Хааяа залхуурч бай: Дур тачаалаа бадрангуут түүн уруу улайран дайрдаг тактикаа өөрчил. Санаачилгыг цаадахдаа өгөхийн тулд идэвхтэй үйлдэл бүү хий.
Заримдаа инээж бай: Ор хөнжилд дандаа л идэвхтэй дайчин байх нь сонирхолгүй байдаг. Инээх нь биеэ барьсан байдлыг арилгаж хөнгөн, хөгжилтэй байдал, дур таашаалыг өдөөхөд тустай.
Унтлагын цамц өмс: Янз бүрийн дизайнтай дотуур хувцас мэдээж гайхамшигтай. Гэхдээ дандаа сэтгүүл дээр гардаг хүүхэн шиг байх албагүй. Жирийн унтлагын цамц ч гэсэн эр хүний сэрлийг өдөөж, харилцааг улам дотно болгоход нөлөөлдөг юм шүү. Хээ хуар, торго саа болсон ганган дотуур хувцаснаас эрчүүд заримдаа уйддаг.
Дур тачаалдаа харам бай: Эр хүний сэрлийг өдөө. Ихийг бүү шаард. Хувиа бүү бод. Түүнээс тачаалыг хүс. Уран сэтгэмжид нь түлхэц өг.
Биеийн хэлбэр галбиртаа санаа зовох хэрэггүй: Унжсан харвин, том өгзөг, том гэдсэндээ санаа зовж байна уу. Энэ бол дэмий зүйл. Цаадах чинь чиний бүх юманд чинь хайртай. Тас харанхуйд сексдэх гэж бүү зүтгэ. Өдрөөр тайчаад өөрийгөө үзүүл.
Хэрэггүй юм бүү ярь: Та лекц хийх гэж байгаа биш тул орондоо ярих хэрэггүй. Ахуйн шинж чанартай тулгамдсан асуудал байсан ч бүү ярь. Огт ярихгүй бай. Таны энэ өөрчлөлт харин унтаад өгдөг байсан нөхрийг чинь яриулахад хүргэх вий.
Секс хийхийн өмнө найрлах гэж байгаа юм шиг багахан ширээ зас: Секс хийхийн өмнө жүүс, жимс, хөнгөхөн зууш тавьсан ширээ зас. Энэ нь сексийг улам амттай болгох вий.
/Хань/
4 Comments
-dajgui zovlogoo bainaa
сайнуу сайхан л мэдээ оруулсан бна. мэддэг бол дуугүй бж болдоггүй юм бхдаа жил жилээр нас нэмж бгаа дүү нар өсөн үржиж буй хойш хойшдийн хүмүүст сургамж мэдэг гэж л оруулаа байлгүйдээ.
танилцах уу хуухнуудээ enhee2003@yahoo.com
turshlagagvi zaluus l ordog bolj de ene site aar…tgd tedend zoriulj iim medee nemj bga um bn