“Амьд явбал улсын наадам үзнэ…” их зохиолч Дашдоржийн Нацагдорж Агваансамдангийн Сүхбат хэмээх агуу бөх “байлаа”. Уг нь одоо ч амьд сэрүүн, цэл залуу, хүч чадалтайгаа хэвээр сайхан залуу л даа. Гэвч тэрбээр нэгэнт зодог тайлсан учраас эдүгээ бөхийнхөө хувьд “байлаа” хэмээн яригдахаар түүхт бөх болон үлджээ. Хүрэн дээлтэй аварга маань монгол бөхийн спортод үнэхээр шинэчлэл хийсэн нэгэн билээ. Түүнийг орж ирэхээс өмнөхөн арваад жил нэг хэв загварын “унтаа” маягийн барилдаантай ганцхан хүн түрүүлчихсэн, гоц өрсөлдөөн байхгүй, начны найраа гэдэг нь ч одоог бодвол ил тод цагаандаа гарчихсан нэг тиймэрхүү үе байсан. Даян аваргын барилдаан нь үнэхээр нэг эрчимтэй, сонирхолтой, үзүүштэй, амттай, хурдтай бөгөөд бас рисктэй. Эрчүүд байтугай хүүхнүүдийг ч бөхөд дуртай болгосон байх гэж бодогддог.
Шагдарын Чанрав хэмээх бөхийн агуу тайлбарлагч байлаа. Харамсалтай нь тэр эрхэм хүн харьцангуй залуу насандаа бурхны оронд морилсон билээ. Өөрөө ч ноцолдож явсан улсын начин цолтой бөх хүн болоод тэр үү ямар барьц авахаар тэр бөх нь хэр цуцдаг эсэх, ямар барилдааны онцлогтой зэрэг, хамгийн гол нь барилдаж байгаа хүмүүсээс ямар хувилбар мэх гараад барилдаан хэрхэн цааш өрнөхийг нь хүртэл урьдчилан хэлж чаддаг үнэхээр нэг бөхийн дотор нь орж гайхамшигтай тайлбарладаг байлаа. Ялангуяа А.Сүхбат аварга барилдаад түүнийг нь Чанрав гуай тайлбарлаж байгаа энэ хоёрын хослол одоо ч чихэнд хоногшин үлджээ. Нэг нь гал маналзтал барилдаад, нөгөөх нь түүнийг нь гайхамшигтай тайлбарлаад үнэхээр сайхан! Одооны тайлбарлагчид зүгээр л нэг хүнгэнэсэн бүдүүн хоолойтой л бол болчих мэтээр ханддаг болсон нь харамсалтай санагддаг. Үүнийг бичигч миний бие нэгнийх нь барилдаан, нөгөөгийнх нь тайлбар хоёрт гүн орчихсон хүн учраас одоо бөх үзэх ажлаас “зодог тайлсан” нэгэн билээ.
Бодвол бөхчүүд гэдэг бодвол “бат бөх” хүмүүс байдаг юм байлгүй, бөх хэмээх нэр ч тийм утгатай биз. Одоо их л соёлжсон өнөө цагт тийм ч сонирхолтой биш баймаар спорт. Оюун ухаанаар биш хар хүч, булчин шөрмөсөөр балбалддаг балар эртний л сэтгэлгээний угшил байх. Гэхдээ л оюун ухаан, эрдэм номыг эн тэргүүндээ тавьдаг оюунлаг гэгддэг хүмүүс маань хүртэл бөхийн хиртэй хөлс баасыг долоох нь холгүй шимтэхийг бодоход түмний сонирхол татах нэг учиг бий. Тэр нь өрсөлдөөн, шударга ёс, за тэгээд монгол бөхөд хадгалагдан үлдсэн жудаг, ёс заншил, зан суртахуун гээд олон зүйл байдаг. Нөгөө талаар үзэж байгаа хүндээ тэрхэн үедээ өөр ажлаа мартаад стресс тайлах тархины сайхан амралт ч болдог.
Сүхбат, Чанрав хоёроос болоод бөх үзэхээ болидог нь над мэтийн цөөн хүний шалтгаан. Харин бөхөд байдаг шударга ёс нь алдагдаад, хүнлэг энэрэнгүй сэтгэл нь хатуураад, эс бөгөөс орчин үетэй хэт нийцүүлэх гээд удаан барилдсан бөхчүүдийг барьц сонгуулан азыг нь үзүүлдэг гэх мэтээс болоод бөх улам л сонирхолгүй болсоор байна. Хэдхэн тооны том биетэй бөхчүүдийн хувьд хичнээн барьц нөгөө хүний талд таарсан ч гэсэн “унаж өгдөггүй” шударга бус барилдаан газар авчээ. Бараг энэ заалтын “цоорхойгоор” бүхэл бүтэн нэг аварга хүртэл төрчихсөн л тууж явна шүү дээ.
Гадаадынхан манай бөхийг үзээд цаг наргүй, нэг талбай дээр баахан хүн ноцолдоод хэн нь бүү мэд болдог, хамгийн гол нь хамгийн том нь хамгийн жижгийгээ амлаж аван хаяад байдгийг гайхдаг гэдэг. Тэр ч үнэхээр тийм гээд цаг нартай болгох барьц сонгуулах мэтээр монгол бөхийн мөн чанартаа зохицохгүй өөрчлөлт хийх нь бөхөө улам л сонирхолгүй болгоод байх шиг. Бидний наадам болохоос гадныхны ч наадам биш. Том нь жижгийгээ амлаж авдаг ч үнэндээ монгол бөхийн үнэхээр нэг сайхан онцлог юм. “Аваргыг хаяж аварга болдог” гэгчээр сайн бөхийг хичнээн томчууд нь амлаж аваад ч хаяж чадахгүй байх төдийгүй нөгөө жижигт нь ч түрүүлэх боломж болоод эрх өөрт нь байгаа нь үнэн шударга зүйл л дээ. Цаашлаад мөн “тунаа” гээд бөхийг улам сонирхолтой болгодог онцлог сайхан зүйлс монгол бөхөд зөндөө бий.
Гадныхан гэснээс тэдэнд хамгийн ойлгомжтой нь нөгөө “эрийн хоёр наадам” нь байдаг гэсэн шүү. Наадмын өдөр сурын талбай дээр л гадаадын жуулчид хамгийн их байдаг нь үүнийг илтгэнэ. Сур харваа бол дэндүү ойлгомжтой, дэндүү найраагүй, дэндүү шударга спорт л доо. Бас жендерийн хувьд ч хамгийн боломжийн спорт. Эрчүүд төдийгүй хүүхдүүд, тэднээсээ тооны хувьд ердөө дутахгүй олон хүүхнүүд наадамдаж эм бяраа (эр бяр)-аа үзэлцдэг. Даан ч бид өөрсдөө л үндэсний сурын харваагаа хамгийн бага үзнэ, хамгийн бага шагналыг л тэдэнд өгдөг нь жаахан тиймхэн хандаад байна уу даа гэмээр харагддаг. Гэхдээ энэ спортыг сүүлийн үед хүмүүс маш их сонирхож харваачдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харахад тун удахгүй гайхамшигтайгаар сэргэн мандах гэж байгаа нь тодорхой.
Харин хурдан морины хувьд золигийн гадаадынхны шүүмжилж байгааг хэлэлтгүй өөрсдөө ч бодоод үзэхэд үнэхээр нэг ичмээр эвгүй зүйл одоо болтол байнаа. Энэ бол хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал л даа. Монгол морь жижгийг ч хэлэх үү дээр нь том хүн суулгаад уралдуулахаар нэг тиймэрхүү байх, ядаж хүүхэд морь унаж уралдах насны доод хязгаарыг зааж өгдөг болмоор санагддаг юм. Тэгэхгүй бол бараг “хүн болж” амжаагүй тэр жаахан амьтдыг уралдуулж бах таваа ханган наадацгаах нь арай л зэрлэг наадаан байна шүү, нээрээ бодох тусам арай л дэндүү байна шүү!
Наадмын өдөр бүгдээрээ төв цэнгэлдэхээ заавал нэг тойрдог, мөн заавал ч үгүй наадмын хуушуураа иддэг “эрхэм нэгэн заншил” бидэнд бас бий. Шороотой ч гэсэн наадмын талбай тэр өдөр сайхаан. Ерөөсөө бид ч биш хаа газрынхан иймэрхүү идэж уун, наадаж наргин баяраа тэмдэглэдэг нь угаасаа л хүний л ёс юм даа. “Амьд явбал улсын наадам үзнэ” гэж их зохиолч Д.Нацагдорж маань зүгээр ч нэг хэлээгүй биз ээ. Харин “наадмын маргааш намар” гэдэг, удахгүй намар л болох нь, одоогоор энэ л хамгийн муу мэдээ байна даа.
Эцэст хэлэхэд УИХ-д хүртэл эмэгтэйчүүд маань квоттой болох гээд байгаа өнөө цагт хамгийн ардчилалгүй наадмын нэг төрөл болох бөхөд хүртэл эмэгтэйчүүд маань нэг л өдөр оролцъё гэх цаг ойрхон болж байгаа байх шүү. Тэр үед эрийн гурван наадам маань бүүр сонирхолтой, бүүр ч “гоо сайхантай” гоё болох биз. Харин тэр үед одоогийн “нээлттэй” байгаа зодгийг “хаалттай” болгох эсэхээ эмэгтэйчүүд өөрсдөө л шийдээрэй! Харамсалтай нь “Эрийн гурван наадам” л гэж хэлж болохоо болих байх даа.
Боролзой
7 Comments
Bi buh shaaj uzeh umsan gej boddog bas erhteniig ni hohood anus iig ni doloomoor sanagddag. bas erhtenee hohuulmeer anusaa doloolgomoor sanagddag. emegtei bolohoosoo omno nadaa bogstuuleh buh oldoh boluu? naizuudaa.
Суxбат аварга бол үхэxээр агуу аварга даxиж ийм бөx төрөxчгүй.
Уран сайxан барилдаантай 2003 оний наадмаар одоогийн заан Одгэрэлийг гуй мун сайxан дагуулж тонгорч билээ одоо болтол нудэнд xарагдаx юм .
dsf
баганаа гэнүү энэ тэнэг хоорхий ююм мэдэхгүй эргүү бна да зайлуул уул ни наад сухбат гэдэг аваргийг чини ард тумний 80% ни дэмждэг юмаа за би ч бас хундэлж хайрлаж явдаг юмаа чамд таалагдахгуй бгаа бол битгий муу хэл дуугай л бай за,сайн бох унэхээр монгол бохийн хугжилд хувисгал хийсэн хун шуу за
Тэр сухбатийг худлаа битгий магт унэхээр л сайн бох бсан юм бол одийд барилдаад ард тумэндээ хайрлагдаад л явж байх ёстой. Найраа эд нарийн хувид наад хун чин хэдий уран барилддагч гсэн найраагуйгээр дээш гарахгуй бсан. Хадмийнхаа найраагаар л дээшээ гарсан хун. Адаглаал хадам ахтайгаа худлаа барилдсан биздэ. Унэн барилдаан байсан бол баянмонх аврага сухбатийг унагачих ганц мэх хуудээ зааж оголгуй яахав дэ. Найрааг цаадах чин оороо биш ороолоор хийлгэд цэвэрхэн улдсэн амисгаа л байхгуй юу? энийг бичсэн хун оороо бохийн хар хайрцаг гэж юм байдагийг мэдэх уу? Мэддэг бол арай оор юм бичих бсан да.
Бөхийн ам бол хамгийн шударга шийдэл шүү дээ.
Дээр үед бөхийг сугалаагаар барилдуулахад сайн бөхчүүд нь хоорондоо тулж бие биенээ хаяад Оргодол гэдэг азтай залуу дандаа өөр шигээ залуучуудыг хаясаар байгаад түрүүлчихсэн гэж байгаа. Тэгэхээр тэр сугалаа бол жинхэнэ аваргыг төрүүлдэггүй л байхгүй юу. Харин одоогийн журмаар бол жинхэнэ аварга болох хүн чадлаараа, чанга шалгуур даваад гараад ирдэг л байхгүй юу.
Ер нь иймэрхүү систем ганчан Монгол бөхөд ч биш бусад спортод ч байдаг шүү дээ.
Жишээ нь хөл бөмбөгт л гэхэд дэлхийн аваргын тэмцээнд 32 багаа чансаагаар нь эрэмбэлээд хамгийн өндөр чансаатай багуудыг нэг сагсанд, тэрнээс доошхуудыг нь чансаагаар тохирсон нийт 4 сагсанд хувааж хийгээд сагс болгоноос нэг багийг нэг группт оруулдаг.
Тэгж байж чадалтай баг чадал муутай багууд хоорондоо тоглодог.
Тэгэхгүй эхнийхээ тойрогт шууд сагс магсгүйгээр сугалчихвал сугалчих Аргентин, Бразил, Герман, Итали 4 ч нэг группэд орох магадлалтай шүү дээ.
одоо бөх үзэх гэхээр ямар ч сонирхолгүй болсон. бас л найраа гээч байгаа биз гэж бодогддог. ерөнхийдөө бүдүүлэг санагддаг болсон. Бат-эрдэнэ, жижиг Сүхбат аваргын үед сонирхолтой байсан. одоо бол үгүй шүү.