Хэрэв дурлалт хосууд өөр хоорондоо илэн далангүй бус, ямар нэгэн юмаа бие биенээсээ нууж хааж эхлэх л юм бол тэд хэзээ ч урьдын сайхан харьцаагаа сэргээж чадахгүй. Харин ч бүр улам хөндийрөх болно.
Ер нь ил тод, нээлттэй бус байдал нь ямар ч сайхан хайр энхрийлэл, чин зүрхний нандин харьцааг бий болгож чадахгүй. Иймд бие биедээ уусч нэг хүн шиг байхын тулд хоёрдогч орон зай болох дотоод сэтгэлээ хаалттай байлгахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
-Үүнээс гадна хааяа боловч үснийхээ засалт болон хувцасныхаа хэв маяг, стиль имижийг өөрчлөхийг хичээгээрэй.
– Чөлөөт цагаараа ямар нэгэн шинэ, сонирхолтой зүйлээр хамтдаа хичээллэж эхлэх. Тухайлбал: дуртай спортынхоо нэг төрлөөр хичээллэх аль эсвэл гэрээр гадаад хэл сурах гэх мэт.
Амралтаараа гадаад улс орон руу, хаашаа ч хамаагүй аль нэг тийшээ романтик аялалаар явах хэрэгтэй. Болж өгвөл халуун орон уруу явбал илүү тохиромжтой. Учир нь Гавайн арал дээр наран шарлагын газар дал модны доор хоёулхнаа байна гээд төсөөлөөд үз дээ.
-Хардалт сэрдэлт, хэрүүл маргааны тусламжтайгаар хуучин харьцаагаа сэргээх гэж оролдсоны хэрэггүй юм шүү. Учир нь энэ бол хэзээ ч бүтэхгүй асуудал. Харин ч эсрэгээрээ өөрийгөө бүдүүлэг бас тэнэг байдалд оруулах болно.
-Заримдаа эрэгтэй хүн бүхнийг удирдахаасаа залхдаг. Тийм учраас түүний зүгээс санал санаачилга, их зүйлийг горьдож хүлээсний хэрэггүй.
-Ямар нэгэн хойшлуулах боломжгүй ажлын шалтаг гарга. Ингээд хэсэг хугацаанд түүнийг ганцааранг нь орхиж хаашаа ч юм бэ нэг тийшээ явахад гэмгүй шүү. Учир нь түүнд уйдах боломж өгөх хэрэгтэй.
-Эмэгтэй хүн заримдаа нууцлагдмал, оньсого мэт байхад зүгээр.
-Хайртай залуугаа хажуудаа байхгүй, түүнийг сонсохгүй, мэдрэхгүй, харахгүй, зөвхөн ганцаараа амьдарч байна гэж төсөөлөөд нэг оролдоод үз дээ. Хэрэв та баярлахгүй байвал танд боломж байна гэсэн үг харин та баярлаж байвал ямар ч нэмэргүй гэсэн үг юм.
/Хань/
1 Comment
Админ та олонх монголчуудын хувьд нийтлэлийн агуулгадаа амьдралгүй юм бүү нийтэл. Гадаад оронд зугаал ч гэх шиг. Энэ бол ихэнх МОНГОЛЧУУдЫН амьдралаас үнэмшилгүй тасархай сонсогдож байна.Ард түмэн минь нүдээ нээгээд хавь ойр орчноо мэдэр. Тэгээд дараагийн УМХ-ийн сонгогдох гишүүдэд үгээ хэл. Тэр дундаас ухаантай бөгөөд баян бишийг сонго.Баян новшнуудын нүдэнд мөнгө харагдахаас эх орны эрх ашиг хамаагүй байдаг юм.Тэд суусан мөчрөө хөрөөдөж байгаа нэгэн зургийг сануулах буй заа.