Cексийн найдвартай харьцаатай байх хүсэлтэй болчихсын болов уу?

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүрэгье. Та бүхнээс надад тохиолдсон энэ асуудалд зөвлөгөө өгч туслаач гэж хүсэж байна. Найз залуу маань надад маш их хайртай, үргэлж надруу мсж бичдэг, утсаар ярьдаг байлаа. Тэрний утсанд зөвхөн надаас ирсэн хэдэн зуун мсж байдаг, нэгийг нь ч устгалгүй хадгалдаг, хамт байхад үргэлж намайг эрхлүүлээд л, намайг бамбарууштай чихэр, маружингаар бялууртал дайлдаг байлаа. Гэтэл бид 2 илүү дотно харьцаатай болсноос хойш тэр урьдынхшигээ байхаа байчихсан. Надтай хамт кино үзэж, маружин авч өгөхөө больсон, намайг дургүй байхад хүртэл ганц чихэр идчих гээд л дайлдаг байснаа больчихсон. Бүүр надруу түрүүлж залгах нь ч ховор болж, сайнуу гээд мсж бичихлээр залга гэх болсон /Би скайтелийн 247 үйлчилгээтэй, тэр дараа төлбөрттэй л дөө/. Ялангуяа хамт хонож секс хийсний дараа бол намайг л залгахгүй бол 1-2, заримдаа 3 хоног алга болчихно. Тэгээд намайг залгасангүй гэхээр чи залгаж болно ш дээ, би ажилтай байсан ш дээ гэдэг. Тэгсэн мөртлөө утсан дээрээ миний мсж-ийг хадгалдаг хэвээрээ, дугаарыг минь “миний хайр” гээд хадгалчихсан, уулзахаараа миний мсж-үүдийг нууцаар шалгаад л. Би тэгээд ойлгохгүй байна л дaа. Тэр надад хайртай хэвээрээ, намайг өөрт нь хайртайг мэдэж байгаа болохоор санаа амарчихаад ингээд байна уу эсвэл надад хайргүй болчихоод, зүгээр л сексийн найдвартай харьцаатай байх хүсэлтэй болчихсын болов уу.

Хэрвээ тийм бол би түүнд хайртай ч гэсэн тэрнээс салмаар байна. Гэхдээ өөрөөс нь асууж зүрхлэхгүй юм. Хайртай үгүйг нь мэдэхгүй байж ингэж явах надад үнэхээр хэцүү байна. Тэгэж явах цаг ч алга, яагаад гэвэл би 29тэй, тэр 32той. Маружин, чихэр гэхээр инээдтэй, өчүүхэн санагдаж байгаа байх л да, гэхдээ тэрийг нь идэхдээ би жаргалтай байдаг байлаа. Хамгийн гол нь тэр надад хайртай гэж хэлдэггүй, бас өөрөө санаачлаад утсаар ярих нь ч ховорхон болчихсон…

cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. Зөвлөх says:

    Сайн уу. Чиний бичсэн зүйлс дээр чинь тулгууглаад дүгнэвэл, хэрэв чиний мэссэжийг чинь шалгадаг бол, хэрэв сексийн дараагийн хэд хоног алга болоод түүнийгээ ажил ихтэй байсан гэж тайлбарлаж байгаа бол, хэрэв утсан дээр нь зөвхөн чиний мэссэж л байдаг бусад хүний бичсэн нь байдаггүй бол наад залуу чинь хаа нэг газар нөөц төлөвлөгөөтэй л байгаа юм байна даа. Өнөө үед хүн хэдэн ч гар утастай байгаад түүнийгээ ямар ч зорилгоор ашиглаж болно ш дээ. Чамтай нэг утсаараа харилцдаг бусадтай нөгөө утсаараа гэх мэт. Чиний хүүхэд шиг зантайг чинь мэддэг болохоороо орондоо орох хүртэл энэ сул талаар чинь дайрч чамайг өөрийн болгоод одоо бол чи нэг алга болтол бас их зүйл болно гэж бодоод чамруу нэг залгах 2 минут өдөртөө гаргаж чадахгүй л болж байгаа юм. Хүн ямар ч ажилтай байсан өөрийн хайртай хүндээ 2 минут байтугай цаг зав гаргах чадвартай байдаг юм хэрэв өөрөө хүсэж байгаа бол… Миний бодлоор чи наад залуугийнхаа хувьд уншаад дууссан ном шиг болсон байх гэж би айж байна даа.

  2. эр says:

    маружин-мороженое

  3. bodol says:

    чи санаачлагийг гартаа аваад энэ талаа баталгаатай зөв хандах хэрэгтэй шүү сайн ярилцах хэрэгтэй өөх ч биш булчирхай ч биш байх дэмий түс тас бай цаг хугацаа хурдан шүү дэмий болмооргүй хүнтэй цаг алдахийн нэмэр нэг чихэр жимшэнийг бол хэн ч хуураад аваад өгчихдөг хамгийн гол ни зүрх сэтгэлээ чамд угч зориулж бгаа эсэх нь л чухал ухаантай байж эртхэн энэ талаараа ярилцаарай амжилт.

  4. uhaalag baigaarai says:

    зугээр л асуучаач дээ. чи бид 2-н харилцаа хойшид ямар түвшинд хүрэх бол гээд палхийтэл нь асуучих. ер нь тэгээд жирэмсэлчих дөө. эрчүүд шийд гаргахгүй тэгээд л тэнэгтээд л яваад байдгийн биш юм уу. тэрүүндээ хайртайм бол тэгээд тэнэглээд байлгүй, ямар нэгэн юм хийгээчээ. юу хүсээд байгаан тэрийгээ л хий.

  5. Ramirez Sanchez says:

    чамд хайргүй болчихоод, зүгээр л сексийн найдвартай харьцаатай байх хүсэлтэй болчихсын бна өө сал сал

  6. çàõèäëûí ýçíýýñ says:

    Сайн байцгаана уу, юуны өмнө захианд минь хариу бичиж санал бодлоо хуваалцсан та бүхэнд баярлалаа. Аливаа зүйл сайнтай ч, саартай ч гэдэг. Шүүмжилж бичсэн хүмүүст хэлэхэд би найз залуудаа хайртай, бүүр дэндүү хайртай болохоор хэрвээ бид хоёрын харьцаа буруу тийшээгээ эргэсэн бол ингэж удаан явах маань хэн хэнд маань шудрага бус хэрэг болно. Тийм учраас салахдаа хүрвэл тэр хүнд харамсах сэтгэл үлдээлгүй, миний зөв байсан гэсэн сэтгэгдэлтэй чимээгүй явах гэсийн. Бас би хэл бичгийн дүрэмдээ тийм ч сайн биш ээ, бүрэн хүлээн зөвшөөрч байна, үг нь буруу байсан ч сэтгэл нь зөв бол болоо биш үү. 30 дөхөж яваа нь ч үнэн, гэхдээ энэ бол цаасан дээрх нас, хүн үргэлж цаасан дээрх нас шигээ сэтгэх албагүй, надаас хэрвээ ажил асуувал би танд 30 байтугай түүнээс илүү настай хүн шиг бүрэн дүүрэн хариулт өгч чадна, харин хайр сэтгэлд энэ нас маань хамаардаггүй юм байна /аймаар өөрийгөө өмгөөлөв/
    Та бүхний зөвлөгөөг уншаад эхлээд түүнтэй яг адилхан чимээгүй, тоомсоргүй байж, түүнд зав чөлөө өгөөд үзье, тэгээд болохгүй бол өөртэй нь ярилцаж байж шийдэх нь зөв юм байна гэж бодлоо.
    Баярлалаа та бүхэндээ, та бүгдийг хайрын бурхан ивээг (намайг ч бас)

  7. Дарангуйлагч says:

    Сексдсэнийхээ дараа бод идсэн боохой шиг болчихсон амьтан чинь чам руу юу гэж мессэж бичиж хуруугаа чилээж суух вэ дээ. Ажил төрөл, мөнгө төгрөгөө бодох хэрэгтэй болно шдээ.

  8. Ani says:

    Маружин ч гэx шиг ямар тэнэг Xүүxэн бээ. 30 xүрч байж зөв ч биччиxгүй. Зүгээр л сайxан Монгол үгээрээ Зайрмаг гээд бичиж болдоггүйн бxдаа. Балай авгай бн даа….

  9. smile says:

    minii bodloor chi ter zaluutaigaa shuud l yariltsah heregtei nii nuugui l yu bodoj yavaagaa heleldee. ta 2 jiriin hosuud ch bn uu esvel sex partner uud ch bn uu hamaagui chi ter partnertaigaa zvgeerl yarildaa. yag yu bodoj bn ireeduin tolovlogoond ni chi bagtaj bgaa eseh geed l yundaa ichij zovnov dee. hervee zvgeerl sex partner baiyaa gvl/hvn er ni medegdeg shdee hudal vnen yarij bgaa ni nvdeer ni bas beyiin hodolgoonoor ch bas / chi hajuugaar ungruh bolomjuudaa aldalgui erthen salaad yavah heregtei. chi odoo 29tei hedii zaluu bgaa ch 2iin hoorond hvmvvstei heterhii ih naaldaj tsagiig ongrooh hereggui dee. haaya honghon maygaar zugaatsaj baildaa. er hvntei untsan l bol chamd hairtai gej oilgoj bolohgui bvsgui mini ooroo jaahan sanaatai bodlogotoi baina shvv.chi uuriiguu l hairlahgui bol hen ch chmaig hairlahgui. GOOD LUCK!!!

  10. Chi ymar teneg hvvhen be ? Chi ch yu bhav yr ni l ene hvvhnvvd neg iim guilguulj baij sanaa ni amardiim shig bgaan. Uursduu bid nariin araas haaya gvigeech mal mine ! Uuriiguu yu geed bodtsin chi odoo ? Uuruu ardaas ni gvi ! Nz zaluutaigaa zvgeer shuluun yriltsaach, vhesnii ichej zovood bgaan unttsan l yum bol.

  11. ЭЛГЭМСҮҮ says:

    ЗҮГЭЭР Л НАЙЗ ЗАЛУУТАЙГАА ЭНЭ БҮХНИЙГ ТУХТАЙ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИЛЦ..ИНГЭЭД ӨӨРТӨӨ ХУРААГААД ХАДГАЛААД БАЙВАЛ СЭТГЭЛИЙН ЗОВЛОН БОЛНО ТИЙМ БОЛОХООР ЯРИЛЦААД ҮНЭН УЧРЫГ ОЛ ҮНЭГХЭЭР ЧАМД ХАЙРТАЙ ЭСЭХИЙГ ЭСВЭЛ ӨӨР ШАЛТГААН БАЙНА УУ ГЭДГИЙГ Л МЭД

  12. ХАЙР says:

    тэр чамд хайртай чи итгэ

  13. MyView says:

    Та түүндээ зөвхөн ИТГЭХ л хэрэгтэй. Бүхий л хосууд дан анх уулзаж байсан шигээ тийм байхгүй. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд биднийг бодвол хэр баррийн юм тоохгүй, сэтгэлийн хөдөлгөөн багатай улс. Эмэгтэйчүүд илүү юм хүсч, хайр халамж цаг тутам үгүйлж байдаг бол эрчүүд дотроо хайрлаж боддог ч цаг тутам илэрхийлээд байдаггүй. Та олон юм бодолгүй түүндээ итгэх л хэрэгтэй. Бодол санааг муугаар дүрсэлбэл хүний сэтгэлийг алж чадна, аль болох өөдрөг талыг нь түлхүү харж бай. Итгэл байж гэмээнэ хайр цэцэглэх л болно. Та энэ хайрынхаа дөлийг бөхөөлгүй эмэгтэй хүний уужуу ухаанаар зөв тийш нь залж, бага тухирхаж байх нь зүгээр болов уу? Заримдаа түүнийг ганцааранг нь байлгах боломж олгож байх хэрэгтэй. Дан нааалдаад яасан ийсэн гээд байх нь хүн бүрд ядаргаатай санагдана шүү дээ. Тиймээс та аль болох завгүй байж, цаг хугацаа явах хэрээр 2 биенээ санаж , үгүйлж үгүйлж уулзахдаа урьд урьдынхаасаа гал халуун байж болох. За амжилт хүсий.

  14. cleopatra says:

    Унтчаад 2-3 хоног таг болдог гэхээр хайртай гэхэд хэцүү л юм байна доо.Залуу байхад суучихсан хойноо ч нялуураад л байдаг шд.1 хэсэг чи бүр таг боляихвуулзах ч үгүй унтах ч үгүй яг өөр шиг нь таг чиг бол.Тэгээд яахыг нь хар.

  15. erhun_2010 says:

    сал

  16. oogii says:

    гарч явснаа тэвчилгүй эргээд ороод ирлээ,миний дуу зугээр л яг оор шиг н тоохгуй л бай,зовхон ярисан уэд л яри,бусад уед н буур хэцүү бодогдоод байвал оорийгоо юм бодох завгуй байлга,яагаад гэвэл залуучууд оорсодтэй унтчаад их юмаа огцон юм шиг шалчигнаад зууралдаад бдаг охидод дургуй гэдэг яриаг хэн нэгнээсээ сонссон ч юмуу тэгэж оорсдоо боддог ч юмуу тиймэрхүү зан гаргах гэж яддийн,одоохондоо жирэмсэн болохгуйгээр бас тэр чиний гол амидралийн чини зорилго биш гэж ойлгогдхоор их л завгуй дайчин гэж харагдхаар бас оортоо иыгэлтэй нэгэн гэж бодогдхоор биеэ абч яв даа,чамд туслах арга ч бж магад

  17. Цэцэг says:

    Ямар ч хосуудад шилжилтийн хэд хэдэн үе байдаг шүү дээ. Амьдралд ороод гүнзгийрээд ирэхээр анх танилцаж байсан шигээ кино үзээд, чихрээр дайлаад байх нь юу л бол? Миний бодлоор муугаар бодолгүй шиг, харин ч та 2-ын харилцаа гүнзгийрэх тал уруугаа орж байгаам биш үү.

  18. maxi says:

    hervee uneher tsaashdaa urgeljleed saihan yvie suuy ene ter gj bodson bol tegj anhaar ni bolino gj bhque zuer l barag chamtai untah gj tegsen yum bishuu 1 bol tanii cekc chin taalagdaagui bololtoi…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.