Эрчүүд магтаалд дуртай

Психоаналист Фройд эмэгтэйчүүдийн бэлгийн хандлагыг “ Харанхуй тив”  гэж нэрлэсэн байдаг. Хэрэв энэ үнэн бол эрчүүдийнх харанхуй гараг байж таарна. Унтлагын өрөө бол эрчүүдийн тоглолтын гол тайз. Эр хүн гол дүрд хэрхэн тоглохыг эмэгтэй нь эндээс харж, сонсдог.  Энэ үедээ эмэгтэй хүн эр хүнийг бие хүнээр харж чадахаа больдог. Тэгвэл эрчүүд орон дотроо эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг юм бол?

1. Магтаалд хариу хэлэх дуртай.
Эрчүүд бид оронд орохын өмнө ч хойно ч магтаал сонсох дуртай. Ялангуяа эрчүүд зарим нэг эрхтэнийхээ хэмжээнд санаа зовж байдаг тул эмзэг мэдрэмжид нь онцгой анхаарал тавьж байх нь  зүйтэй.

2.Дотносохоос айдаг.
Гэхдээ таны бодож байгаа шалтгаанаар биш. Хөвгүүд сургуульд орох хүртлээ охидоос илүү хөдөлгөөнтэй, хайр татам байдаг. Тэр үед нь өөр бодол, мэдрэмж, эсрэг хүйстнээ шохоорхох хүсэл далдуур бий болж дарамт үүсгэдэг аж. Эндээс тэд дотно харьцаа тогтоохоос айж, хүслээ хязгаарладаг. Тэгвэл эмэгтэйчүүд ийм үед яах хэрэгтэй вэ?  Хэрэв эр хүн секс хийсний  дараа болчимгүй зан гаргасан бол дотно харьцаанаас айж байгаагын шинж. Тэр өөрөө ч бүх зүйл ингэж хурдан өрнөсөнд балмагдсан байж мэднэ.

3. Сексийн хандлага
Нэгэнт дотно харьцааны тухай өгүүлж байгаа хойно эрчүүдийн хувьд зарим тохиолдолд бохир секс эм болдог. Сексологич, сэтгэл судлаач Жое Корт “ Эр хүн эхнэрээ сексийн илүү туршлагатай байхыг хүсэхгүй. Тэд эмэгтэй хүнийг эрхэндээ байлгахыг биш бахдаж бишрэхийг илүүд үздэг. Тиймээс нөхрийнхөө бахдал хүндлэлийг хүлээ.

4. Секс фантази
“ Эрчүүд секс фантазиа туршиж үзэхийг хүсдэг ч эхнэрээ ичээх эсвэл өөрийг нь шүүмжлэхээс айдаг” гэж Корт  ярьж байна. Яг үүнтэй адил эрчүүд эхнэрээ ч мөн секс фантазиа хуваалцаасай гэж хүсдэг. Энэ боломжийг өөртөө нээх хамгийн энгийн арга бол секс тоглоом тоглох. Хамгийн чухал нь хэн нэгнийгээ шүүмжилж огт болохгүй.

5. Яриа
Сексийн үеийн яриа  бэлгийн дур хүслийг улам өдөөдөг аж: Эмэгтэй хүний үг жирийн нэг банкны ажилтан эрийг  Ромын гладиатор болгох чадалтайг санаарай.

Бэлтгэсэн Н.Энх
news.mn

2 Comments

  1. harsarnai says:

    teneg bxaa ovchtei l bish bol sex xiideg yum za. eruul bus setgetsiin ovchtei xumuus sexd durgui bdag bx. chi er yumu? ooro shorond orj bsan bxa te?

  2. hyn er hyn shig amidrah estoi seks zaaval hiile geed saihan bolchihgyi hyn ygaasaa torchdog ym er hyn shigl amidrah estoi odoo shoron orngoor yavsan humuus tiim zyild hiisench yaalaa hiigeeguich yaalaa gej boddog er humuus shyy dee jinhene er hun mafiin gishuudl seks ene etrt dyrgyi baidag tegej abij er hyn shig amidarch duusah estoi seks bol alba bish shyy dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.