ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын вирүсээр өвчилсөн 74 дэх тохиолдол бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр халдвар тээгч 30 орчим насны, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэргүй, бэлгийн хэвийн амьдралтай нэгэн аж.
Халдвар тээгч шинжилгээнд хамрагдаж, шинжилгээ өгсөн гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс түүний хавьтагчдыг тогтоохоор ажиллаж байна. Он гарсаар 11 тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өссөн тоо гэж мэргэжилтнүүд хэлж байна. ДОХ-ын вирүс манай улсад бүртгэгдсэнээс хойш найман иргэн уг өвчний улмаас нас барсан юм.
4 Comments
сэx бол ухэл болоод байна шуу хумуус мини. хамгаалалт найдваргуй иддээ.
ДААНЧ ДЭЭ
Тиймээ тийм Агаа. Найз охин, эхнэртээ л үнэч байя залуусаа
Фибоначи тоон дараалал гэдэг шиг юун прогресс аймаар өсөж байна даа. Үр xүүxэд минь минин дунд л амьдарч байx шиг. Өөрийгөө л xамгаалаxгүй бол xэн ч бусдыг xамгаалаxгүй дээ Тийм биз.