Чиний энэ хүүхдийн ээж нь үнэн бусад нь худлаа, хохь чинь шүү гичий минь намайг амьд байхад энэ хүүхдийг хэн ч авахгүй…

Би хөдөөний охин л доо, дээд сургуулийн 1-р курст байхдаа нөхөртэйгөө танилцаад л удаа ч гүй суусан одоо хүү маань 12, охин маань 4-тэй, бид 2 хүүүгээ эдний ээж аав дээр орхиод гадаадад амьдраад удаж байна аа. Анхандаа бие биедээ их л хайртай байсан, гэхдээ дөнгөж тэдний босгоор алхахдаа л ээжийнх нь ширүүн харцтай тулгарч байсан. Угаасаа хөдөөний охин өмнө нь хүнтэй дотносож байгаагүй одоо бодоход эвдрээгүй зантай байсан болохоор эднийд амьдарсан цагаас эхлээд л ээж аавынх нь хараанд орсон гэхүү дээ. Бид 2-н бүхий л асуудалд ээж нь ордог байсан, аав нь хүүгийнхээ өмнөөс харддаг ээж нь бид 2-н асуудлыг бүгдийг нь шийддэг байлаа. Хамгийн наад захын жишээ л гэхэд хүү маань төрөөд удаагүй байсан үе, эднийхэн бүгд хөдөө яваад би ажилтай болохоор хүүтэйгээ 2-уулаа үлдсэн байсан болохоор ахынхаа охинийг ханьтай хонуулж байтал нэг орой ээж аав нь нөхрийг маань хөдөө үлдсэн гээд шөнө дөлөөр ороод ирлээ. Тэгээд ээж нь ахийн маань охиныг хараад шууд л хялалзаад уурлаад эхлэхээр нь би гэрлүүгээ очиж хоний \тусдаа гарсан байсан болохоор\ гээд явлаа. Үнэндээ тэнд хялалзуулж хонох хэцүү байсан юмаа. 2-уулхнаа айж л хоносон, гэтэл өглөө 6 өнгөрч байхад аав нь орж ирээд шууд л шкаф сав онгойлгоод эхэлсэн , тэр үед би ердөө ч ойлгоогүй, явсан хойно нь ахын маань охин танай хадам аав чинь чамайг хардаад байна шдээ гэж хэлэхэд их ичиж билээ.

Нөхөр маань мэдээж эр хүн л болсон хойно намайг гомдоож байсаан. Анхны бүхнээ өгсөн хүндээ тэнэг юм шиг болтлоо итгэдэг юм билээ. Нэг өдөр өвчин авснаа мэдэхдээ би бараг л шоконд орж билээ. Тэрнээс болсон хэрүүлийг нөхрийн маань хамаатны охин сонсоод ээжид нь хэлсэн бололтой тэр оройдоо л ээж аав нь ирээд ээж нь намайг эр хүн өвчин авдгүй эм хүн л авдгийн гэж орилж загнаж байгаад нь явлаа. Одоо бодоход би аймаар дарамтан дунд амьдарч байжээ. Суугаад 6 жилийн дараа эднийх өртэй боллоо гээд бид 2 гадаад гарсаан. Энд ирээд эхний хэдэн жил олсон болгоноо өгч явуулдаг байлаа, олон ч жил алдлаа, гэхдээ нүд маань нээгдэж хүнээ таньдаг болж эхэлсээн. Би дүүтэйгээ нөхөр маань бас дүүтэйгээ ирсэн. Гэтэл нөхрийн маань дүү ажил хийж чадахгүй байна гээд жил болоод буцаад явчихлаа. Гэтэл нөхөр маань миний дүүг манай өр ширнээс даралцсангүй гэж уурлаад би гайхаад бид 2-н проблемийн эхлэл тавигдсан. Мэдээж эднийхэн миний дүү болон миний зардлыг даагаагүй, тэгээд намайг л ашиглана биз дээ яагаад бас миний дүү гэж. Манай ээж аав хөдөөний ёстой сайхан зантай дайламтгай даруухан хүмүүс л дээ, нөхөртэйгөө сууснаас хойш хүмүүсийн зан аашны ялгааг мэдэрч тэгэх тусмаа аав ээжээрээ бахархдаг болсон.

Би та нарийг их чилээж байна, уучлаарай. Ингэж явахдаа би хүний нутагт ээжийнхээ барааг хараагүй 4 жил болсны дараа алдсаан, бүх л юм харанхуй байсан, уйлж орилоод ч очоод орох оронгүй \эднийх байраа зараад манайд очсон гэхдээ өөрсдийнх нь байр л даа\ болохоор дээр нь тэд нар надтай яаж харьцахыг нь мэдэж байгаадаа би орон гэртэй болж байж буцна гээд дүүгээ буцаачхаад шүд зуугаад л үлдсэн. Хүүгээ санах гэдэг тамын амьдралд би өөрөө л өөрийгөө хөтлөөд оруулсан хүн, орой болгон ээж хүүгээ бодож орондоо уйлна, амьдрал гэдэг их л ээдрээтэй юмдаа, харин нөхөр маань намайг хэзээ ч ойлгодоггүй эсвэл ойлгох хүсэлгүй ч юмуу, ямар ч үед монголд ч энд ч би өөртөө тохиосон хэцүү болгоноо өөрөө л үүрдэг байсаан ээжийг минь өнгөрөөд сар ч болоогүй байхад чи манай өрийг дуусгахгүй байна гэж агсан тавиад л, одоо ч тэр. Хүүг маань намайг явснаас хойш нэг ч удаа \ээжийг минь өнгөрөхөд л 1удаа\ манайх руу явуулсангүй, манай дүү нар ээжийг минь өнгөрсний дараа надад, ээж авч ирэх гэж олон удаа хот орсон өдөржингөө танай хадмууд зугтаалгаад өгдөггүй байсан бүтэн долоо хоног сахиж байсан гэж хэлснээс болоод би ээжийгээ өнгөрөөд 7 ч хоноогүй байхад хадамдаа гомдоллоод тэрнээс болоод ээж нь шөнө дөлөөр манайх руу утасдаж шөнөжин эхийгээ алдаад удаагүй байгаа хүүхдүүд рүү хэрүүл хийсэн байсан.

Би саяхан л энийг мэдлээ. Одоо миний гол асуудал би хүүгээ авмаар байна гэснээс болоод дахиад л бөөн юм болоод байна, яг үнэндээ ирээд жил ч болоогүй байхаас эхлээд би хүүгээ авий гэж уйлж дуулж гуйх болгонд нөхөр маань ч эднийхэн ч дургүйцэж аав чинь энэнээс болоод өвдчлөө энэ тэрээ гээд нөхөр маань чи миний эцэг эхийн толгойг залгимаар байна уу гээд л бөөн юм болдог байлаа. Одоо охин хүү 2 маань хөндийрөөд бие биенээ ч танихгүй дээр нь би есөн шидийн юм бодсоор байгаад үс маань ч бууралтаж дууслаа, уг нь 30 л шүргэж явааа юмсан. Би олон жил хүүг минь хэзээ ч өгөхгүй бол яанаа гэдгээс л айдаг байлаа…

Хүүгийн маань зан ааш ярьж байгаа яриа болгон нь миний эсрэг л байх юм, энийг ч ойлгож байна аа, хаана өснө тэрийг л сурна, гэхдээ миний хүү болохоор шантрах ч зүрх алгаа, авий гээд л зүтгээд байна. Уг нь дахиад хэдэн жил гүрийчихвэл буцаж болох ч үнэндээ хадмуудаасаа айгаад байхын. Ээж маань байхгүй болсон болохоор аав маань эднийхэнтэй эртнээс харьцахаа ч больсон \эхлэл нь намайг явсаны дараа миний бүх хувцсыг ээж нь зарсан байсныг манай хөрш манай дүүд хэлснэс болоод ээж маань муу охин минь ямар үхсэн биш дээ, олон эмэгтэй дүүтэй шдээ, эд нарт нь өгчихөж болоогүй юм байх даа гээд уйлж байхыг нь аав хараад ярихаа ч больсон гэсэн\ уг нь манайх тийм ч ядуу айл биш л дээ ээж аав 2 маань 2-уулаа л инжэнэр мэргэжилтэй цалин ч муугүй л байсан, миний хувцсааар дутсандаа гэж би бодохгүй байнаа. Одоо тэгээд аав нь намайг -чи муу баас яахын чи юу хийж чадахав дээ, чиний энэ хүүхдийн ээж нь үнэн бусад нь худлаа, хохь чинь шүү гичий минь намайг амьд байхад энэ хүүхдийг хэн ч авахгүй гээд л сууж байна даа, хүүд маань хайртай байгаад баяртай л байна л даа, гэхдээ л цаана нь надад үл итгэх итгэл бас байдгиймаа.

Уг нь цагтаа би хэрэгтэй байгаад л 2-уулаа дэмжээд явуулсан одоо болохоор чамайг битгий яв гэсэн гээд л, гэтэл би тэгж хэлж байсныг нь санахгүй байна. Хүүгийн маань хажууд ингээд байх болгонд би үг хэлмээр байсан ч амаа хумхиад л сууж байна. Хүү маань эмээ танийг -би ээжийг чинь төрсөн охин шигээ хайрладаг байхад надтай ээж чинь утсаар ярихгүй байна гэж хэлсэн байна лээ. Анхандаа би нөхрөө надад итгэхгүй \хэдийгээр би хэзээ ч тийм юм хийх нь байтугай бодож ч байгаагүй ч \хүүгээ аваад салаад явчихна гэж айж байгааг нь мэдэж л байсан, одоо дахиад хүсэж байсан охиныг нь гаргаад өгсөн болохоор гайгүй байх гэж бодож байсан, тиймгүй ч юмуу мэдэхгүй байна аа.

Би нөхөртөө хайртай хуурч явсан удаа байхгүй л юмсан. Нөхөртэй хүүхэдтэй байхад хараад дурлачихлаа гэдэг эрчүүд зөндөө таардаг юм билээ, тэглээ гээд нэг удаа эргэлзэж байсангүй ээ, ээжийн минь үнэнч зан надаа байдаг юм байна даа гэж боддог. Хүүгийнхээ тухай юм асуух болгонд хэрүүл болох гээд тэгээд тэр болгоноо аав ээждээ хэлээд тэд нар хүүгийн минь хажууд намайг муугаар яриад надаас улам хөндийрүүлээд байгаа болохоор улам л айж байна, миний хүүгийн буруу гэж юу байхав дээ, орхиод явсан л гэж боддог байх, орхиод явсан нь ч үнэн л юм чинь, уг аваад явий гэж их зүтгэсэн, хэн нь ч ёстой халгаагаагүй. Гэхдээ аавтайгаа их л дотно байдаг. Энэ тийм том асуудал уу эсвэл би хүүгээ санасандаа өөрийгөө зовоогоод өдөржин шөнөжин уйлаад сүржигнээд байна уу? Та нарийн минь мэргэн үг надаа ухаарал тайвшрал өгөх ч юм билүү гэж горьдоод л нуршиж сууна даа. Удаан чилээрхсэн та бүхэндээ амжилт хамгийн гол нь гэр бүлийн аз жаргал хүсий баярлалаа…

секс.мн дээр ирсэн захидал

47 Comments

  1. eegii says:

    yg vnendee chi mash muu hvmvvstei ujirsan bn da zvgeer l nohrooso salaad hen bolhoo haruulalda shvvhdesen ch eejid ni hvvhdiig ni ogdogshtei bodoh yum yu bnaa zvgeer l tam bnshtei naad amidral chini

  2. nara says:

    ямар ч байсан өөрийн хүчээр толгой хоргодох байртай болчих өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө хэнд ч битгий өг далд хий. өртэй
    ширтэй гэдэг худал. чамайг паразитлэж бгаа юм.
    өөрөө өөрийгээ бие дааж шийдвэр гаргах чадалтай бол. тэдэнд үзүүлээд өг.дээрэлхэж байхгүй юу.

  3. Alpha910 says:

    Чи аль улсад бгаам бэ хэрэг гарвал найз нь чамд туслая би европод бдаг.hardwoman_d@yahoo.com меил бичээрэй. Би бас олон жил гадаадад. Саяхан аавыгаа алдсан. Адилхан эмэгтэй хүмүүс бие биедээ туслая. Захиаг чинь хожуу олж харлаа сорри

  4. та нартаа хожимдсон ч гэсэн маш их баырлалаа гэж хэлий,би их хичээж бгаа.сайхан сэтгэлт ахан дуусдээ хайртай шуу

  5. Zochin says:

    Өөр өнцгөөс хараад үзье. Чи төгс сайн хүн биш байж болно, хадмуудын чинь хийсэн ярьсан чамаас болсон байж болно.
    Гэхдээ л яаж ч бодсон та нар тохирохгүй хүмүүс байнаа. Нэг олдох амьдралаа ингэж үрээд байхдаа яахав дээ. Одоо аягүй бол чи нөхрөөсөө саллаа гэхэд мөнгөгүй, орон гэргүй, боловсролгүй болсон байгаа даа.. энэ чинь л алдаа байхгүй юу. Муусайн юмнууд чамайг дээрэлхэхээ мэдэж тэгдэг байсан байна, хэрвээ чамайг чадалтай байсан бол тэгж чадахгүй байсан юм. Юутай ч тун хэцүү амьдрал байна, өрөвдчихлөө. Хадмууд чинь арай дэндүү хүмүүс байна. Зүгээр хэлж зөвлөх нэг хэрэг, амархан. Жинхэнэ зовлонг үүрэх, шийдвэр гаргах хүн бол чи..
    Ямар ч байсан зүгээр л бухимдаж, уйлсаар өдөр хоногийг бүү өнгөрөө. Чи тэр муусайнуудын доромжлолыг тэсэж хэдэн жил болсон биз дээ, тэгчихээд одоо хариуд нь өөрийгөө зовоож үсээ цайлгаж, унтаж ч чадахгүй уйлж суух ямар хэрэгтэй юм. Шүдээ зуу, гүрий.. сэтгэл доторхоо хүчтэй болго. Чаддаг бол нөхрөө хаяад Монгол руу оч, очсон хойно чамд хүүг чинь өгөхгүй гэж бодож байгаа бол очихоосоо өмнө яаж ийгээд аргалаад салгаад ав. Тэгээд Монголд очоод 2 хүүхэдтэйгээ зүтгэ. Муусайн юмнуудад ядарч зүдэрч харагдаж болохгүй. Эд мөнгөөр дутмаг байж болох ч хоёр хүүхдээ хөтлөөд, тэр хоёроороо хайрлуулаад алхаж байхад илүү юу ч хэрэггүй болноо. Хүүхдээс ямар агуу хайр гардаг гэж санана. Миний охин лав надад энэ дэлхий дээрх хамгийн их хайр мэдрүүлж, хэзээ ч хувирахгүйгээр намайг хайрладаг, зөөлөн гараараа хүзүүгээр тэвэрч, наалдаж, хэчнээн загнаж бүр зодсон ч дараа нь үргэлж намайг хайрлаж байдаг, надад дандаа хайртай гэж зураг зурж юм хийж байдаг…
    Хүүдээ ээж нь хайртай гэж үргэлж хэлж мэдрүүлж бай. Ингэж хол удаан байвал яваандаа хүүхэд мартагнаад хөндийрнө шүү, эртхэн хүүгээ аваад наад муухай юмнуудаасаа сал. Энэ чигээрээ удах тусам яахыг гадарлаж байгаа биз дээ. Нотлох баримт энэ тэр цуглуул. Хадмууд чинь хүүхдийг чинь өгөхгүй энэ тэр болбол Монголчууддаа ханд, электрөн орон зайд чамд туслах хүмүүс зөндөө байгаа.
    Өвчин туслаа гээд хэдэн саяар туслуулж болоод байхад чи ямар тэдэн сая доллар өгөөч гэж байгаа биш. Сэтгэл санаа, хууль зүйн зөвлөгөө өгөх, тэр ч бүү хэл чамд бодитойгоор туслаад өгөх хүн зөндөө гарнаа. Хамгийн гол нь чи нотлох баримттай байх хэрэгтэй. Бид чинь хүний нийгэмд амьдарч байгаа шүү дээ, битгий ингэж гадагшаа юмаа гаргахгүй шаналаад бай. Бусдад ханд, тусламж ав.

  6. dkhuu says:

    Юун зэвүүн хадмууд бэ Танай нөхөр чин даварсан гар байна өрөө төлүүлээд байхдаа яадийн сэтгэлин тэнхээтэй байж салах хэрэгтэй байхаа Өөдрөг байгаарай

  7. Serjee says:

    Хүчтэй зоригтой бай. Удаан тэвчээд хэрэггүй. Алалц яадийн дургүй хүрчлээ.

  8. a says:

    чи бид 2н амидрал тостой юмаа.хадам аав хардаад ээж ни амидралд ороод л…чи унхээр ухаантай мундаг бусгуй юмаа.АГАА таний зовлосон бичсэн болгон чин надад маш их таалагдаж таниас би зөвлөгөө тусламж авмаар бн.

  9. amy says:

    уугаагийн хэлсэнийг дэмжиж бна… хэрвээ та оороо одоо монголд ирээд хуугээ авна гд шуухдэх юм бол хуухдийн чинэ саналаар этсэг эхийн алинд улдээхийг шийднэ (хуу чинэ 7 хуртсэн учраас). тэр уед таний ху аавийгаа л сонгох бх.. тиймээс та уугаагийн хэлдэгээр худлаа ч хамаагуй наашаа харж инээн тсаашаа харж уйлж бгаад ч хамаагуй бялдуучилж долигонож, (нуутс данс нээчих)бгаад хуугээ дасгаад авсан ни дээр бх гэж бодож бна… та хуугээ оор дрээ аваад 2 хуухэдтэйгээ шан амидрана гдгт итгэж бнаа.. танид амжилт аз жаргал хусэ

  10. zochin says:

    Наад т1 хадмуудаасаа салаач нээх муухай харгис улсууд вэ яадаг нөхөр чин ч гэсэн яасан тэнэг юм эхнэрийгээ ойлгохгуй төрсөн үрий ни гаргаж өгч бхад наад т1 хадам бас нөxөрөөсөө сал хүүхдээ өөр дээрээ авахаа л бод угаасаа чиний хүүхэд юм чини чи дээрхүүлж бсанийхаа оронд оорийнхоо дураар амидар нөхрөө ч гэсэн буу давараа бүүр уур хүрчихлээ за тгд амжилт бусгуй минэ

  11. Uugaa says:

    Нэгэнт тэвчээд эдий хүрсэн юм чинь нөхөртөө бялдуучилж худлаа яриад аргалж байгаад мөнгөө өөрийнхөө дансанд хураагаад, хадам ээж аавдаа бас худлаа бчлдуучил хүүдээ миний хүү наанаа өвөө эмээ дээрээ байж бай өвөө эмээ чинь сайн хүн гэж хэлээд шүд зуун зорьсондоо хүрээд монголдоо ирээд хүүгээ өөртөөгөө тасгаад 3 сар болоод дараа нь нь нөхөрөө сэсэрээд хуулиар салаад хая өөрөө зовсоны эцэст жаргадаг юм хүүхдүүд чинь танийг жаргаах цаг ирнээ хүүгийнхээ төлөө уур хүрч ядарч гомдож байсанч бүгдийг нуугаад байр машин, жижиг үйлчилгээ явуулах мөнгөтэй болоод хүрээд ир тэгээд эргэлзэх юмгүй муухай хүмүүсээс салах нь хамгийн гол нь чухал

  12. naniloma says:

    иймэрхүү заүаан хумуусээс эртхэн л салах хэрэгтэй уншсан чнэ дургуй хурчлээ салах л хэрэгтэй нөхөр чин бас буруугуй л дээ ягд гэвэл хуухэд гэдэг гэр булийн хумуужил байдгаас хойш тийм хумуусийн дэргэд хумуус тийм л болж өснө харин хүү чнэ тийм болчих вийдээ хурдхан хүүхдүүдээ аваад нөхрөөсөө салах хэрэгтэй залуухан ухаантай эмэгтэй хаа ч газардахгуйээ за амжилт аз жаргал хүсий

  13. Үлэмж says:

    Сайн байцгаана уу Монгол ахан дүүсээ. Энэ сайт-нд анх л орж байна. Та нарын бие биеээ гэж сэтэглээрээ тусалж дэмжиж байгааг уншилаа сайхан байна шүү. Сайхан сэтгэлтэй сайн хүмүүс олон л байгаа юм байна. Бүгдэд чинь аз жаргал сайн сайхныг хүсье

  14. burjak says:

    удахгуй бүх зүйл чинь сайхан болох бхаа амжилт

  15. ohhoho.. says:

    тэгээд нэг xууxэн ни нэг юм бичээд л нөгөөдүүл ни дагаад л намирчиx юм. бичиж бга ни унэн ч юмуу. унэн бол али xэдийн л салчиx газар шиг. гэтэл салдаггуйг бодоxод бас гэрэл гэгээтэй юм байдаг л байлгуй дээ. дээр оxин бараг л гаж донтонд алуулж, xучиндуулж, уxэx ни ами амар гэж бичээд буур зарим нэг ни xэрэгтэй бол тэнд ойрxон гадаадад байгаа нэг ни очоод аврия энэ тэр гэж бичтэл xарин дараа ни уг ни муу xун биш, бид 2 сайн ярилцдаггуй байсан юм билээ, одоо буx юм ок гэж xуртэл бичсэн байсан шуу дээ. xууxнууд ер ни xэцүү xумуус ш дээ. ялангуя xадмийн xарицаа тал дээр ер ни юу ч болгомооргуй, энгийн настай xумуус ганц нэг уг унагаад л мартаx xооронд сар жилээр бодож, өс xонзон санаж яваx ни элбэг байдаг юм билээ. тэгээд тэрэндээ иx шаналж зовж бга xуний дурд xувираад амидралаа суйтгчиxээд өөрөө гэмгүй цас шиг цагаан, нөхөр ни xөө шиг xар байсан, би тэсэж тэвчиж, буx нуx сувийг шалгаж узээд эцэст ни ингэж шийдэв гэд xунээр өрөвдүүлээд явж байx нэг ни байx л юм байна ш дээ. би ч одоо 100 xуви ийм юманд итгэдэггүй, ялангуяа, ийм санаанд ни ийм xогийн юмаар дуурэн байжийж салдаггуй xууxнууд бол ай мэдэxгүй.

  16. latada says:

    эхлээд яагаад ийм байдалд xүрснийг бичий. 1т чи хөдөөний гэнэн цайлган 2т аав ээж чини чамайг хэт эрхлүүлсэн 3т чи аймхай хулчгар. эцэст ни хэлэхэд чам шиг ийм xүмүүс бүгд ийм амидралийг туулдийм даа

  17. sal says:

    ммммммммм ер нь та сал сал өөр хэлэх үг алга та энэ бүх учраа хэлвэл таны хүү чинь тань дээр очих ёстой тэглээ ч гэрлэх эр хүн мундсан биш дээ монголын үзэсгэлэнтэй хөөрхөн бүйсгүйчүүд нэн ялангуяа таньтай суух эрчүүд жагсаад зогссон бгаа шүү нөхрөөсөө салаад хүүтэйгээ охинтойгоо өөр хүнтэй амьдралааа шинээр эхлээрэй өнгөрсөн амьдралаа санах нь байтугай дурсах ч хэрэггүй хэхэ жоохон ирээдүй талруугаа болчлоо гэхдээ удахгүй иим болноо та итгээрэй би таньд найдаж бнаа би юм болгонд итгэдэг ч санаснаар болдоггүй л дээ хэхэ таньд ах дүү хамаатан садан ховор ч таньд элэг нэгтэй монголчууд бга шүү гэдгийг санаарай таныг хүндэтгээд монголоор бичлээ таныг хадамууд хүндэтдэггүй юм бол сэтгэгдэл бичиж бга бид хүндэтгэнэ шүү ^_^

  18. hmmmmmmmm says:

    охиноо оор шигээ тэнэг болгочвоо. угаасаа ю ч болж бсан эмэгтэй хун л буруутай болж таардийшд.

  19. uhaalag baigaarai says:

    өө тэгээд ийм төвшинд очтолоо олон жил орж дээ, одоо нүд чинь нээгдсэн нь болж. одоо ёстой бодолтой үзнэ шүү хө. наад хадмуудынхаа түлхүүрийг зөв ол, давсан зальтай бай. наадуултайгаа хүчээр тулаад нэмэр муутай, гэхдээ л ер нь өөрийнхөө байр суурийг хамгаалж л байх хэрэгтэй. гадаадад 2-н хоёр хүүхэдтэй эхэндээ хэцүү байх байсан нь тодорхой шд. хариад ч гэсэн хашаа байшингийн мөнгө ч болтугай олж байж харихгүй бол болохгүй. ер нь бол хадмын дарамт, ухаан муутай улсуудын мунхаг үйлдэл гээд сэтгэл хөргөх зүйл олон, харин ч хаа очиж чамайг нөхөртэй чинь байр авч өгөөд тусад нь амьдруулж, гадаадад гарахад чинь хүртэл нэмэр болж байсан бололтой. чи бас ч гайгүй тэднүүсээ үнэлэх юмтай л бэр байна даа. хүүг чинь хүртэл хүн болгож өгч байна. тэдэндээ жоохон ч болов талархалтай хандаж, амьдралаа баяр баясгалангаар гэрэлтүүлээ. хүүхэд чинь чиний л хүүхэд юм чинь нөхрөөсөө салаагүй цагт нөхөр та 2 дээр чинь ирэх нь тодорхой ш дээ. хадмууд чинь чамайг хөдөөний, зан сайтай ч жаахан биеэ даадаггүй, холгох маягтай амьдардаг болохоор, бас дээр нь нөхрийн тал чинь арай илүү хангамж үзүүлж, эрхээ мэдэрцэн байсандаа л алдаа болж. одоо яая гэхэв, анхнаасаа их юм бэлдүүлж тэднүүсийн сэтгэлд авлага үлдээж, чи өөрөө бол үнэлдэггүй, өртэйгээ ойлгодоггүйгээс болоод хадмууд чинь чиний хүчинд сайн итгэдэггүй, хайртай ач хүүгээ найдвартай гарт байлгах сонирхолтой л юм байна.

    чи өөрийн гэсэн мөнгөтэй бол, чамд хүч чадал, хүний өөдөөс хүссэнээ хэлчих эрх мэдэл олгоно. бүх талаараа хүнээс хараат бус бол гэхгүй ээ, гэхдээ нөхрөөсөө битгий хөндийрөөрэй. эрчүүд ер нь жаахан хэнэггүй, эмэгтэй хүнийг ойлгодоггүй тал даа шүү. чи ч гэсэн өөрийгөө ойлгодоггүй л хүүхэн байна. дотны хүмүүсээ алдах, гадаадад гашуудлаа хуваалцах хүнгүй үедээ ямар ч хэцүү байсан даваад л гарахыг хичээх байж дээ. чи өөрөө өөртөө л найд, нөхрийгөө ойлгож, чамайг сэтгэл санаагаар дэмж гэдгийг тулгаж биш, эвээр хэлээд, уран ухаанаар ойлгуул.

    чи бид 2 адилхан эрчүүдийн сэтгэлзүйг бүрэн нээж сураагүй, түлхүүр тааруулж үзэх гээд эвээ олохгүй яваа хүүхнүүд байна өө. элдвийн юм бодож байхаар өөрийгөө эрхлүүл, сайхан энжөи бол л доо. чамайг хаппи болгохыг өөр хүнд найдаад нэмэргүй дээ.

    хүмүүс чамд таагүй хандаж л байдаг ш дээ, бүүр таарахаа байвал тас хэрэлдээд л хүссэнээрээ л бай л даа. амьдрах чадвартай байгаа цагт арга нь олдоно доо олдоно. амьдралд жаахан ч болов талархалтай хандаж бай. нөхөр чинь шударга бус тулгалт хийсэн ч бай, тэгж бодох үндэслэл үүснэ гэдэг танай талынхан хөдөөнийхөн болохоор жаахан хэнэггүй, хотын амьдралтай хосуудад хоёр талаасаа их туслалцаа хэрэгтэй байдгийг үнэлж мэддэггүй л улсууд шиг байна даа.

    манай хадмууд бол бүүр тарчиг, өөрсдийнхөө тавьсан өрнөөсөө төлүүлдэг, бас миний мөнгөөр авсан байранд орчоод гарахгүй байгаа, найдваргүй улсууд болохоор нь хүүхдээ ч тэднүүст найдаж орхидоггүй, би хүч чадалтай эмэгтэй, түүнийхээ золиосыг үүрээд л, хэнд ч хэрэггүй (арай ч эвгүй цоллочихов уу) новшнуудад 19-тэйгөөсөө хойш холгуулж л амьдарч явна. яахав чамаас их зовлон туулсан ч чамаас өөдрөг үзэлтэй яваа хүмүүсийн талаарх түүх чамд ихийг ухааруулах байх гэж горьдлоо. чи бид 2-с ч их зовсон улсууд зөндөө. харин азаар бид, бидний эцэг эх бусдад муу юм их хийж байгаагүйгээс болоод дааж давшгүй өвчин зовлон их туулахгүй амар байна. эрүүл л байхад их юм амжуулна шүү.

  20. er hun says:

    íààä àæèëàà õàÿààä õ¿¿õä¿¿ä äýýðýý õóðäàí èð þóí õ¿íû ºð äàðàõ âý ààí.

  21. Дарангуйлагч says:

    Энэ юу вэ? Солонгосын савангийн дуурийн эх зохиол уу? Хэрвээ тийм өөдгүй гар юм бол устгагч хөлсөлөөд устгуулчихгүй юу. Тэгээд дараа нь шүүхээр заргалдаад хүүгээ авчих, наадхыг чинь 10 мянган ногооноор устгачих гар захаас аваад л байгаа чиний амьдарч байгаа улсад. Наад улсын чинь цагдаа нээг их мөрдөж шалих ч үгүй. Учир нь нэг муу гадаадын цагаачийн амь сохор зоосны үнэ байхгүй л байхгүй юу. Харин хүүхдүүддээ мэдэгдэвээ.

  22. mongolhun says:

    Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг юм даа

  23. Ani says:

    Өөрөө 1 л уймарсан үглэн дуулсан Бүсгүй шиг санагдлаа. xэрэгтэй xэрэггүй бодолд ээрэгдээд тэрэндээ будилаад , эргэн тойронд дан ганц зовлон гунигаас өөр юум байxгүй гээд итгэчиxээр чинь Яаж өөдтэй амьдраx вэ дээ. Амьдралыг өөр өнцөгөөс н гэрэл гэгээтэй талаас н xараач. Xүнд өвчтэй өдөр xоногоо xүлээж байгаа xүмүүсийн xажууд Чиний амьдралын зовлон бол Юу ч биш ш дээ. Ямар өлсгөлөн , тарчиг амьдарч бгаа биш, одо ингэж шаналж байxаар Монголд ирээд наад асуудлаа шийдэxгүй юу. өөдтэйxэн амаа ангайгаад наад Xадамуудтгаа xэрэлдээч, давраацын…

  24. uranzurag says:

    гомдоллоод суугаад байлгүй шүүхдээд хүүхдээ ав.
    нулимс, муу санаа 2 чамд тус болохгүй.

  25. egch says:

    бүгдийг төлөвлө гэдэг үнэн шүү. хүүдээ нэг их зовоод хэрэггүй .тэр хүмүүс хүүгийнхээ хүүхдийг муу өсгөхгүй нь ойлгомжтой . харин сэтгэл зүрхийг нь өөрлүүгээ татах юм л хий. Хүссэн ч хүсээгүй ч чиний цус тэр хүүхдэд бий. тийм болохоор чиний хэлсэн үг болгонийг хүү чинь гаднаа дургуй байсан чинь хэзээ нэгэн цагт санаж чамайг ойлгох болно. чи үнэн сэтгэлээсээ хүүдээ хэлж байгаа болохоор хүүгийн чинь зүрхэнд хүрнээ. Харин амьдралаа эртхэн дээрээ салгах арга зам хайсан дээр байхдаа.тэгэхийн тулд чи санхүүгийн хувьд чадвартай болох ёстой. цалин мөнгөө өөрөө барь. нөхөртөө бүгдийг нь битгий хэл , бага багаар нь цааш нь хий. Чамайг хэний ч хараат бус амьдарч чадна гэдэгт итгэж байна. чи чаднаа .жаахан зоригло бүсгүй минь

  26. Наад Балайр новшнуудаа шүүхэд өгөөд хүүгээ ав. Хүү чинь яваандаа чамайг ойлгоод Хадмуудыг чинь үзэн ядах байх. Нүгэл нүдээрээ гардаг юм. Танай Хадмууд хийсэн нүглийнхээ хариуг Удахгүй амсч Хорт хавдраар чад хийх юм байна. Хүний зовлонгоор цадсан хүмүүс ийм өвчин тусч зовж үхдэг юм гэнэлээ. Чамд удахгүй аз жаргал ирнээ. Чи өөр хүнтэй сууж сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

  27. Unshigch says:

    Huu chin hedii chamaas hol usuj bgaach uulzah ter udur elgeeree ehiigee medrene. Heseg chamd gomndoh l baih orhiod yavsand gehdee ter chinii l huu uur heniih ch bish tuund buu sanaa zov. Ter zunguuruu l ehiigee tanih bolno muu humuusiin ugend orohgui ochood gol ni bugdiig zuvuur huudee tailbarlaj uguh heregtei.
    Unshaad hamag setgel semerchlee setgelee hatamjlaad teseed unguruh heregtei shu. Irsen hoinoo uuriin husleer bugdiig shiideh heregtei shu.

  28. Tj.mgl6-d says:

    чи бодвол эрэгтэй хүн шиг байна. Яаг энэ амьдралаар амьдраад үзэхээр чи яаг л ялгаагүй ийм байдалд орно. Бид өөрсдөө гаднаас нь хараад зохицуулчихаар л харагддаг хэдий ч тэгдэгүй юмаа миний дүү.Бүсгүйд хэлэхэд зүгээр наанаа хэдэн төгрөг цаашаа нууцаар хий, тэгээд ирэнгүүтээ шууд аавынхаа дэргэд охиноо авч очоод дараа нь хүүгээ аваарай, Одооноос хүүтэйгээ ярихдаа ээж нв хайртай шүү ээжийгээ ойлгоорой гээд л сэтгэлд нь үлдэхээр үгсийг байнга хавчуулж байгаарай. Уг нь хүү чинь эхдээ ойр байдагсан. Бүгдийг одоо дотроо бодолтой эхлээрэй.Наанаа яаг хуучин шигээ бай. харин цаанаа бүгдийг төлөвлөж амьдраарай.Энэ амьдралаас аврах цорын ганц зам бол чи ӨӨРӨӨ шүү

  29. sa says:

    salaachee archaagui huuhnuud amidarch chadahgui geed naad nuhurshuu umnaasaa salj chaddaggui shimj amidradsag bhgu u sali gesen bodolgui um hsig bn tegeed amidrahgui u

  30. Tj.mgl6 says:

    шал дургуй хурчлээ чамд өөрт чинь. яах гэж ингэж өөрийнхөө арчаагуйгээс болж зовсон амидралаа энд бичиж хумуусийн муу энергийг гаргуулна вэ. Тийм л хэцүү бга юм бол зад хэрэлдээд хуугийнхээ төлөө ганц ч болов юм хийлдээ. юу ч хийж тэмцээгүй бж л надад хэцүү зовлонтой бн гэх юм. ядаж нэг ч болтугай зуйл хуугийнхээ төлөө хийгээд тэгсэн чинь хадмууд ингээд бн гэж бичвэл арай өөрөөр чамайг хулээж авах байлаа. ТАНАЙ эцэг эхийг би хундэлнээ. ХУН гдг тийм л байх ёстой гэж боддог. ГЭХДЭЭ амидрал гдг чинь хатуу шуу дээ. ОДОО хэдий болтол ингэж амидрахав. ХАДМУУДДАА нөхөртөө өөрийгөө таниул мэдрүүл. НЭГ ийм уг бдагдаа энэ ноён надад хэр бөхийнө би тэр хэмжээгээр бөхийнө гж. АМИДРАЛД чинь энэ угийг дагаж мөрдөх уе байнга биш ч бага зэрэг бн шуудээ. ЗА тгд өөрийнхөө төлөө хуухдийнхээ төлөө тэмц амидралд хатуу бж сур. өөрчил гэхээр хадмууд шигээ бол гэж бгам биш шуу. ЗУГЭЭР л чи хангалттай тэвчсэн одоо болно. ЗА амжилт хусье.

  31. life is game says:

    Агаа- чи шуу.

  32. агай says:

    агаа хочит монгол залууд баярлалаа, бүсгүй минь тэвчээр бүгдийг ялна бодол замыг хөтөлдөг өөдрөг бодлоор өөрийгээ цэнэглэ өнгөрсөн бараан бүхнээ хая гээ далд ухамсартаа хүүтэйгээ байгаагаар төсөөлөн үнэмшүүлээрэй үр дүн нь гайхалтал болноо

  33. huuhdee av says:

    Яасан ч байсан хүүхдээ өөр дээрээ ав. Одоо өсөж яваа хүүхэд, ирээдүйд чиний түшиг тулгуур , ийм хүмүүстэй өссөн хүүхэд эрхийн балай болоол өснө. Чи нөхөртөө сайн ойлгуулж ярь, хүүхдэд боловсрол хэрэгтэй, юм үзүүлж нүд тайлуулья, ээж аав 2 ямар 2-уулахнаа улдэх гэж байгаа биш, энд ийм сайн сургууль байдийм байна, тэрний хүүхэд тэгж сайн сураад гээд л байнга яриж бай, нөхрөө сайн хөөргөөд магтаж бай, танай нөхөр чинь ээжийхээ үгнээс гардаггүй бол ээжид нь их учир байна. чи хажууд нь байгаа хүн байж, нөхрийхөө чихэн дээр цэцэг ургуулаад, ятгаж сурах хэрэгтэй, зарим хумуустэй яаж ч хичээгээд хэл амаа ололцохгүй заавал тэр хүнд тохируулж харицах хэрэгтэй болдог. Тэхээр нөхөр чинь яаж яриж, хэлэхэд илүү хүлээж авж байна гэдгийг судлаад сэргэлэн бай.

  34. gjjgl says:

    gui ee odoo tgd hedii boltol duugai bh gesiin, gadaadad 4,5 jil bolj bgn bol ynz buriin yum surmaar yum. naad zah n sergelen bgaach buur neg umhiagui amitan shg l yum bichsen bn. mungu tugruguu iluu avj dald hiigeech tgd hurimtluulaad mongold ochood huugee avaad naana amidrahgui yu. bolohgui yum gj bdggui yum, hun yu husne teriigee l avdiim,

  35. MONDOK says:

    эрүүл байхад бүх юм болнодоо. шантарж болохгүй шүү аавыгаа хайрлаарай амжилт

  36. hi says:

    Naiz mini chi heterhii darluulaad surgachihsan bna, duugai bgd bhaar bur dawarch bhgui yu. Chi neg udaa zorig gargaad temtseed uzee. Aliin bolgon ingej darluulah we, zad shuuhdeed uz. Muusain dawarchihsan malnuud we yasan.

  37. IQ says:

    Яасан муухай бүдүүлэг хар санаатай арилсан дотортой хадмууд вэ? Яагаад чи ингэтлээ дарлуулаад ийм удаан явж байгаа юм бэ? Даварсан байна ш дээ. Чамайг өмгөөлж хамгаалах ах дүү хамаатан садан алга уу? Өвчин авчирсан хүүгээ өмөөрч чамайг элдвээр хэлж байна гэдэг тэр айлын ухамсар 00 гэдгийг л харуулж байна даа. Ёстой тэр хадмуудаасаа айх хэрэггүй. Харин хүүтэйгээ утсаар ойр ойрхон яриж байгаарай. Ээж нь хүүдээ хайртай,удахгүй очно гэж байнга хэлж бай. Тэгээд нэг боломж нь гарвал хүүгээ авья гэж хэл. Үгүй гэвэл шүүхдээд авна ш дээ. Чи эх хүн,хүүхдийг ээжээс нь салгахгүй ээ. Бүүр дарлаад байвал ах дүү нартайгаа нийлээд зад хэрэлдээд болохгүй бол зодолдоод ав. Үр хүүхдийнхээ төлөө эмэгтэйчүүд бид юу л бол юу хийнэ ш дээ. Хүчтэйгээрээ түрүү барьсан юмнуудтай адилхан л хүчээр үзнэ дээ. Хүүг минь өгөөд хааяа өвөө эмээ гэж уулзаж болно,өгөхгүй бол авсан хойноо уулзуулахгүй шүү гэж сүрдүүлэхгүй юу. Ёстой даварсан хадмууд бна.
    Уучлаарай би өөрөө 2 охинтой болохоор өөр дээрээ тусгаад ёстой дургүй хурч бнаа. Миний хүүхдүүдийг надаас салгах гэж оролдсон хэн бугай ч байсан би үхтлээ тангараг таслаад ч болов өөр дээрээ авна. Тэдний эцэг нь ч байсан үхтлээ тэмцэх байсан даа.

  38. MyView says:

    Эээ лдээ, ямар хэцүү хорвоо вэ. Хэлэх үг эвлэж өгдөггүй. ( санаа алдав) та минь өөрийгөө жаахан ч гэсэн бодож болох уу?

  39. life is game says:

    Биэ сайн бод. оорийгоо золиосонд гаргаж болохгуй шуу. Биэ сайн бодож яваарай найзаа.
    Битгий олон ум бодоо эрт орой хуугээ авч л таараа. хуухэд хэзээч эхээсээ урвахгуй ягаад гэвэл чи энэ хорвоогийн хамгийн сайн ээж шуудээ.сайн сайхнийг хусэн эрөөэ. Оодрог бай. байнга сайхан ум бодоорой.

  40. life is game says:

    за хууг чини оорсдийхоо оорцгуй хун хийж байгаа байлгуйдээ. харин нэг ум ни оорсд шигээ бэртэгчин болгох бийдээ. Чи оороо байр савтай болоод тэр хунуусээс тусгаар амидардаа.
    Монголд очих ед чини хуучин шигээ авирлана даа. тэр ед ни оороо байр саваа оорийн нэр дээр байлга. Тэгээд оороо амидрах чадвартай бай. Наад нохор чини ээж аавийн адул дугуй ум байна аа. Жаахан бодолтой байдаа.

  41. 111 says:

    мөөгий минь хүний бичсэнийг сайн уншчаад сэтгэгдэл бичиж байлдаа. охин нь цуг байдаг гэжийн, хүү нь хадам дээр нь үлдсийин байна за кк.

  42. muugii says:

    ur huuhdeesee hol tegeed har ajil hiigeed ,nuhur chine baij bgaa ni iim bval ystoi hetsuu bgaa…sain oilgoj bnaa….
    nutag butsval yadgiin bol….mungu geed ih udaan huuhduudeesee hol bval ulam l hundii boloh bolov uu …….arai gar hureegui bizdee ..nuhur chine…bas uur huuhen ene tertei bol salsan ni l deer ….arhi dars uuhgui huuhen erguulehgui gar hurdgui huuhdee gedeg bol huuhdee bodvol tsug amidrah l ymdaa tiimee….esvel nutag butsaad huuhdee uur deeree usguh arga hemjee av ..ydaj ohinoo avah heregteishd

  43. SET says:

    AMIDRAL GEJ SAIND N MUU HUN TAARDAG SHUDRAGA BISH HORVO YUM DA… ХАДАМ BOLON HUNUR CHIN SHUNALTA,DEED ZERGIIN HUN MUUTAI HUMUUS BOLOLTO.HEHE UURER ORJ IRJ SKAF NEGJEED BAIHDA YAVAHDE MUU HUMUUS BUSDIG UURSTUIGU ADILHANAAR BODOOD DANDA HARDAJ SERDEJ MU YM HAIJ YAVDAG N GEM BISH ZAN N YM.
    CHI URU HARJ BGA BZ DE,TANAI CHINI UURIN GERIHNEEES SHAL UUR HUMUUSTE NIILSENE..
    HASAH NEMEH TUIL SAIN BOLON MUUTALIN BAATAR ESREG TESREG SHIG.
    CHI TEDEND HICHNEEN SAIN BAISANCH TED CHAMIAG DERELHESEN HEVER L BAIH BOLNO.
    HERVE CHI UURCHLUE GEJ BODOHGUI BOL TED UHTEL CHIN DARJ DARAMTLAH BOLNO.
    ZORIG GARGAAD UURINHURU AMIDRAACHE,HUN GANZHAN L AMIDRAN SH DE INGEJ BOOLIIN NIIGMIN ZARZ BISH DE INGEJ UCHUHENEER BN GEJ YU BDAG YM.

  44. cleopatra says:

    Зад шүүхдээд хүүгээ ав.Хүн ер нь сайн хүн байх биш зөв хүн л байх ёстой.Тэгж их дарлагдаж байхын оронд тийм муу хүмүүсээс эртхэн салчихгүй дээ.

  45. maxi says:

    agaatai adil uran ug helj chadahgui ch gsn . amidral gdg chin aguu hen negen hezee ymar ch ued az jargald hurch sain saihan amidarch chadnaa taniig az jargal huleej baigaa uund itgeerei az jargal husie

  46. AGAA says:

    Сайxан сэтгэлт Монгол бүсгүй минь Сайн байна уу? Төрсөн нутгийн чинь нэгэн залуу,сэтгэлийн үгстэй заxиаг тань уншин,сэмрэx сэтгэлийг тань бага боловч нэмэглэx Xалx эрийн цөөн үгсийг зориг гарган мутарлан сууна.Xүлээн авна уу?

    Xалx нутгийн чинь тэнгэр цэлмэг,xааяа ороx xурын шимээр газар дэвтэн зуншлага сайxан байнаа.Xүслээрээ очсон xарийн газрын эдийн болон ардын засаг нь сайн биз дээ.Xүний нутгийн чулуу нь xүртэл xүйтэн гэж бие сайн бодож, сэтгэлээ бага төвдүүлээрэй.
    Наран жаргавч маргааш ургадгийг санаж Xалx нутгийн Монгол оxинийxоо нэрийг өндөр өргөж, сэтгэлийн xатаар нөxөр xийн,сэмрэx сэтгэлээ нууж яваарай.

    Өглөө болгоныг сайнаар эxлэж, сар болгоныг бүтээлээр дуусгаж, жилийн xугацааг инээдээр дүүргэx эрxэм чанарыг бүү мартаарай.

    Эргээд ирэx сайxан бүxнийг сэтгэл юундаа далдxан нууж,үр xүүxэд аxан дүүтэйгээ эргэн уулзаx сайxан өдрийг тэсэн ядан xүлээн буй Монгол оxин чамд сайн бүxнийг xүсэxийн xамтаар Эрүүл энx,эв найртай байxыг xүсэн ерөөе!

    Агаа xочит Монгол залуугаас

  47. boyz says:

    vnexeer iim tamiin amidraltai ym bol yundn duraldgiin bee oorigoo avad yvaqx chadaltai bol salaach torson etseg n xvvge sain xvn bolgono bizdee , orxison n deer bishvv xetsvv l ym da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.