Эмэгтэйчүүдийн зарим асуудлууд

Гэр бүлдэх сексийн асуудал бол хамгийн эмзэг, сэдэв билээ. Тэр бүр ил тод ярьж ойлголцож чаддагүй байдал монголчуудыг давамгайлсан байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол энэ талын эмч мэргэжилтнүүд олширч, судалгаа эрчимтэй хийгдэн, сэтгэлзүйчид ч асуудлыг ил тодоор гаргаж тавьдаг болсон. Энэ удаа секстэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл зүйн эмзэглэлийн асуудлуудыг дэлгэе.

Итгэлгүй байдал

Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүн өөрийгөө анхаарахаа болж, энэ хэрээрээ гоо сайхнаа ч мэдрэхээ больдог. Мэдээж амьдралын явцад өвдөж, ядарч, депресст орж шаналдаг. Ийм үед эмэгтэй хүний хувьд, өөрийгөө доогуур үнзлэх, өөртөө итгэлгүй болдог. Ийм үед тэр бүр эмэгтэй хүн эрчүүдийн өмнө нүцгэлээд секс хийдэггүйн нь мэдээж тул эсрэг хүйснийхээ хүнийг харах боломжийг өөртөө олгодоггүй. Мөн харилцааны эхэн үед эмэгтэй хүн ичимхий, өөртөө итгэлгүйгээсээ болж эр хүнтэй ойртон дотносох боломжийг алддаг.

Мөрөөдлийн бүсгүй нь биш байх гэж айх

Найз залуугаа солино. Гэтэл өмнөх залуу нь секси нэгэн байсан ч ойлголцдоггүй, халуун дулаан харилцаагүй байж. Харин шинэ залуутайгаа гайхалтай ойлголцдог, эелдэг зөөлөн харьцаатай атал өмнөх залуу шиг нь секси биш. Гэтэл шинэ найз залуугийнхаа “урам хугарахаас” эмээсэн бүсгүй, түүнээс хайр сэтгэлийн холбоогоо тасалдаг.

Өнгөрсөн сөрөг сэтгэлзүй

Эр хүний хүчирхийлэл болон харгис хэрцгий зан байдалд нухлагдаж байсан эмэгтэй өөрийгөө эр хүнийг зиндаанд тавьж боддоггүй. Нэг үгээр ийм эмэгтэй бүх эрчүүдийг зэрлэг балмад гэж үздэг. Энэ тохиолдолд заавал сэтгэл зүйчид хандаж өмнөх сэтгэлзүйн буруу зуршлаас салах хэрэгтэй.

Ажил хэрэгч байдал

Секс бол амьдралын бусад хэрэгцээт бүх зүйлийн адил хүч, цаг хугацаа, бас хүсэл хэрэгтэй байдаг. Гэтэл эмэгтэйчүүд ажилдаа бүх цаг, хүч, ухаанаа зарцуулсаар ядарсандаа орой нь дэрэн дээр толгой тавингуут л унтчихдаг. Ийм тохиолдолд гэр бүлээ яах болж байна.

Жирэмсний болон хүүхдээ төрүүлэх үе

Бараг бүх л гэр бүлд үүсдэг асуудал. Эмэгтэй хүн илүү мэдрэмтгий байдаг хэр нь заримдаа мэдрэмжээ алддаг. Жирэмсний үед эрчүүдээс хол байх нь зүй. Харин хүүхдээ төрүүлсний дараа ядарч сульдсанаас сексээс хол байхыг хүсдэг.

Зан чанарын байдал

Сэтгэл хөдлөл, зан аашийн зөрүүтэй байдал нь олон эмэгтэйчүүдийг эсрэг хүйсний хүнтэйгээ ойртоход саад болдог. Эрэгтэй хүн бол сексийн илүү идэвхтэй байдаг бол эмэгтэй хүн илүү тэвчээртэй хүлээцтэй тул энэ байдал нь зөрчил үүсэх гол шалтгаан болдог.

Жирэмсэлэхээс айх

Сэтгэл зүйн ийм дарамтад орох тохиолдол эмэгтэйчүүдэд бишгүй бий. Жирэмслэх, бэлгийн замын өвчин халдахаас болгоомжилдог. Гэхдээ энэ айдас нь хамгаалах ямар ч хэрэгсэлгүй үед илүү үүсдэг.

Хүмүүжил

Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй анх танилцахдаа төлөв даруу зан авир гаргадаг хэр нь оронд бол “галзуу” сексийг л мөрөөддөг аж.

1 Comment

  1. Hun says:

    ямар тач хүүхэн бэ 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.