхан цэцэг ургасан байж таараа. Тэр цагаа нэг санаад, хүүтэйгээ, ээжтэй нь ч хамтдаа амьдрах боломжийг хайхыг зөвлөж байнаа. Үрээ төрүүлчээд бараг танихгүй хүнд орхиод явна гэдэг эмэгтэй хүн нилээн зориг гаргаж байж хийх ажил шүү. Тэгээд 5 жил утсаар ч асуухгүй байна гэдэг удмын хатуу сэтгэлтэйнх бизээ. Тийм учраас чи нилээн бодож, алсаас, зөөлөн дөхөх хэрэгтэй байхаа. Ганц чамд биш, Хөөрхөн хүүд чинь аавтайгаа, ээжтэйгээ, өвөөтэйгээ жаргалтай амьдрахын ерөөл өргэе.

  30. lolo says:

    төрж үхдэг нь хүмүүний жам төрсөн үрсээ хайрлах нь төрөлхийн совин байдаг биз дэ бүхэнтэй эвлэрээд хойш биш урагш харж амьдар 😀

  31. нэг says:

    яг манай төгсөлт байна даа. Тэр өдөр орой нь их бороо орсон, шалгалт 5-р сургууль дээр болсон шиг санагдаж байна.

    Яг шууд тэр хүүхнийг буруутгаад юугэхэв дээ. Тэр ч гэсэн жирэмсэн үед нь чи хайр халамжтай байсан ч юмуу, шууд хүүхдээ төрүүлчихээд орхиод явна гэдэг бол хэцүү л байсан байгаа тэр хүнд бол.

    Бас шууд юмыг хавтайгруулж бодож болохгүй шүү дээ бүх хүмүүс адил биш, зүгээр л хувь заяа ингээд л таарчихаж. Чамд чин сэтгэлээсээ ханддаг, чамайг гэсэн охидууд байдаг л байлгүй

    Цаашдаа хүүхдэд ээж гэсэн асуудал гарна байхдаа. Манай хамаатны дүү ээж нь гадагшаа явчихсан байдаггүй болохлээр намайг ээжээ гэж боддог юм шиг л байдаг юм \нас нь танай хүүтэй ойролцоо\. Байнга над дээр хүрч ирээд ээж нь яг яадаг байсан тэр бүгдээ надаар хийлгэх гээд байдаг юм. Хөдөлмөрийн хичээл, гарч ундаад гүйх гэх мэт…Энийг харахад их өрөвдөлтэй харагддаг, би ямар байнга хажууд нь байх биш дээ.

    Үйл явдал их хурдан өрнөж, одоо бол тайвшраад хэн нэгэнд буруу өгөөд үзэн ядаад юмыг хэтрүүлж бодох үе биш л дээ. Үзэн ядалтаас үзэн ядалт л төрнө.

    Тэр хүүхэн баян юм бол сайн хүүхэд асрамжийн мөнгө салгаж аваач. Хүүхэд томрох тусам зардал их гарна шд.

    Аавыгаа сайн сэтгэл санаагаар дэмж. Өөрөө бас хатуужилтай бай.

    Нэгэнт шүүх шийдээд өгсөн юм бол одоо тэр хүнд хорсоод байх шаардлага алга л байна шд. Тэр хүн ч гэсэн хүүхдээ авч чадаагүйдээ шаналж л байгаа байлгүй. Бас хүн сэтгэл санаагаар унагаж алсан үйл лайгаа эдлэх л байхлгүй.

    Харин сайн мөнгө салгаж ав, за юу

  32. erhsaran says:

    zssssssssssss.муусайн юмнууд солонгост хүнийи доор ажил хийж мөнгөтөи болсноо юу гэж санаад бгаа гөлөгнүүд бээ?тэгчихээд бас хүнии зовлонгоор ханахгүй тэнэг новшнууд бх юмаа.хар ажилийн малнууд л бна шд юм үзээгүй юмнууд тэгдэг юм.ээж аав ни баяндаа биш оюун ухааний ямар ч ухагдахуун бхгүй баяжчихсан хүмүүс л нэг иймэрхүү бдг доо

  33. beegii says:

    bi zugeer l neg sanal heleh gesen ym, humuust taalagdahgui bj magadgui, gehdee zugeer chamd tuslahiig hussendee l uuniig bichij bn.

    minii bodloor chi neg meddeg hun amitand haruulaad uzuul zugeer bh gej bodjiine, ymiig yaj medeh ve dee, zugeer neg saihan uzuulj haruulaad zasal ntr hiilgechihvel buruutaad bh ym bhgui l bh. gehdee bi haraal yorool gej bdag gedgiig batalgaatai helj chadna…

    hervee chi sonirhvol, ene site iin busad hereglegchded ch mon hereg bolj magadgui, bi ooroo gadaadad bdag oyutan l daa, yag metro malliin urd tald haan karaoke bdag gesen, ter baishingiin 2 davhart neg aihtar sain uzej hardag, unen heldeg neg 30 orchim nasnii huuhen bgad gesen, hunii amidraliig yag unen monoor n heldeg, bas heregtei zasal ntriig ch hiichihdeg gesen. haramsaltai n bi utas ntriig n sain medkumoo,

    yamar ch bsan nadad itgene uu baina uu ta buhnii l hereg, bi zugeer l hund tus bolj magadgui gesen uudnees l uuniig bichlee, shashin shutleg sonirhdoggui hun n namaig teneg mangaraar n duudaj bolno oo, thumbs down hiisen ch bolno shd,

    zaluu min amidraliinhaa toloo zutgene shuu, ter huuheniig tiim amarhan bayrluulj bas bolku shuu, buh zovlong n chi gantsaaraa uurne gej bur ch bh yosgui gej bodjiine

  34. Deegii says:

    Хүүгийнхээ эхийг муугаар бодоод хэрэггүй ээ. Зовлон олон тохиолдоод ирэхээр хүнийг харалган болгодог. Энэ үед хүн хамгийн гол нь тайвшрах хэрэгтэй энэнд шашинд сүсэглэх эсвэл сэтгэл засал хийлгэх гэх мэт. Дүү минь хамгийн гол нь чиний хайрлаад байгаа хүүг чинь төрүүлсэн хүн шүү дээ. Ер нь ээжтэй нь болж өгвөл хамт амьдрах арга ухаанаа сийлсэн нь дээр дээ. /Жич:Уурласан, бухимдсан хүнээс оновчтой шийдвэр ерөөсөө гардаггүй/

  35. zochin says:

    хүүгээ яасан ч битгий өгөөрөй,тэр хүүхэн хэдийгээр төрүүлсэн боловч бүх зүйл цаг хугацаатай байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй ш дээ,харин эх үрийн холбоог тасалж болохгүй болохоор хааяа л уулзаж байвал юу юм гэхээс хаяж явчихаад хүү мини гээд гэнэт гараад ирвэл хүү чини бараг айна ш дээ.хүү чини одоо жоохон байна,том болоод ухаан суугаад ирэхээр ээжийгээ маш их үзэн яддаж бас чаймайг маш их өрөвдөх байхаа.үрээ төрүүлээд л хаяад явчихдаг байсан бол ээжийн тухай тийм сайхан дуу шүлэг гарахгүй л байх байсан биз ээ.

  36. Smile says:

    Hi zaluu mini chi odoo zaluu bgaa bolhoor ed horongo bayan gedgees ni aigaad bh shig bna. Shvvh chinii tald shiidsen ym chini yund ni aih we dee. Ter hvvhen ch bas zaluu bgaa bolhoor amidral medehgvi soliorch bgaa ym. Ternees hvvhed osgoh ymar hetsvv bdgiig amch vzsen hvn genet orj ireed hvvhdee awna gj helj zcrhlehgvi ee. On tsag ulirhiin hereer ter hvvhen ch amsah ystoigoo amsana, chi ch edleh ystoi jargalaa edelne. Amidral dandaa neg hemneleer ywna gj bhgvi hvn bolgon tarisan vree huraana. Chi bol ih sain vr tarisan uchraas jargah ve irj l taarna. Bitii sanaa zow. Er hvn shig bgaarai jijig tom ymar ch asuudald barits aldaj bolohgvi shvv. Bi bas erdenetiih.Odoo gadaadad amidarch bna. Manai erdenet goyo eeltei hot shvv dee. Hadtai uul gesen chini goyo sanagdaj bna heheheh

  37. Mongolia says:

    Би энэ сэкс.мн сайтруу заxиаа бичxээр сэнд гэчээд ерөөсөө очихгуй юмаа яаж явуулаxуу зааж өгөx xүн байнуу?

  38. love hurtz says:

    huugiinhee tuluu,aldsan az jargaliinhaa tuluu zaaval saihan amidraarai!
    chi chadna gedegt itgeltei bna,ter muuhai huuhniig martaj uz.
    uudgui zivuun amitan be,5n jil utga uchirgui alga bolchihood.
    az jargaliinhaa tuluu temtseed baij dee,balchir huugee sain er bolgoj humuujuuleerei!
    az jargal sain saihan buhniig husye!

  39. aankaa says:

    nadtai adilhan huvi zayatai zaluu bn,gehdee bi emegtei l dee.Minii etseg eh 2laa bgaa.Minii huu aav gej medkuu,aaviigaa neg ch haraagui aav ni hezee ch ireegui.Bi jiremsenii 3 sartai bhad ni l salsan.Odoo tegeed 5 jiliin daraa genet huugee avna minii huu geed hureed irvel yana daa,Huu maani ih hersuu uhaantai.Chi ih sn aav,sn zaluu bnaa.Hzee negen udur chamd sain hun taarah l bolno.Setgeliin tenheetei bgaarai.Iim ih zovlong ardaa uureed garaad irtsen hun tsaashdaa sain saihan amidral chamaig huleej bgaa gedegt itgeerei
    Chamd ene horvoogiin hamgiin sain saihan buhniig husye.

  40. Mongolia says:

    ер нь ч тэгээд xараал гэж зүйл байдаггүй юм тэгээл дураараа xүн xарааж байдаг нөгөөx нь үxэж үрэгдэж байдаг.Би лав xувьдаа үүнд итгэдэггүй.Xараасний зоргоор үxдэг бол за тэгээд монголд амьд xүн үлдэx болвуу даа Монголчууд чинь иx том тамийн тогоотой улс шүү дээ

  41. ХАЙР says:

    Р.Чойном : Жаргал зовлон

    Хатмал цөлд явхад хар ус амттай
    Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
    Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
    Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэхийлж юуг хэлдэг юм болоо
    Хүндэт тэр жаргал тэгээд
    Хүн бүхэнд адилхан уу

    Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
    Үйсэнд ширхэг байхгүй
    Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
    Усанд өнгө байхгүй
    Утаанд үнэ байдгүй
    Ургамалд дуу байдгүй
    Учир нь гэвэл
    Хэтэрхий баян байгал
    Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
    Хэнд юу сайхан бэ гэдгийг
    Хэлж тогтоож болдгүй гэнэ…
    http://www.youtube.com/watch?v=1SGKtunjQns&feature=related

  42. Mongolia says:

    Xараал xийгээгүй байлгүй дээ угаасаа 20,30 Жил xамт байж нэг xүн шиг болцон xүмүүс нэгийгээ өнгөрxөөр яамар олиг байв гэж ялангуяа эр xүн энэ тал дээр эмэгтэй xүнээсээ илүү тэвчээр муутай байдаг юм.

  43. ehlel says:

    хайрт ээжиэгээ алдсанд надад харамсалтай бна ягаад ч юм надад нэг ийм бодол орж ирлээ ээжийн мини биэ муудаад .. . . . дараа ни ааүйн мини би .. . .гэж хараал хийсэн юм биш биз дээ зүгээр байсан хүмүүс гэнэт гээд …..

  44. life is game says:

    БИ бас Жам эс -ийг дэмжиж байна тэр хуухэнтэй алсаараа холбоотой л байж таарах байхдаа. тэр эмэгтэй бас эвгүй зан гаргасан ч гэсэн ээж ни шуудээ. Жаахан тайвшраад сайн боддоо. Эмэгтэй хун болгон тийм бишээ.
    за амжилт сайн сайхнийг хусэ.

  45. Mongolia says:

    Бидний аз жаргалыг нэг байн айлын хатагтай хулгайлчлаа…Баян гэж байгаа биздээ гайхлаашд..

  46. namona says:

    би Жам эс.ийг дэмжиж байнаа..тэр эмэгтэй бас дотороо бодож шаналж явсан л байгаа..бас миний бодлоор ээжийг чини хорлоё гэж хорлоогуй шүүдээ..уурлаж хорсоод оорийгоо л зовооно уул морийг зовоож уур юуг гэдэг билээ дээ тэ..өнгөрсөнөө бодож зоволгүй одоо байгаагаа бүрэн дүүрэн ашиглаж өөдрөг яваарай

  47. Jolly says:

    Emegtei hun bur tiim bish ee. Hun gedeg chin saitai muutai yanz bur bdag yuma. Uunees bolj emegtei huniig uzen yadaj bolohgui shuu.Huugee eejid ni uguhguin tuluu etsesee hurtel yavaarai. Aav huu 2oo bodood uhaantai biagaarai. AZ jargal husie.

  48. Ganbat.ts1983@yahoo.com says:

    найзаа чамд аз жаргал хусий чиний бичсэн зуйлийг уншаад унэхээр сэтгэл ходолж байна миний амидралд ч бас нэг тийм эмэгтэй учираад бас л нэг хэсэг хунд л байсан одоо бол дажгуй ээ унэхээр сайн аав ээжийн ач тус унэхээр их шуу хуугийнхээ толоо шантарч болохгуй шуу миний найз ок чи бол хуутэйгээ хамт байдаг харин би хуугээсээ хол хамт байж чаддаггуй

  49. Daria says:

    чи сайн залуу юмаа. мөнгө хүнийг их өөрчилнөө. хүүгээ яасанч өгч болку шүү.
    нялх багаас нь нойр хоолгүй чи болон танай гэрийнхэн өсгөсөн юм чинь тэд нарт аваад явна гэж хэлэх эрх бхгүй. ямарч л бсан зүтгээд бгарай залуу минь. аавийгаа сайхан торд амидралаа ч дээшлүүлж хүүгээ ч сайн хүн болгож өсгө. болж бүтнэ гэвэл болдог бүтдэг юмаа залуу минь. тэд нараас битгий ай. хэлэх гэсэн үгээ хэлдэг бх хэрэгтэй шүү. би чамд итгэж бнаа. чи чаднаа!

  50. jam es says:

    миний бодлоор чи жоохон бачуурсан бна. жоохон тайвшираад боддоо. мэдээж эмэгтэй хүн хүүхэд төрүүлчээд огт ор тас юу ч бодохгуй хаяад явчихгүй л бх да. Мэдээж дотороо бодож шаналж явсан л бгаа. тиймээс ч авах гэд бга бизээ! Чиний бичсэнээс юу н тодорхой бна гэхээр тэр үэд та 2ийн хэн хэнд н шийдвэр гаргах эрх байхгүй бсан бна шүү дээ. Энэ тал дээр чи тэр эмэгтэйг ойлгох хэрэгтэй болов уу. Хүүд чин одоо биш юмаа гэхэд хэзээ нэг цагт ээжийн талаар асуулт гарч ирнэ шүү дээ.
    харин ирээдүйн тухайд гэвэл чи одоо урагшаа харж л амидрах хэрэгтэй, бас ямар ч гомдол зэвүүцэл хэрэггүй ээ чамд. Хүүгээ сайн хөмүүжүүлээд сайн хүн болгоорой.

  51. uranzurag says:

    эмэгтэй хүн бүр адил биш ч өнөөгийн нийгэмд
    хүн чанаргүй, хүүхгүй юм шиг явж явж хүүхдээ томрохоор нь булаацалддаг, бүр авчихдаг хүүхнүүд олон болсон байна лээ.
    чи аавыгаа чадлынхаа хэрээр, сэтгэл санаагаар нь маш сайн дэмжиж асраарай.
    амьдралд уйлах өдөр байхад инээх өдөр бас ирдэг юм шүү.
    хамгийн гол нь сэтгэлийн тэвчээртэй байж өөртөө туслаарай.

  52. Mmmm says:

    Shuuh yaaj owoo mungtei tald ni uilchileegui yum, tegsen bol tusuulhud ch berh yum boloh bsan biz….

  53. mmm says:

    sain bna uu zaluu mine.chamd ene odriin mendiig hvrgii.odoo chamd hetsvv baigaa ch hezee negen odor chinii saihan setgeliin chine ach tus ni zaaval garah estoi. odoo bvv shantar daa.onggorson zviliig ergen dursah hereggvi hvniig bvv vzen yadaj haraagaarai.ter hvvhen hvnii esgvi ch odoo chinii gerel gegee bolson burhaniig chine chamd torvvlj ogsond ni baharhaj yavdaa.medeej ene zviliig tevchih hetsvv ch odoo urashaa alh daa zaluu mine.aavdaa setgel sanaanii demjleg ogood hvvgee asraad yaaj iij baigaad amidral gedeg zvil bolj l taarna. UUr horsoloo dar odoo chinii gart bvh l zvil atgaastai bna.ter hvvhniig mongo togrogtoi geed amidrald buuj ogood hvvgee hezee ch tvvnd bvv ogooroi.odii 5jil ogsoson yum chine chi ene chigeerei hicheegeerei.medeej eregtei hvnd hvvhed osgood ar geriin ajil hiingee aavaa asrana gedeg asar ih achaalal bas setegliin tenhee heregtei vneheer hetsvv ch chi gantsaaraa bish chamd hoorhon hvv chine bna.odii hvrtel eej chine vneheer ih tusalj bsan bolohoor chi chadsan baih.gehdee etseg eh hezee ch monh bishvv…hezee negen tsagt iim boloh l bsan chi chadnaa hvvgee gesen asar ih hair bval bvv buuj ogooroi.deerees ni helehed hvn bolgon ter hvvhen shig bish shvv…vvnees hoish hvvdee taarsan sain eej ch oldono gej bodoj bna… amidral bol hair itgeltsel deer togtdog yum shvv…

  54. beks says:

    хонгорзулаа коммэнт үлдээлдээ унэтэй зоволгоо угуучээ

  55. Zochin says:

    Яадаг хар шиманус вэ тэр алмас чини харин. Гэнэт нэрв хөдөлгөдөг байна шд матар чини. Хуу хуухэд ч хөөрхөн шуу. Миний хуу ч надаа ами орой ирэхээр гуйж ирж эрхлээл. Орой аавыгаа тэврээд л унтдаг 2 хон настай байж айхтар шуу. Амжилт хусэе дуу мини. Хуугээ сайн хун болгож хумуужуулээрэй. 2 хуухэд зэрэгцэж өсөөд сайхан байгаан бна даа аавд чини хэхэхэхэ.

  56. darjaa says:

    тэр дээр юу гэдэг гоё шүлэг вэ…ХАЙР бас мэдрэмжтэй байна шүү ккк…эцэг хүн болоод ч тэр үү үг үсэг бүрт нь ач холбогдол өгч уншлаа….Ямарч хүн гадаад удаан яваад ирэхээр их өөрчлөгдөнөө…бас мөнгө их өөрчилно…сургуульд орж байгаа бол хичээл номонд нь анхаарсан нь дээр шүү…элдвийг бодож сэтгэлээр унаад юу гэхэв…Манай нутгийн дүү байна…Аав чинь эдгэрнээ

  57. monshur says:

    ямар аймаар хүүхэн бэ. Өөрийгөө эх хүний үүргээ биелүүлсэн эрхтэй хүн гэж бодож байгаа юм байхдаа. Балай авгай бэ.

  58. lady_ts says:

    chi ikh sain zaluu bololtoi 1 hesegtee chamd hetsuu bh bolovch udahgui buh zuil saikhan bolno Uchir n chamd huu chin bna shuu dee N amidral chin irsen l bol butsdag horvoo shuu dee odoo bish yumaa gehed hezee 1n tsagt boloh l yavdal Tiim bolohr setgeliin tevcheertei bgaarai Chamd amjilt husii
    Hun bolgon adilgui shuu dee Emegtei hun bur tiim muuhai aashtai setgelgui humuus bishee

  59. nini says:

    ysn ch hetswuumde huurhun huuginhee tuluu ter shan amidaraarai zalu min ter huuhen bol ugasa hen ch bish shu de

  60. ХАЙР says:

    ийм эмэгтэй цөөхөн байгаасай. бурхан минь. чи сайн эцэг байна танай гэр бүлд аз жаргал хүсий.

    Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл

    Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
    Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
    Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
    Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
    Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
    Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
    Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
    Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
    Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
    Жамыг дагаад өснө гэж бодхоос
    Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
    Заяа түшээд ториноно гэж бодхоос
    Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
    Үртэй хүний сэтгэл гэдэг
    Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
    Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
    Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
    Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
    Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо

  61. bbb says:

    yamar muuhai huuhen be. ohinoo har bagadaa huuhed gargasan gej heluulhees uhtel aij ter hun boloh gej bga amitdniig ustgah gej bsn yum bj tegeed zugeer neg golog tooruuleed orihoj bga yum shig huugee orihoj yavchaad yaaj minii huu gej helej bn aa uneheer heleh ug oldohgui yum aa naiz min emegtei hun bolgon iim bish shuu dee chi hovorhon baidag mongonii toloo torson huugee orihood yavdag shuur unasan shulamtai taarsan bn naad huuhen chin huugee ch hairlahgui bn 5 nas hurtlee emee ivoo aavdaa hairlagdaj osson huuhdiig emeegees ni hucheer salgaj avaad huugee bas setgel ni betgerch bga gej bodohgui zovhon ooriigool bodson bn odoo aaviigaa l yaj idgeeh talaar boddoo ter huuhniig or tas mart gehed hezuu gehdee odoo aav eejdee anhaarlaa handuulaa aav chin hurdan edgereesei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.