Гэр бүлийн хэрүүл маргаанд хүүхэд маш эмзэг ханддаг

Гэр бүлийн амьдралд тохиолддог олон зөрчил, тэмцэл, хэрүүл маргааныг ухаалгаар шийдэж чаддаггүйгээс эцэстээ гэр бүл салж сарнихад хүрдэг. Эхнэр нөхрийн хоорондох хэрүүл маргаан, үл ойлголцол нь олон шалтгаантай. Энэ нь хайр халамж дутах, харилцааны соёлгүй байдал, эхнэр нөхрийн ёс журам алдагдах, эхнэр нь нөхрөө үл хүндэтгэх, эр эмийн харьцааны ханамж авдаггүй, материалаг болон мөнгөний шунал тачаал, үзэл бодол зөрчилдөх гэх мэт янз бүрийн шалтгаантай байдаг.

Зарим залуус ойворгон хөнгөн зангаасаа болж гэр бүлийн маргааныг улам өдөөсөөр бүр оргилд нь хүргэснээр эцэс сүүлдээ гэмт хэргийн суурийг тавьдаг. Иймд эхнэр нөхөр хоёр хэрүүл маргаан хийж маргалдах үедээ тодорхой хэм хэмжээ, ёс зарчмыг баримтлахыг хичээх хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр, гарцаагүй хэрэлдэж маргалдах шаардлага гарлаа гэхэд хэрэлдэх явцдаа доорх зөвлөмжийг баримтлах нь зүйтэй. Ингэвэл хэрүүл даамжрах, цаашилбал бие биедээ хүч хэрэглэхээс сэргийлэх болно.

Үүнд:
– Өнгөрснийг бүү дурс. Тэр тусмаа янаг амрагийн асуудлыг сөхөх нь танай гэр бүлийг таагүй үр дүнд хүргэж болзошгүй.

– Хэрүүл дундуураа дурдаж болохгүй зүйл: Ямар ч асуудлаар санал зөрөлдсөн бай, эхнэр нөхрүүд хэрэлдэх явцдаа ах дүү хамаатан садныхаа талаарх аливаа асуудлаа огт хөндөлгүйгээр орхих хэрэгтэй.

– Хэн нэгнээ доромжлохоос аль болох татгалз: Нэгнийхээ гадаад төрх, бие галбирын өө согог, хөгшин залуугаар нь дайрч доромжлох нь эхнэр нөхөр хоёр өөрсдийн ухааны цар хүрээгээ харуулж шившгээ хутгахаас өөр ямар ч ашиггүй байх вий.

– Хамгийн эмзэг сэдэв рүү нь бүү хазай: Сексийн харьцаа хамгийн эмзэг сэдэв тул хэрүүлийн үеэр бүү сөх. Хэрэлдэх явцдаа секс, бэлгийн чалхын тухай ганц ч үг санаатай, санамсаргүйгээр унагаж болохгүй.

– Хараалын уг бүү хэрэглэ: Хэрэлдэх явцдаа бүдүүлэг хараалын үг буу урсгаж бай.

– Хүүхдийн дэргэд хэрүүлээ тэвч: Гэр бүлийн зөрчлөө найз нөхөд, ойр дотно хүмүүстээ ярьж, сэтгэл санаагаа хуваалцах гэж яараад хэрэггүй. Буруу зөвлөгөө өгөх ч юм билүү. Уураа дарж бай. Хэрүүлийг эвлэрч дуусгаарай. Дуугаа хурааж үнэд орох хэрэггүй. Алдаа дутагдлаа хүлээж, уучлал гуйж сур. Эцэст нь дүгнэхэд, ямар ч тохиолдолд гэр бүлийн маргаанд ялагч гэж байхгүй бүгд хохирдог. Үүнийг ямагт санаж, гэр бүлийн уур амьсгалыг хурцатгахаас зайлсхийж байх нь хамгийн оновчтой.

/Хань/

6 Comments

  1. solonguush says:

    тийм шүү. эхнэр нөхөр хоёр бие биенээ их хүндлэх хэрэгтэй. маргалдаж муудалцахдаа ч гэсэн дээр нийтлэл дээр дурдсан шиг бие биенээ дайрч дотомжлолгүй, бие биенийхээ үгийг сонсож, өөр сэдэв рүү хазайж оролгүй, өнгөрснийг дурсахгүй бвал хэрүүл их даамжрахгүй болов уу гэж бодож бна. би хөдөөнөөс ирсэн оютан охин. хотод төрсөн ахынхаа гэрт амидардаг. манай ахынх их сайхан гэр бүл. эахын мааны эхнэр, бэр эгч маань үнэхээр хайрламаар ухаантай эмэгтэй. хэрэв би хүнтэй суувал нөхрөө яг бэр эгч өхыг минь яаж хүндэлдэг тэрэн шиг хүндэлнэ гэж боддог. би ахнындаа амидардаг болоод 2 жил болж байна. энэ хугацаанд ахыгаа ялангуя бэр эгчийгээ их хүндэлдэг.
    ах маань дээд боловсролгүй зүгээр наймаачин хүн. харин бэр эгч маань эмч хүн бдаг. тэднийх 2 хүүхэдтэй. би 2 хүүхдийг нь харж бэр эгчдээ туслаад хичээлдээ яваад гэрт нь бдаг юм. бэр эгч маань үнэхээр ахыг мины их хүндэлдэг. бас ахын маань хадмууд огт тэдний амидралд оролцдоггүй. тэд хоорндоо муудалцаж бхыг ахын хадам аав ээж харж л бсан, гэхдээ огт оролцож бгаагүй.
    бүр нэг удаа ах, бэр эгч, ахын хадмууд, би хүүхдүүд нь хамт оройн хоол идэж блаа. гэнэт ах эгч 2 муудалцаж эхэлсэн. тэгтэл ах аймаар уурлаад ширээ шаагаад чанга дуугараад босоод ирсэн. тэгтэл бэр эгч юу ч хэлээгүй, дуугай болчихсон. ахын хадмууд ч юм хэлээгүй. 5 минут хэн хэн нь чимээгүй бж бснаа ах өөрөө эхэлж үг дуугарсан. эгч юу ч болоогуй юм шиг л дараа нь ахтай ярилцаж бсан. хэрэв өөр эмэгтэй бсан бол нөхрийгөө ширээ шаагаад босоод ирэхэд өөдөөс нь юм хэлээд нөхөр нь бүр уурлаад ээж аав нь хажуунаас нь оролцоод бөөн хэрүүл болохыг үгүйсгэх аргагүй. тэгэхэд хадам аав ээж нь дэргэд сууж бсан мөртлөө огт оролцоогүй шүү дээ.
    тэгээд бас нэг удаа би гэрт нь хүүтэй нь цуг бж бсан. ах гаднаас орж ирээд өрөөндөө ороод хэвтэж бсан. бэр эгч гаднаас охинтойгоо орж ирсэн. охинтойгоо орж ирэхдээ их ууртай бсан. охиноо загинаад, охин нь уйлаад бүр газар суугаад орилж эхэлтэл бэр эгч аймар чангаар охиноо загинаад эхэлсэн. тэгтэл ах маань өрөөндөө хэвтэж бснаа эхнэрээ нэрээр нь дуудтал эгчийн дуу нь намсаад охиноо аргадаад эхэлсэн. ахыг эрт хүрч ирээд өрөөндөө бсан гэдгийг мэдээгүй юм шиг бна лээ

  2. Ramirez Sanchez says:

    угааса л гэр бүлийн уур амьсгал маш чухал ш дэ

  3. Зандан says:

    Hi all админаа би танай сайт-ийг байнга үздэглдэ би моусэ 2оо дарсан жин pictre block cekc.mn гэд байсима тэриг сонирход дарцан чинэ танай сайтны бүх зураг байхгүй болцон яаж энэ блокиг арилгахуу??? all тусларай!!!!!!!!!!!!!!!!!!!!

  4. beegii says:

    hamgiin suulchiin zovolgoo n l ih taalagdlaa, yor n bol unen shuu

  5. oogii_doktor says:

    òèéìýý ýíý ¿íýí ¿ã ø¿¿ åð íü ãýð á¿ëèéí õýð¿¿ëèéí àëòàí ä¿ðýì ãýæ áàéõ ¸ñòîé ãýæ áîäîæ áàéíà

  6. love hurtz says:

    маш чухал гарчигтай мортлоо энэ тухай бараг бичээгүй байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.