Хүүхэд гэхээр л эмзэглээд байдаг болчлоо /2/

Сайн байцгаана уу? “Хүүхэд гэхээр л эмзэглээд байдаг болчлоо” гэж захидал бичсэн хүн байнаа… Надад зөвлөгөө өгсөн бүх хүнд баярлалаа.Энд бичсэн хүмүүсийн тал дээр шинжилгээ гэж олон гарах юм. Энэ шинжилгээ монголд байдаг юмуу? Дээрээс нь хэлэхэд би үнэхээр энэ хоёр хүний дундуур ороогүй гэдгээ амлая!!!!Би тийм юм хийдэг хүн биш ээ. Яг үнэнийг хэлэхэд тэр надад арван жилд байхын сайн байсан. Гэтэл нэг өдөр би түүнийг эхнэртэй болсон гэж сонссон. Гэтэл бас нэгэн өдөр тэр миний амьдралд гараад ирсэн. Би түүнийг үзэн ядаж эхнэртэй байж хөгийн амьтан яагаад надтай зууралдаад унав гэж бодоод үнэхээр дургүй хүрч зугатаж байсан чинь салчихсан тэглээ ч эхнэр байгаагүйээ гэр нь дарханд байдаг манайд 1 сар л амьдарсан гэсэн. Угаасаа үнэхээр итгэлтэй залуу болохоор би итгэсэн. Сүүлд найзуудынх нь эхнэрүүд ч бас надад хэлсэн. тэр охин нь манай найз залуугаас 3 эгч байсан гэсэн. Хотод ахындаа байдаг нэртэй энд тэнд хонож явдаг байсан гэж би түүний таньдаг хүнээс сонссон. Би түүнээсээ тэр охиных нь талаар нээх асуугаад байхыг хүсдэггүй. Өнгөрсөн амьдрал л бол өнгөрсөн амьдрал шүү дээ. Найз залуу маань би амьдралдаа алдчихлаа гэж нэг удаа миний өмнө энэ асуудлаас болж нулимс унагаж байсан. Миний найз залуу надаас энэ асуудлыг нуугаагүйд би үнэхээр их баярладаг. Бид 2 яг хамт байхад тэр охин утасдаад хэлсэн. Түүний минь царай барайж гүн бодолд орж байсан. Өөрийн хүүхэд биш гээд байгаа ганц учир нь тэр охин хамт байхдаа өдөр болгон жирэмснээс хамгаалах эм уудаг байсан гэсэн. Тэгээд салаад чимээгүй байж байж ганц утасдаад л тэгж хэлсэн. zuzulaa, erhemseg, elgemsuu, davaa, life is game, agaa та нарт баярлалаа.

cekc.mn дээр ирсэн захидал

9 Comments

  1. Handsome zaluu bna says:

    Сайн уу? монголын сайхан бусгуйчуудээ… Оортоо 100% итгэдэг орондоо сайн бусгуй бна уу? дотно танилтсая 21тэй дажгуй залуу бна. жич зовхон дажгуй ганц бусгуйтэй танилцана. Утас 99151465
    ID:cylos_06@yahoo.com

  2. zuzuzulaa says:

    миний бичсэн коммэнтөд баярлалаа гэж бичсэн байна. их баярлалаа.

  3. ha ha ha says:

    охин минь чи тэр эмэгтэйн оронд өөрөө байсан бол яаах байсан бэ???????????

  4. ukalaa says:

    hi bi gadaadad bdagldaa eniig unshaad manai ah dvvgiin ohintoi adilhan bnshdee arai mon bishvvdee ooroosoo 3 dvv zaluugiin hvvhediig gargasan gej sayhan sonosonldoo tehdee ter zaluu ni naiz hvvhentei gej bsan tehdee bish bchaj magadgvi ym hvvhed ni odoo barag 2 oitoi bha

  5. uranzurag says:

    шаардлагатай гэж үзвэл монголд тийм хийлгэж болно. биш бол яахав дээ, нэг залилан таслагдана биз.
    харин хүүхэд нь мөн бол туслаж байгаарай.
    тэтгэмж өгөөд байж болно биз дээ. заавал ээжтэй нь уулзаж өгөх шаардлагагүй.
    дансаар шилжүүлээд байхад болно.
    хөөрхий хүүхдүүд, томчуудын тоглоомны золиос болох юм.

  6. ohhoho.. says:

    xууxнуудийн яриа гэж ингэд өөрсдөө болцон бол яаxвдээ.

  7. жирийн бүсгүй says:

    Амьдрал хүнд үргэлж ухаарал хайрлаж, шалгаж, сургаж явдаг. Тиймдээ ч үргэлж сонирхолтой байдаг. Хайртай хүнийхээ өнгөрсөнийг бүү сөх. Тэр чамд итгэж байгаа, чамайг алдахыг хүсдэггүй, хуурах бодолгүй учир үнэнээ анхнаасаа нуулгүй хэлж дээ гэж бодогдлоо. Түүнийгээ тэр хүүхэн рүү гүйгээд явчих хүн биш гэж итгэж байгаа бол тэрийгээ харуул. Асуудлыг хэрхэн шийдэх тухай бусадтай биш түүнтэйгээ ярилц. Шударга байж бэрхшээл тулгарсан үед хамт байсныг чинь хайртай хүн чинь насан турш үнэлж явдаг юм. Хайр бол агуу зүйл.Эр хүн, залуу хүүхэд алдсан байна. Алдаагаа ойлгож байгаа юм байна. Дахин алдахгүйг хичээж амьдрах нь ойлгомжтой. Тэр алдааг чи сөхөөд, түүний эмзэг талыг нь ашиглан харьцаандаа сэв суулгав. Тэгвэл чамд насан турш гомдох болно. Чамаас өмнө тэр хүний амьдралд 1000 бүсгүй байсан ч байж болно. Гэхдээ тэр тэднээс илүүгээр чамайг сонгосон гэдэгт итгэж амьдар. Өмнөх амьдралыг биш ирээдүйг харж, мөрөөдөж тэмүүлж амьдар. Хүнд эрийн заяа олон байхад ханийн заяа ганц байдаг юм шүү. Тиймээс хайртай хүнээ уучилж хайрлаж амьдарч сураарай.

  8. sanjaa says:

    золиос

  9. Bilegee says:

    хэлэх үг алга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.