Намайг дэмжээрэй…

Залуучуудын амьдралд тохиолдож буй тэр л хуримтлагдаад байгаа эрээн барааныг бичиж залуучууд түүнээс амьдрах итгэл олж, их туршлага хуримтлуулж, зарим нэг нь сэтгэлийн их шаналалдаа улам бүр дарагдаж байдаг байх аа. Залуучууд бид ирээдүйдээ итгэж, амьдралаа гэрэл гэгээ дүүрэн харах учиртай.

Харин бидний унших дуртай энэ сайт-д ихэвчлэн хар бараан зүйл их гарах юмаа. Үүнийг харин 1, 2 ангийн хүүхдүүд ч уншаад сууж байхыг үгүйсгэхгүй. Ийм зүйл уншиж байгаа тэр хүүхдүүд сайхан гэр бүл, сайхан хайр дурлалд нас биенд хүрээд яаж хандах вэ?

Сэтгэгдэл үлдээж буй хүмүүс ч тэр, эсвэл нийтлэл оруулж буй хүмүүст тэр сайхан гэгээтэй зүйл бичиж байвал энэ сайт их сайхан болох байх.

Мэдээж хүнд, хэцүү үе байлгүй яахав. Гэхдээ сайхан хайр, сайхан гэр бүлтэй хүмүүс түүнээс олон гэж найдаж байна. Тэр сайхан бүхнээ бүгдээрээ бичиж байж байяа. С1-ийн Баярлалаа нэвтрүүлэг шиг хүнд талархалаа бичиж бас л болох байх.
Хангай шиг сайхан нөхөрөө, халамжит сайхан эхнэрээ бүгдээрээ бичье.

cekc.mn дээр ирсэн захидал

14 Comments

  1. mancha says:

    тийм байнга л болку бутку юм уншмааргуй бна шуу дээ

  2. жирийн бүсгүй says:

    Хүн бусдын алдаанаас суралцаж өөрөө алдахгүйг хичээх хэрэгтэй гэдэг. Тиймдээ ч энэ сайтыг уншдаг хэн бүхэн хүний амьдралын тухай уншиж өөрийн амьдралыг харьцуулан дүгнэлт хийж, амьдралын үнэ цэнийг ухааран ойлгодогоороо энэ сайтын ач холбогдол оршдог гэж би боддог. Тиймээс би сэтгэгдэлээ бичих бүртээ зарим залуу хүнд сургамж болчихоор сэтгэгдэл бичиж ухаарах, эргэцүүлэх, алдаагаа олж харах, амьдралд илүү урам зоригтой болоход нь туслах юмсан гэж хичээдэг ээ. Сайхан амьдрал, сайхан гэр бүлийн тухай илүү бичигдэж байвал залуучуудад өөрийн гэр бүлийг аз жаргалтай байлгах өөрийн гэсэн төсөөлөл, мөрөөдөл бий болж түүнийхээ төлөө хичээж амьдрах эрч хүч бий болох, зарим нэгэнд хорвоог гэгээлгээр харах өөр өнцгийг бий болгох ч магадлалтай. Бүр итгэлээ алдчихсан, энэ улсаас ханиа олохгүй гэсэн бодолтой цөөнгүй залуус байгаа нь анзаарагддаг. Тэгэхээр тэдэнд ямар сайхан оронд амьдарч байгааг, ямар сайхан хүмүүс дунд амьдарч байгааг, амьдралын юунаас нь аз жаргалыг олж авах, юуг нь дууриахгүй байхыг хичээх, нэгэнтэйгээ хэрхэн харьцах, яавал найз нөхөд хайртай хүнээ баярлуулах, яавал дүүрэн амьдралаар амьдрахыг хэн зааж өгөх билээ. Өөр орчинд өсч хүмүүжсэн хүнтэй гэр бүл болоход үүсэх бэрхшээлийн өмнө хэрхэн шантрахгүй зогсож гэр бүлээ юунаас хамгаалж явах ухамсар хариуцлагын тухай хаанаас мэдэх билээ. Үлгэр дууриал болох сайхан гэр бүлүүдийг хараад сонсоод уншаад өөрсдөө дүгнэлт хийж нэг удаа ч гэсэн хэлээ хазаад хэрүүлгүй өнгөрч чадвал ийм сайт байсны үр дүн гарна шүү дээ. Тиймээс өнгөлөг, гэгээлэг, сайхан зүйлсийн тухай бичиж байхыг би хувьдаа маш их дэмжиж байна.

  3. Nupogady says:

    Бодлоо та нар эмх цэгцтэй бичиж ÷адсангуй. уу÷ларай

  4. Nupogady says:

    Bi naiz busguiteigee uerkheed 2jil bolson, Tun udalgui gerleltee batluulsan yum. Gekhdee ene 2 jiliin khugatsaand solongos kino shig romantik bj chadsangui gekh yum.
    Ichimkhii zan, tewcheertei baikh ni muu zuil uu?

  5. gnh. says:

    тхх

  6. Emegtei says:

    Зовлонгоо хуваалцах гэж ордог ум бишуу. худлаа мартаал бичээд байвал бодит амидралаа бичихгуй шуу дээ. хун оор ооринхоороо болог.

  7. Unen shuu says:

    Unen shuu, Ehner Nohoroo yagaad magtaj, bayarlaj yavdagaa bichij bolohgui gej….
    100% demjij baina

  8. freehugs91 says:

    ID-тай болсон нь дээр байхаа

  9. lolo says:

    чи өөрөө нэг 2 дугаар ангийн хүүхэд 😀

  10. Darjaa says:

    user ID tai bolood tervvgeeree setgegdel vldeedeg bolson deer um boluu

  11. AGAA says:

    Баярлалаа.

    Иx ажилын xажуугаар, амьдрал xүүрнэx боломж олгосон Админдаа Баярлалаа

    Ирээдүйн аав, ээжүүдэд уxаан xайрласан зөвлөгч нартаа баярлалаа

    Зовлонг xугаслагч, сэтгэгдэл бичигч нартаа баярлалаа

    Зоxиомол нийтлэл дээр уxаан уралдуулдаг Бяцxандай нартаа баярлалаа

    Xараал, ерөөлөө мэдэx ээ байсан тэнүүлч нартаа баярлалаа

    Xайxрамжгүй биш,үнэнээсээ алдаадаг үл мэдэгч нартаа баярлалаа

    Зөв үнэнийг xэдxэн үгээр бичдэг xашир бурxинуудаа баярлалаа

    Зөвлөгөө бүрт мутраа xайрладаг идвэxтэн нартаа баярлалаа…

  12. nini says:

    c 1 iinhen shig bayrlalaa gej uu? tgd bi chamd bayrladag sex.mn deer bichsen bgaa unshaarai gej helhinmu haashain. minii bodloor ene site uurinhuu l sedwiin hureend zahidlaa niitelj bgaa tertei tergui sex iin chiglel shuu de harin uur ter zoriulaltin site ntr deer bol bno l do .
    Hamgiin gol ni ene site nii utgiig alduulj bgaa hunuus bol setgegdel bichigchid uhamsartai chadwartaihan shig hunii zowlon jargaliig oilgood zuwulguu ugch chadahgui ym bol yah gej huneer tohuurhaj bgaa ym shig haraal ursgaj ter huniig horwoood bhku teneg mangaraar duudah yostoi gej

  13. agiiiiii says:

    сайхан санал бна

  14. lucky says:

    зов шуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.