Эрчүүдийн анхаарлыг өөртөө хэрхэн татах вэ?

Тухайн нөхцөл байдлаас бүх зүйл шалтгаална. Хэрэв та хаа нэгтээ хэн нэгнийг хараад түүнд шууд татагдсан бол яах ёстой вэ?

– Түүн рүү дөхөж очоод өөрийнхөө таньдаг хүний нэрийг хэлээд дууд.
– Тэр хүн чинь мэдээж хэрэг эргэж харна. Тэр үед нь уучлаарай би хүн андуурсан юм шиг байна.
– Та манай найзтай үнэхээр адилхан юм байна гээд залруулга хийгээрэй.
– Ингэж өөртөө таалагдсан тэр хүнтэйгээ танилцах анхны алхмыг хийж болно.

– Хэрэв таны хамтран ажиллагсадаас чинь хэн нэгэн эрэгтэй өөрт чинь таалагддаг бол үе үе найрсаг үгийг хэлж түүн рүү ялдамхан инээмсэглэж бага зэрэг тал өгөхөд зүгээр.
– Үргэлж цоглог эрч хүчтэй, үлгэр жишээж байх хэрэгтэй. Хэрэв ингээд бүтэхгүй бол сэтгэлээр унасны хэрэггүй юм шүү.
– Яагаад заавал эрчүүдэд таалагдах гэж хичээх ёстой гэж.
– Эрчүүд өөрсдөө яагаад бүсгүйчүүдийг байлдан дагуулж, сэтгэлийг нь татаж болохгүй гэж?

– Ер нь яахлаараа заавал хэн нэгэн эрэгтэйд таалагдах гэж өөрийнхөө зуршил, зан аашаа хүртэл өөрчилж санаанд нь тааруулж бүхнийг хийх ёстой гэж.
– Орчин үед эрчүүд их залхуу болсон. Учир нь тэд эмэгтэйчүүдийг санаачилгыг гартаа авахыг ердийн зүйл мэт үздэг.
– Эрчүүдийн араас гүйх хэрэггүй. Тэд өөрсдөө эмэгтэй хүний анхаарлыг татах аргыг эрж олцгоог.
– Тэднээс хүүхнүүд өөрсдөө сонголтоо хийх болно. Өөртөө таалагдсан бүсгүйнхээ төлөө тэмцэхэд бэлэн эрчүүдийг л олохыг хичээ.

– Юуны өмнө эмэгтэй хүн эрэгтэй хүнд таалагдах гэж өчүүхэн ч гэсэн боддог байх ёстой.
– Учир нь эмэгтэй хүн өөрөө эрэгтэй хүнд таалагдах тухай огтхон ч боддоггүй бол хэзээ ч, хэнд ч таалагдахгүй.
– Дур булаах хүч гэдэг дотоод сэтгэлээс ундран гардаг зүйл.
– Ер нь эмэгтэй хүн баяр баясгалантай байх ёстой болохоос биш харин асуудлыг өөртөө тээж явах ёсгүй юм шүү дээ.

/Хань/

5 Comments

  1. энэ лав татах арга бишээ says:

    ер нь өөрөө татаж чаддаг уу. би лав ийм арга хэрэглэдэггүй. согтуу үедээ юм битгий бичиж бай. ялангуяа өөрийнхөө мэддэгүй сэдвээр

  2. MINII BODLOOR says:

    хахахаххахахах нээрээ л дунд хэсэгт н согтуу бсан бхаа

  3. Nna says:

    Харин тиймээ. Дунд хэсэгт н согтуу байсан муудаа. Тэгснээ суулруугээ архи н гарч овоо хэдэн юум
    хэлдийн.

  4. ja says:

    тэнэг.

  5. love hurtz says:

    yaj erchuuded taalagdah ve gesenee.
    yur ni taalagdaj yadiin gdg bna sht,haha.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.