Сайн байцгаана уу? Байнгын уншигч байна. Найзууд минь надад зөвлөөч. Би 26-тай хэн ч харсан царайлаг энгийн нэгэн бүсгүй 1 охинтой, нөхөртэйгөө амьдардаг. Нөхөртэйгөө ханилаад 7 жил болж байна. Охин маань одоо 1 ой гарантай. Анх нөхөр бид хоёр бие биедээ хязгааргүй хайртай бас халамжтай байнга л эрхэлцгээж, хоёр биедээ сюрприз барьж, өдөр бүр л сексддэг хааяа өдөрт олон удаа хаана ч хамаагүй боломж л олдвол секс хийдэг, намайг байнга халамжилж эрхлүүлж өвдвөл өөрөө өвдсөн юм шиг л гүйдэг гээд эхний 5 жил гайхалтай сайхан байсан. Би ч энэ хорвоод өөрийгөө бусдаас илүү азтайд тооцдог байсан. Тэр үед бид машин орон байр гээд л амьдралын төлөө хамтдаа зүтгэж санасандаа хүрсэн. Уг нь хоосон байх үедээ “одоо орон байр, машинтай болчихвол бид хоёр бүр их жарганадаа” гэж ярьдаг байсан, гэтэл сүүлийн 2 жилд би нөхөртөө эрхэлж халамжлуулж халамжлах нь ховорхон болсон, ядаж баяраар ч баярлуулхаа больсон, намайг хараад эгдүү нь хүрч, орондоо ороод л тас тэврээд л боломж гарвал байнга л секс хийдэг би байнга таашаал авдаг байсан.
Одоо бол эсрэгээрээ надаас байнга өө хайж, хэрүүл хийнэ, хааяа хайр хүрээд эрхлүүлэх ч юмуу эсвэл баярлуулах юм хийхээр огтхон ч тоохгүй, орондоо ороод секс ч хийхгүй тэр дороо хурхираад өгнө, эсвэл би өөрөө өднө тэгэхээр хааяа дуртай ч юм шиг дургүй ч юм шиг сексдсэн болно, би бол таашаал авна гэсэн ойлголт байхгүйшд манай хүн өөрөө болчихоод л унтаад өгнө ядаж байхад аймар хурдан болчихноо, би тэгхээр яаж таашаал авахавдээ, хааяа бол бүр төвөгшөөгөөд ядраад байна дараа болъё гэх мэт шалтаг хэлнэ, би гэхдээ төрөөд жоохон бие эвдэрч махалсан л даа гэхдээ хайртай л бол энэ тийм чухал биш биздээ? Би өөрийнх нь хүүхдийг төрүүлэх гэж байдгаа зориулж байхад улам л хайрламаар юм, би эсвэл тийм донтой болциймуу, нөхөр тийм дургүй болциймуу… Эсвэл нөгөө сулрал гэдэг нь болцийн боловуу? тэгээд тэрэндээ бухимдаад байдаг юм боловуу? гээд янз бүрийн л таамаг дэвшүүлэх юмдаа…
Би тэгээд за за секс ч яахав сайхан л амьдарч байвал боллоо гээд өөрийгөө тайвшруулна бусад үед намайг хааяа л нэг тэвэрч үнсэнэ ихэнхидээ л өөлнөдөө тэр чинь онцгүй харагдаж байна, битгий тэгэж бай гээд л, юм ярихаар хааяа хариулах ч гүй, өөрөө юм асуухад нь хариулахгүй бол бөөн уур, хэрвээ би алдаа гаргавал бөөн сүр болноо харин өөрөө алдаа гаргавал сүртэй юм гээд намайг загинаад л өнгөрөөнө, хамт гадуур гарая гэхээр дургүйцнэ, ганцаараа гархаараа алга болчихно, өөр хүнтэй болциймуу гэхээр ажлаа тараад шууд л ирнэ хааяа л нэг гарч пиво уудаг. Тэр үедээ хүн амьтантай уулзаж амжуулдийн боловуу? гээд лавлаад хүн амьтанаар харуулахаар яалт ч үгүй хэлсэн газартаа эрэгтэй найз нартайгаа л байж байдаг гэхдээ би байнга мөрдөхгүй л дээ хааяа л нэг шалгана ихэнхидээ итгээд л явуулдаг. Тэгээд би нэг өдөр тэсвэр алдраад хашраая гээд нэг хэрүүл гарсан үед нь 1 сар салж үзсэн араас гуйгаад бөөн юм болж байж эвлэрсэн тэгээд хэсэг хүн шиг байж байснаа дахиад л ийм болчих юмаа. Салах гээд байгаа юм боловуу гээд “эвтэй найрамдалтай салъядаа ганц хүүхэдтэй залуухан байгаа дээрээ амь амиа бодъё” гэхээр үхсэн ч салахгүй гээд байдаг. Би бүр толгой гашилаад байна надаас сэтгэл нь хөрчихсөн юм боловуу? өөр хүнтэй юм боловуу? уг нь би охиноо өнчрүүлж салмааргүй байна тэгээд ч энэ хүнд хамаг нандин бүхнээ зориулсан болохоор хайран байна буцаад л урьдных шигээ сайхан амьдармаар байна би ямар алхам хийх вэ? Яавал энэ хүнийг хуучин хэвэнд нь оруулах вэ? найздаа чин сэтгэлээсээ зөвлөөч. Битгий хараал хэрэглээрэй тэртээ тэргүй сэтгэл шаналаад үхэх гэж байна.
секс.мн дээр ирсэн захидал
23 Comments
Би ч гэсэн чамтай адил бдалд орчоод бна..очноон тунирхаж гомдож уйлчиж узсэн болдоггуй юм билээ ягл хэвээрээ бдаг..одооноос оор болно гээд 2,3 хоног сайхан бснаа бутсаадл хэвэндээ болчдог..бид 2 одоо 2дахи хуухдээ хулээгээд нохор маани ажиллаадл амидралийнхаа хуухдийнхээ толоо бдаг.урдний гал улаан дурлал шиг уе онгорсон.угаасаал амидрал иймл бдаг юм шиг бна лэ..тв интэрнэтээр хунээс сонсоход..тийм болохоор эвлэрэх л хэрэгтэй..салаад бутсаад ийм гал уедээ очино ч гэж ю бхав хуухдээ ончруулнэ..манай нохор ч адил ядраад бна гээд унтдаг..гэхдээ би итгэдэг болохоор хунтэй болсон гэж боддоггуй ажилийн ачаалал бас 30 али хэдийн гарсан болохоор урдний 20той уе шигээ бна гэж бхгуй бх.би ингэжил бодож бна..
манайхан ешее мундаг болноо. айл гэр бул бур аз жаргалаар дуурэн байг. еруул энх элэг бутэн бол бусад нь зовлон биш ажил хеделмертэй холын зорилготой бол аз жаргал аяндаа ундарна.
миний бодлоор бол эр хүн бол нохой гэж боддог яагаад гээч нохойни уяаг тааруулах хэрэгтэй байдаг юм.хоолийг н тохируулаад л …
neeree manaihan mundag yuma, aygui goy goy zuvulguu uguud, avah sanaa ih bn shu
шинэлэг бай эр хун шинэлэг зуйлд дуртай. гадуур яв өөртөө анхаарал тавь. үсээ шинэ загварааар янзлуул нөхрөө мартаад тоохгүй дүр эсгэж өөртөө л санаа тавиад бай. тур, гоё сайхан хувцас өмс. эрхэмсэг хатагтай шиг л гэртээ буйдан дээрээ гэрэлтдэг хувцас өмсөөд л өөрөө тэрний анхаарлыг тат. үр дүнгээ өгнө шүү найдвартай.
чи биэдээ жоохон анхаарал тавимаар ум уу, тэгвэл уур болж магадгуй шдэ
Нөхөр муухай ааш гаргана гэдэг ихэвчлэн хүүхнүүдээс өөрсдөөс нь болдог. Бид байнга үглэж, араас нь утасдаж, цагдаж хянаж, бас зүгээрчгүй хардаж эхэлдэг. Тэдэнтэйгээ ялархуу харьцаж юм болгон дээр хайрлуулж халамжлуулж өөрөөс нь өөр хэнийг ч харж болохгүй гэж шаардаж, тэр ч байтугай ээжээс нь хүртэл нүүр буруулуулдаг. Ихэнх хүүхнүүд үүнийгээ өөрсдөө ч мэдэхгүй зөвхөн өөрөө л зовж зүдрээд байгаа юм шиг бодож явдаг. Харин үүнийхээ оронд хань нөхрөө Монгол уламжлалт ёс жаягийг баримтлан дээдлэн хүндэлж аяга цайныхаа дээжийг хийж өгч, цамцы нь угаагаад захы нь хоймор зүгт харуулж тохож, цэвэр цэмцгэр явуулж, гэртээ ирэхэд нь гэр орондоо сайхан халуун хоол цай хийчихээд халуун дулаан угтаж байх хэрэгтэй. Гэр орондоо тавтай тухтай байх амрах нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Эр хүн л зөвхөн хайрдаж эрхлүүлж эмэгтэй хүн зөвхөн эрхлэх үүрэгтэй биш гэдгийг сана. Сайхан сэтгэл гаргасний чинь хариуг өнөө маргаашгүй биш 20 жилийн дараа ч хань нөхөр чинь ойлгодог юм даа.
Taking you granted – чи баталгаатай түүнийх болохоор санаа нь зовохгүй байгаа байх.
xумуус ер ни сурxий болчиxсон бна шуу гэж.
Ихэнх кино, үлгэр дээр залуу нь хүүхнээ байлдан олоод л, хуримаа хийгээд л, цаашдаа амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг шүү дээ. Гэтэл тэндээс л амьдрал эхэлдэг шүү дээ. Амар сайхандаа жаргаад л жаргаад л бүүр сүүлдээ жаргал гэж чухам юу вэ гэдэгээ ч мэдэхээ байтлаа жаргадаг. Хүний хүсэл шунал бас хязгааргүй байдаг. Тиймээс их жаргаад ирэхээр тэр жаргалтай амьдрал нь нэгэн хэвийн уйтгартай эсхүл зовлон мэт санагдах нь энүүхэнд.
ажил ажил өөр юу байхав.
өөр хүнтэй болоогүй,чамаас салахгүй гэж байгаа бол хайртай л байна шүү дээ.
Ажил ихтэй үед ямар ч хүн их ядрана,чи нөхрөө ойлгохыг хичээ.
Хүрж ирэхэд нь хацар дээр нь үнсээд миний хайр их ядрав уу,сайхан шөлтэй хоол идчихээд унтаад өг.Гээд хэлчихэж бай.
Эхнэр хүн нөхрөө сайн мэдэрч байх хэрэгтэй шүү.Секс яахав дээ.
Охин та 2ыгоо л тэжээх гээд ядарч яваа хүнд учиргүй дарамт учруулаад хэрэггүй.
Санаа зоволгүй , өөрийгөө өөрчлөөд дараа нъ хараарай , харин чи эрт мэдэж . Амъдрал ямар сайхан гээч …
зүгээр л орхичих оо, битгий тоо, битгий шанал хэсэг тэгж бгаад зүгээр болчихно.
Мөнхийн аз жаргал гэж байдаггүй биз дээ. Энэ амьдралтайгаа эвлэр
Энэ уед ни л их болгоомжтой байж хайрлаж, халамжилж бх хэрэгтэй дээ. амидрал баян шуу дээ. мэдээж амидралийнхаа тулуу их л зутгэх хэрэгтэй болно шуу дээ. Бусад эр хуний л адилаар бусдийн доор орохгуй л гэж узэж дарж усэрч даалдаж яваа юм бна. Сайн л залуу бна. Сэкс-н хувид бол яваандаа байгуй болох байлгуй дээ. Амжилт. юн салах барих? тийм муу юмний талаар бодох ч хэрэгггүй
өөртөө анхаарал тавь, тур, бодид яв, ганган гоё хувцас хунар өмс, тураад секси дотуур хувцас өмсөөд орондоо ор
цэцгийн хэлсэнтэй санал нийлж бн.
үргэлж анхных шигээ байдаг гэр бүл байхгүй ээ.
Манай нөхөр бид 2 гэрлээд 11 жил болж байна ,өдөр бүр сексддэг хэвээрээ л байна,Ажлын ачаалалтай үе байдаг л юум гэхдээ зохицуулаад л явдагш дэ,Миний бодлоор танай нөхөр жаахан уйдсан байхаа өөрийгөө чи байнга л арчилж тордох хэрэгтэйш дэ хэзээч өөрийгөө ганд нь хаж болохгүй шү
миний амьдралд яг ийм үе байсан шүү. хамгийн гол нь ажлын хэт их ачааллаас л болдог юм даа. та 2-г анх танилцахад тэр хүний хувьд чи зорилго нь байсан, дараа нь орох орон, унаа тэрэг зорилго нь болсон, дараа нь нэр төр, албан тушаал зорилго нь болно. хүн бүхний л явдаг амьдралын жам шүү дээ. чи тоогдох гээд зүтгэх тусам төвөгтэй санагдаж магадгүй. тиймээс чи гэр орноо цэвэрлэж янзлаад, өөрийгөө тордоод, найз нөхөдтэйгээ уулзаад явсан нь дээр байхаа. чамайг өөрчлөгдөж байгааг хараад нөхөр чинь ч бас өөрчлөгдөнө
ээдээ ондоо хүнтэй болчихсон юм бишүү. чамаас жоохон уйдсан л юм шиг санагдаад байхын. орой ажлаа тараад гэртээ ирэхээр цаанаа хүнгүй гэсэн үг биш биздээ. одоо эрчүүд чинь цайны цагаар амжуулдаг болсон шүүдээ.
Сэтгэл ч хөрөөгүй, хайргүй ч биш.
Taking you granted гээд байдаг даа. Монголоор орчуулж чаддаггүй ээ.
сайн уу. ер ни бол эрэгтэй хүн өөрчлөгдөж байгааг цаана ни өдөж эмэгтэй хүнтэй холбож тайлбарлах юм. яаж шийдэхээ мэдэхгүй хажуугаар ни чамд хайртай бга болов уу гэж бодож бна. заавал хонуутаар өнжин хонон байж эмэгтэй хүнтэй болохгуй шдэ. хаа нэгтээ сэтгэлийг ни татаад бга эмэгтэй байж болох л юм. гэхдээ энэ зөвхөн миний л таамаг шуу
Буруу юм огт алга оо. Амьдрал чинь 2-р хэсэг уруугаа орж байна. Нөхөр чинь ар гэрээ авч явах том хариуцлага үүрч байна шүү дээ. Толгойд нь түмэн бодол, ажил эргэлдээд чамд анхаарал тавих нь суларч байгаа юм. Гэртээ цагтаа ирдэг чинь л хамгийн чухал шүү дээ, эр хүнд эрэгтэй найз нөхөдтэйгээ уулзаж, ажил, улс төр, хөлбөмбөг гээд ярилцаж, стрессээ тайлах сэдэв мундахгүй. Эрчүүдэд эрчүүдийн нөхөрлөл маш чухал.
Энэ үед л эмэгтэйчүүд ухаалаг, хүлээцтэй байж, нөхөртөө яншилгүй, өөрөөсөө түлхэхгүй байх хэрэгтэй. Гэртээ та 2-ыгоо гээд ирэхэд нь гэр орон нь цэвэр цэмцгэр, сайхан хоолтой, чи өөрөө сайхан ааштай байвал нөхөр чинь аяндаа л гэртээ, чамд улам наалдаж, гэр уруугаа яардаг болно. Уурлаад, тунирхаад байвал яах уу? Нэг л өдөр хаалга саваад гарна шүү дээ. Чи цавуу шиг наалдаж, тунирхах огт хэрэггүй. Тэрний оронд өөрийн гэсэн орон зайгаа бий болго. Эмэгтэй найз нөхдүүдтэйгээ уулз, ажил төрөлдөө анхаарал хандуул. Чамайг анхаарахгүй байна гэдэг чинь бас нэг талаараа чамд эрх чөлөө, боломж олгож байгаа хэрэг шүү гээд урагшаа алх даа.