Би 27 той жирийн нэг гадаадад ажиллаж амьдардаг бүсгүй. Миний асуух гэсэн зүйл бол бүсгүйчүүдээ та нар амьдралдаа дандаа сайхныг амлаж дэндүү гоё ярьдаг эр хүнтэй таарч байсан уу? Тэгээд тэр аман дээрээ хэлсэн нь амьдрал дээрээ алд дэлэм зөрүүтэй тийм эртэй учирч байсан уу? Худлаа гэж мэдсээр байж тэр хүндээ татагдаж байсан уу? Үнэнийг хэлэхэд ичмээр байгаа боловч би анх удаагаа тийм эртэй таарсан гэхүү дээ… Дандаа өөрийгөө магтаж, тийм ч хүн амь аварсан, тийм ч хүнд амь биеэ хайргүй тусалсан гээд л… Үнэндээ тэр хүнтэйгээ 3 жил гарангийн өмнө танилцаад дотно болоод 9 сар болж байгаа. Одоо бол тэр маань монголдоо байгаа л даа. Би монголдоо очоод тэр хүнтэйгээ хамт амьдрахыг их хүсч байгаа. Гэтэл тэрний надад ярьж байсан зүйл бодит байдал дээр их өөр юм шиг санагдаад. Ер нь тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг сайн ойлгоогүй байгаа. Гэхдээ эмэгтэй хүн чихээрэ дурладаг гэж үнэн байхаа. Оюун ухаан сэтгэл 2 их тэмцэлдэж байна. Ал нь дийлэхийг сайн мэдэхгүй байнаа. Эсвэл өөр сайн хүн гарч ирэх боловуу гэж найдаад. Тэр хүнтэйгээ суусны дараа алдсан байвал яана гээд л… энэ насан дээр эргэлзэх эргэж буцах дэмий гэж санаад. Үнэхэр хайртай хүн дандаа сайхныг амалдаг уу? Эсвэл панаалдах гэдэг нь юм боловуу? Мэргэн та бүхэн зөвлөж хайрла. Эцэст нь хэлэхэд тэр хүн эргэн тойрныхон тэр хүнд тийм ч сайн биш юм шиг санагдсан…
cekc.mn дээр ирсэн захидал
27 Comments
наадах чин сайхан худлаа булт нохор бна да эртхэн холдсон н дээр дэ хайр энэ тэр гэж байхаар хайр дахиж ирдэгл байхгуй юу да
нээрээ эр хүн жинхэнэ ханиа хайраа олоогүй болохоор банзалдаад байдаг гэсэн үнэн бол
би ч бас гадаадад амидардаг. миний хүү одоо ой гарантай тэгэхдээ би хүүгээ цэцэрлэгт өгөөд өөрөө ажил хийж бгаа. боломжтой бол явуулахад яахав дээ тэгэхдээ үр хүүхэдтэйгээ хамт байвал гэр бул илүү жаргалтай юм шигээ
мөн дээрх зүйлийг бичсэн бүсгүйд гэж хэлэхэд сайхан ам пигуртэй худалч хартай залуусаас болгоомжил л гэж хэлмээр бн. юу ч гэж бүлтэрч магадгүй шүү яг үнэнийг хэлэхэд нүдийг ни сайн хар! гөлөгнөсөн гүйлгээ нүдтэй эсвэл хэрцгий харцтай бол…
найзад нъ хэлнэ гэж боддог доо.
худалч ч бай даруухан томоотой ч бай араар нъ тавъя гэвэл бүгд адил. даруухан байлаа гээд үнэнч бна гэж шал худлаа. манай нөхөр дуугай, даруу тэгсэн хэрнээ монголын хүүхнүүдийн 84%-тай нъ унтсан гээд бод. ах дүү, найз нөхдийн авгай, эгч дүү нъ гэж бодох юм юу ч байхгүй. нөгөө найз нар нъ манай нөхрийг үнэнч, шударга, итгэлтэй, дуугай сайн гэж ирээд л янзтай магтана. тэгсэн нөгөөдөх нъ авгайтай нъ өчнөөн жил явсан байвал яахав. би нэг л нартай сайхан өдөр хэлнэ гэж боддог доо.
иймд эрчүүдийн ерөнхий дүр төрх ийм л байдаг юм бна.
би энэ бүсгүйн тэр өөрийгөө магтаад байдаг тэнэг залуу нь мөн шиг болоод явчихлаа. зүгээр л эхлээд ингэж ярьж бичхээсээ урьдаар надтай илэн далангуй ярилцах сэтгэл зориг ухаан байгаагуйд унэхээр харамсаж байна өөр ч юу хэлхэв дэ…
юун сүртэй юм хүүхдээ явуул. бас сайн байна гэж бодвол үнэхээр сайн байдаг. бас итгэж сур. бас ямар үхэх гэж байгаа бишдээ. сүртэй асуудал биш
Адгийн тэнэг биеэ магтана гэж нэг сайхан ертөнцийн 3 байдаг даа…
дээх хүүхэнд хүүхдээ зүгээрээ явуулаач. хар элгэн хүн биш л бол болоо ш дээ. явуулахгүй гэвэл тэгээд гэртээ хараад байж л байхгүй юу. уг нь явуулчаад ажил төрөл олж хийгээд хэдэн төгрөг гэртээ нэмэрлээд хэрэгтэй юм биш үү. хар багаас нь эрхэлүүлээд дэмий дээ. гадаадад байгаа хүмүүс монголруу явуулж л байдаг ш дээ. би байсан бол явуулнаа. яг үнэндээ би хүүхэд гаргавал монгол явуулахийг хүсдэг гэвч надад хараад өгөх ах дүү байхгүй ээ. чи азтай байна аа. хүүхдээ явуулаа. ядаж хоол хүнс нь ч тэжээлтэй ш дээ. явуул явуул
Sain bainuu? minii ahiag unshij bga buh humuust ene odriin mendiig hurgie…Bi nohor huuhdiin hamt gadaadad amidardag yum.huu maani odoo 2 oi ongorh bga,,,end huuhdee toruulsen yum…odoo gertee ajil hiideggui huuhdee haraad l baij baidag yum..
Suuliin ued huuhdee mongol yavuulad ajil hiideg yum biluu gej bodoh bolloo….Huuhdeesee hol baina gedeg hetsuu sanagdaj bga h gantshan jil ajilhihaad nohorteigee tsug hamtdaa harie gej bodoj bn…Huuhdee mongol yavuulad ajil hiij bga gadaadad baidag humuus baival ovlogoo ogooh gej husej baina…Mongol yavuulval manai egh harah yum…ooroo neg ohintoi ohin ni odoo 4 nastai ….Ooroo h yavuulhih haraad ogoe geed bga yum…Yasan ni deer boloo…Huugee yamarh tanihgui humuus ru yavuulna geheer orovdood baih yumaa hetsuu yumaa….Humuus ehnii hed honog uilj bgad suuldee dashihna l geh yum…Yaj uilah boloo gehees l nudend nulims tsiilegneed ireh yum…
Sain bainuu? minii ahiag unshij bga buh humuust ene odriin mendiig hurgie…Bi nohor huuhdiin hamt gadaadad amidardag yum…ohin maani odoo 2 oi ongorh bga,,,end huuhdee toruulsen yum…odoo gertee ajil hiideggui huuhdee haraad l baij baidag yum..
Suuliin ued huuhdee mongol yavuulad ajil hiideg yum biluu gej bodoh bolloo….Huuhdeesee hol baina gedeg hetsuu sanagdaj bga h gantshan jil ajilhihaad nohorteigee tsug hamtdaa harie gej bodoj bn…Huuhdee mongol yavuulad ajil hiij bga gadaadad baidag humuus baival ovlogoo ogooh gej husej baina…Mongol yavuulval manai egh harah yum…ooroo neg ohintoi ohin ni odoo 4 nastai ….Ooroo h yavuulhih haraad ogoe geed bga yum…Yasan ni deer boloo…Huugee yamarh tanihgui humuus ru yavuulna geheer orovdood baih yumaa hetsuu yumaa….Humuus ehnii hed honog uilj bgad suuldee dashihna l geh yum…Yaj uilah boloo gehees l nudend nulims tsiilegneed ireh yum…
энд яагаад гэнэт солонгост байдаг залуучуудын талаар яриад унаваа. ойлгож байнаа худлаа томорсон, сайхан юм ярьсан залуучууд энд их байдаг болохоор тэр байх. би ч бас солонгост амьдардаг. энд хүмүүс ирээд их амархан эвдэрдэг юм шигээ. яагаад гэдгийг нь би харин ойлгодоггүй. гэхдээ сайн залуучуудыг би зөндөө харлаа тиймдээ ч монгол залуучууд бүгд арчаагүй, бүдүүлэг, завхай энэ тэр гээд хэт хүйсээр туйлширсан яриатай санал нийлдэггүй. заавал бусдын адил том ярьж, бусдыг даган дуурайх хэрэггүй харин тэнэг алиа салбадай болчихгүйг л хичээдэг. хувь хүнд байх ёстой ухамсар, тэвчээр, зохион байгуулалттай байх чанарыг заавал хадгалж харин яаж амьдрах хувь хүний л асуудал. энэ хорвоод түмэн янзын амьдрал байхад заавал бусдыг даган дуурайж, хэн нэгэн шиг амьдрах утгагүй. чи бол ердөө хэзээ ч байгаагүй хэзээч байх ч гүй ганцхан хувь гэхдээ ганц амьдрах насандаа тэнэг нохой шиг амьдрах уу хүн шиг амьдрах уу гэдэг л чухал. амаараа биш үйлдэл ухамсраараа л үзүүл. үнэхээр мундаг хүн чимээгүй даруухан байсан ч анзаарагддаг даа. хүүхнүүд ээ сайн ажигла муу сайн нь өнгөт хар зурагт шиг л ялгардаг. надад л лав хүүхнүүд тэгж л харагддаг
БИ СОЛОНГОСТ АМЬДАРДАГ …ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН УХААНТАЙ ХҮН ЦААНАА Л НЭГ ОНДОО ЯРЬЖ ХЭЛЭХ НЬ ХҮРТЭЛ УУЖУУ ТАЙВАН БАЙДАГ ЗОРЬСОН ЗОРИЛГОТОЙ ЗҮТГЭЛТЭЙ НЭГ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ НЭГ СЭТГЭЛТЭЙ БАЙЖ ЧАДВАЛ ТА 2-ЫН АМЬДРАЛЫН ЧИН ЗОРИЛГО ТЭР …НЭГ ТАЛААР БАС ХЭТ МӨРӨӨДӨГЧ САЙХАН СЭТГЭЛТЭЙ НЭГЭН БАЙЖ Ч БОЛОХ ЯРИЛЦАЖ БАЙХДАА НҮДИЙГ НЬ САЙН АЖИГЛАЖ БАЙ НҮД ХЭЗЭЭ Ч ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ СОЛОНГОСТ УДААН БАЙСАН БОЛ МОНГОЛД ОЧООД ХҮМҮҮСТЭЙ ҮЗЭЛ БОДОЛ ТААР ТААРАХГҮЙ ХАРИЛЦААНЫ ТАЛ БАЙДАГ ШҮҮ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ Л САЙН ЧАГНАА НАЙЗ МИНЬ ..АЗ ЖАРГАЛ ..ОК
энэ дээрх ээ дээ энэ эмэгтэйчүүд үү д хэлэхэд суугаагуй л бол илүүгийн л сонгох хэрэгтэй шд. тэгээл анх учирсан хүнд үнэнч гээд явах юмуу. мангар юм.
энэ эмэгтэйчүүд дандаа 1 эртэй явж байж бас тэрнээс сайн эр гараад ирэх болов уу гэж илуу харж билуу долоож бдаг муухай хумуус шуу. Юу гэнэ бэ энэ залуутай явж бтал оор сайн залуу таарах болов уу гэнэ уу. энэ бол бусгуйчуудийн тэнэг зан тийм байж бас хайр энэ тэр их ярихийг ни яна
солонгосоор дүүрэн худлаа ярьдаг хөдөө царайтай залуус зөндөө. хацарныхаа улааныг арилгаж чадахгүй байжээж том том юм их ярина аа. тэгсэн мөртлөө нээх худлаа бүлт бүлт үсрээл бусдыг доош нь хийгээл үнэн тэнэг. харин ухаантай залуус байдаг шүү. зарим нь хотын залуусаас илүү өөртөө арчаатай залуус байдаг шүү. олон юм яриад байхгүй байгаагаараа. өөртөө арчаатай даруухан залуус хөөрхөн шүү. хэхэ
Ухаан худалдаж авсан нь
Ухаангүй тэнэг нэг хүн байжээ. Хаа нэг газраас ухаан олж авдаг хэрэг гэж тэр хүн бодов. Ухаан хаа байдаг юм бэ? гэж олон газраар тэнэж сураг тавив. “Загасчин руу оч. Тэнд л ухаан зардаг юм” гэж ашгүй нэг хүн хэлж өгчээ. Тэр хүн загасчны дэргэд ирж “Ухаан ямар үнэтэй вэ?” гэж асууж. Загасчны инээд хүрсэн боловч өнгөн дээрээ түүнээ мэдэгдэхгүйг хичээн духаа үрчийлгэн нилээд бодлогоширсон дүр үзүүлснээ “Тийм чиг бэлэн зэлэн хийчихсэн ухаан ер олдоггүй юм л даа” гэж хэлж гэнэ. Тэгээд цааш “Харин ухаан олж авахын тулд их л хөдөлмөрлөх хэрэг гарна” гэжээ. “Өө, би хөдөлмөрлөхөд бэлэн” гэж тэр хүн хариу өчив. Загасчин “Тэгвэл өглөө болгон миний дэргэд ирж бай. Би чамд загасны толгой огтолж өгөмз. Чи түүнийг гэртээ аваач, дараа нь чанаж болгоод иднэ. Тэгээд өдөр бүр ингэх ёстой шүү” гэв. “Загасны толгой ямар үнэтэй вэ?” гэж тэр хүн асуусанд “Таван зуун төгрөг” гэжээ. “Yнэхээр ухаан орох уу?” гэж асуухад нь “Оролгүй яахав. Харин яваандаа орох болно гэдгийг бүү мартаарай” гэж хэлэв. Ингээд тэр хүн өглөө болгон загасчин руу явдаг ажилтай болов. Загасчинд таван зуун төгрөг өгнө. Оронд нь ердөө л нэг загасны огтолсон толгой авна. Түүнийгээ гэртээ авч ирээд болгож иднэ. Ийм маягаар нэлээд хоног хугацаа өнгөрч. Тэгтэл нэг өдөр хүн түүнд “Ээ чааваас! Таван зуун төгрөгөөр ердөө л ганцхан загас авдаг хэрэг үү! Загас нь бүтэн ч биш! Ердөө л толгой нь. Ийм үнэтэй юм авах гэж байхуу” гэж хэлж дээ. Тэр хүний омог нь дүрэлзэн, тэр уураараа загасчны дэргэд очиж “Ийм их үнээр зарахдаа яадаг байна! чи намайг илжиг гэж санаа юу. Надад өчүүхэн ч атугай ухаан байхгүй гэж үү?” хэмээн хашгирч гэнэ. Загасчин мушилзан инээвхийлж “Эхлээд миний дэргэд ирэх тэр үед чамд ухаан байгаагүй. Харин одоо л гарцаагүй ухаан орлоо. Би чамд юу гэж амаллаа. Яваандаа ухаан орно гэж хэлээгүй гэж үү? Ухаан орж уу, үгүй юу гэдгийг алив хэлээдэх” гэв. Тэгэхэд нөгөө хүн хэлэх үггүй болоод буцжээ. Таван зуун төгрөгөөр загасны нэг толгой худалдаж авахаар тэр хүн дахиж ирсэнгүй. Yнэхээр тэр хүнд ухаан орж ирсэн байжээ.
сайнуу чамайг хэрэггүй эртхэн нилэээн дасаагүй бгаа дээрээ бас өөрөө чи хол бгаа дээрээ харилцаагаа тасалсан нь дээр гэж бодож бна. Хүн ганц л амьдрах болхоор сайн хүнтэй жаргаж амьдрах учиртай гэж хэлэх бн даа заа амжилт адилхан эмэгтэй хүн.
бусдын анхаарлын төвд байхыг хүсэгчид нэг иймэрхүү ариншинтай байдаг. багад нь түүнийг хэн ч тоодоггүй бас нэг их амжилт гаргадаггүй байсан хүмүүс. хачир дээрээ юу ч чадаггүй хий хоосон амлагчид байдаг юм даа
Би өөрөө эр хүн гэхдээ наадах чинь мэдэхгүй дээ миний дүү жинхэнэ эр хүн гэдэг хэзээч тэгдэггүй л юм эр хүн өөрийгөө магтаад л онгироод л бусдын анхаарлын төвд байх гэж хичээгээд байх утаггүй л гэж бодож байна.
Хуухнууд чн тэгээд иймэрхүү панааланд хууртаал хогийн хогийн гаруудтай суучдийшт. Жинхэнэ мужикууд бол нээх тэгэж бултрээд яваад бх ни юу л бол.
хаха сайхан худалч гар байна даа ийм л хүнд итгэж амьдралаа үрэв өөр юу хэлэхэв
жинхэнэ эр хүн юу юу ч болоогүй байж ингэж худлаа яридаггүй юм, онгироо нусгай бацаан шиг….
наадах чинь бага насандаа мөрөөддөг байсан зүйлүүдээ л танд яриж ккк ам фнгур гэж нэг сайхан юм байдаг даа ярихдаа нэг өөр амьдрал дээрээ бас өөр. ийм эрчүүд бол ихэвчлэн паразит хорхой л байдаг юм даа чиний л ухаан шийдэж дээ. би бол наад гарыг чинь хүүхний толгойг амаараа сайн эргүүлдэг гаруудын 1 л гэж бодож байна, нээх буруу бодоогүй байхаа!
чи одоо болилдоо гачин хуухэн бэ эрэгтэй хуний дотор эмээлтэй хазаартай мори багтадийн хэзээ нэг одор хийх л блгудээ юнд ингэж бдийн тэр байтугай хайртай хундээ сайхан юм яридаггуй хун очноон л бна
hudlaa yrih yvdal blguil yahav.huni ami avarsa n tr gj yrij bga bol ugsa butehgui nuhr bnshde.ci teged ter ulgert itgeed uuhshuuleed yvaad bdg taarjdee…
За даа их л хэцүү юм байна даа. Оройн цагаар залуухан лам дээр очиж ном уншуул.
лоло … эмайл xаягаа улдээгээч, плийз.