Жирэмсэн эхийн мэдвэл зохих энгийн зөвлөмж

Жирэмслэлтийн эхний 8 долоо хоногт үр хөврөл бүрэлддэг учраас аливаа гадны нөлөөлөлд маш эмзэг байдаг.

Иймээс энэ үед: Эм ууж байгаа бол урагт нөлөөлөх эсэхийг эмчээс сайтар тодруул. Жирэмсэн үедээ хааяа ч гэсэн архи ууж болохгүй. Тамхи татдаг бол үүнийгээ зогсоо. Татсан тамхи бүр чинь хүүхдийн хэвийн бойжилтонд сөрөг нөлөөтэй.

Улаан бурханы эсрэг дархлаажуулалт тогтоож чадсан уу. Хэрэв үгүй бол вакцин хийлгэх нь зүйтэй. Янз бүрийн хордлого авахаас зайлсхий, түүхий мах, сүү, бохирдсон зүйлтэй харьцахдаа заавал тусгай бээлий өмсөх, ажлын дараа гараа сайн угаах хэрэгтэй.

Эхэд гарах өөрчлөлт
1. Дотор муухайрч, бөөлжис цутгах нь өдрийн аль цагт илэрч болно.
2. Өглөө босоход бие хүнд, бага зэрэг ядарч сульдана.
З. Хөх ялимгүй томорч, бага зэрэг хөндүүр болно.
4. Аманд төмрийн амт амтагдана.
5. Давсаганд шээс хуримтлагдах нь түргэсч ойр ойрхон шээс хүрнэ.

Таны хүүхдэд гарах өөрчлөлт
1. Ургийн нүүр, хамар, ам, хэл мэдэгдэхүйц болно.
2. Хүүхдийн зүрх үр тогтсоноос 25 дахь хоногийн дараа цохилж эхлэнэ.
З. Мэдрэлийн сувганцраас уураг тархи нугас үүснэ.
4. Хэдийгээр танд мэдрэгдэхгүй боловч хөдөлгөөнтэй байна.

/Хань/

1 Comment

  1. ukalaa says:

    medmeerl zvil bna bayrlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.