Хүүгээ аваад зүтгэнэ дээ…

За би ч асуудалтай хүн, нөхрөөсөө салж байна. Сайхан гэр бүл минь, хүү минь эцэггүй өснө гээд л олон жил тэссэн. Харин ч тэвчээртэй хандаж чадсан, ухаалаг байхыг хичээлээ. Болдоггүй амьдрал засардаггүй нөхрөөс ч залхлаа. Нас минь ч 30 хүрч байна. Өдий олон жил хамт амьдрахдаа харин завхайрч явсангүй ээ, гэрийн хүмүүжил маань л энэ, ээж ааваараа бахархаад л бодож явдгийн. Манай монгол залуус охидууд үнэхээр завхай архидалт их, нийгэм бүр бузартаж дуусжээ.  Хүний амьдралын аз жаргалын утга учир бол гэр бүл, нөхөр минь анхны минь хайр анхны гэсэн бүх юмны эзэн, дэндүү хайртай болохоор олон юмыг би уучилсаан. Уучлах тусам ухаарна, намайг илүү хайрлана гэж итгэдэг байлаа. Даанч харин давардагийн байна. Одоо гадаадад байгаа, удахгүй нутаг явна, явахаасаа өмнө нөхрөөсөө сэтгэлээ татахаар шийдлээ. Чамдаа би хичнээн хайртай байлаа даа. Хамт амьдрах бүх л боломж гарцийг би хайлаа. Одоо надад гарц алга аа, чамайг  зөвтгөх арга үнэн олохгүй нь.

Шаналсан сэтгэл, ганцаардлаас залхаж байна. Миний нийтлэлд коммэнт бичсэн хүмүүст баярлалаа. Одоо би арай л уучилж чадахгүй нь ээ, хүсэл алга болчиж. Очоод чинь явдаг хүүхэнтэй би хэрүүл хийх үү, үгүй дээ өмнө нь би тэгсээн, одоо бол үгүй. Өөрийнхөө толгойгоор амьдар даа, би чиний амьдрал чинь хайр дурлал сексийн амьдралд оролцож тасалдаг хэн бэ тээ. Үнэхээр гомдож байна аа. Энд ирье гэж ирээгүй ээ, хойшид амьдралд минь хэрэгтэй, бас чамд итгээд ирсэн. Айлын эр хүний түшиг надад хэрэгтэй байна. Даанч алга даа, гэхдээ хүүгийн минь эцэг анхны минь хайр чамдаа хайртай, хайраар амьдардаггүй юм байна. Одоо очоод ажлаа хийгээд кареер хөөгөөд амьдарна даа. Эрчүүд минь ээ, та нар минь яасан золбоогүй, ухаангуй хүмүүс вэ, дийлэнхи нь ийм болж дээ. Залуус аа гэр бүлээ эхнэрээ битгий  гомдоо л доо. Эр хүний ноён нуруу гэрт чинь, цаашлаад эх оронд чин хэрэгтэй  байна шүү дээ. Гэрээ, улсаа хар л даа.

Ганц бие амьдрах амар биш ээ, төсөөлөхөд хэцүү л байна, гэхдээ сэргэхээ больсон сэтгэл, итгэлгүй амьдралаас залхаж байна. Ганцаараа яваад үзве. Хэзээ нэгэн цагт надад тохирох аятайхан залуу олдох биз дээ. Харин тэр болтол завхай эрчүүдийн зугааг гаргахгүй эрхэмсэг  амьдрах юм шүү гэж өөртөө захиж сууна.  Надад амжилт хүсээрэй залуус аа. Сэтгэл бачуураад заримдаа хэцүү юм, харин нулимс гарахаа больчиж дээ. Энэ сайтаар уншиж байхад найз залуу нөхрөө араар нь тавьсан охидууд зөндөө л байх юм сонин юм даа. Би бол ойлгохгүй юм даа. Манай хүн намайг чи өөрөө яваад үзэхгүй юу гэж хэлсэн хүн дээ. Доромжлол уу, эсвэл үнэхээр яваад үзвэл өөр байгаа болов уу.

Үеийн залуус уулзах унтах санал зөндөө л тавьдаг л даа. Ягаад ч юм чаддагүй юм, энэ ээж аавийн хүмүүжил л дээ. Гэтэл манай нөхөр эсрэгээр засаршгүй завхай дээр нь бүр цагаандаа гараад эхэлж байна даа. Эр хүнд ийм юм байх гэнэ ээ, бас хөгшин нөхөртэй хүүхэн. Эгч авгай ч мань мэтээсээ илүү маягладаг юм шиг байгаан, за яхав амьдрал харуулна биз дээ. Үнэндээ чинь өмнө хийсэн алдаа байхгүй ээ, ажил гэж яваад  халамж алдсан байж магадгүй ээ.  Хайртай чамдаа. гэхдээ энэ хайр надад нулимс их авчирлаа даа. Эрчүүд ээ охидууд аа гэр бүл хамгийн эрхэм ариун аз жаргалын чинь үндсэн хэсэг шүү дээ. Би ч жаахан азгүй юм даа, за яахав болно оо. Хүүгээ аваад зүтгэнэ дээ.

секс.мн дээр ирсэн захидал

33 Comments

  1. hj says:

    Umhii erchuud ih bnaa naana chin.uhaanaa saltaandaa hiisen malnuud yum bilee

  2. kend says:

    айх хэрэггүй ээ хүүгээ сайхан өсгөөд сайхан амидарч л таараа. харин ч тийм хэрүүл уруулгүй болоод ирэхээр сэтгэл санаа чинь ч тайван бие махбодь чинь ч эрүүл тэгээд нөхрөөсөө өөр хэнд сайхан харагдахав гэж навсайж суудаг байсан чинь ч өөрчлөгдөж шал өөр болоод ирнээ харж л байгаарай.
    муу хань хүнээр жинхэнэ тоглодог юм даа

  3. molly says:

    яг зов зугаа болоод хэрэгггви швв
    бидэн шиг хумуус тийм тур зуурийн зугаа цэнгэлээс таашаал авахгуйээ харин ч оортоо гутармаар болдог юм б.на лээ. тэрний оронд ажилаа л хийгээд явж б.сан ни кайфтай юм б.нал ээ

  4. Хаос says:

    Аль зун бичсэн юм бна. Асуудлаа яаж шийдсэнээ бичээрэй. Би бас яг одоо яг ийм асуудалтай бна. Удахгүй бас харина. Миний 24 жил ханилж бгаа хань, 2 хүүхдийн минь аав гэдэг хүн өөр хүүхэнд хайр зарлаад яг одоо өөрийгөө хамгийн аз жаргалтай эр хүн гэдгийг мэдэрч хөл нь газар гишгихгүй явж байгааг хэд хоногийн өмнө мэдлээ. Энэ явдал анхных нь ч биш бас сүүлийнх нь ч биш байх. Монголд очоод сална гэж хатуу шийдсэн, гэхдээ миний итгэл найдварыг бүрмөсөн алдсан нөхрөө салах өргдлөө өөрөө өгөөрэй гэж хэлсэн. Тэр хүний хийсэн алдааг өмнөөс нь үүрч салах алхамыг эхэлж хийн хожим хойно хүүхдүүдийнхээ өмнө буруутай болж харашдмааргүй бна.

  5. sokonoko says:

    Миний амидралтай адил юм бн. би яг одоо 2 хуухэдтэйгээ нохроосоо салж бн. би салах хусэлгүй бга ч, намайг салахгуй бол тэр хун амидралгуй болно, ухнэ гэсэн, би бага хуугээ тороход ни ухарах бх гэж бодож бсан ч (би тороод удаагуй бга л да) нэг л шийдсэн бол бутсахгуй юм бн. би 2 хуугээ сайн хун болгож осгоноо. монгол хуухнууд л гэр орон хуухдээ гэх юм да. эрчүүд ээ, хуүйа хичээхээ болицгооё л до!

  6. MAXAN TOLGOI says:

    чамд салаx боломж ни байна.ямар юмандаа гуниад байгаа юм бэ.умxий салтаагаас салж байж xарин баяраа xийдэг байxгуй юу.би байсан бол салсниxаа баярыг сайxан тэмдэглэx байсийн.муу л xун байна. юнд аав ээжийгээ алдсан амитан шиг гуниад байдаг золигийн xууxэд бэ дээ.угаасаа муу xуний ардаас гайxаад байx ямар xэрэг байна.xогшин авгайгын xаламжний xууxэд болзон юмбайна.тийм xууxдууд зондоо бий.настай авгайгийн xаламжний амтанд орсон бол арга байxгуй оxин мини.авгай нарийн xаламж агууу..орxи нохойг..тэр чини гуринxалаад бузаад ирнээ100% .тэгэxийн загт уучилж золигтовоо.тэгэxээр шинжийн уяxан xууxэд шиг байна.уучлаx юум бол даxиад эмээдэxийн xарна л гэсэн уг.би 2xууxэдтэй.манай xун бол намайг xуурдаггуй.гол ни аймаар арчаа муутай.тувт xэвтэрийн байдалтай онждог юм.гадуур xувзастайгаа омд ни тэлээтэй чигээрээ орон дотроо унтаж байдаг юм.зэвүү xурээд зугч унтаxаас шижиг xурээд байдаг болчиxлоо.xамгийн гол проблэм ни би салая гэxлээр -наад 2xууxдээс чини уxэxдээ л сална гэж новшроод байдаг юм.тэгээд яаж ч чадаxгуй байна шуудээ.аргаа бараад xууxэндээсэй гэж бодоx юм тэгэx ч юм алгаа манай энэ мангууд.энэ зарайлаг би зарай муутай.чиний наад умхий чини чамд гай болоxгуй салж байгаад ни чи xарин баярла.манай энэ чиг салж огоxгуй новшроод байвал яаx байсийн.иймд араас ни битгий сэтгэлээр унаад xэдэн нэрвээ бараад бай.эмээтэйгээ яавж л байна биз.чамайг мууxай гэсэндээ тэгэж байгаа юм биш эмээ xуний xаламжийг xуртэx санаатай л новшроод байгаа юм гэдгийг маш сайн ойлгоx xэрэгтэй.эмээ нар аюултай

  7. нандин says:

    Найзаа надад бас асуудал үүсээд салж байгаа, сална гээд шүүх энэ тэр болсон чинь хайртай дуртай, салахгүй гээд байдаг бүх сайхан үгийг хэлж гуйсан. Би үгүй гээд ямар ч байсан шүүхээр орно, сална гэж айлгаж байгаад үнэхээр хайртай дуртай гээд гуйгаад байвал нэг удаа боломж олгоноо гээд бодож байсан чинь, шүүх хурлын урьд өдөр над руу яриад нилээн гуйж байснаа сүүлдээ чи салбал би чамд юу ч өгөхгүй гээд ХАХА, жинхэнэ нүүрээ гаргасан, надад үлдсэн нэг хувийн итгэл горьдлого найдлага маань бүр тасарсан. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл САЛНА гэхийн цагт гуйх элдэв гоё үгэнд нь бүү итгээрэй, арчаагүй эр хүн ч болдоооооооооо!!!

  8. gerel says:

    миний найз ухаантай тэвчээртэй бай, эргэж буцахгүй өөрийнхөөрөө амьдар. бөгсний хэрүүлтэй бузар орчинд хүүгээ өсгөснөөс ээжтэйгээ 2уулхнаа ч гэсэн зөв тайван орчинд өсөх нь дээр. хүүгээ бодоод хамт амьдарсан ч хүү чинь ирээдүйн тэр эцэр л болно. Чи бас нэг охиныг ингэж зовоохыг хүсэхгүй биз дээ

  9. oogii says:

    тэнэг хун тэнэгээрээ дуусдаг гэж унэн болуу,би ч бас суулийн уед амидралдаа эргэлзээд бх боллоо,эрчүүд их амиа бодсон хун ойлгодоггуй хумуус шуу,салсан ч нийлсэн ч амжилт

  10. Чамд амжилт хүсье. Чиний захиаг нөхөр чинь уншдаг ч болоосой.

  11. naturally. says:

    tevcheertei,uhaantai busgui bna.iim hun dahij aldahguide.sain bna.

  12. ganaa says:

    би эрэгтэй надад бас тохиолдсон

  13. nomuun says:

    .чи өөрөө л шийдсэн бол эцсийн шийд чинийх зөв байдаг .эр хүн заавал эргэж буцдаг юм шүү.чам дээр нулимс унагаад толгой гудайлгаад заавал ирнэ… чи түүнийг тэр цагт бараг мартсан байна.энэ бол чиний унагасан нулимсний үнэ шүү.амжилт хүсьэ

  14. zaya says:

    Чи бид 2ийн амьдрал адилхан юмаа. Чиний шийдвэр зөв гэдгийг л би чамд хэлэх байна даа.Ийм бодолтой хүнд сайн хүн таардаг юм байна лээ

  15. ЭЛГЭМСҮҮ says:

    БҮХ БҮСГҮЙЧҮҮД ИЙМ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БОЛ………. АГУУ!!!!!!!!! ЧАМ ШИГ ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА ЧИ САЙХАН АМЬДАРНАА

  16. erka says:

    Зов шийджээ. Мэдээж эхэндээ хэтсүү зуйл их л тохиолдоно. Гэхдээ одоо эргээд бодоход зов зуйл хийсэндээ би баярладаг. Амидрал сайхан зуйлээр дуурэн байдаг гэдэгт итгэ

  17. Edy says:

    амжилт хүсэе !

  18. gunche says:

    Та чаднаа тэр тэнгийг харамсаж ухтэл н амидар

  19. uranzurag says:

    Үеийн залуус уулзах унтах санал зөндөө л тавьдаг л даа. Ягаад ч юм чаддагүй юм, энэ ээж аавийн хүмүүжил л дээ. Үгүй дээ, энэ чиний ухааных.
    чамайг ямар их шаналаж байгааг ойлгож байна.
    зовлон, худал, нулимс бүхнээс зугтаж ганцаараа
    сэтгэл тайван амьдраад үз. хэцүү үе тохиолдсон ч тэр хүндээ эргэж битгий очоорой.
    чиний бичлэгээс уншихад чи тайван сайхан амьдралыг өөртөө үрдээ бий болгож чадахаар санагдлаа.

  20. messi says:

    Маш их тэвчээр гаргаж ёс зүйгээ баримталсан юм шиг санагдлаа миний дүү даанч азгүй шалиг амьтан таарч дээ. их зоригтой зарчимч хүн шиг байна хэр баргийн амьдралд бууж өгөхгүй биз гэхдээ монголын нийгэм маш хэцүү дүүрэн тэнэглэл болцон байгаа шүү энэ дотор хүн чанар ёс суртхуунаа гээлгүй ухаантай зоригтой чигээрээй байгаарай за тэгээд амжилт хүсье

  21. saraa says:

    амжилт хусий ууруу их зоригтой ухаалаг бусгуй бна чи шан амидарнаа сайхан ирээдэй чамайг хулээж бгаа яджил чи хухэдтэй шуу дээ хуу чини ымагт чиний талд ээжийгэ л гэх бноо хамгийн гол ни ууртуу хайртай бгаарай эрчүүд нэг эргэхээрээ ю хийж бгаагаач анзаарах сухуугуй явдагийн гадаадад амидраад нутагтаа завал ирээрэй миний нз амжилт хусий зув шударгийн талд бух зуйл зогсдог шуу унсэы

  22. Inga says:

    Ohin mini chamd tomoos tom amjilt husey. baharhaj bna zov shiidiig zorigtoi gargajee. Tsag hugatsaa ongoroh tusam chi yasan zov alham hiisen yum be gej bodno. Teneg etsegtei bsnaas taivan amgalan hirnee jargaltai bj etseggui osoh ni deer gedeg shuudee. Amjilt h
    usey.

  23. Anhiluun says:

    îð÷èí ¿åèéí àâãàé íàð çàëóó÷óóäûã èõ ýðã¿¿ëäýã áîëæ áàéíàà àâãàé íàðàà ãýð á¿ë ¿éì¿¿ëýõýý áîëèî÷ýý

  24. legended says:

    Сайхан амидраарай. Амжилт. Чи нохороо зов цагт хазаарлаж чадаагуй л бна. Би АНУ-д байдаг олон орний олон хунтэй уулзаж учирлаа. Унэхээр хайр сэкс 2 тусдаа гэж бугд л хэлдэг юм бна лээ.

  25. barbo says:

    хөгшин хүүхнүүд аймаар байдаг юм бна лээ.

  26. urin says:

    2-ын хооронд нөхөртэй, хэрүүл уруултай, өөх ч биш булчирхай ч биш хэн хэнийгээ зовоож амьдарч байснаас ингээд нэгмөсөн салаад амьдарсан нь бараг дээр байх доо, цаашдын амьдралд чинь амжилт хүсье.

  27. uhaalag says:

    өө тэгээд цаг хугацаа их, бага ороод л даваад л гарч таараа ш дээ. бусдын өмнө буруугүй үед л ингэж их эмзэг хүлээж авдым даа. адилхан ариухан амьтан биш бол ангайгаа л, асуудлыг амьдралынхаа төв болгохгүй л өнгөрийшд.

    бэрхшээлийг уул нь бууж өгч биш, давж гарах гарц хайвал зүгээр. түр холдоод, сайн хашраагаад, гуйгаад ирэхээр нь жоохон айлгаж байгаад тэгээд л эвлэрэхгүй юу дээ, эрчүүдэд нэг тийм илжигтдэг үе байдгийн гэсээн. өөр хүнд хайртай болоод ахиад л шинэ ертөнц, шинэ амьдралд дасна, уусна гэдэг чинь бүүр л их тэвчээр хатуужил шаардана.

    нэгэнт эхлүүлсэн амьдралаа аварч үлдэхийн тулд болохоос нь болохгүй хүртэл яваа. буруугаа хүлээхгүй, гэмших ч гүй байгаа нь чамд их дарамттай байгаам байна.

    эцэггүй хүүхэдтэй, ганц бие хүүхнийг хичнээн чадалтай ч бай дээрэлхэх, чангаах хүмүүс мундахгүй ш дээ. цоглог байгаарай. чамд зориг байна, чадал ч байгаа л байх, эр нөхрөө ухаартал нь цаг өгөөрэй. бусдыг өөрчлөх гэж зүтгэж байхаар бузар савруудаас хамааралгүйгээр сайн сайхан явж сур. чи холдоод өөрөө ч гэсэн хайртыгаа жоохон санана л байх даа. тэгээд эмэгтэй хүн эмзэг ч гэсэн уярамтгай, уучламтгай, зөөлөн элэгсэг байж чадвал хорвоод өөрөөс чинь их зовж яваа хүмүүсийн талаар мэдээлэлтэй бол чи арай уужимхан сэтгэдэг болно байх даа. амжилт хүсье!

  28. khongorkhon says:

    залуу насыг наргиж цэнгэж л өнгөрөөх хэрэгтэй юу юугүй гэр бүлийн амьдралд эрт орохлоор чинь эрчүүд нэг эмэгтэйг нулимастай нь хольж орхиж байгаа юм шүү дээ.эмэгтэйчүүд ч бас эрт гэр бүлийн амьдрал зохион хэрэггүй шүү, наргиж цэнгэж дуусаад тэрнээсээ залхаад амьдрал нь утгагүй мэт санагдаад ирэхээрээ өөрийн эрхгүй гэр бүлтэй болох цаг нь иржээ л гэж мэдэрдэг байх даа.

  29. Darjaa says:

    хар нялхаараа суусан юм болуу гэхээр бас тийм бишээ…суухаасаа өмнө залуучууд маань хангалттай шоудаад залхчих хэрэгтэй юм шиг байгаан…бас хашрах хэрэгтэй…дурлангуутаа суух гээд чичрээд…угаас хүнийх илүү харагддаг хорвоод УХААН гаргаж л амьдрахгүй юм бол өөр яах ч билээ дээ…Би эцэг хүн, эр хүн, алдаж үзсэн одоо хангалттай…амь амьдрал минь болсон эхнэр охин маань байна

  30. nini says:

    odoo tsewer ariun hun niigem gej bhku bolson ue tiimees zohitsoj tesch uhaalag bh l hamgiin zuw ymuda adilhan zawhairad zawaarad bwal chinii amidral budaa. tewcheertei bai uhaalag bai hudulmurch bai hen negnii tuluu bish uuriinhuu tuluu bugdiig hii hen negend muu sanah bish urgelj goy shan zuiliig bodoj yw teguul amidraliin gereltei gegeeleg tal ni tanid haragdah bno

  31. нэг хүн says:

    амжилт хүсье.

  32. maxi says:

    za amjilt husie saihan amidrana gdgtee urgelj itgej saihan saihniig harj yvaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.