Яг жаахан охин шиг л юм болохын…

\Өнөөдрийн мэндийг хүргэе. Олон зүйл нуршилгүйгээр шууд бичие гэж бодлоо. Би айлын том охин л доо. Ээж аав 2 маань биднийг маш сайн хүмүүжүүлсэн гэж боддог. Би огт шоуддаггүй ( зарим хүмүүст хачин санагдах байх л даа), бас архи тамхи, дарс, бүр айраг ч амсдаггүй. Ээж аавынхаа үгэнд ороод ямар ч зугаалганд явдаггүй, бүр хонхны баяртаа ч явдаггүй байсаар төгссөн дөө. Ер нь орой 21 цагаас хойш манай дүү нар гадаа гарч үзээгүй өссөн. Би том болоод нөхөртэй бас охинтой болсон боловч, нөхөр маань гэрийхэнд таалагдаагүй учраас, бас бид 3 тусдаа гарах гээд ээж аавыгаа дийлээгүй л дээ. Ингээд л бид салчихсан. Тэр үед тийм л байх ёстой юм шиг амьдарч байсан л даа. Гэтэл одоо би үнэхээр залхаж байна. Миний төлөө санаа нь зовохдоо эртхэн ирээсэй гэж боддогийг нь мэдэж байгаа л даа. Би ч гэсэн эх хүн томрох тусам хүүхдийнхээ төлөө яах бол гээд санаа зовох нь тодорхой. Гэхдээ би чинь одоо бараг 30 нас хүрлээ шүү дээ. Жаахан оройтоол хуралтай энэ тэр байхад утасдаал “хурдан ир”, “яг одоо хаана явж байна” гээл яг жаахан охин шиг л юм болохын. Би заримдаа ганцаараа тусдаа гараад байр хөлслөөд амьдардаг юмуу гэж бодохын. хааяа ажилаа тараад орой кино үзэх гэж баахан хуйвалдаан зохион байгуулна шүү дээ. Найзуудтайгаа орой хоолонд ороод жаахан оройтонгуут бөөн юм болно доо. Оронгуут үглээл эхлэнэ. гэтэл найзуудын маань гэрийхэн тоохчгүй шдээ. Би ээж, аав 2-тоо маш их хайртай л даа, хүүхэд нь үргэлж жаахнаараа харагддаг гэдгийг мэднэ, гэхдээ л би заримдаа тэднийгээ эсэргүүцмээр санагдаад байна. Тэгэхээр бас эцэг эхээ гомдоочихдог юм болвуу.

секс.мн дээр ирсэн захидал

58 Comments

  1. anar says:

    хайр гэдэг худлэл, туунээс гинж биш гэж нэг уг мэдэхийн байна шуу,

  2. anar says:

    чи гарч орохдоо надад санаа зовох шаардлагагуй, би уурийгуу бурэн мэдэж байгаа, бас хамт яваа хумуус тсуг шоудахад итгэж болно, тиймээс над руу битгий залга, би утсаа авахгуй гэдгээ хэлчихээд яв, харин олний дунд мангар бацаан царайлаад суухгуйн тулд утсаа эхний дуудлагыу аваад надад санаа зовох хэрггүйг би хэлсн гэж хэлээд л шууд унтраачих, харин тэр угнийхээ хариуцлагийг бурэн даахаар оорийгоо авч яв, уур цайлгаад уу маргааш болгоод харих уу гэдэг чиний асуудал, зовхон эцэг эхдээ заза хойшид ингэхээ болий гэх санааг унэхээр торуулэхээр л яваад хари, энэ л чамайг суллана, бас хурдан тусдаа гар, 30 хурчээд югаа хийгээд гэртээ байгаад бгаан, бж болн гхдээ ийм байдалтайгаар биш шд, чамд амжилт, нэг удрийн ч гэсэн умну шийдвэл тм хугацаагаар л чи биэ дааж эхэлн шд

  3. anar says:

    за болилдоо, 2хон удаа л аав ээждээ эсэргүүцэл узуулчих, гэхдээ хэлж байгаа уг, тавиж байгаа шаардлага чин унэхээр бодит байх хэрэгтэй шуу, тэгээд дараа хэсэгхэн хугацааны дараа чамд унэхээр гарах шаардлага байвал хэлчихээд л шууд л гарч явж сур, аав ээж чин ч гэсэн оорснийгоо ухсэний дараа чамд санаа зовохгуйн тулд одоо чамайг хэрхэн бие авч явахыг чин хараад санаагаа амрааж байх н дээр биз дэ, энэ санааг ч бас тэдэнд ойлгуул, тэд нэг л одор чамайг хаяаад л ухнэ шдэ, хатуу ч энэ унэн, за нохроо гомдоогоод явуулж л байдаг тэнэг хуухэн юм да, дахин алдахгуй байхыг хусиэ, хуухнууд лав яг ийм эрчүүдэд унэн сургуй байдаг, тэхээр эрчүүд ч бас адилхан байх шуу,

  4. cekc docter says:

    бас арай бишээ танай аав ээж 2 чи тусдаа гар одоо л бие дааж амидрахгуй юм бол хэзээ тэгэх юм бэ

  5. zugeer l says:

    тэг нэг ёо ёо элэг хошооноо. паах юу уншчихваа. хахаха
    яг л унэн хэл лээ дээ. Хаяач одий зониж ухэх гэж байж ээж аавдаа гарах орохоо хориулаад. Хэзээ хунтэй уулзахийн. онгорсонийх ни дараа 50 хурчээд уу? зоригтой бай гэхдээ би ээж ааваа битгий хундэл гэж бгаа ям биш зугээр л хааяа угуй гэж хэлж сур.

  6. bold says:

    chi nasan tursdaa ingej amidrakhgaad baigaamuu ee burkhan mine

  7. zochin says:

    ийм асуудал надад бас байдаг гэтэл би 25 бараг 26 хурлээ ккк хэцүү байдгийн миний бодлоор бол тусдаа гарсан нь дээр гэж боджийн амжилт хусий

  8. tse says:

    Ингээд хүүхдийнхээ амьдралд хэтэрхий их оролцдог эцэг эхчүүд их сонин ш дээ. Мөнх амьдрахгүйгээс хойш хүүхдээ өөрөөр нь амьдруулмаар юм. Архи, айраг ууж, оройтож ирэх чинь муу хүмүүжилтэйнх биш ш дээ. Чи их тэвчээртэй бүсгүй байна шүү. Багаасаа ийм байгаад сурчихсан ч юмуу. Хэрвээ чи аав ээжтэйгээ нээлттэй ярилцдаг бол энэ тухайгаа тайван яриад үзэхгүй юү дөө.

  9. ari says:

    ёоооооооооооооооох одоо хүртэл тусдаа гарах талаар бодож байгаагүй юмуу.. нүүгээчээ.. тусдаа гар… 30 гэнэ шүү .. амидралаа аваад явчихаж,.. шийдвэр гаргаж чадахгүй байхдаа яахавдээ…

  10. oyu says:

    яг би байна. би одоо 24 настай. бас л ээж аавийнхаа дэргэд бгаа. нухур хуутэйгээ хамт шуу дээ. би бас зугаалга, шоү гэдгийг мэдэхгүй сургуулиа тогссон. одоо ч бас 10аас илуу оройтож болохгуй бдалтай л бн. энэ бол хайр биш юм шигээ. харин цагдаж байгаа хэрэг гэж би суулд бодох болсон.надад ямар хэцүү байдгийг та нар мэдэхгүй байгаа байх л даа. гэхдээ эцэст ни бид 3 чимээгүй байж байгаад шууд байр холслоод тусдаа гарах гэж байгаа. тэр уед юу ч хэлж чадахгуй гэж бодож байна. та ч мун тэгсэн ни дээр байхдаа… ээж аав нараа гэж… хэцүү хумуус шуу.

  11. haru says:

    чи өөрөө л энэ бүгдийг өөрчилөнө дөө. Орж гараа загнаж л байг их үглээд сүүлдээ залхана дөө. ээж аавыгаа хүндэл гомдооно ч гэх шиг тийм юман дээр гомдоггүйл байхгүй юу даа. Битгий ээж ааваасаа ай ийм юмнаас айдаггүй юм.

  12. итгэл says:

    Сайн уу? Чи бид яг адил шахуу юм байна. Би нөхөр 2 хүүтэй ирэх жил 30 хүрнэ. Харин яг л чам шиг л гэх үү дээ. Ээжтэйгээ нэг дор шахуу амьдардаг. Өглөө нүдээ нээнэ, ээж , орой унттал ээж, заримдаа би гэртээ байна уу ээжийндээ амьдраад байна уу ойлгодоггүй ш дээ. Хааяа гадуур гарахаар араас утасдаад хэзээ ирэх гэж байна, хурдан ир гудамж метрлээд ч гэх шиг . Би бас тэгж архи дарс энэ тэр мэддэггүй хааяа бүүр алга болмоор санагдаад нөхөр 2 хүүхэдтэй хүүхэнг яагаад ингэж цагдаад байдаг юм бол гэж гайхаад л . Манай бага хүүг төрөхөөс өмнө нэг хэсэг сал гэдэг байсан одоо харин тэгж хэлэхээ больсон байна лээ.

  13. Veron says:

    Чи болий айлийн авгай болчоод тэнэгээ xэxэxэ боли боли улгийтэй xууxэд бишдээ
    Одоо нэг эсэргүүцээ
    Босоx тсаг болсон

  14. naturally. says:

    bi eej aaviin chin tald zogsono.eej aavtaigaa zereg utulj baigaa hun ch huuhed ni l bol huuhed ni. ehiin sanaa urd uriin sanaa uuland gedeg mash mergen ug baidag.zarim negen uhamsar muutanguud eej aav bol sonin bish gej heleed bh shig bna.uguide uhen uhtlee ur huuhduudee gej amidardag yum ted chini.chi mash mundag humuujiltei orchind usuj.yag uneniig helehed bi ch bas yag iim orchind ussun.bi 30 hol garsan gants bie gadaadad amidardag.tegehdee bi namaig ingej humuujuulsen eej aaviigaa minii burhan gej bodoj yavdag.bi zojig bishee bi ih niitech.nadtai hamt ajilladag duu zaluus hamt ajil hiij bhad ene tsag algasaad yavaad bnuu gej yaritsgaadag.bitgii eej aavdaa buruu uguurei.

  15. kkk says:

    Ёстой нөгөө хөрсөнд нь дасга гэдэг шиг юм болгооч Чи ерөөсөө нилээн хэд 2-3 хоногоор алга болж дампуур тэгээл аяндаа тоохоо ч байх байлгүй.

  16. narnii gerel says:

    тийм ээж аав бдаг шд. Бүүр цалин буух өдөр нь ажилийнх ин гадаа хүлээж бгаад харьдаг. Тийм эцэг эхэд таалагдах хүргэн бэр ч бхгүй дээ. Их хэцүү дээ ээж аавыгаа гомдоох бх гэж битгий бод. өөрөө ээж аавдаа хэлээд тусдаа гарах хэрэгтэй.

  17. Hi says:

    Бие дааж өөрийнхөөрөө амьдрах шиг жаргал байдаггүй юмаа . Би 25тай бүсгүй лдээ. Танд хандаж өөрийн бодлоо бичий гэж бодлоо. Шуудхан хэлэхэд та зөвхөн өөрийнхөөрөө , бие дааж амьдрах цаг болсоон. Одоо л эхэл, эс тэгвээс оройтлоо. Хүн бүр 20 хүрч байж өөрийн амьдралаа өөрийнхөө гараар ухаанаар босгох ёстой биш үү?танд зорилго бна уу? Түүндээ хүр, тэмц, ээж аавдаа ойлгуулж харуул, тэгж байж амжилтанд хүрэх болно. Амжилт хүсий.

  18. Sanaa says:

    Ур хуухэддээ гомдоно гэж бараг бхгуй дээ. Зоригтой хөдлөөд тусдаа гарсан нь дээр байлгүй яахав. Тэгээд хамаг юмаа битгий ярьж бай. Надад итгэ гээд л хэлээд бай. Тэгж байгаад дасна даа.

  19. badarchin says:

    аав ээжийгээ шар хаданд хэвтүүлдэ ,тэр 2 чин чамайг 60 хуртэл чин сахих болж бна уу кккккккккккккккк тэр уэд чи эмээ болчихсон бна ха ха муухай зуйл бичсэн бол уучил

  20. lora says:

    сайн уу
    би 16 настайдаа гэрээсээ гарсан , би одоо 27 настай гадаад сурдаг оюутан байн. ээж аабтайгаа байхдаа дандаа хоолоо хийж гэрийнхээ бух ажлийг хийдэг байлаа. тэр уэд хичээлээсээ ирээд гэрийнхээ ажлийг хийдэг томоотой охин байлаа. ээж аав 2 маани хааяа гаргадаг байсан. тухайн уэд бушуухан гэрээсээ явах юмсан гэж боддог байлаа. одоо би гэрээ ээж аав 2оо их санаж байна. хун гэдэг их сонин байдаг юм байна. тэгэхдээ 30 хурч байгаа хун буеээ даахгуй бол их оройтоно.

  21. Mongolia says:

    ээж аавтайгаа зэрэгцээд xөгширч байгаа xүн байна даа.чи энэ байдлаараа 50-xүрээд аав ээж чинэ 75-xүрээд тэгээд сайxан xамтадаа цайгаа xувааж уугаад xов жив яриаад суухгуй юу

  22. bb says:

    чиний мэдрэл сэтгэц зугээр уу найзаа????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

  23. cahirmaa says:

    айлын том байж бас ээж болчоод ийм юм яриад сууж байхаар ээж аав чин цагдах нь тодорхойн байнадөө, чамд үнэндээ л зорилго, тархи, удирдан зохион байгуулах чадвар алгаа алга, одоо болтол эцэг эхтэйгээ амьдардаг яа яа яа хэзээ том болноо, 60-н талыг насалчаад

  24. minjin says:

    эxийн санаа үрд гэдэг ч арай биш юмаа…тэгээд ч аав ээжтэйгээ насаараа амЬдраx биш дээ. сайн ярилцаж ойлголцмоор юм

  25. AGAA says:

    Өө нээрээ 30 гарсан оxин өргөж авна гэсэн зар зөндөө байдаг юм байна лээ шүү.

  26. AGAA says:

    Xарамчийxний дууль.

    Ойлгоxыг оролдовч,үнэн байдалтай үл нийцэx сэтгэxүйн доройтол,ээж аавд чинь нүүрлэждээ.Гэрээс гарч гэдэс алдаxгүй, оройтсон ч xүргээд өгөx xүн байгаа гэдгээ эмэгтэй xүний уран аргаар ойлгуулаx xожилын нүүдэл л xэрэгтэй юм байна даа.

    Эсвэл ингэж байxаар зуны цэцэрлэгт яваxгүй юу даа.Өглөө оройд xүнээр xүргүүлээд амар байxгүй юу.

  27. ok says:

    чамд л гэж хэлэхэд чи нэг л удаа амьдарна. тэгэхдээ чи өөрийнхөөрөө өөрийнхөө амьдралыг зохиох ёстой. харамсах байсан ч гэсэн энэ чинь л аз жаргал. ээж аав хэдий чухал ч гэлээ наад бөглүү хязгаарлагдмал ертөнцөөсөө бушуухан гар за. өөрийнхөө амьдралыг өөрөө хүссэнээрээ зохио.

  28. Erhsaran says:

    ккккккккккккккккккккккккккккк элэг ххөшлөө энэ p_retty79 өдөрт 2 удаа ухаан алдаад бхдаа яахавдээ хэхэхэхэ татаагаа хаячих юмаа.хэхэхэ бас нийтлэл бичсэн хүний хувид арай дэндүү бнаа юу гсн үг бээ? тийм аймшигтай амидрал зөндөө зөндөө ма нзийн амидрал бас яг ийм аймар санагдсан эгч ни гэж нэг хун бо, тээл цагдаж өгнө штээ сургуйли дээр ни давхиж явна гээд боддоо юу хгд бгн хариач гээл сургуйлийн уйл ажиллагаанд оролцож бхад дуугээ ирээд аваад явчихна очиж уулзах гэхээр гаргахгүй буур эр хүүхэд очихоор тавчик бариад гардаг гсн хэхэ үнэн аймаар дарамт ыгд ийм бдг бнаа ёрөөсөө ойлгохгүй бна 30 хурч бгаа гэхэд аймаар бнаа өөрөө өөрийгөө мэдрэх ёстой бхаа тиймүү хүмүүсээ

  29. mmm says:

    sanaa ni zovoh ni araggvi shvv dee. bidnii amidrach baigaa ergen toiron niigem ene ter geed yamar baigaa bilee ohin hvvhedtei hvn bol bvr hetsvv..eej aav chine sanaa ni zovch arai l heterhii yumaa.. hairan chinii zaluu nas 20nas hvrtel mordoj changaaj bolno.20nasnaas hoish bol ooroo ooriigoo avch yavah durtai zvilee hiih geed ochnoon saihan tsag moshiig aldsand chine haramsmaar l yum.. Aav eej chine monh nastai hvmvvs vv.. chi gesen joohon setgehgvin joohon tiim ovchtei baij magad 30 hvrchiheed arai l hoirog yumaa..etseg eh ni ch gesen hvvheddee itgedeg baimaar yum.naadahiig chine sai hvmvvjil gej helehed joohon hetsvv l yum bna daa…

  30. Man says:

    ýýæ ààâ ÷èíü ÷àìàéã áèå äààæ àìüäðàõ, øèéäâýð ãàðãàõ ÷àäâàðã¿é áîëãîæ áàéíà. Ýðòõýí òóñäàà ãàð÷ õîðâîîãèéí ñàéõàí ìóóõàéã ¿çýæ áàéñàí äýýð äýý. Ýýæ ààâ ÷èíü ìºíõºä ÷èíèé äýðãýä áàéõ áèø. Ýíý ìàÿãààðàà áîë ýýæ ààâààñàà õîéø ÿàæ àìüäðàõ õ¿í áý.

  31. p_retty79 says:

    Etseg ehteigee yariltsaj baigaachdee. Chinii bichseniig unshihad chi eej aavtaigaa yariltsdaggui ym shig bna. Er ni bol aav eejteigee anhanaasaa yariad surchihsan bol amar baihgui yu. Chi helsen bologoniig ni bieluuldeg bsan bolohoor chi uuruu bas ugnees ni garahgui ymsan gej boddog bolohoor l iim bdald hurch bgaa ymaa. Aav eejuud anhaaral halamj tavih ni sain heregch heterchihsen bnaa. Yalanguya 21-s hoish gedeg bol hetsuuhen l sonsogdoj bna. Bi lav chinii naiz zaluu bsan bol udurt 2 udaa uhaan aldah baih. 1-t chamaig 20.50 minutand harilaa gehed chiny. 2-t zorig orood nadtai honood ugluu yanaa gej helehiig chiny sonssoor bgaad. It’s joke. Gehdee l arai heterhii bna shuu. Busgui miny hoishid anhaaraltai baij tselmeg tengert duulen niseh shuvuuhai shig uuriin duraar jargaarai. Amjilt husey.

  32. uranzurag says:

    ээжээ, ааваа би та нарийнхаа намайг гэсэн хайранд, сэтгэлд баярлаж явдаг. гэхдээ охин нь одоо том хүүхэн болсон гээд тайван хэлээд үздээ.
    байдал дээрдэхгүй бол биеэ даагаад тусдаа амьдраачээ.
    өдий 30 хүрч байж бие дааж амьдрах бололцоогүй байвал муу л бн даа.

  33. playboy says:

    ээж аав чин насаараа чамайг дагаж явахгуй ни тодорхой шдээ, тийм болохоор хэлж ойлгуул, ойлгохгуй бол хучээр тусдаа гар, тэгээд биээ дааж амидарч чадна гэдэгээ харуулах хэрэгтэй, хайртай л юм бол охинийхоо амидралаар тоглохоо боли гэж хэл ОК.

  34. ewqrt says:

    ирээдүйн Susan Boyle харагдав.

  35. playboy says:

    тусдаа гар, тэгхээр аяндаа ээж ааү чин ойлгоно. тэгээд ч чи биээ дааж сурна.

  36. messi says:

    Мэдээж үр хүүхдийнхээ төлөө санаа тавилгүй яахав гэхдээ аливаа юм хэтэрхээрэй тэнэглэл болдог гэж ахан боддогдоо чи яахуу нөхрөөсөө салаад хүүхэдтэйгээ ганьсараад хэцүү л байгаа чиний наад амьдарлыг чинь дүү нар чинь амсан гэвэл хэцүү бишүү. тэгэхлээр миний дүү аав ээжтэйгээ сайн ярилцаад ойлгуулсан дээр болохгүй бол нэг хэсэгтээ тусдаа амьдарсан л дээр байхдаа за амжилт

  37. Hn says:

    Harin ch eej aav chin naiz nuhudteigee orj garch bai zaluu nasaa gertee unguruulj bolohgui. Amitan huntei tanilts gej helj baih yostoi bish bil uu.

  38. zaluu says:

    Зүгээр л орхиод яв. Нэг хоёр жилээс аяндаа ээж аав чинь том болгон гэж бодох болно. Таний амьдрал бол танийх л байх болно.

    Хэдий ээж аав чинь төрүүлж өсгөсөн ч гэсэн таны амьрал бол ээж аавынх чинь биш танийх шүүдээ

  39. urin says:

    Байр хөлслөөд ч хамаагүй тусдаа гарч амьдар, өөр юу хэлэхэв.

  40. Zochin says:

    Яг надтай адилхан юм байна.Би 20той.Оюутан.Манай ээж аав 2 хичээл орох цагийн хуваарийг маш сайн мэддэг.Тэгээд жаахан л оройтонгуут яасан бэ, хаана явна гээд л утасдана.Тэгээд буудал дээр дөхөнгүүт валкон дээрээ гараад хараад зогсчихдог.Тэгээд хэрэггүй гэж хэлэхээр охин хүүхэд шөнө орой аюултай гээд байдаг.Бас дээрээс нь би шоудаж ч үзээгүй.Нийллэг энэ тэрд ч явдаггүй.Нэг ёсондоо гэрийн буг.

  41. majig says:

    гэртээ хөгширч бгаа юм бна.

  42. anhiluun says:

    арай биш юмаа юу уншчихваа вавава!!!

  43. eegii says:

    arai bish yma ai huurhi uuruu l zorigtoi ym hiij shuud gereese yav oor zam ugui ugu bol chi naad 2toigoo zuuraldsaar bgd naad2iigo burhn bolsn tsagt l gereese garhn bnshu dan ch ter ued chi yun showdaj ym uzehteigee ooroo odooo huleesen emee bolhvii aida jhn hatuu ym helsn bol sorry ghdee l erthnees arga hemjee av hogshoon. ner nini yamr hoorh ym be “heden udur boslogo gargaj bj” geed l hehe uhuurdum yma hihi unshaad uhtle ineev. aa bas ene yag minii deer bichsen ohhoho bitgii hund buruu ym zaagad bai ergu mini tged ene hun chamshig gaj bolh ymu oorshgee bolgoj hani tatked hog chin.

  44. ohhoho.. says:

    ямар сайн эцэг эx вэ, орчин уэд ур xууxэддээ ингэж анxаардаг эцэг эx байxгуй шуу. намайг лав яг чамд шиг тэгдэг байсан. тэглээ гээд муудаагуй л бна. манай дуу нар том толгойтой, дур дураараа, ерөөсөө сэтгэлд xурэxгүй л бна даа. ээж аавдаа баярлаж яв. одоо болтол xамт бгаадаа баярла. суртэй юм. чи чадвартай бол чамайг ую гэж цагдаж байxав. чи л чадаxгуй бна шуу дээ. юугаа ч мэдэxгүй нусан жур байxдаа дурандаа xууxэд тээчиxээд эцэг эxээ яаж зовоов. одоо бур байчиxаад яаxна вэ энэ чинэ. урийн санаа xаданд гэж эндээ. чи өөрөө өөрийгөө авч явж чадаж бна гэдгээ xаруулаач өдий 30 xуртэлээ ю гэж бэртэгчин царайлаад паразитлаад амидарч бга юм. ээж аавийгаа тэжээгээч. тэгээд тэр улс мэддэг болно ш дээ. арчаагуй, тэгээд бас дуртай.

  45. Ymaa says:

    Àðàé äýíäíýý. Òóñäàà ãàð. Áè ëàâ èøèãí¿¿äýý áîðëîí áîëãîîä õººãººä ãàðãàäàã.

  46. ANJGAI says:

    ×ÀÌÀÉà ÀËÀÀä ÕÀßÆÝÝ. ÓÕÀÌÑÀÐÃ¯É ÝÖÝà ÝÕ ÁÀÉÍÀ.

  47. zzz says:

    ичиж үхмээр юм бичдэг хүүхэн үү гүй юу……….

  48. lol says:

    алдын байна кк.тусдаа байр аваад гарсан нь дээр байхаа.тэхгүй бол бас арай ч дээ 30хүрч байж.
    нөхрөөс чинь хүртэл салгаж л байдаг.
    чи салж л байдаг юу ч хэлэхэв дээ

    эцсийн эцэст хэний амьдрал юм бэээээээ..

  49. lolo says:

    яана да хорвоогоос тасарчихжээ. харамсалтай биш үү хамаг залуу насаа ингэж дуусгах. ийм сайт уншдаг тэгээд ингэж захиа бичиснийг чинь мэдвэл бараг амиа хорлох юм болох вий дэ 😀

  50. legend says:

    За үгүй байлгүй дээ. Сонин юмаа. Би лав 18 насандаа аав, ээжийнхээ гэрээс гарсан. Жилдээ 1-2 удаа аав ээжийнхээ гэрт хонож байсан байх. Одоо ч бас.. Энэ хугацаанд 7-8 жил өнгөрөхөд би лав юм юм сурсан. Сайн муу бүхнийг үзсэн. Эр хүн өөрийнхөө амьдралыг өөрөө олдог юм аа гэдэг байсан. Тиймээ би амьдралаа олсон босгож явна. Тухайн үедээ гомддог байсан ч амьдрах чадвар өндөртэй хүн бэлдэх гэсэн дээ ээж аав минь тэгдэг байжээ гэдгийг одоо ухаарч байна даа. Эр хүмүүс ийм л байх ёстой байх. Эмэгтэй хүний хувьд мэдэхгүй юм даа.

  51. Borte Chono says:

    Юм бүхэнд хүүхдийнхээ урдуур орж гүйдэг эцэг эхчүүдийг ойлгохгүй юм.
    Насаараа хамт амьдрахгүйгээс хойш хүүхдээ эртхэн амьдрал гэдэг их мөрөнд сэлүүлж сургасан нь дээр шүү дээ.

  52. .... says:

    naadah chini sain hvmvvjil olgoj bga hereg bishee ineedtei yum aaa
    iim sain hvmvvjil gej yu bdiiin hvn zaaval shoudahgvi arhi dars hereglehgvi gerees garahgvi bval sain hvmvvjiltei boldgiiin muu ineedtei yumaaa

  53. Darjaa says:

    арай л дэндүү юмаа…үхтэл үр харам гэдгийг нь бодоод ойлгож болох ч…охиныхоо аз жаргалтай баяр хөөр инээдтэй байгааг харах дургүй баймааргүй л юм…аав ээжтэйгээ сайхан ярилцах хэрэгтэй байхаа…чи хүүхдээ ингэж өсгөж бас болохгүй шүү

  54. ul tanih says:

    энэ арай дэндэнээ. 30 хүрч байж 9 ээс оройтохгүй байна гэнэ үү. Хонуутаар явсан ч чиний дур байх нас шүү дээ.

  55. nini says:

    аdilhan ym bnaa manai aaw eej bas yag tiim surguulid bhad ch tegdeg l bsan tiim bolood bi tiim ch niitech bish ntr geed nadaa sul taluud bdag l bh.tedniig bi buur yhaa sain meddegui l ym. say bas gadagshaa garch surna gsn chin ywuuldaggui hajuudaa bailgaj baij l sanaa ni amardiin ym shig bn ailin baga bolhoor heden udur boslogo gargaj bj jijig sajig zuiliig zuwshuurulne odoo bas yaj ch heled boldoggui gadaghsaa garch surah nuhtsul bololtsoo bhku bish bgad bhad naag yruusuu oilgohgui hajuudaa l bailgah geed bhiin heden udur boslogo gargaad ch nemer bdaggui ee bi bas yaha medhee baichaal bn da

  56. zeee says:

    пээ баларсан юм, ийм юм гэж хаашаа харсан юм байдаг юм бэ, ээж аавдаа хэлж ойлгуул. Чи энэ чигээрээ гэртээ ээж аавынхаа хаяаг сахисан эмээ болох нь байна шүү, бас олон ч боломжуудыг чи энэ байдлаасаа болж өнгөрөөж байгаа байх, хүнтэй ч болзоонд явж чадахгүй ээж аав нь утасдаад байдаг бол гай л юм байна. Шууд байр хөлсөлөөд гараа.

  57. sunshine says:

    гэхдээ арай л хэтэрхий юм байна аа. чиний амьдрал шдээ. ээж аавдаа сайн ойлгуулах хэрэгтэй байхаа. эвтэйхэн ярилцаад үз. охин нь 30 хүрэх гэж байна. одоо биеэ дааж өөрийнхөөрөө амьдрах цаг нь болсон гээл…

  58. teg1 says:

    yu unshchwaa paaaah

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.