Хүүхдийн бэлгийн хүмүүжил таван настайгаас нь эхлэх ёстой гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн институтын (NICE) эрдэмтэд үзэж байна. Сексийн талын мэдлэгтэй болсноор тэд эсрэг хүйстэнтэйгээ дотно харилцаанд орохыгоо үүнд бэлэн болох үе хүртлээ барьж чадна гэж эмч нар тооцож байна хэмээн Reuters мэдээлжээ. Их Британийн хүүхдүүдэд бага наснаас нь бэлгийн хүмүүжил өгөөгүйгээс болон өсвөр үеийнхний жирэмслэлт Европт хамгийн өндөр байна. Сүүлийн жилүүдэд энэ тоо 13 хувиар буурсан ч хамгийн дээд үзүүлэлттэй хэвээр байгаа юм.
NICE-ийн зааварчилгаа нь заавал биелүүлэх ёстой биш ч гэсэн эмч нар түүнийг нийтээр нэвтрүүлнэ хэмээн найдаж байна. Жижигхэн британичуудад (дөрвөн настайгаасаа сурагч гэгддэг) бага ангиас (таван настайгаас) нь хүний харилцаа, сексийн асуудлыг тайлбарлах ба түүнийг сургуулийн захирал нь хянаж байх болж байна. “Энэ сэдэв хүүхдийн ойлголтын төвшинтөй уялдан заагдах ёстой. Хичээл заалт нь хүүхдийн гэр бүлийн шүтлэг ба соёлын төвшинг тооцсон уян хатан байх ёстой” гэж зааварт өгүүлжээ. Хамгийн бага настнуудад энэ боловсрол нь нөхөрлөлийн үнэ цэнэ ба харилцан бие биенээ хүндэтгэх зэргийн тайлбараас эхлэх гэнэ. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харвал оролцсон залуу хүмүүсийн 40 хувь нь хүйсийн харилцаа ба сексийн талын боловсролоо хангалтгүй гэж үзсэн байна. Өмнөх лейборист Засгийн газар сургуульд заавал бэлгийн хүмүүжил өгөх хуулийн төслийг боловсруулсан байсан боловч түүнийг авч хэлэлцээгүй өнгөрсөн билээ. Түүний эсрэг үр хөндөлтийг эсэргүүцэгсэд болон шашны бүлэглэлийнхэн байлаа.
1 Comment
bolohgui uym ch baihgui l dee…er ni amjillttai bolood irvel mongoldoo ch nevtruuleh yumsan…