Яагаад эмэгтэйчүүд архичидад татагддаг вэ?

Тэд /архичид / бусдаас ялгаатай нь хүнд тал засахдаа гаргуун, жаахан гэлтгүй ямар ч хүслийг биелүүлэхэд хэзээд бэлэн, туйлын үнэнч зэрэг яг л сайхан ааштай хүүхэд шиг байдаг тул тэдэнд өөрийн эрхгүй сэтгэл татагдан дасдаг.

Харин дараа нь эрх дураараа хүүхэд шиг аашилж эхэлмэгц нь нэгэнт хаяж чадахаа байсан байдаг. Эрүүл байхдаа тэдэн шиг сайхан ааштай хүн энэ дэлхий дээр байхгүй гэж ярих эхнэрүүдийнх яриа их ээ.

Архичидыг сэтгэлийн тэнхээ муутай хүмүүс гэж яридаг. Үнэндээ архи эхний үед хүнийг тэнхээтэй, тэмүүлэлтэй болгодог. Харин зоригтой, тэмүүлэлтэй эр хүн нь эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Аливаад санаачлагатай, ажилдаа амжилттай, цалин ч өндөртэй, бүтээмж сайтай, улам л олонтой нийцтэй, хүрээ өргөнтэй хүн болж хувирдаг. Сайтар ажиглавал энэ нь эцсийн дүндээ архи уухад л чиглэсэн байдаг. Эхэндээ ажил хийлээ архи уулаа, дараа нь найзаас мөнгө гуйлаа архи уулаа, эцэстээ хулгай хийлээ архи уулаа хэлбэрт шилжин даамжирсаар төгсдөг.

Хэрэв зээ сүйт хархүү чинь нэлээд балгачихдаг, тэгээд яваандаа болих байх эсвэл засаад залаад, өөд нь татаад амьдрана гэж найдаж байгаа бол энэ горьдлого найдвараа одоохон хаяа. Итгэл найдвар эцсийн мөчид үхдэг гэж яридаг ч энэ нь лав архинд огт хамаагүй зүйл. Нэг удаа архичин бол насан туршдаа архичин гэдэг юм.

Хэрэв зээ нэгэнт тийм хүнтэй суучихсан бол боломжтой бол үтэр түргэн сал. Үр хүүхдээ өнчрүүлчихнэ гэж яридаг эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд ийм эцэг хүүхэддээ ямар үлгэр дууриал үзүүлэх үү? Үнэндээ эмэгтэйчүүд ганцаардахаас үхтлээ айдаг. Архичин-нөхөр нервийг чинь сорж, та түүний золиос байсаар амьдрал тань нэг л мэдэхэд хажуугаар чинь сүнгэнэн өнгөрөх болно шүү.

Харин цаашид амьдрах хүсэлтэй байгаа бол архи уухаа болитол нь гэр бүлээ цуцлуулалгүй тус тусдаа амьдар /хугацаагаа өөрөө тогтоо/, харин дахин ууж та мөн л салахгүй гэсэн шийдвэртээ үнэнч байх юм бол дээрх хугацаагаа 2 дахин нэмэгдүүл. Энэ нь цаашид хүүхэдтэй болох хүсэлтэй залуус хосуудад ихээхэн хамаатай. Учир нь ирээдүйн хүүхдийн генетикийн эрүүл мэндийн асуудлыг гагцхүү эр хүний бэлгийн эс л тодорхойлдог болоод тэр. Эмэгтэй хүний өндгөн эс аль охин эхийнхээ хэвлийд байх үед нь бүрэлддэг. Харин эр хүний бэлгийн эс ойролцоогоор 2 сарын дотор боловсордог. Иймд 2 сарын дотор биеийн эрүүл мэндэд асуудал үүсээгүй бол эр бэлгийн эс бүрэн дүүрэн эрүүл гэж итгэж болно. Эхийн өндгөн эс асуудалтай байсан ч ирээдүйн хүүхэд эрүүл бойжих бүрэн үндэстэй.

Эмэгтэйчүүд ээ! Сайхан ааштай, сэтгэл татам, зоригтой, авхаалж самбаатай, ажил хэрэгч, зорилго тэмүүлэлтэй, сэтгэлийн хат тэнхээтэй гэх мэтийн шинж бүрэлдэсэн эр хүнийг эрдэнэ гэхээс яахав! Гэхдээ энэ бүгд хар усгүйгээр л олдоосой билээ дээ!

Литвак М.Е. Архидалт нийтлэлээс

7 Comments

  1. man 25 says:

    хун бур оор оор шуудээ тэр агсагнах хамаг юмаа тавжи уух хулгай хийх л гэнэ тэр чин хун хуний ухамсарийнл асуудал шуудээ харин дийлэнх монгол хуний маани ухамсар жаахан доройл байгаатай холбоотой байх тэрнээс биш архи буруугуй шуу хэхэ архиан биш ухамсараа янзалий хумуусээ

  2. maaga says:

    архийг тохируулжл уух хэрэгтэйлдээ

  3. ANJGAI says:

    АРХИ АРХИ АРЖИ

  4. m says:

    nadad lav ene deer durdsan saihan shinjuud bnaa gehdee bi arhiig bol uudag…gehdee bi tohiruulj uudag nadad uuhlaaraa iimee timee eldev dutuu zan avir bhq sogthooroo untaad ugdug tiim l hun er ni yagad hun tohiruulaad uuj bolq gj hun uuruu uuriiguu medeed uuj bolno bizdee ene chin ain…

  5. ohhoho.. says:

    арxи огт уудаггуй нийгэм бас байшд. жишээ ни тайван. ер ни арxи бараг ууxгуй. маш xовор. тамxи татаxгуй. тэнд 30 мянган оюутантай кампуст тамxи татддаг xун олоx гэж xирдээ зовоx вий. xууxнууд xарин xарин арxи xэрэглэдэггүй тэр нийгмийн эрчүүдийг xуйтэн xөндий, робот шиг гэx ни гайxмаар. тэнд очсон монгол оxин ганцаардад бараг уxэx шаxаад 1 xартай явалдад тэгэд бас дурлацн гээд энэ дээр бичсэн бна лээ… xэxэ… яг л ийм юм болно доо. монголчууд минэ. яг унэндээ бид эр эм гэлгүй 1 нийгэмд амидарч бга юм болxоор эр эмгүй адилxан болчиxсон байдаг юм билээ. эрчүүд ни арxи иx ууна. эмэгтэйчүүд ни арxи уудаггуй эр xунийг xачин жигтэй xуйтэн xөндий гээд xэxэ… арxи уудаг эрчүүдээ тааруулж уугаасаа гэсэн бодолтой.. асуудал тааруулж ууxгуйд л бна гээд. өөрсдөө бол тааруулж уугаад. уудаггуй улстай xарицангуй монгол маани даан ч арxичин доо. гээд яаxавдээ, монголийн маани онцлог юмдаа. дринкинг култур гээд виски xийдэг орнуудад байдаг шиг. оросуудаас сурсан мундаг култур.

  6. naturally. says:

    deerh shinjuud burdsen arhi ogt amsdaggui tsogts er bhgui de.bi tamhind durgui.tamhi udur tutam tsag tutam hereglegddeg.harin arhiig hezee ch tamhi shig hereglehgui shd.bayar yoslol bolgonoor bish ch haaya nz nuhud taarch uulzaldah,ireh zochloh ueuudeer uruul busdad halguigeer uurtuu tohiruulaad hereglehed arhichin bolchihgui biz de.alivaa yumand hemjee hyazgaar gej neg yum bdag da ug ni.

  7. Darjaa says:

    Архи огт амсдаггүй эрчүүд нэг л хөндий сонин байдийн…ядаж пиво уугаад халж ярьж хөөрөх хэрэгтэй…хэтрүүлж уугаад дон болцон залуус бас л сонин…баяр ёслол нь ч их юм…уух шалтаг ч мундахгүй юм…ядаж байхад найз нөхөд ч олон юм…гэхдээ тэрнийхээ хирээр ажил бүтээд байдаг талтай…харин хэтрүүлж л болохгүй…шартаад архиар тайлахгүй, хэд хоног жигшээд явж байвал танай нөхөр дээр бичсэнчлэн аймаар архичин бишээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.