Та хартай юу?

1. Нөхөр тань таны авч өгснөөс шал өөр нусны алчууртай харагдвал:
а. Ямар учиртай алчуур болохыг нь асууна – 3
б. Чимээгүй л өнгөрнө – 2

2. Нөхөр тань гэнэт гадаад үзэмж, хувцаслалтандаа анхаараад ирвэл:
а. Миний ярьж хэлснийг анхааралдаа авч байгаа юм байна даа гэж бодно – 3
б. Үүний цаана ямар нэгэн нууц байна даа гэж бодно -1

3. Нөхрийн тань ажилд шинэхэн хамтрагч залуухан аятайхан бүсгүй орсныг сонсоод:
а. Тайван хүлээж авна – 2
б. Түүний тухай илүү ихийг мэдэхийг хүснэ – 0

4. Нөхрийн тань ажил хэрэг удаашраад байвал:
а. Яагаад ажил нь урагштай явахгүй байгааг мэдэхийг хүснэ – 2
б. Олон ажлыг нэг дор хийнэ гэдэг амаргүйл дээ – 3

5. Энэ жил амралтаа аваад тус тусдаа хаа нэг тийшээ явж амаръя гэж санал тавьбал:
а. Өөрийнхөө эрх чөлөөтэйг мэдрэхийг хүсч байгаа хэрэг гэж бодно – 1
б. Сайхан санаа байна хэмээн үзнэ – 2

6. Шуудангийн хайрцаганд тань эмэгтэй хүний бичигтэй захиа нөхрийн тань нэр дээр ирсэн бол:
а. Болгоомжтой онгойлгож уншина – 0
б. Нөхрөө өөрөө хэлэхийг нь хүлээнэ – 3

7. Нойрондоо таниас өөр эмэгтэй хүний нэр хэлбэл:
а. Шууд тайлбарлахыг шаардана – 3
б. Бага зүүдлээсэй гэж бодоод өнгөрнө – 0

16-19 оноо
Та тэвчээртэй, тайван, амьдралын туршлагатай хүн юм байна.

9-15 оноо
Хардах хэрэггүй гэдгийг та сайн мэддэг хирнээ хааяа үүнийгээ мартдаг бололтой.

8-аас багагүй оноо
Та их хартай юм байна. Гэвч хардах ямар үндэс байна? Юу юугүй хардахаа урьтал болголгүй нөхцөл байдлыг харж үзэх хэрэгтэй.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.